Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Пренатал + DHA Денк №30 + 5

Үнэ

29500 ₮
Жирэмсэн ба хөхүүл үеийн амин дэм ба эрсдлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх  Жирэмсэн үеийн төмөр дутлын цус багадалтанд ба кальцийн хэрэгцээг нөхөх  Хэрэглэхийн өмнө эмчээс зөвөлгөө авна уу  Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд өглөөний цайны дараа 1 шахмалыг өдөрт 1 удаа усаар даруулж ууна.Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч заана

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн амин дэм ба эрсдлийн дутагдлаас урьдчилан сэргийлэх

  •   Жирэмсэн үеийн төмөр дутлын цус багадалтанд ба кальцийн хэрэгцээг нөхөх

  •   Хэрэглэхийн өмнө эмчээс зөвөлгөө авна уу

  •   Жирэмсэн ба хөхүүл эмэгтэйчүүд өглөөний цайны дараа 1 шахмалыг өдөрт 1 удаа усаар даруулж ууна.Эмчилгээний үргэлжлэх хугацааг эмчлэгч эмч заана

  • Нэг шахмалд:

  • Үйлчлэгч бодис: Витамин А  3600МЕ, Витамин Д3 500МЕ, Витамин Е 15мг,  Витамин С 100мг,  Фолийн хүчил 0,8мг,  Витамин В1 1,6мг, Витамин В2 1,8мг, Витамин В6 2,6мг, Витамин В12 4мкг,  Никотинамид 19мг,  Биотин  0,2мг, Кальцийн пантотенат 10мг

  • Эрдэс бодис ба бичил элемент: Кальци 125мг , Магни 100мг, Фосфор 125мг,  Төмөр 60мг, Цайр 7,5мг,  Зэс 1мг,  Марганец 1мг,  Кальци нь кальцийн фосфат, кальцийн пантотенат хэлбэрээр магни нь магнийн исэл, магнийн фосфат, магнийн стеарат хэлбэрээр фосфор нь кальцийн фосфат, магнийн фосфат хэлбэрээр төмөр нь төмрийн фумарат хэлбэрээр цайр нь цайрын сульфат хэлбэрээр зэс нь зэсийн сульфат хэлбэрээр марганец нь марганцийн сульфат хэлбэрээр тус тус байна

  • Туслах бодис: полиэтиленгликоль 6000, прецирол Ато 5, царцмаг, бичил талст целлюлоза, цардуул натрийн гликолят, повидон, лактозын моногидрат, маннитол, магнийн стеарат, полиэтиленгликоль 400, этилцеллюлоза, гипромеллоза, тальк, титанийн хоёрч исэл (Е171), шар төмрийн исэл (Е172) тус тус агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  •  Хориглох заалт. Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, А ба Д амин дэмийн илүүдэл, бие махбод дахь Төмөрийн хэт хуримтлал үүссэн үед, цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн үед, шээсний замын чулуужилтын эмгэгтэй үед шээсэн дэх кальцийн хэмжээ ихэссэн үед хэрэглэхийг цээрлэнэ

  • Тун хэтрэх.Тун хэтэрсэн үеийн шинж тэмдгүүд: дотор муухайрах, бие суларах, сульдах, хоол боловсруулах замын хямрал.Тунг хэтрүүлсэн тохиолдолд яаралтай эмчид хандана уу

  • Эмчилгээ: идэвхжүүлсэн нүүрс хэрэглэх, ходоод угаах болон шинж тэмдэгийн эмчилгээ хийнэ

  • Гаж нөлөө.Бэлдмэлийн найрлагад орсон бодисуудад харшлын урвал илэрч болзошгүй. Шээсний өнгө гүн шар болох нь бэлдмэлийн найрлага дахь рибофлавинаас хамааралтай ба ямар нэг аюул дагуулахгүй  Бусад эмийн бэлдмэлтэй харилцан нөлөөлөл.Бэлдмэл нь төмөр, кальци агуулсан учир тетрациклины бүлгийн антибиотикуудын, фторхинолын уламжлалын микробын эсрэг үйлдэлт эмийн гэдсэн дэх шимэгдэлтийг саатуулна. Аскорбины хүчил (С амин дэм) нь сульфаниламидын бүлгийн эмийн үйлдэл ба гаж нөлөөг (тэр дундаа шээсэнд талст үүсэлтийг) ихэсгэнэ. Хөнгөн цагаан, магни, кальци агуулсан ходоодны хүчил саармагжуулах эмүүд, мөн колестирамин нь төмрийн шимэгдэлтийг багасгана. Тиазидын бүлгийн шээс хөөх эмүүд хамт хэрэглэвэл цусан дахь кальцийн хэмжээ ихэсэх магадлалтай

  • Тусгай анхааруулга.Зөвлөмжит тунг хэтрүүлэн хэрэглэхгүй.Автомашин жолоодох болон бусад механизм дээр ажиллахад сөрөг нөлөөгүй

Энэ пренатал + DHA денк гэдэг витамин Элевиттэй яг ижил найрлагатай юм уу? Тайлбар дээр нь Элевит гэж яваад байхын?

сайн байна уу? Бага зэргийн л ялгаатай ер нь бол адилхан байгаа баярлалаа.

сайн байна уу. Одоо 5 сартай жирэмсэн. Цээжин дээгүүр улаан жижиг жижиг хэмжээтэй идээтэй юм гараад байх юм. Хүнээс асуусан чинь гормоны өөрчлөлт байх гэсэн. Жирэмсэний үед энийг зогсоох эм байдаг уу. Бас үүнээс үүссэн нөсөө толбонд ямар тос бүрхэх вэ? Баярлалаа

сайн байна уу жирэмсэнтэй холбоотойгоор дээрхи шинж илэрдэг төрсний дараа 3-4 сар болоод арилдаг байгаа.жирэмсний хяналтын эмчийн зааврын дагуу эм уугаарай.баярлалаа

Ene vitaminiig 12 doloo honog hurtelee l uudag yumuu? Ternees tsaash uuh shaardlagagui gsen ug u?

Сайн байна уу,төрөн төртлөө ууна.Баярлалаа.

ene yag + DHA -iin zaawar bish bn aa zov zaawar oruulna uu

Сайн байна уу. Тийм байна аа. Уучлаарай. Пренаталь ДНА: Жирэмсний 13 долоо хоногтойгоос төрөх хүртэл ууж хэрэглэх ба дотроо нэг цагаан, нэг шар өнгийн бэлдмэл агуулсан хосолсон савлагаатай байгаа. Цагаан бэлдмэлийг /олон төрлийн витамин/ өглөө цайны дараа, шар бэлдмэлийг /Омега/ нь үдээс хойш цай хоолны дараа бүтнээр нь усаар даруулж залгиж ууна. Баярлалаа.

Пренатал ДНА төмрийн бэлдмэл, кальци аль нэгийг нь агуулдагуу. Хамт ууж болохуу

сайн байна уу төмөр, кальци байхгүй ээ баярлалаа

Elevit prenatal 2-iin ali n iluu we.

Сайн байна уу,пренатал А витамингүй,элевит нь А витаминтай энэ нь ургийн дархлаа дэмждэг.Баярлалала.

сайн байнуу өдөрт хоёр удаа ууж болохуу

Сайн байна уу. Өдөрт 1 удаа ууна.

Сайн байна уу. Спиралаа авуулан пренатал жирэмсэн болтлоо уу гэсэн эмчийн зааврын дагуу ууж байгаа. Энэ эм мөөгөнцөртөх шалтгаан болох уу.

сайн байна уу болохгүй ээ баярлалаа

Prenataliig yah heregleh we

Сайн байна уу Та өдөрт 1 удаа хоолны дараа 1 ширхэгийг уугаарай Баярлалаа

Шарыг нь өглөө цагааныг нь орой гэж эмч хэлж байсан танайх болохоор цагааныг нь өглөө цай хоолны дараа омега буюу шарыг үдээс хойш хоол цайны дараа гэх юм ?????? Зөв тайлбараа оруулна уу

Сайн байна уу Энэ витаминыг хоолны дараа л бол өдрийн аль ч цагт хэрэглэж болно. Баярлалаа

deerh tailbar chin elivitiin tailbar yumuu prenatal dnk yumuu. odoo boltol yagaad eniigee uurchilj zuv tailbar oruulahgui bgaan be.

сайн байна уу пренатал дахь найрлага бүрийн тайлбар багйаа шүү.баярлалаа

Sain bna uu bi yag ene Zurg deerh prenatal denkiig uuj bga umnu bnga folic acid uuj baisan ene prenataltai hamt foliin huchle uuj blh uu? Odo 8n doloo hngtoi vmaa uur yu uuval huuhded maani sain bl? Aan bas magni B6 uuj bga. Hordlogo ihtei hool sain idej chadku bga blhoor ringer bolon pantogen hiilgej bga uur ymr dusal sain bl zuvulguu uguuch bayrllaa :)

Сайн байна уу пренатал фолийн хүчил агуулсан байдаг тул нэмэлтээр фолийн хүчил уух шаардлагагүй байгаа, пренатал өөрөө жирэмсэн үед шаардлагатай амин дэмүүдийг цогц байдлаар агуулсан тул өөр нэмэлт шаардлагагүй, хордлого ихтэй байгаа нөхцөлд хяналтын эмчдээ үзүүлж зөвлөгөө аваарай баярлалаа

sain bnuu toroon 1jil garan bolj bn ih yadruu bietei ymaa bas ih turj bnaa emchid vzvvlsen chin prenatal ymuu elivit 2iin 1iig tosnii daraa uuh heregtei barag l ih sain targalana ntree geed bh ymaa.awaad uusan chin dahiad jiremsen bolchihgvi bga.mon engej uuh n zow vv

Сайн байна уу Эдгээр жирэмсэний витаминууд нь жирэмсэний үед биед шаардлагатай витамин эрдэс бодисыг нөхөж өгөх үйлчилгээтэй байдаг болохоор шаардлагатай тохиолдолд энгийн үед хэрэглэсэн ч болно. Таргалуулах үйлчилгээ бол тайлбар дээрээ бичигдээгүй байна. Баярлалаа

Сайн байна уу. Шар бэлдмэлийг /Омега/ нь хоолны дараа бүтнээр нь усаар даруулж залгиж уухгүйгээр хагалаад доторх шингэнийг нь ууж болох уу? Жирэмсэн хүн кабсультай нь залгих нь хэр зохимжтой бол? Баярлалаа.

сайн байна уу? эмийнхээ заалтан дээр залгиж ууна гэсэн байгаа баярлалаа

sain baina uu? odoo 7 doloo honogtoi. ymr ch em, vitamin hereglej ehleegu bga prenatal elivet 2iin aliig n heregelej ehlevel zugeer ve?

Баярлалаа

sain baina uu? odoo 7 doloo honogtoi. ymr ch em, vitamin hereglej ehleegu bga prenatal elivet 2iin aliig n heregelej ehlevel zugeer ve?

Сайн байна уу Та алийг нь ч сонгоод хэрэглэсэн болно. Цус багадалттай бол элевит нь илүү тохиромжтой байдаг. Пренатал ДНА нь Омега агуулдагаараа давуу талтай. Баярлалаа

сайн байна уу ? пренатал дна 6-7 нед-тэй уугаарай гэж эмч бичиж өгсөн заавар дээрээ 13нед-ээс гэсэн байсан уувал зүгээр үү

сайн байна уу 13 нед-с бага бол дан пренаталь уух тохиромжтой баярлалаа

Prenatal dha, lactonatal dha энэ 2 ямар ялгаатай вэ?

Сайн байна уу Пренатал нь жирэмсэн үед хэрэглэх, Лактонатал нь хөхүүл үед хэрэглэх зориулалттай витаминууд байгаа. Баярлалаа

Энэ.эмийг элэгний өөрчлөлттэй хүн хэрэглэхэд зүгээр.биздээ

Сайн байна уу Элэгний өвчтэй бол эхлээд хяналтын эмчтэйгээ зөвлөнө. Баярлалаа

Пренатал ДНА ширхэг нь хэд вэ 10 хоногийнх нь хэд болох уу

сайн байна уу? Пренатал + DHA Денк №30 ширхэг нь 30000 гэж байгаа баярлалаа.

Харшлах зүйл бдаг уу

Сайн байна уу,Бэлдмэлийн бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, А ба Д амин дэмийн илүүдэл, бие махбод дахь Төмөрийн хэт хуримтлал үүссэн үед, цусан дахь кальцийн хэмжээ ихэссэн үед, шээсний замын чулуужилтын эмгэгтэй үед шээсэн дэх кальцийн хэмжээ ихэссэн үед хэрэглэхийг цээрлэнэ.Баярлалаа.