Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Стрепсилс лимон №24

Үнэ

10350 ₮
Насанд хүрэгсэд болон 5-аас дээш насны хүүхдэд 1 шахмалаар 2-3 цагийн зайтай шимж хэрэглэнэХоногийн дээд тун 8 шахмал

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгсэд болон 5-аас дээш насны хүүхдэд 1 шахмалаар 2-3 цагийн зайтай шимж хэрэглэнэ

  • Хоногийн дээд тун 8 шахмал

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Амны хөндийн ба залгиур хоолойн халдварт үрэвсэлт өвчнүүдийн үед (залгих үеийн өвдөлт) хэрэглэнэ

  • Стрепсилсын нимбэг ба ургамлын амт бүхий шимж хэрэглэхэд зориулсан шахмалыг чихрийн шижин өвчтэй хүмүүст хэрэглэх боломжтой

Найрлага

  • Шимж хэрэглэхэд зориулсан стрепсилсд: Батрашны тос, анисны тос, левоментол, тартарын хүчил, понсо 4R эдикол, кармазин эдикол, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй) бал ба нимбэгний амт бүхий шимж хэрэглэхэд зориулсан. шахмалд: зөгийн бал, батрашны тос, нимбэгний тос, тартарын хүчил, шар хинолин, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй) эвкалипт ба ментолтой шахмалд: левоментол (8мг), эвкалиптийн тос, тартарын хүчил, индогокармин, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй)

  • Витамин С-тэй шахмалд: Витамин С (100мг), анисны тос, амтат жүржний тос, левоментол, тартарын хүчил, понсо 4R эдикол, шар эдикол, хүнсний шингэн сахар болон шингэн глюкозоос шахмал гарган авахад зориулсан хатууруулагч (2,6г жинтэй) нимбэг ба ургамлын амт бүхий шимж хэрэглэхэд зориулсан шахмалд: тартарын хүчил, натрийн сахаринат, розмарины тос, амт оруулагч нэмэлт бодис, изомальтоза, мальтитолын сироп тус тус агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, 5 хүртлэх насны хүүхдэд тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед харшлын урвал илэрч болзошгүй

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Cтрепсилсын хордлого бараг илрэхгүй. Илэрсэн тохиолдолд хоол боловсруулах замын хямралын шинж илэрч болзошгүй. Энэ үед шинж тэмдгийн эмчилгээ хийнэ

  • Эмийн болон бусад харилцан үйлчлэл: Бусад эмийн бэлдмэлтэй харилцан үйлчилсэн эсэх нь тогтоогдоогүй

  • Жирэмсэн ба хөхүүл эхчүүдэд бэлдмэлийг хэрэглэхээс өмнө эмчээс зөвлөгөө авах шаардлагатай. Бэлдмэлийг дээрх тунгаас хэтрүүлж хэрэглэж болохгүй. Бэлдмэл (сахар агуулдаггүй нимбэг ба ургамлын амттай стрепсилсын шахмалаас бусад нь) ойролцоогоор 2,6г сахар агуулдаг учир чихрийн өвчтэй хүмүүс анхаарах хэрэгтэй

Сайн байна уу,Баярлалаа.

Хөхүүл хүн ууж болохуу

Сайн байна уу Та өрхийн эмчдээ үзүүлж зөвлөгөө аваарай Мөн өдөрт уух тунг хэтрүүлж болохгүй. Насанд хүрэгсэд болон 5-аас дээш насны хүүхдэд 1 шахмалаар 2-3 цагийн зайтай шимж хэрэглэнэ Хоногийн дээд тун 8 шахмал Мөн сахаргүй нимбэг эсвэл ургамлын амттай спрепсилсийг хэрэглээрэй Баярлалаа