ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
RU

Нейроцитин 200мл №1

20,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,000

Үнэ
19,000
Gold

-6%-1,200

Үнэ
18,800
Platinium

-8%-1,600

Үнэ
18,400

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Судсанд дуслаар тарьж хэрэглэнэ, насанд хүрэгчдэд хоногт 50мл -200 мл тунгаар судсанд дуслаар (1 минутад 40–60 дусал), эмчилгээ эхний 2 долоо хоногт 50–100 мл уусмалыг хоногт 2 удаа судсанд хийнэ. Хоногийн дээд тун 200 мл, маш яаралтай, хойшлуулшгүй тохиолдолд, тунг эхний 24 цагийн хугацаанд эмчилгээний дээд хэмжээнд хүргэх боломжтой, бэлдмэлийн тун ба эмчилгээг үргэлжлүүлэх хугацаа тархины гэмтлийн (цус харвалтын хэмжээ г.м) зэргээс  хамааран эмчлэгч эмч ялгавартай тогтооно. Ахимаг болон өндөр настанд тунг тусгайлан тогтоох шаардлагагүй

Тархины цусан хангамж алдагдах үед тархины үйл ажиллагааг хэвийн байлгаж, ой санамжгүйтэх байдлыг багасган, мэдрэхүйн, сэтгэн бодох ба хөдөлгөөний үйл ажиллагааны алдагдлыг түргэн арилгана. Тархины цусан хангамжийн алдагдлаас үүссэн  эмгэг өөрчлөлтийн цочмог үед болон түүний дараах үлдэц, гавал тархины гэмтэл ба түүний дараах үлдэц,судасны болон  дегенератив (үхжилээс үүдсэн) гаралтай мэдрэлийн эрхтэн тогтолцооны үйл ажиллагааны хямрал (сэтгэн бодох, мэдрэх мэдэрхүйн, хөдөлгөөний алдагдал)

Үндсэн үйлчлэгч бодис 1 мл уусмалд цитиколинт натри ( цитиколинд тооцсоноор) 10 мг, натрийн хлорид 6 мг, калийн хлорид 0,4 мг, кальцийн хлорид дигидрат 0,27 мг, натрийн лактат 3,2 мг. Осмос чанар (онолын хувьд) 288,3 м Осмоль. Туслах бодис тарилгын ус.

Бэлдмэлийн найрлагад орсон аль нэг бодист хэт мэдрэгшилтэй болэргэлдэх цусны эзэлхүүн хэт ихэссэн, цусан дахь натри, кали, хлор ихэссэн бол, цусны даралт ихдэлтийн хүнд хэлбэр, зүрхний үйл ажиллагааны дутагдлын ээнэгшлээ алдсан үед, шээсний гарц багассан эсвэл шээс гарахгүй байгаа үед, элэгний үйл ажиллагааны дутагдал, бөөрний үйл ажиллагааны цочмог дутагдал, уушги ба тархи хавагнасан үед хэрэглэхгүй. Сэтгэцийн өөрчлөлт хий юм харах, сонсох - галлюцинаци, мэдрэлийн тогтолцооны талаас толгой хүчтэй өвдөх, толгой эргэх, артерийн даралт ихдэх, артерийн даралт буурах, зүрхний хэм түргэсэх, амьсгалын тогтолцооны талаас амьсгалах үйл явц хямрах, огих, бөөлжих, суулгах гаж нөлөө илэрч болзошгүй.
 

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-12-03 10:14:29

Жирэмсэн бага сартай хийлгэж болох уу

Их эмч2024-12-03 11:31:53

Сайн байна уу. Хяналтын эмчээсээ зөвлөгөө аваарай баярлалаа

Хэрэглэгч2024-11-02 23:05:08

Энэ тариаг орой унтахаасаа өмнө хийлгэж болох уу?

Их эмч2024-11-02 23:05:42

Сайн байна уу. эмчлэгч эмчийн заалтын дагуу тарина

Хэрэглэгч2024-11-02 05:43:24

Энэ тариа ерөөсөө байгаа эмийн сан байна уу?

Их эмч2024-11-02 06:10:21

Сайн байна уу. байхгүй байна

Хэрэглэгч2024-10-29 12:12:02

Naturiin salbart uldegdel ni hed baigaa yum bol

Их эмч2024-10-29 12:19:50

Сайн байна уу. 1800-1883 руу залгаад асуугаарай

Хэрэглэгч2024-10-28 21:11:37

Энэ тариа танай 3,4 р хороолол болон 10 дугаар хорооллын салбаруудад байгаа юу

Их эмч2024-10-28 21:22:34

Сайн байна уу. байхгүй бна натурын салбарт бна.

Хэрэглэгч2023-05-24 15:22:24

.

Их эмч2023-05-24 21:54:54

Сайн байна уу. Байгаа.