ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Витагрипп 20гр №1 Аньстай

900

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-45

Үнэ
855
Gold

-6%-54

Үнэ
846
Platinium

-8%-72

Үнэ
828

Тоо ширхэг :

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Насанд хүрэгсэдэд 1 уут буюу 20г бэлдмэлийг 200мл халуун усанд найруулж, өдөрт 1-2 уутыг хоолны дараа ууж хэрэглэнэ. Хүүхдэд / 6-12 настай / 10г буюу хагас уутыг өдөрт 1 удаа, хоолны дараа уулгаж хэрэглэнэ

Витагрипп мөхлөгийг ханиад томууны үед  эмчилгээний зориулалтаар, халдварт өвчний дараа бие  мах бодыг тамиржуулах хордлого тайлах, аскорбины хүчлийн дутагдал зэрэгт зааврын дагуу хэрэглэнэ. Мөн  оюуны ба биеийн хүнд  хөдөлмөрийн үе, жирэмсэн болон  хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд  хэрэглэнэ.

Аскорбины хүчил 1000мг, Аньс жимс зөөлөн эд

Хоол боловсруулах замын салст бүрхэвчийг цочроох, диспепси, дотор муухайрах, бөөлжих, цээж хорсох, суулгалт, ходоод агших мөн бусад эрхтэн тогтолцооны гаж нөлөө илэрч болно. Бэлдмэлийн найрлага дах бодисуудад хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй. Мөн цусны бүлэгнэлт ихэссэн үед, чихрийн шижин, бөөр чулуужих, хүнд хэлбэрийн  бөөрний дутагдал, фенилкетонуритай эмчлүүлэгчид хэрэглэхийг хориглоно.  Аскорбины хүчил нь бага зэргийн сэргээх, идэвхжүүлэх нөлөөтэй тул оройн цагаар хэрэглэхийг зөвлөдөггүй. Цусны бүлэгнэлт нэмэгдсэн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Аскорбины хүчлийг өндөр тунгаар удаан хугацаагаар хэрэглэх нь түүний өөрийн бодисын солилцоог хурдасгах бөгөөд үүний үр дүнд эмчилгээг зогсоосны дараа парадоксаль гиповитаминоз үүсч болно. Аскорбины хүчил агуулсан бусад бэлдмэлүүдтэй зэрэгцүүлэн хэрэглэж болохгүй. Аскорбины хүчлийн шимэгдэлт нь гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөн алдагдах, энтерит, ходоодны шүүрэл дарангуйлагдах үед өөрчлөгдөж болно. Жирэмсэн үеийн судалгаа хийгдээгүй ба зөвхөн эмчийн заавраар эхэд үзүүлэх ашиг тус нь урагт нөлөөлөх болзошгүй эрсдэлээс их гэж үзсэн тохиолдолд хэрэглэнэ. 

Асуулт хариулт

Одоогоор мэдээлэл байхгүй