Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Промез 20мг №30

Үнэ

4500 ₮
Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчин Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс үүссэн ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчин Ходоод ба улаан хоолойн сөөргөөШүүрэл эмгэгээр ихсэх (Золлингер-Эллисоны хам шинж, дотоод шүүрлийн гаралтай олон тооны аденом, системийн мастоцитоз) үеийн удаан хугацааны эмчилгээнд Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн  ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчин дахихаас урьдчилан сэргийлэх зорилгоорХеликобактери пилорийн эсрэг хавсарсан эмчилгээнд Наркозын үед ходоодны агууламжаар бөглөрөх эрсдэлтэй өвчтөнд тус тус хэрэглэнэПромезыг өглөө өлөн үедээ ууж хэрэглэнэ. Бүрээсийг бүтнээр зажлалгүй  залгина.  Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний үед насанд хүрэгсэд 20-40мг тунгаар хоногт 1 удаа 4-8 долоо хоног хэрэглэнэХодоод ба улаан хоолойн сөөргөөн үед 20-40мг-р хоногт 1 удаа 4-8 долоо хоног хэрэглэнэЗоллингер-Эллисоны хам шинжийн үед 60мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед хоногийн тунг 120мг хүртэл ихэсгэж болох бөгөөд 2 хувааж хэрэглэнэХеликобактери пилорийн эсрэг эмчилгээнд хоногт 20-40мг (1 удаа буюу 2 хувааж)-р хавсран хэрэглэж буй эмийн бэлдмэлүүдээс хамаарч 7-14 хоног хэрэглэнэНаркозын үед ходоодны агууламжаар бөглөрөх эрсдэлтэй өвчтөнд хагалгааны өмнөх үдэш 40мг-р, дараа нь хагалгаа хийлгэх өдрийн өглөө нь 40мг-р тус тус хэрэглэнэӨндөр настай өвчтөнүүдэд тунг өөрчлөх шаардлагагүй.7-оос дээш насны буюу 20кг-аас дээш жинтэй хүүхдэд хоногт 20мг-р хэрэглэнэШаардлагатай үед хоногийн тунг 40мг болгон ихэсгэж болноКреатининий клиренс нь 10 ба 62мл/мин/1,73м2 байгаа бөөрний архаг эмгэгийн үед бэлдмэлийн бие махбодоос ялгарах явц эрүүл хүмүүсийнхтэй адил байдаг учир тунг зохицуулах шаардлагагүйЭлэгний эмгэгийн үед биохүртэхүй ба хагас ялгарлын үе нь ихэсдэг учир хоногийн тунг 20мг-аас хэтрүүлж болохгүйХэрэв та промезыг хэрэглэх цагтаа уулгүй мартаж өнгөрөөсөн бол бэлдмэлийн тунг давхарлаж хэрэглэж болохгүйЖирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийг дараах тохиолдлуудад хэрэглэнэ. Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчин Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэснээс үүссэн ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчин Ходоод ба улаан хоолойн сөөргөө

  • Шүүрэл эмгэгээр ихсэх (Золлингер-Эллисоны хам шинж, дотоод шүүрлийн гаралтай олон тооны аденом, системийн мастоцитоз) үеийн удаан хугацааны эмчилгээнд Стероид бус бүтэцтэй үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнтэй холбоотой үүссэн  ходоод 12 хуруу гэдэсний шархлаа өвчин дахихаас урьдчилан сэргийлэх зорилгоор

  • Хеликобактери пилорийн эсрэг хавсарсан эмчилгээнд Наркозын үед ходоодны агууламжаар бөглөрөх эрсдэлтэй өвчтөнд тус тус хэрэглэнэ

  • Промезыг өглөө өлөн үедээ ууж хэрэглэнэ. Бүрээсийг бүтнээр зажлалгүй  залгина.  Ходоод ба 12 хуруу гэдэсний шархлаа өвчний үед насанд хүрэгсэд 20-40мг тунгаар хоногт 1 удаа 4-8 долоо хоног хэрэглэнэ

  • Ходоод ба улаан хоолойн сөөргөөн үед 20-40мг-р хоногт 1 удаа 4-8 долоо хоног хэрэглэнэ

  • Золлингер-Эллисоны хам шинжийн үед 60мг-р хоногт 1 удаа хэрэглэнэ. Шаардлагатай үед хоногийн тунг 120мг хүртэл ихэсгэж болох бөгөөд 2 хувааж хэрэглэнэ

  • Хеликобактери пилорийн эсрэг эмчилгээнд хоногт 20-40мг (1 удаа буюу 2 хувааж)-р хавсран хэрэглэж буй эмийн бэлдмэлүүдээс хамаарч 7-14 хоног хэрэглэнэ

  • Наркозын үед ходоодны агууламжаар бөглөрөх эрсдэлтэй өвчтөнд хагалгааны өмнөх үдэш 40мг-р, дараа нь хагалгаа хийлгэх өдрийн өглөө нь 40мг-р тус тус хэрэглэнэ

  • Өндөр настай өвчтөнүүдэд тунг өөрчлөх шаардлагагүй.

  • 7-оос дээш насны буюу 20кг-аас дээш жинтэй хүүхдэд хоногт 20мг-р хэрэглэнэ

  • Шаардлагатай үед хоногийн тунг 40мг болгон ихэсгэж болно

  • Креатининий клиренс нь 10 ба 62мл/мин/1,73м2 байгаа бөөрний архаг эмгэгийн үед бэлдмэлийн бие махбодоос ялгарах явц эрүүл хүмүүсийнхтэй адил байдаг учир тунг зохицуулах шаардлагагүй

  • Элэгний эмгэгийн үед биохүртэхүй ба хагас ялгарлын үе нь ихэсдэг учир хоногийн тунг 20мг-аас хэтрүүлж болохгүй

  • Хэрэв та промезыг хэрэглэх цагтаа уулгүй мартаж өнгөрөөсөн бол бэлдмэлийн тунг давхарлаж хэрэглэж болохгүй

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл үед бэлдмэлийг хэрэглэхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Промез нь ходоодны салст бүрхүүлийн шүүрлийн эсүүдийн зарим ферментүүдийн ялгарлыг дарангуйлах үйлдэл үзүүлнэ. Үүний дүнд үндсэн болон янз бүрийн цочруулын нөлөөгөөр ихэссэн давсны хүчлийн шүүрэл багасна

Найрлага

  • 20мг омепразол

  • Туслах бодис:магнийн хөнгөн карбонат, гидроксипропилцеллюлоза, хоёр халагдсан натрийн фосфат, эрдэнэшишийн цардуул, тальк, эмийн зориулалтын сахар, цардуул ба сахараас гаргаж авсан инерт идээ, зудражит L 100 55, титанийн хоёрч исэл, полисорбат, макрогол, кремнийн коллоид хоёрч исэл, гидроксипропилцеллюлоза тус тус агуулагдана

  • Хатуу царцмаган бүрээсийн найрлага: желатин, титанийн хоёрч исэл, төмрийн улаан исэл, төмрийн шар исэл тус тус агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Бэлдмэлийг хэрэглэхээс өмнө зайлшгүй мэдэх мэдээлэл:

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь үйлчлэгч болон туслах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ

  • Анхааруулга: Промезын эмчилгээ эхлэхээс өмнө ходоод ба улаан хоолойн хорт явцтай өвчтэй эсэхийг магадалж тогтооно

  • Эмчилгээний эхний ба 2 дахь долоо хоногт хүчиллэг шүүрэл багассаны үр дүнд цусан дахь гастрины хэмжээ ихсэж болно. Дараа нь түүний хэмжээ эргэж хэвийн болно

  • Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Промез элэгний ферментийн системийн идэвхийг дарангуйлдаг учир бусад эмийн бодисуудын метаболизмд нөлөөлнө

  • Кларитромицинтэй хамт хэрэглэж байгаа үед бэлдмэлийн цусан дахь концентраци ихсэнэ

  • Бэлдмэл ампициллин, төмрийн давс, кетоконазол, ба итраконазолын шимэгдэлтийг удаашруулна

  • Элэгний метаболизмд нөлөөлснөөр цусны бүлэгнэлтийг саатуулах эм, диазепам, фенитоин, аминопирин зэрэг бэлдмэлийн эд болон цусан дахь концентраци нь ихсэх ба хагас ялгарлын үе нь уртсаж бие махбодоос ялгарах явц нь удааширна

  • Цусны бүлэгнэлтийг саатуулах эм хэрэглэж байгаа үед цус алдаж болзошгүй учир протромбины хугацааг тогтмол хянана

  • Ясны чөмөгний үйл ажиллагааг дарангуйлах эмтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд тромбоцит ба лейкоцитыг дарангуйлах үйлдэл нь хүчжиж болно

  • Ходоодны хүчил саармагжуулах эм ба метоклопрамид хэрэглэж байгаа үед улкопролын шимэгдэлт өөрчлөгддөггүй

  • Промезын ходоодны хүчиллэгийг багасгах үйлдэл нь амоксициллины биохүртэхүйд нөлөөлөхгүй

  • Бэлдмэл пропранолол, теофиллин, метопролол, лидокаин, хинидин зэрэг бэлдмэлүүдтэй харилцан үйлчилдэггүй. Хамт хэрэглэж байгаа үед преднизолон болон циклоспорин зэрэг эмүүдийн үйлдэл суларч болно. Хоол нь бэлдмэлийн шимэгдэлтийг багасгадаг учир промезыг өлөн үедээ хэрэглэнэ

  • Онцгой бүлэг өвчтөнүүдэд зориулсан анхааруулга! Элэгний архаг өвчтэй хүмүүст бэлдмэлийг бага тунгаар болгоомжтой хэрэглэнэ.Эмчилгээний явцад ихсэж болзошгүй элэгний зарим ферментүүдийн (шүлтлэг фосфатаза, аланинаминотрансфераза, аспартатаминотрансфераза) идэвхийг хянах шаардлагатай

  • Бөөрний дутагдалтай өвчтөнүүд диализ хийлгэх нь бэлдмэлийн фармакокинетикийн шинж чанарт нөлөөлөхгүй

  • Автомашин жолоодох болон техниктэй ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Промез нь автомашин жолоодох болон техниктэй ажиллах чадварт бага зэрэг нөлөөлнө

  • Туслах бодисуудын тухай мэдээлэл: Бэлдмэлийн найрлагад сахар агуулагддаг учир төрөлхийн фруктоз таардаггүй хүн, сахараз, изомальтозын дутагдалтай буюу глюкоз/галактозын мальабсорбцийн хам шинжтэй өвчтөнүүдэд хэрэглэхгүй

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Бэлдмэлийг өндөр тунгаар хэрэглэсэн үед шууд эмчид хандаарай. Промезын хордлогын үед хараа бүрэлзэх, дүйнг болох, хөлрөх, нойрмоглох, ам хатах, толгой өвдөх, ядарч сульдах, дотор муухайрах, зүрхний цохилт олшрох зэрэг шинжүүд илэрч болно.Хэрэв хордлогын шинж илэрвэл улкопролын эмчилгээг яаралтай зогсоож шинж тэмдгийн болон бие махбодын үйл ажиллагааг дэмжих эмчилгээ хийнэ. Өвөрмөц антидот байхгүй. Гемодиализ үр дүнгүй

  • Гаж нөлөө: Промез нь ерөнхийдөө зохимж сайтай. Ерөнхий: Хэвлий орчмоор өвдөх, ядрах

  • Хоол боловсруулах замын зүгээс: өтгөн хатах, суулгах, гэдэс дүүрэх, дотор муухайрах, бөөлжих, хэхрэх

  • ТМС-ийн зүгээс: Толгой өвдөх.1%-аас бага тохиолдох: Ерөнхий: халуурах, өвдөх, ядрамтгай болох, гэдэс дүүрэх

  • Зүрх судасны системийн зүгээс: Цээжээр өвдөх, зүрхний үйл ажиллагаа удаашрах буюу түргэсэх, зүрх дэлсэх, зах хязгаарын хаван

  • Хоол боловсруулах замын зүгээс: Нойр булчирхайн үрэвсэл, хоолонд дургүй болох, бүдүүн гэдэсний цочролын хам шинж

  • Элэгний зүгээс: ALAT, ASAT, GTP, шүлтлэг фосфатаза ба билирубин ихсэх элэгний үрэвсэл, элэг үхжих, элэгний дутагдал, элэгний энцефалопати. Бодисын солилцооны зүгээс: Биеийн жин ихсэх, цусан дахь глюкоз болон натрийн хэмжээ багасах. Араг яс булчингийн системийн зүгээс: булчингийн агчил, булчин болон үе мөч өвдөх, сульдах. Сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлт: сэтгэл гутрал, хий юм үзэгдэх, дүйнг ноомой болох, нойр өрчлөгдөх, салганах, толгой эргэх, биеэр хүйт оргих, айдас түгшүүрэл, түрэмгий болох

  • Амьсгалын системийн зүгээс: Хамраас цус алдах, хоолой өвдөх

  • Арьсны зүгээс: Тууралт гарах, маш ховор тохиолдолд арьсны тархмал урвал (ялангуяа эпидермийн хорт явцтай үхжил), Стивенс-Джонсоны хам шинж, олон хэлбэрийн эритем, улаанууд, үс унах. Шээс бэлгийн замын зүгээс: бөөрний завсрын эдийн үрэвсэл, цусны креатининий хэмжээ ихсэх, шээсэнд глюкоз болон цус илрэх, эр хүний хөх томрох (гинекомасти).Арьсны харшлын тууралт, халуурах, ховор тохиолдолд анафилаксын шок. Цусны системийн зүгээс эргэх явцтай дараах шинж: панцитопени, агранулоцитоз, тромбоцит ба нейтрофилийн тоо цөөрөх, цус багадах, лейкоцитын тоо олшрох, цус задралын цус багадалт

Сайн байна уу, энэ эм манай сангийн салбаруудаар худалдаалагдаж байгаа.

Sn bnu jiremsen hun hodoodni huchil iheshed uuj boloh uu? Zaawal emchiin zaawraar hereglehu

Сайн байна уу. Эмчийн заавраар ууна.

ходоод өвддөг хоол шингэц муу хүн ямар эм уух вэ хариу хүсье

Сайн байна уу,Та дотрын эмчид үзүүлж шаардлагатай бол хеликобактерийн шинжилгээ өгөх хэрэгтэй хэрвээ хэвийн хэмжээнээс их илэрвэл эмчийн заалтаар гурвалсан эм хэрэглэх хэрэгтэй.Баярлалаа

САйн бна уу. 18 настай нүүрээр юм гараад (шанаа,дух) энэ эмийг ууж болох уу язн бүрийн хоол халуун ногоотой хоол идсэний дараа их гардаг. ГЭДЭС амархан хямардаг.

Сайн байна уу. Арьс харшилын нарийн мэргэжлийн эмчид хандаарай.

антибиотик хэрэглэж байгаа хүн ходоод хамгаалах зорилгоор хэрэглэж болох уу?

Сайн байна уу ходоодны үрэвсэл байгаад шүүрэл ихдээд байгаа үед хэрэглэнэ. Баярлалаа

Сайн байна жирэмсэн 6 сартай ууж болох уу цээж гашуун оригоод байна

Сайн байна уу жирэмсэнд цээж гашуун оргиход уудаг гевискон гэж байгаа. Баярлалаа

Сайн байна жирэмсэн 6 сартай ууж болох уу цээж гашуун оригоод байна

Сайн байна уу? жирэмсэн үеп хэрэглэж болохгүй.Та фосфалюгель эсвэд gaviscon аль нэгийг эмчийн заавраар хэрэглээрэй баярлалаа

Sn bnuu udurt heden udaa uuh

Сайн байна уу,ямар оношоор уух гэж байгаа вэ? ихэвчлэн өдөрт 2-3 удаа уудаг.Баярлалаа

Sn bnuu hodood owdood hoolnii durshilgui bolchihsn emchid uzuulsen noshpa bas ibopropin odriin 4oor uugaarai gsiin. Uugaad owchin n gaigu bolchood 1-2 tsagiin daraa butsaad owdood unah ym ene emiig uuj bolohu.?

Сайн банйа уу,энэ эм ходоодны хүчил бууруулах эм ходоодны өвдөлт түргэн намдаах эм биш тул та дотрын эмчид хандаж үзүүлнэ үү!

Sn bnuu hodood owdood hoolnii durshilgui bolchihsn emchid uzuulsen noshpa bas ibopropin odriin 4oor uugaarai gsiin. Uugaad owchin n gaigu bolchood 1-2 tsagiin daraa butsaad owdood unah ym ene emiig uuj bolohu.?

Сайн банйа уу,энэ эм ходоодны хүчил бууруулах эм ходоодны өвдөлт түргэн намдаах эм биш тул та дотрын эмчид хандаж үзүүлнэ үү!

Sn bnuu hodood owdood hoolnii durshilgui bolchihsn emchid uzuulsen noshpa bas ibopropin odriin 4oor uugaarai gsiin. Uugaad owchin n gaigu bolchood 1-2 tsagiin daraa butsaad owdood unah ym ene emiig uuj bolohu.?

Сайн банйа уу,энэ эм ходоодны хүчил бууруулах эм ходоодны өвдөлт түргэн намдаах эм биш тул та дотрын эмчид хандаж үзүүлнэ үү!

Sn bnuu hodood owdood hoolnii durshilgui bolchihsn emchid uzuulsen noshpa bas ibopropin odriin 4oor uugaarai gsiin. Uugaad owchin n gaigu bolchood 1-2 tsagiin daraa butsaad owdood unah ym ene emiig uuj bolohu.?

Сайн банйа уу,энэ эм ходоодны хүчил бууруулах эм ходоодны өвдөлт түргэн намдаах эм биш тул та дотрын эмчид хандаж үзүүлнэ үү!

Sn bnuu hodood owdood hoolnii durshilgui bolchihsn emchid uzuulsen noshpa bas ibopropin odriin 4oor uugaarai gsiin. Uugaad owchin n gaigu bolchood 1-2 tsagiin daraa butsaad owdood unah ym ene emiig uuj bolohu.?

Сайн банйа уу,энэ эм ходоодны хүчил бууруулах эм ходоодны өвдөлт түргэн намдаах эм биш тул та дотрын эмчид хандаж үзүүлнэ үү!

Энэ эм даатгал ороод хэд болж хямдардаг вэ

сайн байна уу?манайд даатгалын мэдээлэл ирдэггүй байгаа.баярлалаа

Sn bnuu. Ene emiig hoolnii omno uuh uu? Hoino uuh uu?

Сайн байна уу? Хоолны өмнө уугаарай. Баярлалаа

Sn bnuu. Ene emiig hoolnii omno uuh uu? Hoino uuh uu?

Сайн байна уу, хоолны өмнө /20-30 минут/ ууна, Баярлалаа

Энэ одоо юуны эм юм бэ

сайн байна уу Хэрэглэх заалт: - Ходоод, 12 хуруу гэдэсний шархлаа түүний өвдөлт (сэдрэлээс урьдчилан сэргийлэх); - Улаан хоолойн сөргөөт үрэвсэл (рефлюкс-эзофагит); - Стероид бус үрэвслийн эсрэг эм хэрэглэсэнээс болон стрессээс үүдэлтэй ходоод, дээд гэдэсний шархлаа; - Хеликобактеритай холбоотой ходоод, дээд гэдэсний шархлаа (цогц эмчилгээнд хэрэглэнэ); - Золлингер-Эллисоны хам шинж; - Аденоматоз, системийн мастоцитоз; баярлалаа

sn bnu ene emiig noir bulchirhaid uuh uu

Сайн байна уу ? Хэрэглэхгүй .Баярлалаа.