Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Ментат 100 мл

Үнэ

9800 ₮
Нярайд: ½ цайны халбагаар өдөрт хоёр удаа. Хүүхдэд: 1 цайны халбагаар өдөрт хоёр удаа. Хүндэвтэр ба архаг эмгэгүүдийн үед өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Нярайд: ½ цайны халбагаар өдөрт хоёр удаа. Хүүхдэд: 1 цайны халбагаар өдөрт хоёр удаа. Хүндэвтэр ба архаг эмгэгүүдийн үед өндөр тунгаар хэрэглэх шаардлагатай

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Ой тогтоолт муудах дараах шинжүүдийн үед, анхаарал сарнилт, оюун ухааны төвлөрөлт муудах, хэл ярианы болон суралцах чавдар алдагдах, архинд донтох архаг эмгэг, зан авир өөрчлөгдөх дараах эмгэгүүдийн үед, хөдөлгөөн ихсэх, нийгэмд харш зан үйл гаргах, бухимдаж уурлах, догшин зан авир гаргах, шөнө орондоо шээх, айдас ба стрессээс үүсэх түгшилтийн эмгэгүүд, оюуны чадавхи сулрах, хэл ярианы согог, сэтгэх чадвар удаашрах шинжийн эмчилгээг дэмжинэ, уналт-таталт, альцхаймер, паркинсоны өвчнүүдийн хавсарсан эмчилгээнд хэрэглэнэ

Найрлага

  • Идэвхитэй бүрэлдэхүүн:  Ханд. Bacopa monnieri 144мг, Centella asiatica 70мг, Withania somnifera 52мг, Evolvulus alsinoides 52мг, Nardostachys jatamansi 52мг, Valeriana wallichii 50мг, Embelia ribes 50мг, Prunus amygdalus 50мг, Acorus calamus 42мг, Terminalia chebula 36мг, Emblica officinalis 36мг, Tinospora cordifolia 36мг, Celastrus paniculatus 32мг, Oroxylum indicum 32мг, Mucuna pruriens 1.8мг, Elettaria cardamomum 1.8мг, Terminalia arjuna 1.8мг, Anethum sowa 1.8мг, Ipomoea digitata 1.8мг, Zingiber officinale 1.4мг, Terminalia belerica 1.4мг, Myristica fragrans 1.4мг, Syzygium aromaticum 1.0мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Хориглох заалт: Туйлын хориглох заалтгүй. Ментат нь ерөнхий унтуулгын үйлчилгээг дэмжинэ. Иймд ерөнхий унтуулгатай мэс заслаас 7-14 хоногийн өмнөөс хэрэглэхийг зогсооно

  • Бусад эмтэй харилцан үйлчлэл: Ментат нь карбомезапин болон таталтын эсрэг эмийн шимэгдэлтийг дэмжинэ. Вальпроат натритай харшлах нөлөөгүй

kolkm

Сайн байна уу асуух асуулт байвал бичээрэй. Баярлалаа

Sain bna uu? 2 nastai huuhed shono orondoo sheegeed bdag bolloo. Jiwhgui untdag bolood 4-5 sar bolj bga yum. Shono untaj bhdaa genet changa uilaad sheelgeh geheer uurlaad orilood sheehgui bj bgaad orondoo sheechih yum. Ene emiig uulgaj boloh bolow uu? Boloh bol hed honog uuh we?

Сайн байна уу, хэрэглэх заавар дээр хэрэглэж болно гэж байгаа боловч зовиуртай байж болзошгүй тул хүүхдийн бөөр шээс дамжуулах замын эмчид хандаарай

huuhded hedii hugatsaagaar heregleh ve bainga hereglej boloh uu

Сайн байна уу ургамлын гаралтай тул удаан хугацаанд хэрэглэж болно. Дэлгэрэнгүй мэдээллийг 70185999 утаснаас лавлаарай. Баярлалаа

Сайн байнуу тархины даралттай 2 сартай нярайд эмч н өдрийн 3аар 6сар уухаар бичиж өглөө ийм ихээр бас удаан хугацаагаар ууж болдог юмуу. Бас тархины даралтанд сайнаар нөлөөлөхүү

Сайн байна уу, ургамлын гаралтай тул хор нөлөө бага байгаа, эмчийн заавраар бол хэрэглэж болно, Баярлалаа

Тархины даралтөнд нөлөөлхүү

Сайн байна уу. Тархины даралтанд нөлөөлөхгүй.

Сайн байнуу ментат сиропыг задалснаас хойш хэр хугацаанд хэрэглэх заавартай бдаг вэ

сайн байна уу. ямарч сиропыг задалсанаас хойш хөргөгчинд 21 хоног, ил өрөөний темпратурт сүүдэрт 14 хоног хадгална

Сайн байна уу, асуултаа оруулна уу

Сайн байна уу? Тархины даралттай хүүхэд ууж болох уу?

Сайн байна уу? Хэрэглэж болноо. Баярлалаа

Сайн байна уу хүү маань 9 настай байнга уурлаж гомдожбайх юмаа .Сэтгэлд нь нийцэхгүйл бол уурлаж сүүлдээ энэ нь зодооноор төгсөх боллоо.Бас дээр нь ярихдаа ээрч гацна.аймшгийн зүүд байнга зүүдлэх юмаа.Заримдаа хэт удаан.анхаарал төвлөрөлт маш муу.Ийм хүүхдэд энэ эмнээс өгч болохуу өгвөл ямар тунгаар өгөх вэ.Эсвэл өөр ямар эм ууж болох вэ

Сайн байна уу, энэ бэлдмэлийг хэрэглэж болно, давхар сэтгэлзүйн чиглэлээр эмчид хандаарай, Баярлалаа

Сайн байна уу, Том хүн хэрэглэж болох уу, Сүүлийн үед ядраад суралцах чадваргүй ой тогтоолт муудаад байгаа.

Сайн байна уу, шахмалаар хэрэглэж болно, Баярлалаа

Энэ эмийг ууснаар унтаж чадах болов уу ?? Уг нь унтах юм даанч жоохон чимээ юм уу хүн хүрэхлээр л сэрчих юм их цочдог болчоод байнө

Сайн байна уу, яг нойронд нөлөөлдөггүй байгаа, дэлгэрэнгүй мэдээлэлийг emonos.mn-ээс харна уу, Баярлалаа

3 удаа хагалгаа хийж төрсөн мартах шинж илэрч байгаа үед ямар арга хэмжээ авах вэ зөвөлгөө өгөөч

сайн байна уу? та нарийн мэргэжлийн мэдрэлийн эмчид хандана уу? баярлалаа.

Өдрийн хоёроор хэд хэдэн цагт өгөх вэ

Сайн байна уу. Нярайд:1/2 цайны халбагаар өдөрт хоёр удаа. Хүүхдэд: 1 цайны халбагаар өдөрт хоёр удаа буюу 12 цагийн зайтай хэрэглэнэ гэсэн үг. Яг тогтсон цаг байхгүй ээ./өглөө-9, орой-9 байж болно / Баярлалаа.

Mentat emiig 1nastai hvvhed yaaj uuhuu

Сайн байна уу. 5 мл-р өдөрт 2 удаа ууна. Баярлалаа.