Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Метоклопрамид 10мг №50

Үнэ

6500 ₮
Насанд хүрэгсэд 1 шахмалаар өдөрт 3 удааХүүхдэд насны байдлыг харгалзан бага тунгаар хэрэглэнэ6 дээш насны хүүхэд 1/2 ийн 1 шахмалаар өдөрт 3 удаа зажлахгүй бага зэрэг усаар даруулж ууна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсэд 1 шахмалаар өдөрт 3 удаа

  • Хүүхдэд насны байдлыг харгалзан бага тунгаар хэрэглэнэ

  • 6 дээш насны хүүхэд 1/2 ийн 1 шахмалаар өдөрт 3 удаа зажлахгүй бага зэрэг усаар даруулж ууна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Бөөлжилтийн эсрэг үйлдэл үзүүлнэ

  • Ходоод 12 хуруу гэдэсний шарх,ходооны үрэвсэл,гэдэс дүүрэх зэрэг шинж тэмдэгийн хам эмчилээнд хэрэглэнэ

Найрлага

  •  Метоклопрамид10 мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Эмчилгээний эхний үед өтгөн хатах, суулгах, ам хатах, ядарч сульдах, нойрмоглох, толгой өвдөх, толгой эргэх, сэтгэлээр унах, сэрэлд орох, цочромтгой болох, айх түгшүүрлэх, тайван бус болох, харшлын урвал илрэх зэрэг гаж нөлөө ажиглагдаж болно

  • Зарим тохиолдолд ялангуяа хүүхдэд хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж илэрнэ

  • Өндөр настай өвчтөнүүдэд удаан хугацаагаар хэрэглэх үед паркинсонизм, хожуу үеийн хөдөлгөөний өөрчлөлт илэрнэ. Ховор тохиолдолд өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэсэнээс цусны метгемоглобины хэмжээ ихсэх, хавагнах, хөхнөөс сүү ялгарах, эрэгтэй хүний хөх томрох, биений юмны мөчлөг өөрчлөгдөх зэрэг шинж ажиглагдана

  • Цээрлэлт:Хоол боловсруулах замаас цус алдах, нугалуурын нарийсал, гэдэсний механик түгжрэл, ходоод ба гэдэс цоорох, феохромоцитом, экстрапирамид системийн өөрчлөлт, эпилепси, пролактин хамааралт хавдар, жирэмсэн үе, 2 хүртэл насны хүүхэд, метоклопрамид ба түүний бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүст тус тус хэрэглэхгүй

  • Анхааруулга!Артерийн даралт ихсэх өвчин, паркинсоны өвчин, элэг ба бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, өндөр настай өвчтөн, хүүхэд зэрэгт болгоомжтой хэрэглэнэ. Учир нь хөдөлгөөн өөрчлөлтийн хам шинж үүсэж болзошгүй. Церугланыг хөхүүл үед хэрэглэхгүй бөгөөд хэрэв зайлшгүй хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсоох эсэхээ шийднэ. Жирэмсэн үе (2 ба 3 дахь гурван сар), 2-14 насны хүүхдэд зөвхөн амьдралын заалтаар хэрэглэнэ

Сайн байна уу, энэ эмийг нова-кит эмтэй хамт хэрэглэж болохуу

Сайн байна уу Бөөлжилт эсрэг эм байгаа. Шаардлагатай бол хамт хэрэглэж болно. Баярлалаа