


Бараа бүтээгдэхүүний тайлбар
Хоолны дэглэм барих эмчилгээний үед дэглэм барих нь чухал
Өдөрт 1 удаа оройдоо ууж хэрэглэнэ эмчилгээг 3 сараас доошгүй хугацаанд ууна
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулахад хэрэглэнэ
Найрлага
Үйлчлэгч бодис: Аторвастатин кальци 40 мг
Туслах бодис: повидон, натрийн лаурилсульфат, кальцийн карбонат, бичил талст целлюлоза, лактозын моногидрат, натрийн кроскармеллоза, кросповидон, магнийн стеарат
Бүтээгдэхүүний анхааруулга
Цээрлэнэ:Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн идэвхтэй шатанд буй элэгний өвчин архаг явцтай элэгний идэвхтэй үрэвсэл, архины гаралтай элэгний архаг үрэвсэл
Элэгний дутагдал янз бүрийн шалтгаантай элэгний хатууралШалтгаан тодорхойгүй элэгний трансаминазын идэвх ихсэхАраг ясны булчингийн өвчинЖирэмсэн ба хөхүүл үе 18 хүртэл насны хүүхэд (судлагдаагүй)
Болгоомжлол: Архинд донтох өвчин, элэгний өвчтэй, хүнд явцтай электролитийн тэнцвэрийн өөрчлөлт, дотоод шүүрэл ба бодисын солилцооны хямрал, артерийн даралт багасах, цочмог хүнд явцтай халдвар үжил, хянагдаагүй эпилепси, том мэс ажилбар, гэмтэл зэргийн үед болгоомжтой хэрэглэнэ
Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болзошгүй
Мэдрэлийн системийн зүгээс: Толгой өвдөх, толгой эргэх, сульдлын хам шинж, нойргүйдэх ба нойрмоглох, хар дарах, ойгүйдэх, гаж мэдрэхүй, захын мэдрэлийн эмгэг, сэтгэл санаа тогтворгүй болох, тэнцвэргүйдэх, хөдөлгөөн ихсэх, сэтгэл унал, мэдрэхүй багасах
Мэдрэхүйн эрхтний зүгээс: Хараа муудах, чих шуугих, нүдний салст бүрхүүл хуурайших, нүдний зохирол өөрчлөгдөх, нүдэнд цус харвах, дүлийрэх, нүдний даралт ихсэх, үнэрлэх мэдрэхүй өөрчлөгдөх, амтлах мэдрэхүй алдагдах
Зүрх судасны системийн зүгээс: Зүрх дэлсэх, судас өргөсөх, мигрень, байрлалаас хамаарч даралт багасах, артерийн даралт ихсэх, судасны үрэвсэл, зүрхний хэмнэл алдагдах
Цус төлжүүлэх системийн зүгээс: Цус багадалт, тунгалгийн булчирхайн эмгэг, тромбоцитын тоо цөөрөх
Амьсгалын системийн зүгээс: Бронхит, хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, амьсгаадах, бронхын багтраа, хамраас цус гарах
Хоол боловсруулах системийн зүгээс: Дотор муухайрах, цээж хорсох, өтгөн хатах ба суулгах, гэдэс дүүрэх, ходоод өвдөх, хэвлийн өвдөлт, хоолонд дургүй болох, хоолны дуршил ихсэх, ам хатах, хэхрэх, залгилтын хямрал, бөөлжих, амны үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, хэлний үрэвсэл, ходоод ба гэдэсний үрэвсэл, элэгний үрэвсэл, элэгний хатгаа, хейлит, дээрх гэдэсний шархлаа, нойр булчирхайн үрэвсэл, цөс зогсонгишлын шарлалт, элэгний ферментийн идэвх ихсэх, шулуун гэдэсний цус алдалт, өтгөн хар гарах, буйлнаас цус шүүрэх, дүлүүлэх
Тулгуур хөдөлгөөний аппаратын зүгээс: Артрит, хөлний булчин татах, бурсит, миозит, булчингийн эмгэг, үений өвдөлт, булчингийн өвдөлт, рабдомиолиз, үений хөдөлгөөн хязгаарлагдах
Шээс бэлгийн системийн зүгээс: Шээс бэлгийн замын халдвар, дизури (ялангуяа шээс задгайрах, шөнө шээх, шээс савирах, шээс хаагдах), давсагны үрэвсэл, цустай шээх, үтрээнээс цус алдах, умайн цус алдалт, шээс чулуужих өвчин, эпидидимит, бэлгийн дур хүсэл буурах, бэлгийн сулрал, дур тавилт өөрчлөгдөх
Арьсны зүгээс: Үс унах, хөлрөх, намарс, хажирс, хөхрөх. Харшлын урвал: арьс загатнах, арьсны тууралт, арьсны харшил хавьтлын үрэвсэл, ховор тохиолдолд чонон хөрвөс, судас мэдрэлийн хаван, нүүр хавагнах, гэрэлд мэдрэгших анафилаксын урвал, олон хэлбэрийн шүүдэст улайрал, Стивенс Джонсоны хам шинж, Лайеллын хам шинж. Лабораторийн үзүүлэлт: цусан дахь сахарын хэмжээ ихсэх ба багасах, цусан дахь КФК-ын хэмжээ ихсэх, альбуминури, АЛТ, АСТ-ын идэвх ихсэх Бусад: захын хаван, биеийн жин ихсэх, эрчүүдийн хөх томрох, тулай хурцдах
Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Тун хэтэрсэн тохиолдолд дараах ерөнхий арга хэмжээг авна. Амьдралын үйл ажиллагааг дэмжиж хянах ба бэлдмэлийн цаашдын шимэгдэлтээс урьдчилан сэргийлнэ (ходоод угаах, идэвхжүүлсэн нүүрс ба туулгах эм хэрэглэх). Булчингийн эмгэг, цаашдаа рабдомиолиз ба бөөрний цочмог дутагдал (ховор, хүнд гаж нөлөө) үүсвэл бэлдмэлийн эмчилгээг яаралтай зогсоож шээс хөөх эм ба натрийн гидрокарбонатын уусмал хийнэ. Шаардлагатай үед гемодиализ хийнэ. Рабдомиолиз цусан дахь калийн хэмжээг ихэсгэж болох бөгөөд үүнийг арилгахын тулд кальцийн хлорид ба кальцийн глюконат судсанд хийх, глюкоз инсулинтэй хэрэглэх, калийн ионы солилцогч хэрэглэх бөгөөд хүнд тохиолдолд гемодиализ явуулна. Аторвастатин нь цусны уурагтай их хэмжээгээр холбогддог учир гемодиализ нь уг бодисыг биеэс гадагшлуулах харьцангуй идэвх багатай арга болно