

Бисакодил №10
8,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-410₮

-6%-492₮

-8%-656₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
- Гэдэсний хөндийн даралт буурч, гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн суларснаас үүссэн архаг өтгөн хаталт (ялангуяа, өндөр настан, мэс засал болон төрөлтийн дараахь өтгөн хаталт, хоолны дэглэм өөрчлөгдсөнөөс үүсэх өтгөн хаталт )
- Шамбарамын үед өтгөн гадагшлахыг зохицуулах, проктит буюу шулуун гэдэсний гарах хэсэг орчмын зөөлөн эдийн үрэвсэл, шулуун гэдэсний гарах хэсэгт цууралт, шалбаралт үүссэн үед хэрэглэнэ.
- Мэс засал, багажийн болон рентген шинжилгээний өмнө гэдэс цэвэрлэх зорилгоор хэрэглэнэ.
Шулуун гэдсэнд гүн шургуулж хэрэглэнэ. Насанд хүрэгсэд болон 10-аас дээш насны хүүхдэд өтгөн хатсан тохиолдолд өдөрт 1 удаа шулуун гэдсэнд шургуулж 5 хоног хэрэглэнэ.
Мэс заслын өмнө эсвэл дараа шинжилгээ хийх эсвэл өвчтөний хүндээр бие засах үйлдлийг хөнгөвчлөх шаардлагатай тохиолдолд эмчилгээ болон ажилбар эхлэхээс 30-60 минутийн өмнө 1 ширхэг лааг шулуун гэдсээр шургуулж хэрэглэнэ.
1 лаад агуулагдах найрлага:
Эмийн үйлчлэх бодис: Бисакодил-10 мг
Туслах бодис: Хатуу тос, (хагас синтетик глицерид)
- Эмийн бэлдмэлд хэт мэдрэг байх
- Гэдэсний түгжрэл
- Хавчигдсан эвэрхий
- Хэвлийн хөндийн эрхтэнүүдийн хурц үрэвсэл
- Шалтгаан тодорхойгүй хэвлийгээр өвдөх
- Хэвлийн гялтангийн үрэвсэл
- Хоол боловсруулах замаас цус алдах, умайн цус алдалт
- Цистит, давсагны урэвсэл
- Гэдэс саажсанаас үүссэн өтгөн хаталт
- Хурц проктит, шамбарам
- 10-аас доош насны хүүхдэд хэрэглэх эсрэг заалттай.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-12-02 19:37:06
Тун хэтэрсэн үед хэрхэн саармагжуулах вэ
Их эмч2024-12-02 20:03:49
Сайн байна уу. Эмчид үзүүлэн зөвлөгөө аваарай
Хэрэглэгч2023-05-12 03:02:12
Жирэмсэн үеийн өтгөн хаталтанд хэрэглэж болох уу
Их эмч2023-05-12 06:54:53
Сайн байна уу. хэдэн сартай вэ хяналтын эмчдээ үзүүлээрэй
Хэрэглэгч2023-05-12 03:02:06
Жирэмсэн үеийн өтгөн хаталтанд хэрэглэж болох уу
Их эмч2023-05-12 06:55:02
Сайн байна уу. хэдэн сартай вэ хяналтын эмчдээ үзүүлээрэй
