Жи рен 2,2 гр №8
32,000₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-1,600₮
-6%-1,920₮
-8%-2,560₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Шулуун гэдсээр хэрэглэнэ. Унтахаас өмнө хүндээр бие зассаны дараа ба өглөө өтгөнөө гадагшлуусны дараа хэрэглэнэ. Лааг шулуун гэдэсний амсараас 4-6 см-ийн гүнд хийж хэрэглэнэ. Нэг ширхгээр хоногт 2 удаа хэрэглэнэ.
Түрүү булчирхайн томрол, үрэвсэл, шохойжилт болон дутуу шээх, шээсний сүвээр халуу оргин хорсох, шээс дусагнах, шөнө олон удаа босч шээх ойр ойрхон шээх, хэвлийн доод хэсэг цавь руу хатгаж, янгинаж өвдөх, цавь хөлрөх, дутуу ба салаалж шээх зэрэг шинж тэмдэг илэрсэн үед хэрэглэнэ.
Энэхүү эмийг хэрэглэхдээ хөнгөнцагаан фольга уутыг амны хэсгээр нь нээж, лааг болгоомжтой гаргаад, зориулалтын хуруувчийг углан, лааг шулуун гэдэсний амсараас дотогш 4-6 см-н гүнд шургуулж хийнэ. Тэгээд хошногоны булчинг бага зэрэг чангалан агчаахад лаа тэндээ тогтож үлдэнэ. Лааг шулуун гэдэс рүү түлхэн хийх үед баах мэдрэмж төрөх, гэдсээр хатгуулж өвдөх, суулгах ба бусад тааламжгүй шинж тэмдэг илэрсэн нөхцөлд лааг хэрэглэх аргаа өөрчилж болно. Жишээ нь, лааны гадаргыг ургамлын тос, эсвэл глицеролоор тослон шулуун гэдсэнд илүү гүн шургуулна. Ингэж хэрэглэхэд таагүй шинж тэмдгүүд намдан арилдаг. Эмчилгээний үед халуун ногоотой хоол болон спиртийн төрлийн ундаа хэрэглэхийг хориглоно. Өндөр хэмд хадгалвал зөөлөрч, эмийн хэлбэрт өөрчлөлт орох боловч харин энэ нь эмчилгээний үйлдэлд нөлөөлөхгүй. Энэ тохиолдолд лааг хөргөгчинд хийх хэрэгтэй. 20°С-с дээшгүй хэмд, хуурай сэрүүн нөхцөлд сайтар таглан хадгална.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-13 08:00:28
Лаа бга юу
Их эмч2024-11-13 08:22:21
Сайн байна уу. Хүргэлтэнд байхгүй тул ажлын цагаар 18001883/2/1 шугамаар лавлаарай.
Хэрэглэгч2024-08-13 23:38:25
Лаа ирсэн үү
Их эмч2024-08-14 00:03:51
Сайн байна уу. одоогоор ирээгүй байна
Хэрэглэгч2024-07-09 10:06:58
Лаа ирэхүү
Их эмч2024-07-09 12:12:27
Сайн байна уу. Хүргэлтэнд одоогоор дууссан байгаа. Та 18001883-2-1рүү холбогдоод лавлаарай
Хэрэглэгч2024-05-15 20:22:39
Laa baigaa yu
Их эмч2024-05-15 20:46:28
Сайн байна уу. уучлаарай байхгүй
Хэрэглэгч2024-05-09 17:55:11
Энэ байгаа юу
Их эмч2024-05-09 19:54:33
Сайн байна уу. байхгүй байна
Хэрэглэгч2023-11-08 07:32:53
Лаа байгаа юу
Их эмч2023-11-08 07:47:35
Сайн байна уу. уучлаарай одоогоор байхгүй
Хэрэглэгч2023-03-06 22:57:36
Утасны дугаар байна уу мэдээлэл авъя
Их эмч2023-03-07 06:24:57
Сайн байна уу. 18001883 дугаараас лавлаарай.
Хэрэглэгч2020-03-01 00:53:52
her udaan hergleh ve
Их эмч2020-03-04 15:43:05
Сайн байна уу. 3 хайрцаг нь 1 курс болно