
Нитроглицерин 0.5мг №40
8,200₮
Гишүүнчлэлийн үнэ :

-5%-410₮

-6%-492₮

-8%-656₮
Тоо ширхэг :
Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй
Насанд хүрэгчдэд хэрэглэнэ. Зүрхний бахын эхний өвдөлтийн шинж илрэх үед шууд хэрэглэнэ. Өвдөлт эхлэнгүүт 1 шахмалыг хэлэн дор тавих ба бүрэн уустал нь амандаа байлгах бөгөөд залгихгүй. Нэг удаагийн тун 1 шахмалыг хэл дор тавих. 3-5 минутын дотор судас тэлэх үйлчилгээ илрээгүй бол дахин 1 шахмал нитроглицериныг хэрэглэнэ. 2-3 шахмалыг хэрэглээд эмчилгээний үр дүн өгөөгүй бол эмчийг дуудна.
Зүрхний бах (зүрхний бахын өвдөлтийг дарах болон богино хугацаанд сэргийлэх).Судас тэлэх эм.
Үйлчлэгч бодис: Хэл дор тавих 1 шахмал нь 2%-ийн лактозын суурин дээр 0,5 мг нитроглицерин тооцсоноор агуулна; Туслах бодис: лактоз моногидрат, бичил талст целлюлоз, натрийн кроскармеллоз, кальцийн стеарат.
Толгойн өвдөлт, толгой эргэх, бие сулрах, түгших, артерийн даралт буурах, ам хуурайших, дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх,чонон хөрвөс, загатнаа, арьс улайх зэрэг гаж нөлөө илэрнэ.
Асуулт хариулт
Хэрэглэгч2024-05-27 11:32:00
Зүрхний цохилт хөдөлгөөнгүй тайван үед минутанд 100 гарантай цохилж байхад ууж болох уу? Эмчид үзүүлэхээр даралтны эмээ тогтмол уу гэхээс өөр юм хэлээгүй.
Их эмч2024-05-27 12:01:24
Сайн байна уу. энэ тохиолдолд уухгүй, та нарийн мэргэжлийн эмчид хандана уу баярлалаа
Хэрэглэгч2024-01-31 16:14:18
Ene emiig uusnaar jijig sudasnuud hagarah uu? Yg uusnaas n hoish gar holon deer n sudas hagarsan tolbonuud garch ireed bgaa yum.
Их эмч2024-01-31 16:46:25
Сайн байна уу. Гаж нөлөө. Төв мэдрэлийн тогтолцоо: хараа бүрэлзэх, “нитратын” толгойн өвдөлт (ялангуяа эмчилгээний эхэн үед илрэх ба удаан хугацааны эмчилгээний үед багасна), толгой эргэх, бие сулрах, түгших, солиорлын урвал, удаашрах, орчны баримжаа алдагдах. Зүрх судасны тогтолцоо: артерийн даралт буурах, рефлексийн замаар зүрхний цохилт олшрох, ховор тохиолдолд (ялангуяа тунг хэтрүүлсэн бол) – ортостатик коллапс, хөхрөлт, метгемоглобинеми, нүүр улайх. Дархлалын тогтолцоо: харшлын урвал, арьсны тууралт, загатнаа, арьс улайх, цайх, анафилаксийн шок. Бусад эмгэг: цочромтгой болох, харааны өөрчлөлт, глаукомыг сэдрээх, биеийн хэм буурах, “халуу шатах” мэдрэмж, амьсгалын дутагдал, бие сулрах. Гаж нөлөөний ганц нэг тохиолдол: хүчил төрөгч дутагдсанаас зүрхний цус хомсрох өвчин сэдрэх, бүрэн хориг, зүрх зогсох, судас мэдрэлийн хаван үүсэх. Зарим тохиолдолд артерийн даралт огцом буурснаар зүрхний бахын шинж гүнзгийрэх нь ажиглагдана. (парадоксаль “нитратын” урвал
Хэрэглэгч2024-01-31 16:14:06
Ene emiig uusnaar jijig sudasnuud hagarah uu? Yg uusnaas n hoish gar holon deer n sudas hagarsan tolbonuud garch ireed bgaa yum.
Их эмч2024-01-31 16:46:34
Сайн байна уу. Гаж нөлөө. Төв мэдрэлийн тогтолцоо: хараа бүрэлзэх, “нитратын” толгойн өвдөлт (ялангуяа эмчилгээний эхэн үед илрэх ба удаан хугацааны эмчилгээний үед багасна), толгой эргэх, бие сулрах, түгших, солиорлын урвал, удаашрах, орчны баримжаа алдагдах. Зүрх судасны тогтолцоо: артерийн даралт буурах, рефлексийн замаар зүрхний цохилт олшрох, ховор тохиолдолд (ялангуяа тунг хэтрүүлсэн бол) – ортостатик коллапс, хөхрөлт, метгемоглобинеми, нүүр улайх. Дархлалын тогтолцоо: харшлын урвал, арьсны тууралт, загатнаа, арьс улайх, цайх, анафилаксийн шок. Бусад эмгэг: цочромтгой болох, харааны өөрчлөлт, глаукомыг сэдрээх, биеийн хэм буурах, “халуу шатах” мэдрэмж, амьсгалын дутагдал, бие сулрах. Гаж нөлөөний ганц нэг тохиолдол: хүчил төрөгч дутагдсанаас зүрхний цус хомсрох өвчин сэдрэх, бүрэн хориг, зүрх зогсох, судас мэдрэлийн хаван үүсэх. Зарим тохиолдолд артерийн даралт огцом буурснаар зүрхний бахын шинж гүнзгийрэх нь ажиглагдана. (парадоксаль “нитратын” урвал
Хэрэглэгч2023-05-29 14:13:26
Сайн байна уу. Энэ эмийг тогтмол хэрэглэж болдог уу. Ер нь хэрэглэсэнээр сөрөг нөлөө гэж бий юу. Хэлэн доороо тавьж уусны дараа толгой жаахан дүүрч байгаад л зүрх ердийн хэвэндээ орчих юм. Тэгээд 2 хоногоос ахиад л хэм алдаад
Их эмч2023-05-29 21:11:45
Сайн байна уу. Тогтмол ууж хэрэглэхгүй. Та зүрхний нарийн мэргэжлийн эмчид хандана уу.
Хэрэглэгч2023-04-06 22:57:39
Энэ эмийг яагаад хэлэн доор тавидаг юм бол?
Их эмч2023-04-06 23:09:31
Сайн байна уу. хэлэн дор тавьж хэрэглэхэд үйлчилгээ хурдан судсаар хурдан нэвчиж үйлчилнэ
Хэрэглэгч2023-03-21 10:24:27
1 г авах хаяг утсаа
Их эмч2023-03-22 01:23:46
Сайн байна уу. та 18001883 дугаараар захиалга өгөх боломжтой
Хэрэглэгч2023-03-21 10:24:21
1 г авах хаяг утсаа
Их эмч2023-03-22 01:23:54
Сайн байна уу. . та 18001883 дугаараар захиалга өгөх боломжтой
Хэрэглэгч2023-03-21 10:24:05
1 г авах хаяг утсаа
Их эмч2023-03-22 01:24:03
Сайн байна уу. . та 18001883 дугаараар захиалга өгөх боломжтой
Хэрэглэгч2020-06-19 09:44:00
sain baina uu
Их эмч2020-06-19 09:44:10
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-06-19 09:43:29
Abc
Их эмч2020-06-19 19:22:58
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-06-19 09:36:19
b
Их эмч2020-06-19 09:36:48
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-06-17 20:47:36
Сайн уу
Их эмч2020-06-17 20:47:52
Сайн байна уу.
Хэрэглэгч2020-04-29 16:08:08
энэ тариа үе мѳчинд хийж болхуу тарианий нэр феррум
Их эмч2020-04-30 09:18:56
Сайн байна уу. феррум лек төрийн бэлдмэл буюу цус төлжүүлнэ. Баярлалаа
Хэрэглэгч2020-04-29 16:06:28
энэ тариа үе мѳчинд хийж болдог юм уу зѳвлѳѳч
Их эмч2020-04-30 09:16:48
Сайн байна уу. Нитроглицерин зүрх судасны өвчлөлийн үед хэрэглэгдэнэ. Баярлалаа
