ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах

Септолете тотал /лимон ба гандигар/ №16

13,200

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-660

Үнэ
12,540
Gold

-6%-792

Үнэ
12,408
Platinium

-8%-1,056

Үнэ
12,144

Тоо ширхэг :

Номин Седар (11ш)Байршил харах
Монос Сансар колонк (10ш)Байршил харах
Монос УБ таун (9.37ш)Байршил харах
Монос Өнөр плаза (10ш)Байршил харах
Хоумланд (9.24ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (10ш)Байршил харах
Скай ресиденс-3 (10.17ш)Байршил харах
Хоног (9.25ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Септолете тотал нимбэг ба гандигар хүлхмэл бэлдмэлийг насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдэд хоолой өвдөх, ам, буйл гэмтэх, залгиур, төвөнх, буйлны үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.

Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь 6-аас доош насны хүүхдэд уг эмийн хэлбэрийг хэрэглэхэд тохиромжгүй

Бензидамины гидрохлорид нь стероид бус химийн бүтэцтэй үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах үйлдэлтэй молекул. Үйлдлийн механизмыг нь простагландины нийлэгжилтийг дарангуйлан улмаар хэсэг газрын үрэвслийн шинж тэмдгийг (өвдөлт, улайлт, хаван, халуун оргих, үйл ажиллагаа өөрчлөгдөх) багасгадаг гэж үздэг.

Бензидамины гидрохлорид нь бага зэргийн хэсгийг мэдээгүйжүүлэх үйлдэл үзүүлдэг.

Цетилпиридиний хлорид нь дөрөвдөгч аммоны давсны бүлгийн катионы үжилгүйжүүлэх бэлдмэл.

Эмнэлзүйн үр дүн ба аюулгүй байдал

Бензидаминыг гол нь амны хөндий ба залгиурын эмгэг өөрчлөлтийн эмчилгээнд хэрэглэдэг.

Цетилпиридиний хлорид нь  грам эерэг бактерит идэвхтэй, грам сөрөг бактерит бага зэрэг үйлчлэх бөгөөд бактерийг үхүүлэх болон үжилгүйжүүлэх тохиромжтой үйлдэл үзүүлдэг. Түүнчлэн тэрээр мөөгөнцрийн эсрэг үйлдэлтэй.

Плацебо хяналтат эмнэл зүйн судалгаагаар  Септолете тотал нимбэг ба гандигар хүлхмэлийг хэрэглэснээс хойш 15 минутын дараа өвдөлт намдсан (хоолойн хаван багассан ба хоолойн сэрвэгнэлт, хорсолт багассан) бөгөөд үйлдэл нь 3 цаг хүртэл хугацаагаар үргэлжилсэн байна.

Үйлчлэгч бодис: 1 хүлхмэлд 3 мг бензидамины гидрохлорид ба 1 мг цетилпиридиний хлорид.

Туслах бодис:

Батрашны тос, левоментол, сукралоз (Е955), нимбэгний хүчил (Е330), изомальт  (Е953), цитрусын амт оруулагч (бутилжуулсан гидроксианизол агуулсан (Е320)), гандигарын амт оруулагч (пропиленгликоль агуулсан (Е1520)), куркумин (Е100) (натрийн бензоат агуулсан (Е211)), хлорофиллины зэсийн бүрдэл (пропиленгликоль агуулсан (Е1520)) тус тус агуулагдана.

Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон ямар нэгэн туслах бодист хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ.

6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Учир нь 6-аас доош насны хүүхдэд уг эмийн хэлбэрийг хэрэглэхэд тохиромжгүй.

Онцгой анхааруулга ба болгоомжлол

Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэлийг 7 хоногоос удаан хугацаагаар хэрэглэхгүй.  3 хоногийн эмчилгээний дараа эмчилгээний илэрхий үр дүн илрэхгүй байвал эмчтэйгээ зөвлөнө.

Хэсэг газрын эмчилгээнд зориулсан бэлдмэлийг ялангуяа удаан хугацаагаар хэрэглэхэд  бэлдмэлд хэт мэдрэг болж болзошгүй ба энэ тохиолдолд  бэлдмэлийн эмчилгээг зогсоож тохирсон эмчилгээг эхлэх шаардлагатай.

Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэлийг анионы нэгдэл болон  анионы нэгдэл орсон бүтээгдэхүүнтэй (жишээ нь шүдний оо) хамт хэрэглэхгүй. Иймээс түүнийг шүд угаахын яг өмнө болон дараа хэрэглэхгүй.

Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэл изомальт (Е953) агуулдаг. Иймээс бэлдмэлийг ховор тохиолдох удамшлын шалтгаант фруктоз зохидоггүй хүмүүст хэрэглэхгүй.

Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэл нь бутилжуулсан гидроксианизол (Е320) агуулдаг. Иймээс хэсэг газрын арьсны урвал (жишээ нь хавьтлын дерматит) үүсгэх буюу эсвэл нүд болон салст бүрхүүлийн цочрол үүсгэж болно.

Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэл нь натрийн бензоат (Е211) агуулдаг. Арьс, нүд болон салст бүрхүүлийг бага зэрэг цочроож болзошгүй.

Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэл нь пропиленгликоль (Е1520) агуулдаг. Иймээс арьсыг цочроож болзошгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2025-02-19 18:26:35

Torood 13 honoj bga hereglej bolohuu hooloi owdd namdahgui bgd bga

Их эмч2025-02-19 18:40:30

Сайн байна уу. ангиноваг хэрэглэж болно

Хэрэглэгч2025-01-15 10:10:53

Sahartai hund zoriulsan hulhmek bgaa yu?

Их эмч2025-01-15 10:27:43

Сайн байна уу. Сахартай хүнд хэрэглэх гэсэн заалттай бүтээгдэхүүн байхгүй байна

Хэрэглэгч2025-01-15 08:05:57

сахартай хүн хүлхэж болохуу?

Их эмч2025-01-15 08:32:49

Сайн байна уу. Хэрэглэхгүй

Хэрэглэгч2025-01-15 08:02:31

сахартай хүн хүлхэж болохуу?

Их эмч2025-01-15 08:32:55

Сайн байна уу. ,

Хэрэглэгч2024-11-25 11:53:56

Хэдээс хэдэн насныхан хэрэглэж болох вэ?

Их эмч2024-11-25 12:02:40

Сайн байна уу. Насанд хүрэгсэд: хоногт 3-4 хүлхмэл хэрэглэхийг зөвлөнө. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтай аажим шимж уусгах шаардлагатай. 6-12 насны хүүхэд: хоногт 3 хүлхмэл хэрэглэхийг зөвлөнө. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтай аажим шимж уусгах шаардлагатай. 6-аас доош насны хүүхэд: Септолете тотал бэлдмэлийг 6-аас доош насны хүүхдэд хэрэглэхгүй. Бэлдмэлийн үйлдлийг сайжруулахын тулд бэлдмэлийг шүд угаахын өмнө болон хойно шууд хэрэглэхгүй. Зөвлөсөн тунг хэтрүүлж болохгүй. Септолете тотал бэлдмэлийг 7 өдөр хүртэл хугацаагаар хэрэглэж болно. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтай аажим шимж уусгах шаардлагатай.

Хэрэглэгч2024-11-20 18:33:45

Хэдэн цагийн зайтай уух вэ

Их эмч2024-11-20 19:21:57

Сайн байна уу. Хүлхмэлийг 3-6 цагийн зайтайгаар аажим уусгаж хүлхэж хэрэглэнэ.

Хэрэглэгч2024-08-27 14:41:26

Хоолой өвдөхөө болингуут нь шууд хэрэглэхээ зогсоож болох уу

Их эмч2024-08-27 15:13:50

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-08-27 14:39:52

Хоолой сөөсөн үед хэрэглэж болох уу

Их эмч2024-08-27 15:13:41

Сайн байна уу. Болно

Хэрэглэгч2024-07-27 23:42:18

Аан Сайн байна уу? Эмч цитрусийн төрлийн жимс хэрэглэж болохгүй гэсэн юмаа. Гэхдээ энийг хүлхэж байгаа зүгээр болов уу

Их эмч2024-07-28 01:15:16

Сайн байна уу. лимоны найрлагатай учир хэрэглэхгүй байвал зүгээр

Хэрэглэгч2024-07-27 19:44:58

Сайн байна уу? Ларингиттай хүн хэрэглэж болохын болов уу

Их эмч2024-07-27 19:59:23

Сайн байна уу. Болно.

Хэрэглэгч2024-07-23 19:34:24

Хүлхэж дууссанаас хойш хэдэн минутын дараа хоол идэж болох вэ?

Их эмч2024-07-23 20:52:00

Сайн байна уу. 30 минутын дараа

Хэрэглэгч2024-07-23 19:33:08

Хүлхэж дцссанаас хойш хэдэн минутын дараа хоол идэж болох вэ?

Их эмч2024-07-23 20:52:21

Сайн байна уу. 30 минутын дараа

Хэрэглэгч2024-06-26 15:48:36

Аман дотор маш олон жижиг том афт буюу цагаан идээтэй юм шиг юм зэрэг гарчлаа юу хэрэглэх вэ

Их эмч2024-06-26 18:12:50

Сайн байна уу. нарийн мэргэжлийн эмчид хандаарай баярлалаа

Хэрэглэгч2024-06-04 12:53:55

жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2024-06-04 12:55:50

Сайн байна уу. Жирэмсэн үе Бензидамины гидрохлорид/цетилпиридиний хлоридыг жирэмсэн эмэгтэйд хэрэглэсэн талаарх мэдээлэл бага байдаг буюу байдаггүй. Иймээс Септолете тотал нимбэг ба гандигар бэлдмэлийг жирэмсэн үед хэрэглэж болохгүй.

Хэрэглэгч2024-06-04 12:45:56

жирэмсэн хүн хэрэглэж болох уу

Их эмч2024-06-04 12:56:00

Сайн байна уу. хариулсан

Хэрэглэгч2024-05-02 20:24:34

Ene shar unguteigiin uusnaas hoish horsood baih shig baih um. Uuln tsenhern zugeer baisan daa

Их эмч2024-05-02 21:15:36

Сайн байна уу.

Хэрэглэгч2024-02-26 12:34:41

цэнхэр ногоон 2 юугаараа ялгаатай вэ

Их эмч2024-02-26 12:50:11

Сайн байна уу. амтаараа ялгаатай

Хэрэглэгч2024-02-26 12:31:23

цэнхэр ногоон 2 юугаараа ялгаатай вэ

Их эмч2024-02-26 12:50:17

Сайн байна уу. амтаараа ялгаатай

Хэрэглэгч2024-02-26 12:31:21

цэнхэр ногоон 2 юугаараа ялгаатай вэ

Их эмч2024-02-26 12:50:24

Сайн байна уу. амтаараа ялгаатай

Хэрэглэгч2024-01-09 12:42:49

Жирэмсэн ээж хэрэглэж болох уу?

Их эмч2024-01-09 13:12:09

Сайн байна уу. болохгүй ээ

Хэрэглэгч2023-12-14 20:10:07

сайн бна уу септолете 4 настай хүүхэд хэрэглэж болох уу

Их эмч2023-12-15 04:01:53

Сайн байна уу. 6-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй заалттай.

Хэрэглэгч2023-08-13 18:56:20

Гүйлсэн хоолойн үрэвсэлд хүлхэж болох уу

Их эмч2023-08-13 19:50:49

Сайн байна уу. Септолете тотал нимбэг ба гандигар хүлхмэл бэлдмэлийг хоолой, амны хөндий ба буйл цочрох, буйлны үрэвсэл, залгиурын үрэвсэл, төвөнхийн үрэвсэл зэрэг эмгэгийн үед, мөн түүнчлэн насанд хүрэгсэд ба 6 -аас дээш насны хүүхдийн шүд авахын өмнө болон дараа үрэвслийн эсрэг, өвдөлт намдаах, үжилгүйжүүлэх эмчилгээний зорилгоор хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-05-04 20:32:06

Төвөнхөн дээр шүлс залгихад хөндүүртэй, хоолой сөөгөөд ярьж болохгүй байнаа ууж болох уу?

Их эмч2023-05-04 22:23:15

Сайн байна уу. Хэрэглэж болно.

Хэрэглэгч2023-04-14 16:49:27

Хөхүүл хүн хэрэглэж болох уу

Их эмч2023-04-14 20:04:52

Сайн байна уу. Жирэмсэн ба хөхүүл үед: Алим, чий жимсний болон нимбэгний Септолете-ийг болгоомжтой хэрэглэх шаардлагатай

Хэрэглэгч2023-03-04 16:56:55

odort hediig hergelj boloh ve

Их эмч2023-03-04 17:33:46

Сайн байна уу. 2-3 цагийн зайтай шимж хэрэглэнэ.

Хэрэглэгч2020-11-04 17:16:35

2 сартай хөхүүл нэгийг хүлхцэн гайгүй бодов уу

Хэрэглэгч2020-01-20 20:36:23

Хөхүүл хүн хэрэглэж болох уу

Их эмч2020-02-02 14:00:33

Сайн байна уу. Бензидамины гидрохлорид нь хөхний сүүтэй ялгардаг эсэх нь тодорхойгүй. Нярай болон хөхүүл хүүхдэд эрсдэл үүсгэж болохыг үгүйсгэхгүй. Хөхөөр хооллолт болон Септолете тотал бэлдмэлийн эмчилгээний алиныг зогсоох эсэхийг эхэд үзүүлэх эмчилгээний ашигтай үйлдэл болон хүүхдийн хөхөөр хооллохыг ач тусыг сайтар харьцуулж байж шийднэ.баярлалаа