Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Аторис 20мг №30

Үнэ

24600 ₮
Бэлдмэлийг анхдагч гиперхолестеринеми, холимог хэлбэрийн гиперлипидеми (ялангуяа инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөн), гетерозигот ба гомозигот гэр бүлийн гиперхолестеринеми (хоолны дэглэм дээр нэмж) зэрэгт хэрэглэнэ  Аторисын эмчилгээг эхлэхийн өмнө цусан дахь липидийн хэмжээг багасгах хоолны дэглэм барих ба үүнийг эмчилгээний үед сахих шаардлагатай  Бэлдмэлийг өлөн үедээ болон хоолны дараа ууж хэрэглэнэ. Доор дурьдсан тугналтын дэглэмийг хангахын тулд бэлдмэлийг өөр тун бүхий хэлбэрээр (Аторисын 10мг, 20мг бүрхүүлтэй шахмал) хэрэглэж болно Эхлээд өдөр бүр 10мг-р хэрэглэнэ. Шаардлагатай үед хоногийн тунг 80мг хүртэл нэмэгдүүлж болно. Аторисыг өдрийн аль ч цагт нэг удаа хэрэглэх бөгөөд өдөр бүр тогтсон нэг цагтаа хэрэглэнэ  Эмчилгээний үр нөлөө 2 долоо хоногийн дараа илэрч 4 долоо хоногийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Иймээс өмнөх тунг хэрэглэснээс хойш 4 долоо хоног хүртэл хугацаанд бэлдмэлийн тунг өөрчилж болохгүй Анхдагч (гетерозигот, удамшлын, олон генийн) гиперхолестеринеми (IIа тип) ба холимог хэлбэрийн гиперлипидеми (IIб тип): Эмчилгээг зөвлөсөн тунгаар эхэлж хэрэглэх бөгөөд 4 долоо хоногийн дараа өвчтөний биеийн байдлаас хамаарч тунг ихэсгэнэ  Хоногийн дээд тун 80мг. Гомозигот удамшлын шалтгаант гиперхолестеринеми: Бусад хэлбэрийн гиперлипидемийн үед хэрэглэдэг тунгаар хэрэглэнэ. Бэлдмэлийн эхний тун өвчний явцаас хамаарч хүн бүрт өвөрмөц сонгоно. Гомозигот удамшлын шалтгаант гиперхолестеринемитэй ихэнх өвчтөнд бэлдмэлийн тохиромжтой үр нөлөө түүнийг хоногт 80мг тунгаар 1 удаа хэрэглэх үед ажиглагдана  Аторисыг бусад эмчилгээний аргуудтай хавсарч хэрэглэхээс гадна бусад эмчилгээний аргуудыг (плазмаферез) хэрэглэх боломжгүй үед үндсэн эмчилгээ болгож хэрэглэнэ. Настангууд ба бөөрний өвчтэй хүмүүст аторисын тунг өөрчлөхгүй  Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед бэлдмэлийн ялгаралт удааширдагтай холбоотойгоор болгоомжлох шаардлагатай. Ийм нөхцөлд эмнэлзүйн ба лабораторийн үзүүлэлтийг нарийн хянаж илэрхий өөрчлөлт илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийг анхдагч гиперхолестеринеми, холимог хэлбэрийн гиперлипидеми (ялангуяа инсулин хамааралт чихрийн шижинтэй өвчтөн), гетерозигот ба гомозигот гэр бүлийн гиперхолестеринеми (хоолны дэглэм дээр нэмж) зэрэгт хэрэглэнэ

  •   Аторисын эмчилгээг эхлэхийн өмнө цусан дахь липидийн хэмжээг багасгах хоолны дэглэм барих ба үүнийг эмчилгээний үед сахих шаардлагатай

  •   Бэлдмэлийг өлөн үедээ болон хоолны дараа ууж хэрэглэнэ. Доор дурьдсан тугналтын дэглэмийг хангахын тулд бэлдмэлийг өөр тун бүхий хэлбэрээр (Аторисын 10мг, 20мг бүрхүүлтэй шахмал) хэрэглэж болно

  •  Эхлээд өдөр бүр 10мг-р хэрэглэнэ. Шаардлагатай үед хоногийн тунг 80мг хүртэл нэмэгдүүлж болно. Аторисыг өдрийн аль ч цагт нэг удаа хэрэглэх бөгөөд өдөр бүр тогтсон нэг цагтаа хэрэглэнэ

  •   Эмчилгээний үр нөлөө 2 долоо хоногийн дараа илэрч 4 долоо хоногийн дараа дээд хэмжээндээ хүрдэг. Иймээс өмнөх тунг хэрэглэснээс хойш 4 долоо хоног хүртэл хугацаанд бэлдмэлийн тунг өөрчилж болохгүй

  •  Анхдагч (гетерозигот, удамшлын, олон генийн) гиперхолестеринеми (IIа тип) ба холимог хэлбэрийн гиперлипидеми (IIб тип): Эмчилгээг зөвлөсөн тунгаар эхэлж хэрэглэх бөгөөд 4 долоо хоногийн дараа өвчтөний биеийн байдлаас хамаарч тунг ихэсгэнэ

  •   Хоногийн дээд тун 80мг. Гомозигот удамшлын шалтгаант гиперхолестеринеми: Бусад хэлбэрийн гиперлипидемийн үед хэрэглэдэг тунгаар хэрэглэнэ. Бэлдмэлийн эхний тун өвчний явцаас хамаарч хүн бүрт өвөрмөц сонгоно. Гомозигот удамшлын шалтгаант гиперхолестеринемитэй ихэнх өвчтөнд бэлдмэлийн тохиромжтой үр нөлөө түүнийг хоногт 80мг тунгаар 1 удаа хэрэглэх үед ажиглагдана

  •   Аторисыг бусад эмчилгээний аргуудтай хавсарч хэрэглэхээс гадна бусад эмчилгээний аргуудыг (плазмаферез) хэрэглэх боломжгүй үед үндсэн эмчилгээ болгож хэрэглэнэ. Настангууд ба бөөрний өвчтэй хүмүүст аторисын тунг өөрчлөхгүй

  •   Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед бэлдмэлийн ялгаралт удааширдагтай холбоотойгоор болгоомжлох шаардлагатай. Ийм нөхцөлд эмнэлзүйн ба лабораторийн үзүүлэлтийг нарийн хянаж илэрхий өөрчлөлт илэрвэл тунг багасгах буюу эмчилгээг зогсооно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  •   Фармакодинамик: Аторвастатин нь статины бүлгийн цусан дахь липидийн хэмжээг багасгах бэлдмэл. Үйлдлийн үндсэн механизм нь ГМГ- КоА (3 – гидрокси – 3 -метилглутарил-коэнзим А) -аас мевалоны хүчил үүсэхэд оролцдог ГМГ-КоА редуктаза ферментийг дарангуйлсантай холбоотой. Энэ хувирал нь бие махбод дахь холестериний нийлэгжилтийн эрт үе шат юм. Аторвастатин нь холестерины нийлэгжилтийг саатуулснаар элэг ба элэгний гаднах эд дэх бага нягттай липопротеины рецепторын урвал ихэсдэг. Уг рецептор нь бага нягттай липопротеины хэсгүүдтэй холбогдож тэдгээрийг цусны сийвэнгээс гаргах бөгөөд үүний дүнд цусан дахь бага нягттай липопротеины хэмжээ багасна. Бэлдмэл судасны хана болон цусны бүрэлдэхүүн хэсгүүдэд үйлчилснээр судасны хатуурлын эсрэг үйлдэл нь илэрнэ. Тэрээр судасны дотор бүрхүүлийн эсийн өсөлтийн хүчил зүйл болох изопренойдын нийлэгжилтийг саатуулдаг. Аторвастатины нөлөөгөөр цусны судасны эндотели хамааралт өргөсөл сайжирна. Бэлдмэл холестерин, бага нягттай липопротеин, аполипопротеин В, триглицеридийн агууламжийг багасгах ба их нягттай липопротеины холестерин болон аполипопротеин В-ын хэмжээг ихэсгэнэ. Аторисын үйлдэл түүнийг хэрэглэснээс хойш 2 долоо хоногийн дараа илэрч 4 долоо хоногийн дараа дээд хэмжээндээ хүрнэ

  • Фармакокинетик: Аторвастатин сайн шимэгдэх бөгөөд ойролцоогоор 80% нь ходоод гэдэсний ханаар шимэгддэг. Цусан дахь концентраци нь дунджаар 2 цагийн дараа дээд хэмжээндээ (Cmax) хүрдэг. Эмэгтэйчүүдийн Cmax нь 20% их, AUC нь 10% бага байдаг. Архины гаралтай элэгний хатууралтай өвчтөнд Cmax нь хэвийн үеийнхээс 16 дахин их байна. Элгэнд эрчимтэй метаболизмд ордог учир аторвастатины биохүрэхүй нь бага (12%). Бэлдмэлийн тархалтын дундаж эзлэхүүн нь 381л бөгөөд аторвастатины 98%-с дээш хэсэг нь цусны уурагтай холбогддог. Бэлдмэл цус тархины хоригийг нэвтрэхгүй. Үндсэндээ элгэнд цитохром P4503A4 ферментийн оролцоотойгоор фармакологийн идэвх бүхий метаболит (орто ба парагидроксилжсон метаболит, бета-исэлдэлтийн бүтээгдэхүүн) үүсгэн метаболизмд ордог. Эдгээр идэвхтэй метаболит нь ГМГ-КоА редуктаза-г ойролцоогоор 70% дарангуйлах бөгөөд энэ нь 20-30 цаг хадгалагдана. Хагас ялгарлын хугацаа нь 14 цаг. Бэлдмэл үндсэндээ цөстэй (элэг гэдэсний эргэлтэнд илэрхий ордоггүй, гемодиализаар ялгарахгүй) гадагшилна. Аторвастатины ойролцоогоор 46% нь өтгөнтэй, 2%-с бага хэсэг нь шээстэй ялгарна

Найрлага

  • 1бүрхүүлтэй шахмалд: Шахмалын цөм:

  • Үйлчлэгч бодис:Аторвастатин кальци 20мг

  • Туслах бодис: повидон, натрийн лаурилсульфат, кальцийн карбонат, бичил талст целлюлоза, лактозын моногидрат, натрийн кроскармеллоза, кросповидон, магнийн стеарат. Бүрхүүл: Opadry White Y-1-7000 (гипромеллоза, титанийн хоёрч исэл (Е171), макрогол 400).Дүрслэл: Дугуй хэлбэртэй, хоёр тал уруугаа бага зэрэг гүдгэр, цагаан өнгийн нимгэн бүрхүүлтэй шахм

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт:Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн, идэвхтэй шатанд буй элэгний өвчин (архаг явцтай элэгний идэвхтэй үрэвсэл, архины гаралтай элэгний архаг үрэвсэл), элэгний дутагдал,  янз бүрийн шалтгаантай элэгний хатуурал, шалтгаан тодорхойгүй элэгний трансаминазын идэвх ихсэх, араг ясны булчингийн өвчин, жирэмсэн ба хөхүүл үе, 18 хүртэл насны хүүхэд (судлагдаагүй)

  • Болгоомжлол! Архинд донтох өвчин, элэгний өвчтэй, хүнд явцтай электролитийн тэнцвэрийн өөрчлөлт, дотоод шүүрэл ба бодисын солилцооны хямрал, артерийн даралт багасах, цочмог хүнд явцтай халдвар (үжил), хянагдаагүй эпилепси, том мэс ажилбар, гэмтэл зэргийн үед болгоомжтой

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болзошгүй

  • Мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх, толгой эргэх, сульдлын хам шинж, нойргүйдэх ба нойрмоглох, хар дарах, ойгүйдэх, гаж мэдрэхүй, захын мэдрэлийн эмгэг, сэтгэл санаа тогтворгүй болох, тэнцвэргүйдэх, хөдөлгөөн ихсэх, сэтгэл унал, мэдрэхүй багасах

  • Мэдрэхүйн эрхтний зүгээс: Хараа муудах, чих шуугих, нүдний салст бүрхүүл хуурайших, нүдний зохирол өөрчлөгдөх, нүдэнд цус харвах, дүлийрэх, нүдний даралт ихсэх, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх, амтлах мэдрэхүй алдагдана

  • Зүрх судасны системийн зүгээс: Зүрх дэлсэх, судас өргөсөх, мигрень, байрлалаас хамаарч даралт багасах, артерийн даралт ихсэх, судасны үрэвсэл, зүрхний хэмнэл алдагдах.Цус төлжүүлэх системийн зүгээс: цус багадалт, тунгалгийн булчирхайн эмгэг, тромбоцитын тоо цөөрнө

  • Амьсгалын системийн зүгээс: Бронхит, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, амьсгаадах, бронхын багтраа, хамраас цус гарах

  • Хоол боловсруулах системийн зүгээс: Дотор муухайрах, цээж хорсох, өтгөн хатах ба суулгах, гэдэс дүүрэх, ходоод өвдөх, хэвлийн өвдөлт, хоолонд дургүй болох, хоолны дуршил ихсэх, ам хатах, хэхрэх, залгилтын хямрал, бөөлжих, амны үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, хэлний үрэвсэл, ходоод ба гэдэсний үрэвсэл, элэгний үрэвсэл, элэгний хатгаа, хейлит, дээрх гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт, элэгний ферментийн идэвх ихсэх, шулуун гэдэсний цус алдалт, өтгөн хар гарах, буйлнаас цус шүүрэх, дүлүүлэх

  • Тулгуур хөдөлгөөний аппаратын зүгээс: Артрит, хөлний булчин татах, бурсит, миозит, булчингийн эмгэг, үений өвдөлт, булчингийн өвдөлт, рабдомиолиз, үений хөдөлгөөн хязгаарлагдах.

  • Шээс бэлгийн системийн зүгээс: Шээс бэлгийн замын халдвар, дизури (ялангуяа шээс задгайрах, шөнө шээх, шээс савирах, шээс хаагдах), давсагны үрэвсэл, цустай шээх, үтрээнээс цус алдах, умайн цус алдалт, шээс чулуужих өвчин, эпидидимит, бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн сулрал, дур тавилт өөрчлөгдөнө

  • Арьсны зүгээс: Үс унах, хөлрөх, намарс, хажирс, хөхрөх

  • Харшлын урвал: Арьс загатнах, арьсны тууралт, арьсны харшил хавьтлын үрэвсэл, ховор тохиолдолд чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, нүүр хавагнах, гэрэлд мэдрэгших анафилаксын урвал, олон хэлбэрийн шүүдэст улайрал, Стивенс Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж

  • Лабораторийн үзүүлэлт: Цусан дахь сахарын хэмжээ ихсэх ба багасах, цусан дахь КФК-ын хэмжээ ихсэх, альбуминури, АЛТ, АСТ-ын идэвх ихсэх Бусад: захын хаван, биеийн жин ихсэх, эрчүүдийн хөх томрох, тулай хурцдах

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө:Тун хэтэрсэн тохиолдолд дараах ерөнхий арга хэмжээг авна. Амьдралын үйл ажиллагааг дэмжиж хянах ба бэлдмэлийн цаашдын шимэгдэлтээс урьдчилан сэргийлнэ (ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс ба туулгах эм хэрэглэх). Булчингийн эмгэг, цаашдаа рабдомиолиз ба бөөрний цочмог дутагдал (ховор, хүнд гаж нөлөө) үүсвэл бэлдмэлийн эмчилгээг яаралтай зогсоож шээс хөөх эм ба натрийн гидрокарбонатын уусмал хийнэ. Шаардлагатай үед гемодиализ хийнэ. Рабдомиолиз цусан дахь калийн хэмжээг ихэсгэж болох бөгөөд үүнийг арилгахын тулд кальцийн хлорид ба кальцийн глюконат судсанд хийх, глюкоз инсулинтэй хэрэглэх, калийн ионы солилцогч хэрэглэх бөгөөд хүнд тохиолдолд гемодиализ явуулна. Аторвастатин нь цусны уурагтай их хэмжээгээр холбогддог учир гемодиализ нь уг бодисыг биеэс гадагшлуулах харьцангуй идэвх багатай арга болно

  • Эмийн харилцан үйлчлэл: Аторвастатиныг циклоспорин, антибиотик (эритромицин, кларитромицин, хинупристин/далфопристин), ВИЧ протеаза-г дарангуйлагч (индинавир, ритонавир), мөөгөнцрийн эсрэг эм, (флуконазол, итраконазол, кетоконазол), нефазодонтой хамт хэрэглэх үед аторвастатины цусан дахь концентраци ихсэж түүний булчингийн эмгэг, рабдомиолиз, бөөрний дутагдал үүсгэх эрсдэл нэмэгддэг. Үүнтэй төстэй харилцан үйлчлэл аторисыг фибрат ба никотины хүчилтэй хамт хэрэглэхэд тохиолдож болно.Фенитоинтой хамт хэрэглэх үед аторвастатины үйлдэл сулардаг. Ходоодны хүчил саармагжуулагч эм (магни ба хөнгөн цагааны гидроксид агуулсан хөвмөл) аторвастатины цусан дахь концентрацийг багасгана. Аторвастатиныг клостиполтой хамт хэрэглэхэд аторвастатины цусан дахь түвшин 25% буурах боловч энэ хослолын үед үйлдэл нь бэлдмэлийг дангаар нь хэрэглэснээс илүү байдаг. Аторвастатиныг 80мг тунгаар дигоксинтой хамт хэрэглэхэд цусан дахь дигоксины концентраци ойролцоогоор 20% ихэсдэг учир энэ үед өвчтөнийг хянаж ажиглана. Аторвастатиныг ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлтэй (норэтиндрон ба этинилэстрадиол) хамт хэрэглэж байгаа үед жирэмслэлтээс хамгаалах эмийн шимэгдэлт нэмэгдэж цусан дахь концентраци нь ихэсдэг. Иймээс аторвастатин хэрэглэж байгаа эмэгтэйд жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг сонгохдоо анхаарна. Аторвастатиныг варфаринтай зэрэг хэрэглэх үед цусны бүлэгнэлтэнд нөлөөлөх варфарины үйлдэл эхний өдрүүдэд хүчжинэ. Энэ үйлдэл бэлдмэлүүдийг хамт хэрэглэснээс хойш 15 хоногийн дараа арилна. Атиросын эмчилгээний үед эрлийз нимбэгний (грейпфрут) жүүс хэрэглэвэл бэлдмэлийн цусан дахь концентраци ихсэж болно. Иймээс Аторисын эмчилгээний үед уг жүүсийг хэрэглэхээс зайлс хийнэ

  • Онцгой анхааруулга! Аторисын эмчилгээний өмнө цусан дахь липидийн хэмжээг багасгах хоолны дэглэм барьж эмчилгээний туршид сахина. Цусан дахь элэгний ферментийн идэвх ихсэх нь аторисын эмчилгээний үед ажиглагдаж болох боловч эмнэлзүйн ач холбогдолгүй байна. Гэхдээ цусан дахь уг ферментийн идэвхийг эмчилгээний өмнө ба эмчилгээний дараах 6,12 долоо хоног, тунг ихэсгэх үед тус тус хянана. Хэрэв АЛТ ба АСТ ферментийн идэвхийн ихсэл нь хэвийн хэмжээний харьцангуй дээд хязгаарт 3 удаа хүрвэл аторисын эмчилгээг зогсооно. Аторвастатин нь креатинфосфокиназа ба аминотрансфераза-ын идэвхийг ихэсгэж болно.Жирэмслэлтээс хамгаалах найдвартай арга хэрэглээгүй төрөх насны эмэгтэйд аторисыг хэрэглэхгүй.Хэрэв өвчтөн жирэмслэхээр төлөвлөж байгаа бол уг төлөвлөлтөөс дор хаяж сарын өмнө аторисын эмчилгээг зогсооно. Аторисын эмгэг нь булчингийн эмгэг үүсгэх ба зарим үед рабдомиолиз дагалдаж бөөрний цочмог дутагдалд хүргэнэ. Уг хүндрэл үүсэх эрсдэл нь аторисыг фибрат, никотины хүчил, циклоспорин, нефазадон, зарим антибиотик, азолын бүлгийн мөөгөнцрийн эсрэг эм, ВИЧ протеаза-г дарангуйлагч бэлдмэлтэй хамт хэрэглэх үед нэмэгдэнэ

  • Автомашин жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Автомашин жолоодох ба машин механизмтай ажиллах чадварт сөргөөр нөлөөлдөг талаар мэдээлэл байдаггүй

сайн байна уу? аторисыг хөнгөлөлттэй эмийн жороор хэдэн төгрөгөөөр өгдөг вэ?

Сайн байна уу, эмийн сангаас тусгай програмаар харах боломжтой, манайхаас харах боломжгүй байна, Баярлалаа

Сайн байна уу? Аторис нь судасны хана цэвэрлэдэг гэсэн үг үү? нэг курсийг яаж уудаг вэ?

Сайн байна уу, цусан дахь хэрэггүй өөх тосыг хайлуулдаг эм байгаа өдөрт 1 ширхэгээр 2-3 сар хэрэглэнэ, Баярлалаа

Сайн байна уу Манайд хандсанд баярлалаа

None