Салимон 100мл - Дархлаа дэмжих бэлдмэл
7,300₮
Гишүүнчлэлийн үнэ :
-5%-365₮
-6%-438₮
-8%-584₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Бэлдмэлийг хоол идсэнээс хойш 20-30 минутын дараа ууж хэрэглэнэ. 6-аас 12 хүртэлх насны хүүхэд 10 дуслаар өдөрт 3 удаа, 12-оос дээш насны хүүхдэд 15 дуслаар өдөрт 3 удаа 10 мл-ээс багагүй усаар шингэлж, насанд хүрэгсэд 25-30 дуслаар өдөрт 3 удаа 10 мл–ээс багагүй усаар даруулж ууна.
Дархлал идэвхжүүлэх бэлдмэл. Бүх төрлийн хорт хавдарын үеийн туяа ба хими эмчилгээ, дархлал дутагдлын бүх хэлбэрүүд, биеийн эсэргүүцэл сулрах үед, хоол тэжээлийн дуршил буурах үед, өвчинд амархан өртөмтгий болох, антибиотик эмийн эмчилгээ, архаг ужиг явцтай өвчнүүд, халдварт өвчин, мэс заслын өмнө ба дараа зэрэг дархлалын тогтолцооны идэвх буурсан үед эмчилгээний болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.
Нэг флакон нь шинэсэрхүү бударганы газрын дээд хэсгээс бэлтгэсэн 30%-ийн спиртэн хандмал агуулна.
Бэлдмэлийн найрлага дахь ургамалд харшилтай хүмүүст хэрэглэхийг хориглоно. Флавоноид, флавон агуулсан бүтээгдэхүүнд хэт мэдрэгшсэн хүмүүст хэрэглэж болохгүй. Жирэмсэн ба хөхүүл эх, хүүхдэд хэрэглэж болохгүй. Харшилын буюу хэт мэдрэгшилийн урвалууд илэрч болзошгүй. Бэлдмэлийг хадгалах явцад бэлдмэл булингартаж, тунадас унаж болно. Иймээс бэлдмэлийг хэрэглэхийн өмнө сайтар сэгсэрнэ. 30%-ийн этилийн спирт агуулагдаж байгаа тул спиртэнд хэт мэдрэг хүмүүс болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-11-15 14:15:55
7 sartai huuhded yaaj ogh we?
Их эмч2024-11-15 14:26:20
Сайн байна уу. 6 наснаас дээш хэрэглэнэ.
Хэрэглэгч2024-09-28 12:45:58
Цөсний хагалгаанд орсон хүн ууж болох уу
Их эмч2024-09-28 14:02:40
Сайн байна уу. Эмчийн заавраар ууна
Хэрэглэгч2022-11-05 07:44:26
Сайн байна уу салимоныг жирэмсэн хүн дархлаагаа дэмжих зорилгоор ууж болох уу харшил хөдлөөд байгаамаа тэгээд юу уухаа мэддэггүй
Их эмч2022-11-05 08:21:01
Сайн байна уу. Жирэмсэн хүн ууж болохгүй заалттай.Та инсти цай ууж болно.Ханиад хүрээд ханиадны эм гэвэл дармон хэрэглэж болно.
Их эмч2022-11-05 08:21:00
Сайн байна уу. Жирэмсэн хүн ууж болохгүй заалттай.Та инсти цай ууж болно.Ханиад хүрээд ханиадны эм гэвэл дармон хэрэглэж болно.
Их эмч2022-11-05 08:20:57
Сайн байна уу. Жирэмсэн хүн ууж болохгүй заалттай.Та инсти цай ууж болно.Ханиад хүрээд ханиадны эм гэвэл дармон хэрэглэж болно.