Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Лемиген 20мл

Үнэ

9950 ₮
Насанд хүрэгчдийн ердийн тун нь өдөрт нэг удаа 5-20 мл тариаг судсанд тарина. Өвчтөний нас болон шинж тэмдгүүдээс шалтгаалж тунг өөрчилж болноЭлэгний архаг өвчний үед насанд хүрэгчдийн ердийн тун нь өдөрт нэг удаа 40-60 мл тариаг судсанд тарих буюу дуслаар хийнэ. Өвчтөний нас болон шинж тэмдгүүдээс шалтгаалж тунг өөрчилж болно. Хоногийн тунг 100 мл хүртэл ихэсгэн хэрэглэж болно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгчдийн ердийн тун нь өдөрт нэг удаа 5-20 мл тариаг судсанд тарина. Өвчтөний нас болон шинж тэмдгүүдээс шалтгаалж тунг өөрчилж болно

  • Элэгний архаг өвчний үед насанд хүрэгчдийн ердийн тун нь өдөрт нэг удаа 40-60 мл тариаг судсанд тарих буюу дуслаар хийнэ. Өвчтөний нас болон шинж тэмдгүүдээс шалтгаалж тунг өөрчилж болно. Хоногийн тунг 100 мл хүртэл ихэсгэн хэрэглэж болно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Элэгний эмгэг болон харшлын эсрэг үйлдэлтэй тарилгын бэлдмэл

  • Арьсны цэврүүт бэлцрүү,идээт цэврүү, экзем, дерматит, чонон хөрвөс, загатнаа, амны салстын үрэвсэл, эмийн болон хордлогын тууралт, Элэгний архаг өвчний үед элэгний үйл ажиллагааг сэргээх зорилгоор хэрэглэнэ

Найрлага

Ампул доторхи эзэлхүүн Ампул доторхи эзэлхүүн
Ампул тус бүр дэх идэвхтэй найрлага

Моноаммоны глицирризинат

(Глицирризин …………...............40 мг)

Глицин (JP)...................................400 мг

L-Цистейн (JP)

(L-Цистейний гидрохлорид ........20 мг)
Идэвхгүй найрлага

Хуурай натрийн сульфит...............20 мг

Натрийн хлорид, pH тохируулах бодис (давсны хүчил, натрийн гидроксид)

 

Бүтээгдэхүүний анхааруулга

  •  Өндөр настнууд Гипокалиеми үүсэх өртөмж ихтэй байдаг

  • Гаж нөлөө

  • Гаж нөлөөний тохиолдлын давтамжийг сайтар тогтоосон судалгаа тодорхой хийгдээгүй болно

  • Эмнэл зүйн онцлог гаж нөлөө (тохиолдол нь тогтоогдоогүй)

  • Хэрэглэх үед анхаарах зүйлс:

  • Тарих хурд: Венийн судсанд тарихдаа өвчтөний биеийн байдлыг хянаж, аль болох удаан тарих хэрэгтэй. Ампулыг онгойлгох үед анхаарах зүйл: Ампулыг заагдсан нэг цэгээр онгойлгоно. Гадны биетийн бохирдлоос сэргийлж, ампулыг онгойлгохын өмнө оройн хэсгийг спирттэй хөвөнгөөр арчих хэрэгтэй

    • Шок үүсэх зэргээс сэргийлж, өвчтөнийг анхааралтай хянах хэрэгтэй

    • Шок үүсвэл хэрэглэгдэх яаралтай тусламжийн багажуудыг урьдчилан бэлдэх хэрэгтэй

    • Бэлдмэлийг хэрэглэсний дараагаар өвчтөнийг амрааж, хяналтанд байлгах хэрэгтэй

    • Чихэр өвсний үндэс агуулсан бэлдмэлийг давхар хэрэглэхгүй байхыг анхаарах хэрэгтэй. Глициррицины хэмжээ давхцан ихэссэнээс болж хуурамч альдостеронизмын шинж илэрч болно

    • Шок, анафилаксын урвал: Шок, анафилаксын урвал (цусны даралт багасах, ухаан алдах, амьсгал өөрчлөгдөх, зүрх-амьсгалын саатал, нүүр халуун оргих, нүүрний хаван г.м.) тохиолдож болно. Өвчтөнийг маш сайн хянах хэрэгтэй, хэрэв ямар нэгэн өөрчлөлт илэрвэл энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоож, тохирох арга хэмжээг авах хэрэгтэй

    • Анафилакс төст урвал: Анафилакс төст урвал (амьсгал өөрчлөгдөх,  нүүр халуун оргих, нүүрний хаван г.м.) тохиолдож болно. Өвчтөнийг маш сайн хянах хэрэгтэй, хэрэв эмгэг байдал ажиглагдвал энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоож, тохирох арга хэмжээг авах хэрэгтэй

    • Хуурамч альдостеронизм: Тунгийн хэтрэлт болон удаан хугацаагаар хэрэглэснээс болж цусны калийн хэмжээ багасах, цусны даралт ихсэх, биед натрийн ус хуримтлагдах, хавагнах, жин ихсэх зэрэг хуурамч альдостеронизмийн шинжүүд үүсч болно

    • Өвчтөнийг маш сайн хянах (сийвэнгийн калийн хэмжээг хянах г.м.) хэрэгтэй, хэрэв эмгэг байдал ажиглагдвал энэ бэлдмэлийг хэрэглэхийг зогсоох хэрэгтэй

    • Гипокалиемийн улмаас ядрах, булчин сулрах зэрэг илрэл тохиолдож болно

    • Өндөр настны хэрэглээ: Өндөр настай өвчтөнийг хэрэглэх үед гипокалиеми үүсэх зэрэг гаж нөлөөнүүд гарах хандлагатай нь эмнэл зүйн туршлага дээр ажиглагдсан учир өвчтөн бэлдмэлийг хэрэглэх үед анхааралтай хянаж, болгоомжтой хэрэглэх нь зүйтэй


    Жирэмсэн үед хэрэглэж болох уу?

    сайн байна уу шаардлагатай үед эмчийн заавраар хэрэглэнэ.

    Жирэмсэн үед хэрэглэж болох уу?

    сайн байна заавал эмчийн заавраар хэрэглэнэ.

    Судсаар хийдэг глицироныг хэр давтамжтай хийдэг вэ?

    Сайн байна уу,хүн хүн өөр тул,хяналтын эмчийн заалтаар хийнэ.Баярлалаа

    None

    None

    Глицерон элэгний өөрчлөлтийг бүрэн эдгээх тариа юү

    Сайн байна уу Энэ тариаг элэгний эмгэгийн үед хэрэглэдэг боловч өвчлөл нь бүрэн эдгэх эсэх зөвхөн энэ тарианаас шалтгаалахгүй. Эмгэг нь хэр зэрэг явцтай, ямар шалтгаантай гэх зэрэгээс бүрэн эдгэх эсэх нь шалтгаална. Та дотрын эмчид үзүүлж, шинжилгээ өгч зөвлөгөө аваарай. Баярлалаа

    Элэгний өөрчлөлтэй хүн эдгэрсний дараа хоолний дэглэм барих шаардлагатай юу

    Сайн байна уу Дэглэм барих шаардлагатай, элэгний өөрчлөлт нь ямар шалтгаантай хэр зэрэг байсанаас шалтгаалж дэглэм янз бүр байна. Баярлалаа

    Глицерон элэгний өөрчлөлтийг бүрэн эдгээх тариа юү

    сайн байна уу элэгний эмгэгийн үед дотрын эмчийн зааврын дагуу хэрэглэж болно мөн илүү мэдээллийг эмчлэгч эмчээсээ тодруулаарай мөн та манай 1800-1883 дугаарт холбогдоорой баярлалаа