Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Тригел №20

Хоол боловсруулах

Үнэ

18800 ₮
Ходоодны цочмог ба архаг өвдөлт, ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, улаан хоолойн үрэвсэл, цацраг эмчилгээний үед хоол боловсруулах тогтолцоо хямарсны улмаас ходоод өвдөх үед тус тус хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ½ -1 уутаар өдөрт 4 удаа ууна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Төлбөрийн сонголт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮЛХҮҮР ҮГС АСУУЛТ, ХАРИУЛТ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
  • Ходоодны цочмог ба архаг өвдөлт, ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, улаан хоолойн үрэвсэл, цацраг эмчилгээний үед хоол боловсруулах тогтолцоо хямарсны улмаас ходоод өвдөх үед тус тус хэрэглэнэ. Насанд хүрэгсэд ½ -1 уутаар өдөрт 4 удаа ууна

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭХ ЗААВАР
  • Ходоодны хүчил саармагжуулах болон ходоодны шархлааны эсрэг бэлдмэл

НАЙРЛАГА
  • 1 уутанд /10 мл/: Оксетазаин  20 мг, Хөнгөнцагааны гидроксидийн хуурайшуулсан гел болон магнийн гидроксидийн холимог 778 мг, (Хөнгөнцагааны гидроксид 582мг / магнийн гидроксид 196 мг) агуулагдана.

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНХААРУУЛГА
  • Анхаарах зүйлс: Уг бэлдмэлийн найрлага дахь бодист хэт мэдрэг хүмүүс хэрэглэхгүй байх
  • Өвчтөн өөр эмийн бэлдмэл хэрэглэж байгаа тохиолдолд энэхүү бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ
  • Гаж нөлөө: Фосфорын дутагдал
  • Цусан дахь магнийн хэмжээ ихсэх, өндөр тунгаар хэрэглэх үед бөөрний дутагдалд орох
  • Хоол боловсруулах тогтолцоо: суулгах, өтгөн хатах, гэдэс дүүрэх
  • Ам хуурайших, амт мэдрэхгүй байх, арьсан дээр тууралт гарах, хэт мэдрэгшил, харшлын улмаас саажилт үүсэх
  • Эдгээр шинжүүд үргэлжлэх болон нэмэгдэж байвал тунг бууруулж эсвэл эмчилгээг зогсоон эмч, эм зүйчид хандан зөвлөгөө авах шаардлагатай
  • Ховор тохиолдолд толгой өвдөх, нойрмоглох, толгой эргэх, ядрах шинж ажиглагдана
  • Жирэмсэн ба хөхүүл эхчүүд: Жирэмсний эхний 3 сард хэрэглэхгүй
  • Хүний хөхний сүүгээр ялгардаг эсэх нь тогтоогдоогүй
  • Хэрэглэхэд анхаарах зүйлс: Цусан дахь магнийн хэмжээ ихсэх ба багасаж байсан өгүүлэмжтэй өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ
  • Мухар олгойн цочмог үрэвсэл, бүдүүн гэдэсний нарийсалтай оноштой өвчтөнд хэрэглэхгүй
  • Хүүхдэд хэрэглэхгүй
  • Дунд болон хөнгөн хэлбэрийн бөөрний эмгэгтэй хүмүүст магни агуулсан антацид хэрэглэхэд цусан дахь магнийн хэмжээ нэмэгдэх эрсдэлтэй тул болгоомжтой хэрэглэнэ
  • Яс, мэдрэлийн тогтолцоонд хөнгөнцагааны хуримтлал үүсдэгийг анхаарна уу
  • Бэлдмэлийг хурдан залгивал ам, хэл бадайрахгүй
  • Суспензыг хэрэглэхэд салстын гадаргуу дээр тархан, өвдөлт намдаах тул уусан даруйдаа хэсэг хугацаанд шингэн хэрэглэхгүй

СҮҮЛД ҮЗСЭН БҮТЭЭГДЭХҮҮН