
Индапамид 2.5мг №30
9,100₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-455₮

-6%-546₮

-8%-728₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Уг эмийн бэлдмэл нь индапамид үйлчлэгч бодис агуулсан бүрхүүлтэй шахмал. Индапамид нь шээс хөөх бүлгийн эмийн бэлдмэл юм. Ихэнх шээс хөөх эмийн бэлдмэл нь бөөрөөр ялгарах шээсний хэмжээг ихэсгэдэг. Бусад шээс хөөх эмийн бэлдмэлтэй харьцуулахад индапамид нь шээсний хэмжээг бага зэрэг ихэсгэдэг байна.
Индапамид эмийн бэлдмэлийг артерийн даралт ихсэх эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ. (артерийн даралт ихсэх өвчин).
Хоногт 1 шахмалаар өглөө ууж хэрэглэнэ.
Бэлдмэлийг хоолноос хамааралгүй хэрэглэж болно.
Артерийн даралт ихсэх эмгэгийн эмчилгээ ихэвчлэн удаан хугацаагаар үргэлжилдэг.
Индапамид 2.5 мг бүрхүүлтэй шахмал
Дараах тохиолдолд Индапамид SR эмийн бэлдмэлийг онцгой болгоомжтой хэрэглэнэ.
· Элэг болон бөөрний өвчтэй хүмүүс
· Чихрийн шижинтэй өвчтөн
· Тулай өвчтэй хүмүүс
· Зүрхний цохилт олширсон хэмнэл алдагдалтай (тахиаритми) өвчтөн
· Бамбайн ойролцоох булчирхайн үйл ажиллагааны шинжилгээ хийхээр төлөвлөсөн өвчтөн.
Өвчтөн гэрэлд хэт мэдрэг болсон бол эмчид мэдэгдэх хэрэгтэй.
Хэрэв өвчтөнд дээр дурьдсан шинж тэмдгийн аль нэг нь өөрт нь хамааралтай эсвэл уг эмийн бэлдмэлийг хэрэглэх шалтгаан нь эргэлзээтэй санагдвал эмч болон эмзүйчид хандах хэрэгтэй.
Шаардлагатай тохиолдолд эмч цусны кали болон натрийн хэмжээ бага байгаа эсэх мөн кальцийн хэмжээ ихэссэн эсэхийг тодорхойлох зорилгоор нэмэлт шинжилгээ хийж болно.
Индапамидийн үйлчлэгч бодис нь сэргээшийг илрүүлэх шинжилгээнд эерэг хариу өгч болзошгүй тул тамирчдад урьдчилан анхааруулах хэрэгтэй.
Асуулт хариулт
Одоогоор мэдээлэл байхгүй
