![](https://back.emonos.mn/media/product/13.jpg)
![](https://back.emonos.mn/media/thumbnail/brand/goodsImage.png)
Аскорбины хүчил 5%-2мл №10
9,500₮
Гишүүнчлэлийн үнэ :
![](/assets/membercardiconbagts1.png)
-5%-475₮
![](/assets/membercardiconbagts2.png)
-6%-570₮
![](/assets/membercardiconbagts3.png)
-8%-760₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
С витамины дутагдал (чийг бам өвчин), гемофили, цус шүүрэлтийн диатез, янз бүрийн цус алдалт, туяаны өвчин, халдварт өвчнүүд, хордлого, цусны бүлэгнэлийг бууруулдаг эмүүдийн тунг хэтрүүлсэн хэрэглэсэн тохиолдлууд, элэгний өвчнүүд, цөсний хүүдийн үрэвсэл, атеросклероз, жирэмсний нефропати, Аддисоны өвчин, удаан эдгэрэлтэй шарх, яршил, ясны бэртэл, шүд хорхойтох ам гэмтэх зэрэгт тус тус хэрэглэнэ. С витаминыг оюуны ба биеийн хүнд хөдөлмөрийн үе, жирэмсэн болон хөхүүл хүүхэдтэй эхчүүдэд мөн хэрэглэнэ.
Аскорбины хүчил 0,1г, натрийн гидрокарбонат 0,5г, натрийн метабисульфит 0,002 г, тарилгын нэрмэл ус 2 мл
Уг эмэнд харшилтай өвчтөн болон тромбоз ба тромбофлебитийн үед хэрэглэхгүй. Тэрчлэн бөөрний өвчнүүд болон шижин өвчний үед болгоомжтой хэрэглэвэл зохино. С витаминыг удаан хугацаагаар хяналтгүй хэрэглэвэл нойр булчирхайн эсийг гэмтээх, глюкозури үүсгэх, чихрийн шижин үүсэх ба бөөрний дайвар булчирхайн гормонууд хэт ихэссэнээс бөөр гэмтэх, артерийн даралт нэмэгдэх зэрэг гаж нөлөө илэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2022-01-26 18:54:32
Хэдэн мл натрийн уусмалд шингэлж тарих вэ
Их эмч2022-01-26 19:01:36
Сайн байна уу. 100-250 млд
Хэрэглэгч2020-09-26 08:35:28
дээрхи тариаг натрийн хлоридын уусмалтай дуслаар хийж болоху. цус цэвэрлэж дархлаагаа сайжруулах гээд
Их эмч2020-09-26 14:01:40
Сайн байна уу. эмчийн заавраар хийнэ
Хэрэглэгч2020-07-01 04:09:22
Миии
Их эмч2020-07-01 07:45:27
Сайн байна уу. та асуултаа ойлгомжтой асууна уу
Хэрэглэгч2020-07-01 04:09:15
М
Их эмч2020-07-01 07:45:35
Сайн байна уу. Сайн байна уу. та асуултаа ойлгомжтой асууна уу
Хэрэглэгч2020-07-01 04:09:12
М
Их эмч2020-07-01 07:45:41
Сайн байна уу. Сайн байна уу. та асуултаа ойлгомжтой асууна уу
![](https://back.emonos.mn/media/banner/Emonos_Secalia_BalmShower_cream.jpg)