ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Циннаризин 25мг №50

7,200

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-360

Үнэ
6,840
Gold

-6%-432

Үнэ
6,768
Platinium

-8%-576

Үнэ
6,624

Тоо ширхэг :

Номин Седар (2.8ш)Байршил харах
Монос Сансар колонк (2.9ш)Байршил харах
Монос УБ таун (2.4ш)Байршил харах
Монос Өнөр плаза (5.8ш)Байршил харах
Хоумланд (3.2ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (2.5ш)Байршил харах
Скай ресиденс-3 (3.87ш)Байршил харах
Хоног (4.8ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Тархины цусны эргэлтийн өөрчлөлтийн үед 25 мг-аар хоногт 3 удаа захын судасны цусны эргэлтийн өөрчлөлтийн үед 50-75 мг- аар хоногт 3 удаа тус тус хоолны дараа ууна. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүуст дээрхийн хагас тунгаар эхэлж аажим ихэсгэнэ. Эмчилгээг тасралтгүй хэд хэдэн сар үргэлжлүүлнэ. Харшлын өвчний үед 1/2 -1 шахмалаар өдөрт 3 удаа ууна. Далайн ба өндрийн өвчний үед хөдөлгөөнөөс 1 цагийн өмнө 1 шахмал ууж 6-8 цагийн дараа дахин хэрэглэнэ.

Цусны даралт ихдэх өвчний улмаас үүссэн тархины цусны эргэлтийн дутмагшил, тархины судасны хатуурлын эхний үе, тархины гэмтлийн дараах мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлт,мигрень, меньерийн өвчин, захын цусны эргэлтийн хямрал зэрэгт хэрэглэнэ. Харшлын зарим өвчний үед гистамины эсрэг чанарыг нь ашиглан хэрэглэж болно.

 

Нэг шахмал тус бүрт 25  мг циннаризин агуулагдана. Туслах бодис: аэросил, кальцийн стеарат, төмсний цардуул, лактоз (сүүний сахар), бага молекул жинт, анагаахын зориулалттай поливинилпирролидон (повидон) орно.

Бэлдмэл зохимж сайтай боловч нойрмоглох, ам хатах, диспепсийн шинж, арьсны тууралт зэрэг шинж илэрч болно. Мөн ТМС-ийн талаас ядрах, сульдах, тэнцвэр алдах, толгой өвдөх, хөлрөх, сэтгэлээр унах (настай хүмүүст), яриа өөрчлөгдөх, самуурч будилах ээрэг шинж илрэхийн зэрэгцээ гэрэлд гялбах (харшлын урвал), ховор тохиолдолд Lupus erythematodes ба хавтгай улаан гөвдрүү илрэх, удаан хутацаагаар хэрэглэх үед жин нэмэгдэх зэрэг гаж нөлөө бэлдмэлийг хэрэглэж байгаа үед ажиглагдаж болно. Циннаризиныг ихэвчлэн настай хүмүүст хэрэглэдэг ба удаан хугацааны эмчилгээний үед шалтгаан тодорхойгүй. Бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс, паркинсоны өвчин, элэг ба бөөрний дутагдал, жирэмсэн ба хөхүүл үед тус тус хэрэглэхийг цээрлэнэ. Ээлж эмчилгээний явцад архи спиртийн зүйл хэрэглэхгүй. Бэлдмэлийг артерийн даралт бага, хаалттай өнцөгт нүдний даралт ихсэх өвчин, шээс саатах, арьсны зарим өвчин (чонон хөрвөс, хавтгай улаан үлд), нойрмог буюу ухаан дутуу өвчтөнд онцгой болгоомжтой хэрэглэнэ. Бэлдмэл элгэнд эрчимтэй хувирах ба цаашдаа бөөрөөр шээстэй ялгардаг учир түүнийг элэг ба бөөрний өвчний үед болгоомжтой хэрэглэнэ. Удаан хугацааны эмчилгээ шаардлагатай үед эмч лабораторийн ямар шинжилгээг тогтмол хийх шаардлагатайг тогтооно.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-01-23 08:11:04

Сайн байна уу? Брайнакт эмнээс үйлчлэлээрээ хэр ялгаатай вэ? Би даралт их, бас маш их нойргүйдэлтэй. Даралтын эмтэй хавсарч ууж болох уу? (Валсартан)

Их эмч2024-01-23 09:15:56

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-01-23 08:09:13

Сайн байна уу? Брайнакт эмнээс үйлчлэлээрээ хэр ялгаатай вэ? Би даралт их, бас маш их нойргүйдэлтэй. Даралтын эмтэй хавсарч ууж болох уу? (Валсартан)

Их эмч2024-01-23 09:16:05

Сайн байна уу. эмчийн заавраар хэрэглэнэ

Хэрэглэгч2024-01-20 23:39:22

Сайн байна уу аспиринтай хавсарч хэрэглэж болох уу ?

Их эмч2024-01-21 00:03:46

Сайн байна уу. Бусад эмийн бодистой харилцан үйлчлэлийн талаар мэдээлэл хүргэж байна. Эм судлалын хувьд: химийн нэгдлийн үл нийцэл тодорхойгүй. Фармакодинамикийн хувьд: архи согтууруулах ундаа, нойрсуулах, сэтгэл уналын эсрэг бэлдмэлийн үйлчлэлийг нэмэгдүүлнэ. Ноотроп, даралт бууруулах болон судас өргөсгөх үйлдэлтэй эмүүдтэй хамт хэрэглэхэд тэдгээрийн үйлдлийг нэмэгдүүлж артерийн даралт багасалтын үед хэрэглэдэг эмүүдтэй хамт хэрэглэхэд үйлдлийг нь бууруулдаг. Фармакокинетикийн хувьд: мэдээлэл байхгүй байна. Эмчилгээний эхэн үед этилийн спирт хэрэглэхээс зайлсхийнэ.

Хэрэглэгч2023-10-31 16:57:00

1 сар тай нярайд эх нялхасын эмч өдрийн 1р уухаар бичиж өгсөн юмаа. Тайлбар уншихаар хүүхдэд ууж болно гэсэн юм бхгүй бх юм

Их эмч2023-10-31 21:23:15

Сайн байна уу. нарийг мэргэжлийн эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

Хэрэглэгч2023-08-26 10:26:19

жороор олгодог уу

Их эмч2023-08-26 10:40:52

Сайн байна уу. Тиймээ

Хэрэглэгч2023-08-22 22:11:54

Нойргүйдэлд ууж болох уу

Их эмч2023-08-22 22:40:04

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-08-22 22:11:50

Нойргүйдэлд ууж болох уу

Их эмч2023-08-22 22:39:55

Сайн байна уу. эмчийн заалтаар хэрэглэнэ

Хэрэглэгч2023-08-10 09:42:03

Энэ эм нойр хүргэдэг үү

Их эмч2023-08-10 11:41:18

Сайн байна уу. Хүргэж болно

Хэрэглэгч2023-08-04 15:07:18

Толгой байнга өвддөг ууж болохуу??

Их эмч2023-08-04 17:04:12

Сайн байна уу. Болноо тархины судасны хатуурлын эхний үе, тархины гэмтлийн дараах мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлт,мигрень, меньерийн өвчин, захын цусны эргэлтийн хямрал зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэгч2023-08-04 15:07:07

Толгой байнга өвддөг ууж болохуу??

Их эмч2023-08-04 17:04:29

Сайн байна уу. Болноо тархины судасны хатуурлын эхний үе, тархины гэмтлийн дараах мэдрэхүйн болон хөдөлгөөний өөрчлөлт,мигрень, меньерийн өвчин, захын цусны эргэлтийн хямрал зэрэгт хэрэглэнэ.

Хэрэглэгч2020-10-17 19:22:01

7 сартай хүүхдэд хэд хувааж, хэд хоног өгөх вэ

Их эмч2020-10-18 09:46:02

Сайн байна уу. хүүхдийн эмчээс лавлаж асуугаарай