Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Кальций Д3 форте 500мг/400 ОУН (лимон) №120

Үнэ

38500 ₮
Том хүн болон 12-с дээш насны хүүхдэд өдөрт 2 шахмалаар, юм идэхдээ уух нь зүйтэй.12 хүртэлх насны хүүхдэд  эмчийн зааврын дагуу тунг тогтоож өгнө

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Том хүн болон 12-с дээш насны хүүхдэд өдөрт 2 шахмалаар, юм идэхдээ уух нь зүйтэй.12 хүртэлх насны хүүхдэд  эмчийн зааврын дагуу тунг тогтоож өгнө

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Янз бүрийн шалтгаантай ясны сийрэгжилтээс урьдчилан сэргийлэх

  • Цэвэршилтийн үеийн эмэгтэй настай хүмүүс хэрэхийн өвчин

  • Дотоод шүүрлийн өвчин, уушгины архаг явцтай бөглөрөлт болон мэргэжлийн өвчин кортикостероид

  •  Дархлал дарангуйлах бэлдмэл,эпилепсийн эсрэг эм тироксин, гепарин зэргийг удаан хэрэглэж байгаа хүмүүс хэрэглэнэ

  • Янз бүрийн байршилтай хугарлын үед бороололтыг түргэсгэх зорилгоор остеохондроз ба остеоартроз зэрэг үе мөч, нурууны сөнөрөлт дистрофийн бусад өвчний эмчилгээ ба урьдчилан сэргийлэлт.Бие махбодод кальций, витамин Д3, бичил элементийн хэрэгцээ ихэссэн үед эрчимтэй өсөлт, биеийн хүчний ачаалал ихсэх тэдгээрийн дутагдлыг нөхөх зэрэгт тус тус хэрэглэнэ

Найрлага

  • 1 шахмал нь дараах бодис агуулна

  • Идэвхтэй найрлага: кальци карбонат  1250 мг 500 мг энгийн кальцитай дүйцнэ, холекальциферол Витамин D3  400 ОУН 

  • Туслах найрлага: сорбитол, поëèвидон, магни стеарат, аспартам

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт:Бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэг , гиперкальциеми эсвэл гиперкальциури  шээс болон цусанд кальцийн хэмжээ их байх, түүнчлэн удаан хугацаагаар хэвтэрт байснаас саркоидоз , бөөрний дутагдал

  • Онцгой заалт: Кальций Д3 Никомед нь биед фенилаланин болж хувирдаг аспартам агуулсан. Иймд фенилкетонуритэй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй  Зүрхний гликозид болонэсвэл шээс хөөх бэлдмэл хэрэглэж буй үед цусны сийвэн дэх кальци болон креатинины хэмжээг хянана. Цусны сийвэн дэх кальци эсвэл креатинины хэмжээ ихэссэн бол тунг бууруулах эсвэл хэсэг хугацаанд эмчилгээг зогсоох хэрэгтэй.Тунгийн хэтрүүлэлт үүсэхээс сэргийлж витамин Д өөр арга замаар биед орж байгааг анхааралдаа авах нь зүйтэй

  • Гаж нөлөө :Ходоод гэдэсний замын үйл ажиллагааны алдагдал илэрч болно өтгөн хатах, суулгах, гэдэс хийгээр дүүрэх, дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх. Цөөн тохиолдолд гиперкальциеми болон гиперкальциури илэрнэ цус болон шээсэнд кальци илүүдэл хэмжээтэй илрэх


Кальци д3 никомед нь өсөлт дэмжих үү апельсиний зурагтай нь

Ясны сийрэгжилт (цэвэршилтийн, сениль, стероид, идиопатик зэрэг гаралтай) болон түүний хүндрэлийн (ясны хугарал) урьдчилан сэргийлэлт болон хам эмчилгээнд; Êальци болон эсвэл витамин Д3-í дутагдлыг нөхөх зорилгоор

энэ эмийг яаж уух вэ? Шууп залгих юмуу эсвэл хүлхэх үү

Сайн байна уу та аль боломжтойгоороо хэрэглэнэ. учир нь зажилж ууж болно, бүхлээр нь залгиж ууж болно. Баярлалаа

жирмэсэн хүн өдөрт хэдийг уух вэ? хүүхэд ууж болох уу ? уувал өдөрт хэдийг уух вэ?

Сайн байна уу жирэмсний болон хүүхдийн кальци тусдаа байдаг. Баярлалаа

sain bainu odort heden shirhegiig heregleh we

Сайн байна уу. Насанд хүрэгчид өдөрт 2 удаа ууна.

Кальций Д3 никомед форте нь өсвөр насны хүүхдийн өсөлтөд тустай болов уу ?

Сайн байна уу, цусан дахь кальцийн хэмжээг үзүүлж байж кальцийн дутагдалтай бол хэрэглэнэ

асуултанд шуурхай хариулдагт баярлалаав Ажлын амжилт хүсье

баярлалаа амжилт хүсье

Zvgeer l usaar daruulaad uuchihna bzdee

Шахмалыã зажилж эсвэл бүхлээр нь залгиж болно.

Zvgeer l usaar daruulaad uuchihna bzdee

Шахмалыã зажилж эсвэл бүхлээр нь залгиж болно.

Кальци ихэдвэл хүүхэд нь шохойждог гэсэн яриа гадуур их бнав Би кальци Д3 өдрийн 2 өөр 2 сар уу гэсэний дагуу ууж байгаа энэ зөв үү

Сайн байна уу тунг нь тохируулж уух нь эх хүүхэд аль алинд ашиг тустай. Жирэмсэн хөхүүл ээжүүд заавал кальци хэрэглэх хэрэгтэй. Тунг эмчид үзүүлэн эмчийн заасан тунгаар хэрэглэх хэрэгтэй. Баярлалаа

Сайн байна уу. 5 сартай жирэмсэн хяналтын эмч маань энэ эмийг уухаар бичиж өгсөн боловч танай эмийн санд жирэмсэн хүн уухыг хоргилдог гэсэн энэ талаар хаанаас тодруулж асууж болох вэ?

Сайн байна уу. Эмчидээ эргэн хандаарай.

Хэд вэ

Сайн байна уу? 32500 төгрөг

jiremsen ved honogiin deed tun 1500 gesen bnsh dee tailbar ugch bga hvn emnihee zaavarig unshdaggvi ymuu

Сайн байна уу

Сайн байна уу 7сартай жирэмсэн юм. Ямар кальци кали уух вэ?

Сайн байна уу? Кальцеми силвер, никомид 21р зууны шүрэн кальци хэрэглэж болноо. Баярлалаа

sain bn uu. 6-n 7 honogtoi jiremsen yumaa. Heden sartaigaas yamar кальци uuh heregtei we?

сайн байна уу 20н долоо хоногтойгоос эмчийн заавраар ууна

үүнийг пренеталтай хамт ууж болохуу тун нь хэтрэнэ гэж байхгүй биздээ

сайн байна уу 1800-1883 утсаар холбогдоорой.

үүнийг пренеталтай хамт ууж болохуу тун нь хэтрэнэ гэж байхгүй биздээ

Сайн байна уу, жирэмсэн тохиолдолд 20 долоо хоногтойгоос кальцийн бэлдмэлийг эмчийн заалтаар хэрэглэнэ, Баярлалаа

Кали,Кальци гэж 2 тусдаа зүйл үү.Калийн хэмжээ 3.41 гэж гарсан байна.ямар эм уух ёстой вэ.

Сайн байна уу 2 өөр минерал байгаа. Ямар шинжилгээний ямар үзүүлэлт дээр тэгж гарсныг тодруулах хэрэгтэй. Бусад эрдсийн хэмжээг харах хэрэгтэй. Баярлалаа

Хөхүүл эх хэзээнэс ууж болох вэ?

сайн байна уу жирэмсний дунд сард ууна.баярлалаа

Хөхүүл хүн ууж болох уу яаралтай хариулаад өгөөч баярлалаа

Сайн байна уу? Өндөр тунгаар хэрэглэж болохгүй. Дутагдалтай үед эмчийн заалтаар хэрэглээрэй.Баярлалаа

кальцемин адванс-ыг жирэмсэн эх хэрэглэж болох уу? юунд сайн кальц вэ

Сайн байна уу. Эмчийн заалтаар хэрэглэнэ. Гэхдээ Жирэмсэн эмэгтэй энгийн кальцемин уудаг шүү. Ургийн түнхний дутуу болон гаж хөгжлөөс сэргийлнэ, мөн жирэмсэн эхийн кальци дутагдлаас сэргийлнэ. Баярлалаа.

Jiremsen bolohoor tuluvluj bga yumaa.tanaid zaragdaj bga calci-uudaas aliig ni uuval zugeer ve?

сайн байна уу та төлөвлөж багйаа бол фолийн хүчил жирэмснээс өмнөх 3сар болон жирэмсний эхний 3 сар уугаарай.Энэ кальуийг жирэмсний 4 дөх сараас эхлэн жирэмсний хяналтын эмчийн заавраар ууна.баярлалаа

Jiremsen bolohoor tuluvluj bga yumaa.tanaid zaragdaj bga calci-uudaas aliig ni uuval zugeer ve?

Сайн байна уу. Шинжилгээгээр кальци дутагдалтай гарсан юм уу. Тийм бол ууж болно. Кальци Д3 никомид ууж болно оо. Гэхдээ манайхаар тасарсан байгаа. Bayer-y кальцемин бас зүгээр шүү. Жирэмсэн үед жирэмсний 20 долоо хоногтойгоос кальци бэлдмэл уух заалттай байдаг. Баярлалаа.

Jiremsen bolohoor tuluvluj bga yumaa.tanaid zaragdaj bga calci-uudaas aliig ni uuval zugeer ve?

Сайн байна уу. Шинжилгээгээр кальци дутагдалтай гарсан юм уу. Тийм бол ууж болно. Кальци Д3 никомид ууж болно оо. Гэхдээ манайхаар тасарсан байгаа. Bayer-y кальцемин бас зүгээр шүү. Жирэмсэн үед жирэмсний 20 долоо хоногтойгоос кальци бэлдмэл уух заалттай байдаг. Баярлалаа.

ene kaltsiig huhuul hun uuj boloh uu huuhed 8sartai

сайн байна уу? эмчийн заалтаар ууж болно оо баярлалаа.

Өвдөгөөр үе үе хатгадаг.Шат руу буух үед хэцүү дээшээ өгсөхөд зүгээр элэг циррозтой настай хүн ууж болох уу

Сайн байна уу. Бэлдмэлийг янз бүрийн шалтгаантай ясны сийрэгжилтийн эмчилгээнд болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно оо. Бөөрний чулуу болон давсагны чулуу, бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, цус болон шээсэн дэх кальцийн хэмжээ өндөр үед хэрэглэхийг хориглоно гэсэн заалттай байна. Эмийн цээрлэлт, эсрэг заалт дээр элэгний эмгэг гэж тэмдэглэгдээгүй байгаа боловч та хяналтын эмчтэйгээ давхар зөвлөөрэй. Баярлалаа.

Хөхүүл ээж хэдэн сарас эхэлж кальц уух вэ

Сайн байна уу. Хөхүүл эхэд жирэмсэн эх шиг кальцийг тэдэн сартайд ууна гэсэн тодорхой заасан хугацаа байдаггүй ээ. Кальцийн бэлдмэл ууж болох бөгөөд хоногийн тохиромжтой тун 1000-1300 мг байдаг. Мөн Витамин Д3 нь хөхний сүүгээр ялгардаг тул та эмчтэйгээ зөвлөлдөж байгаад ямар тунгаар, хэр хугацаатай уухаа тохируулаарай. Баярлалаа.

4, 6 настай хүүхдэд өгч болох уу

Сайн байна уу,эмчийн заалтаар ууна.Баярлалаа.

D3-400ME gesen negjtei bhiin ene ni IU gesen d vitaminii negjtei adilhan gesen ug uu

сайн байна уу тийм олон улсын нэгжийг хэлж байгаа юм.баярлалаа

Kalitsi d3 porte jiremsen xvn uuj boldog ymuu bi barag sar uutsan ymaa

Сайн байна уу. Жирэмсэн үед эмчийн заалваар хэргэлнэ.

Kaltsi 500 d400-s uuchjee d vitamin ni xetrchjee jiremsen ymaa

Сайн байна уу. Та хяналтын болон өрхийн эмчдээ хандана уу

Kalitsi d3 porte jiremsen xvn uuj boldog ymuu bi barag sar uutsan ymaa

Сайн байна уу. Жирэмсэн үед эмчийн заалваар хэргэлнэ.

ясны сийрэгжилтийн үед яс ургадаг юмуу ясны сийрэгжилт нурууны суулт яс ургалттай бна гэсэн кальци ууж болох уу

сайн байна уу ясны сийрэгжиллтэй үед яс ургаж болно кальци эмчийн заалтаар уудаг баярлалаа

Жирэмсэн хүн ууж болохуу

Кальций Д3 500мг/200 ОУН №120 (минт) Зажилдаг шахмал - Takeda Austria GmbH Кальций Д3 500мг/200 ОУН №120 (оранже) Зажилдаг шахмал - Takeda Austria GmbH өдөрт 1-3 ширхэгээр уунаа

Жирэмсэн хүн ууж болох уу

Сайн байна уу Та хяналтын эмчдээ үзүүлж зөвлөгөө аваарай Баярлалаа

Сайн байна уу, 5 сартай жирэмсэн юмаа энэ кальцийг ууж болох уу? кальцийн шинжилгээ өгөөгүй мөртлөө өдөрт 1000-р ууж болох уу?

Сайн байна уу,хяналтын эмэгтэйчүүдийн эмчийн зааврын дагуу ууна аа.Баярлалаа.

28nastai eregtei kaltsi yuwal ali ni zvger we

Сайн байна уу,тунгаасаа хамаараад янз бүр байгаа,эхлээд эрдсийн шинжилгээ өгч байгаад тунг нь тохируулна.Баярлалаа.

их хѳлрѳѳд кальциа алдсан үед ууж болох уу

Сайн байна уу? Их хөлрөлтөөс кальци алдахгүй ээ .Кальци дутагдсанаас их хөлөрч болно. Ялангуяа бага болон өсвөр насны хүүдхүүд. Танл ямар зовиур илэрч байна вэ ? ШААРДЛАГАТАЙ бол эмчид үзүүлж ,шинжилгээ өгөөд ууж болно. Баярлалаа

5sartai jiremsen kaltsi d3 1sar udurt 2r uuhar bichej ugsiimaa. End uuj bolku gd bh shig bn jiremsen hun yr n uuj boldoggui ymu uudag bol hden sartaigas uuh we.

Сайн байна уу. шинжилгээг үндэслэн хяналтын эмчийн заавраар хэрэглэж болно

Hoolnii daraa uuhuu hoolnii omn uuh

Сайн байна уу Хоолноос 20-30мин дараа уухад тохиромжтой. Баярлалаа

Кальций никомед д3 кальций никоиед форте д3 аль нь жирэмсэн хүн ууух вэ

сайн байна уу кальций никомед -ийг нь уугаарай.баярлалаа

Сайн бнауу. зажилж уухад шүдэнд зүгээр үү

Сайн байна уу Зүгээр, зориулалтын зажиладаг шахмал эм байгаа. Баярлалаа