

Димедрол 1%-1мл №10
7,000₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-350₮

-6%-420₮

-8%-560₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Эмийн тунг өвчний онцлог, өвчтөний биеийн байдалд тохируулан тогтооно.
Харшил намдаах (гистатины рецепторыг хориглоно) бөгөөд гистамины нөлөөгөөр үүссэн гөлгөр булчингийн агчилыг сулруулах, хялгасан судсуудын нэвчимтгий чанарыг багасгаж эдүүдийг хавагнахаас сэргийлэх, цусны даралтыг бууруулах гистамины үйлдлийг сулруулах зэрэг үйлдэл үзүүлэхээс гадна харшлын урвалын явцыг багасгана. Тайвшруулах ба нойрсуулах, холинолитик ба бөөлжилт намдаах, хэсэг газарт сулавтар мэдээ алдуулах үйлдэлтэй. Чонон хөрвөс, харшлын улмаас үүссэн нүдний ба хамрын салстын үрэвсэл, Квинкийн хаван, Меньерын хам шинж, арьсанд гарсан харшлын тууралт, нойргүйдэл, паркинсоны хам шинж, хорей, далайн буюу агаарын өвчин, жирэмсэн үеийн бөөлжилт зэрэг тус тус хэрэглэнэ.
Димедрол 0,01 г
Димедролыг хэрэглэж байхад нойрмоглох, дүйнгэтэх, толгой эргэх, толгой өвдөх, зүрх дэлсэх, бие сулрах, хэл хуурайших, ам татах, бөөлжих, ходоод гэдэсний замын ажиллагаа хямрах, өтгөн хатах, шээс хоригдох, ядрах булчин сульдах, хөдөлгөөний тэнцвэр алдагдах, гэрэлд мэдрэгших зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй. Уг бүлэг эмэнд харшилтай, гуурсан хоолойны багтрааны хурцдал, нярай хүүхэд, хөхүүл эх, глаукома, түрүү булчирхайн томролт, ходоодны нугалуур ба давсагны хүзүүний нарийсал, гипертиройдизмтой хүмүүст хэрэглэхгүй. Жолоо барих буюу бусад техниктэй ажиллах нарийн анхаарал, сэтгэц хөдөлгөөний хурд шаардлагатай үйлдэл гүйцэтгэх хүмүүст ажлын цагаар димедролыг хэрэглэж болохгүй. Жирэмсэн эх бага насны хүүхдэд болгоомжтой хэрэглэнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2025-04-03 22:23:39
жирэмсэн хүн тарьж болох уу? олон хоног унтаж чадахгүй бнаа
Их эмч2025-04-03 22:30:00
Сайн байна уу. Жирэмсэн үед шаардлагатай тохиолдолд эмчлэгч эмчийн заалтаар хэрэглэдэг тул та эмчид хандаарай.
Хэрэглэгч2020-09-04 15:19:05
жоргүй олгодог уу?
Их эмч2020-09-04 15:29:06
Сайн байна уу. жороор олгоно оо
