Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Гроспринозин 500мг №20

Үнэ

22200 ₮
Хэвийн болон дархлалын тогтолцоо дарангуйлагдсан өвчтөнд вирүсийн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Амьсгалын замын хурц халдвар, риновирүс болон аденовирусын халдвар болон улаан бурхны үед өргөн хэрэглэнэ. Энгийн херпесийн халдвар (уруул, нүүрний арьс, амны хөндийн салст бүрхүүл, гарын арьс, нүдний салстын вирүсийн халдвар). Varicella zoster (салхин цэцэг, бүслүүр үлдийн халдвар, ялангуяа дархлалын тогтолцоо дарангуйлагдсан дахилтат хэлбэрийн үед өргөн хэрэглэнэ) цочмог бус склерозирующий панэнцефалит, бэлгийн замын херпес, Эпштейн-Баррын вирус (халдварт мононуклеоз), хүний папилломавирус, элэгний вирусийн халдварын үед өргөн хэрэглэнэ. Амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед өвөрмөц бус сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Дархлалын тогтолцоо дарангуйлагдсан өвчтөнд дархлал сэргээх зорилгоор өргөн хэрэглэдэг. Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ. Хоолны дараа хоногт 3-4 удаа ижил хугацаанд хэрэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл шахмалыг зажилж, няцалж эсвэл бага хэмжээний усанд хэрэглэхийн өмнө уусгаж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хувь хүнд ямар эмгэг, өвчний явц болон дахилтын тооноос хамаарч эмчлэгч эмч тохируулна. Эмчилгээний дундаж үргэлжлэх хугацаа 5-14 хоног, шаардлагатай гэж үзвэл эмчилгээг 7-10 хоногийн дараа эмчилгээг дахин давтаж болно. Завсарлагатайгаар болон барих тунг тохируулан эмчилгээг 1-ээс 6 сар үргэлжлүүлэн хэрэглэнэЗөвлөх эмчилгээний тун болон эмчилгээний схем вирүсийн гаралтай амьсгалын хурц халдвар:Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэХүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцно. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх эсвэл 7-8 хоног завсарласны дараа дахин үргэлжлүүлэн хэрэглэнэ. Вирусын гаралтай амьсгалын хурц халдварын үед эмчилгээний өндөр үр дүнд хүрэхийн тулд гроприносинийг өвчний эхний шинж тэмдэг илрэнгүүт эсвэл өвчний эхний хоногт хэрэглэх ёстойг анхаар. Харин өвчний шинж тэмдэг арилснаас хойш 1-2 хоног гроприносинийг хэрэглэнэ. Улаан бурхан: Хоногийн тун биеийн жинд 100мг/кг-д тооцон 3-4 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоногАфтозный стоматит:Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 4 удаа ууж хэрэглэнэХүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 70мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 6-8 (хурц үед) хоног үргэлжлүүлнэДараа нь насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3 удаа ууж хэрэглэнэХүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, долоо хоногт 2 удаа, эмчилгээг 6 долоо хоног үргэлжлүүлнэХалварт мононуклезын үед: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 8 хоног үргэлжлүүлнэСалхин цэцэг, бүслүүр үлд болон уруулд хомхой долоосон үед:Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэХүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 10-14 хоног үргэлжлүүлнэ (шинж тэмдэг арилтал). Бэлгийн херпесийн үед: хурц үед хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж 5-6 хоног хэрэглэнэ. Намжилтын үед эмчилгээний барих тун - хоногт 2 шахмалаар (1000мг) 1 удаа ууж 6 сарын турш хэрэглэнэЦочмог бус склерозирующий панэнцефалит: Хоногийн тун биеийн жинд 50-100мг/кг тооцон 4 цагийн зайтай 6 удаа хэрэглэнэ. Эмчилгээ 8-10 хоног үргэлжилнэ. Эмчилгээг 8 хоног завсарласны дараа хөнгөн хэлбэрийн үед ээлж эмчилгээг 1-3 удаа, хүнд хэлбэрийн үед ээлж эмчилгээг 9 удаа давтан хэрэглэнэЭлэгний вирусын халдварын үед:Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж эмчилгээг 15-30 хоног хэрэглэнэ. Барих эмчилгээ хоногт 2 шахмалаар (1000мг) 1 удаа ууж 2-6 сар хэрэглэнэХүний папилломавирусын халдвар (хурц үзүүрт кондилом, төвөнхийн папилломатоз, ул ба алганы үү, умайн хүзүүний неоплази): Хавдрын бага эрсдэлтэй үед - хоногт 2 шахмалаар 3 удаа ууж эмчилгээ 14-28 хоног хэрэглэнэ. Хавдрын өндөр эрсдэлтэй үед криоэмчилгээ эсвэл СО-лазер эмчилгээтэй хавсарсан тохиолдолд - хоногт 2 шахмалаар 3 удаа ууж эмчилгээг 5 хоног хэрэглэнэ. Ээлж эмчилгээг сарын зайтай 3 удаа давтана. Гроприносинийг 50мг/кг тунгаар 3-9 долоо хоног ууж хэрэглэхэд тогтвортой дархлал сэргээх үйлдэл үзүүлнэАмьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед өвөрмөц бус сэргийлэх зорилгоор насанд хүрэгчдэд болон хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон долоо хоногт 3 удаа, эмчилгээг 4 хоног үргэлжлүүлнэ. Амьсгалын замын хурц халдвартай өвчтөнтэй хавьтсан тохиолдолд хоногийн тун биеийн жинд 50-100мг/кг-д хоногт 3 хуваан хэрэглэнэ, эмчилгээг 5 хоног үргэлжлүүлнэЖирэмсэн болон хөхүүл эхийн эмийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно. Хүүхдэд 1-ээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хэвийн болон дархлалын тогтолцоо дарангуйлагдсан өвчтөнд вирүсийн халдвараас сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Амьсгалын замын хурц халдвар, риновирүс болон аденовирусын халдвар болон улаан бурхны үед өргөн хэрэглэнэ. Энгийн херпесийн халдвар (уруул, нүүрний арьс, амны хөндийн салст бүрхүүл, гарын арьс, нүдний салстын вирүсийн халдвар). Varicella zoster (салхин цэцэг, бүслүүр үлдийн халдвар, ялангуяа дархлалын тогтолцоо дарангуйлагдсан дахилтат хэлбэрийн үед өргөн хэрэглэнэ) цочмог бус склерозирующий панэнцефалит, бэлгийн замын херпес, Эпштейн-Баррын вирус (халдварт мононуклеоз), хүний папилломавирус, элэгний вирусийн халдварын үед өргөн хэрэглэнэ. Амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед өвөрмөц бус сэргийлэх зорилгоор хэрэглэнэ. Дархлалын тогтолцоо дарангуйлагдсан өвчтөнд дархлал сэргээх зорилгоор өргөн хэрэглэдэг. Бэлдмэлийг дотуур ууж хэрэглэнэ. Хоолны дараа хоногт 3-4 удаа ижил хугацаанд хэрэглэнэ. Шаардлагатай гэж үзвэл шахмалыг зажилж, няцалж эсвэл бага хэмжээний усанд хэрэглэхийн өмнө уусгаж хэрэглэнэ. Эмчилгээний үргэлжлэх хугацааг хувь хүнд ямар эмгэг, өвчний явц болон дахилтын тооноос хамаарч эмчлэгч эмч тохируулна. Эмчилгээний дундаж үргэлжлэх хугацаа 5-14 хоног, шаардлагатай гэж үзвэл эмчилгээг 7-10 хоногийн дараа эмчилгээг дахин давтаж болно. Завсарлагатайгаар болон барих тунг тохируулан эмчилгээг 1-ээс 6 сар үргэлжлүүлэн хэрэглэнэ

  • Зөвлөх эмчилгээний тун болон эмчилгээний схем вирүсийн гаралтай амьсгалын хурц халдвар:

  • Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ

  • Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцно. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх эсвэл 7-8 хоног завсарласны дараа дахин үргэлжлүүлэн хэрэглэнэ. Вирусын гаралтай амьсгалын хурц халдварын үед эмчилгээний өндөр үр дүнд хүрэхийн тулд гроприносинийг өвчний эхний шинж тэмдэг илрэнгүүт эсвэл өвчний эхний хоногт хэрэглэх ёстойг анхаар. Харин өвчний шинж тэмдэг арилснаас хойш 1-2 хоног гроприносинийг хэрэглэнэ. Улаан бурхан: Хоногийн тун биеийн жинд 100мг/кг-д тооцон 3-4 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног

  • Афтозный стоматит:

  • Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 4 удаа ууж хэрэглэнэ

  • Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 70мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 6-8 (хурц үед) хоног үргэлжлүүлнэ

  • Дараа нь насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3 удаа ууж хэрэглэнэ

  • Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, долоо хоногт 2 удаа, эмчилгээг 6 долоо хоног үргэлжлүүлнэ

  • Халварт мононуклезын үед: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 8 хоног үргэлжлүүлнэ

  • Салхин цэцэг, бүслүүр үлд болон уруулд хомхой долоосон үед:

  • Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ

  • Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон 3-4 удаа, эмчилгээг 10-14 хоног үргэлжлүүлнэ (шинж тэмдэг арилтал). Бэлгийн херпесийн үед: хурц үед хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж 5-6 хоног хэрэглэнэ. Намжилтын үед эмчилгээний барих тун - хоногт 2 шахмалаар (1000мг) 1 удаа ууж 6 сарын турш хэрэглэнэ

  • Цочмог бус склерозирующий панэнцефалит: Хоногийн тун биеийн жинд 50-100мг/кг тооцон 4 цагийн зайтай 6 удаа хэрэглэнэ. Эмчилгээ 8-10 хоног үргэлжилнэ. Эмчилгээг 8 хоног завсарласны дараа хөнгөн хэлбэрийн үед ээлж эмчилгээг 1-3 удаа, хүнд хэлбэрийн үед ээлж эмчилгээг 9 удаа давтан хэрэглэнэ

  • Элэгний вирусын халдварын үед:

  • Насанд хүрэгчдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж эмчилгээг 15-30 хоног хэрэглэнэ. Барих эмчилгээ хоногт 2 шахмалаар (1000мг) 1 удаа ууж 2-6 сар хэрэглэнэ

  • Хүний папилломавирусын халдвар (хурц үзүүрт кондилом, төвөнхийн папилломатоз, ул ба алганы үү, умайн хүзүүний неоплази): Хавдрын бага эрсдэлтэй үед - хоногт 2 шахмалаар 3 удаа ууж эмчилгээ 14-28 хоног хэрэглэнэ. Хавдрын өндөр эрсдэлтэй үед криоэмчилгээ эсвэл СО-лазер эмчилгээтэй хавсарсан тохиолдолд - хоногт 2 шахмалаар 3 удаа ууж эмчилгээг 5 хоног хэрэглэнэ. Ээлж эмчилгээг сарын зайтай 3 удаа давтана. Гроприносинийг 50мг/кг тунгаар 3-9 долоо хоног ууж хэрэглэхэд тогтвортой дархлал сэргээх үйлдэл үзүүлнэ

  • Амьсгалын замын хурц халдварын дэгдэлтийн үед өвөрмөц бус сэргийлэх зорилгоор насанд хүрэгчдэд болон хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцон долоо хоногт 3 удаа, эмчилгээг 4 хоног үргэлжлүүлнэ. Амьсгалын замын хурц халдвартай өвчтөнтэй хавьтсан тохиолдолд хоногийн тун биеийн жинд 50-100мг/кг-д хоногт 3 хуваан хэрэглэнэ, эмчилгээг 5 хоног үргэлжлүүлнэ

  • Жирэмсэн болон хөхүүл эхийн эмийн хэрэглээ: Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно. Хүүхдэд 1-ээс дээш насны хүүхдэд хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Вирусийн эсрэг шууд үйлдэлтэй бэлдмэл:  Гроприносин (инозин пранобекс) дархлал сайжруулах үйлдэлтэй, бие махбодийн хамгаалах чадварыг сайжруулах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх болон вирусийн халдварын үед бие махбодийн эсэргүүцэх чадварыг ихэсгэдэг бэлдмэл. Түүнчлэн вирусийн эсрэг илэрхий үйлдэлтэй (вирүсийн үржлийг дарангуйлдаг)

  • Гроприносин нь хоруу чанар багатай учир түүнийг зүрхний бах, зүрхний архаг дутагдал болон өндөр настанд хэрэглэхэд зохимж сайтай. Гроприносинийг цаг үеэ олж хэрэглэвэл вирусын халдварын явцыг хөнгөвчлөн цаашид халдварын хугацааг богиносгодог. Иймд бэлдмэлийг дархлал дутагдлалтай өвчтөнд ихэвчлэн зөвлөдөг

  • Вирусынн гаралтай амьсгалын замын халдвар болон херпесийн хурц болон архаг дахилтат халдварын үед өндөр үр дүнтэй бэлдмэл

Найрлага

  • Нэг шахмалд:

  • Үйлчлэгч бодис: Метизопринол (инозин пранобекс) - 500 мг.

  • Туслах бодис: Төмсний цардуул, повидон, магнийн стеарат

  • Дүрслэл: Цагаан өнгөтэй, зууван хэлбэрийн шахмал, хоёр талын гадарга нь гүдгэр, цагаан болон тосон цагаан өнгөтэй, нэг талдаа хуваах зориулалтын хэрчистэй, 17мм-ын урттай, 7мм-ын өргөнтэй.

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Хориглох заалт:

  • Хэрэглэх явцад анхаарах зүйлс: Инозин нь бие махбодиос шээсний хүчил хэлбэрээр ялгардаг учир удаан хугацаагаар бэлдмэлийг хэрэглэх үед шээс болон цусанд агуулагдах шээсний хүчлийн хэмжээ ихэсдэг учир байнга шээсний хүчлийн хэмжээг хянах шаардлагатай. Шээсний хүчлийн хэмжээ өндөр байдаг өвчтөнд нэгэн зэрэг түүний хэмжээг бууруулдаг бүлгийн бэлдмэлтэй хамт хэрэглэж болно. Гроприносинийг элэгний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ. Учир нь гроприносин нь элгэнд хувиралд орно

  • Бэлдмэлийн сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанд нөлөөлөх байдал: Бэлдмэл нь сэтгэл хөдлөлийн үйл ажиллагаанд нөлөөлдөггүй учир түүнийг автотээврийн хэрэгсэл жолооддог хүмүүст хэрэглэж болно

  • Эмийн харилцан нөлөөлөл: Дархлал дарангуйлдаг бэлдмэл нь Гроприносиний дархлал сэргээх үйлдлийг дарангуйлдаг. Гроприносиний ксантиноксидазийн ингибитор, шээсээр шээсний хүчлийн ялгаралтыг ихэсгэдэг бүлгийн бэлдмэл болон шээх хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхдээ болгоомжлох шаардлагатай.Инозин пронабексийг зидовудинтай хамт хэрэглэхэд цусанд агуулагдах зидовудиний хэмжээ ихэсдэг, түүнчлэн хагас ялгаралтын хугацааг уртасгадаг. Иймд энэ хоёр бэлдмэлийг хамт хэрэглэх тохиолдолд зидовудиний тунг багасгах, хоорондын хэрэглэх хугацааг уртасгах шаардлагатай. Ингэснээр зидовудиний цусанд агуулагдах хэмжээг зохих түвшинд барина

  • Тусгай заалт: Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмчлэгч эмчтэй зөвлөлдөнө үү.Гроприносин нь бусад вирүсийн эсрэг бэлдмэлийн нэгэн адил вирүсийн халдварын эрт үед нь (эхний хоногт) зөв хэрэглэж чадвар үр дүн нь маш өндөр

  • Гаж нөлөө: Гроприносинийг удаан хугацаагаар хэрэглэхэд ч зохимж сайтай. Бэлдмэлийг зогсооход гарсан гаж нөлөө амархан арилдаг. Нэмэгдэл эмчилгээг шаарддаггүй.Бөөрний үйл ажиллагаа хэвийн байх үед бэлдмэлийг хэрэглэх явцад шээс болон цусанд шээсний хүчлийн хэмжээ ихсэх (гэхдээ, хэмжээндээ байж болно) магадлалтай.

  • Байнга тохиолддог гаж нөлөөнд (˃1% тохиолдлын):

  • Хоол боловсруулах тогтолцооны талаас: Хоолны дуршил буурах, дотор муухайрч зарим тохиолдолд бөөлжилтөнд хүргэдэг, аюулхай орчмоор өвдөх.

  • Элэгний талаас: Аминотрансфераза фермент, шүлтлэг фосфотаза болон карбамид азотын хэмжээ цусанд ихсэх.

  • Арьсны талаас: Загатнаа, тууралт.

  • Төв мэдрэлийн тогтолцоо: Толгой өвдөх, толгой эргэх, ядрах.

  • Бусад шинж: Үе мөчөөр өвдөх.

  • Ховор тохиолдох гаж нөлөө (˂1% тохиолдлын):    Хоол боловсруулах тогтолцооны талаас: Суулгалт, өтгөн хатах.

  • Төв мэдрэлийн тогтолцоо: Цочромтгой, нойрмог болох нойргүйтэх

  • Шээс бэлгийн тогтолцоо: Полиури

  • Харшлын урвал: Толбот гүвдрүүт тууралт, чонон хөрвөс, загатнаа, ангионевротик хаван

  • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд: Эмчилгээний тунгаар бэлдмэлийг хэрэглэхэд эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдол гараагүй. Тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд ходоод угаах болон шинж тэмдгийн эмчилгээг хийнэ.

  • Өндөр настанд: Өндөр настанд эмийн тунгийн зохицуулалт хийх шаардлагагүй. Насанд хүрэгчдийн тунгаар хэрэглэнэ. Хижээл ба өндөр настны цусанд агуулагдах шээсний хүчлийн хэмжээ өндөр байна

  • Дараах тохиолдолд бэлдмэлийг хэрэглэхгүй

  • Бэлдмэлийн найрлаганд орсон ямар нэгэн бодист харшилтай тохиолдолд
  • Тулай Бөөрний чулуутай өвчтөнд
  • Бөөрний III зэргийн дутагдалтай өвчтөнд
  • Нэг хүртэлх насны хүүхдэд
  • Жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Учир нь эдгээр эхэд эмнэлзүйн судалгаа хийгдээгүй болно

зажилж уух уу залгиж уух уу

Сайн байна уу, энэ эмийг залгиж ууна.

Сайн байна уу? Гроспринозин 500мг №50 гэсэн эмний үнэ 42000 гэж байх юм. Ямар ялгаатай юм бол ? https://emonos.mn/category/product/23942/

Сайн байна уу ширхэгээрээ өөр өөр байгаа

сайн байна уу. Улаанбурхан тусаад эдгэсэн юм. дархлаагаа сайжруулах эм бэлдмэл юу хэрэглэх вэ

Гроспринозин манай эмийн сангуудаар дууссан байгаа. Та виферон дархлаа дэмжихээр хэрэглэж болно.

Guest ees asuuya hed honog uuj bj haluun buursan be bayarlalaa

Сайн байна уу гроспринозин вирүсийн эсрэг эм байгаа халуурсан тохиолдолд уугаад 3-5 хоногт халуун буурч үрэвсэл намддаг байгаа. Баярлалаа

sn bna uu ulaan burhanii ued odriin hedeer yaaj uuh ve

Сайн байна уу биеийн кг жинд тооцож бодон тунг эмч тогтоодог. Баярлалаа

Хоногийн дээд тун хэд вэ надад корийн үед өдөрт 12 шахмал уухаар бичсэн ингэж хэрэглэж болох уу

Сайн байна уу кг жин нас халдьарын зэргээс хамаарч тунг тогтоодог. Баярлалаа

Хоолой идээлж халуурж байгаа том хүн ууж болох уу

Сайн байна уу, хоолой нь идээлсэн бол эмчийн зааврын дагуу үрэвслийн эсрэг эмчилгээ хийлгэнэ. Энэ эмийг уухгүй.

Хоолой идээлж халуурж байгаа том хүн ууж болох уу

Сайн байна уу та эхлээд эмчид үзүүлэх нь зөв хоолойны үрэвсэлд өгч болно. Вирусын гаралтай үрэвсэлд хэрэглэж болно. Баярлалаа

Sain bna uu grosprinozin emiin talaar ur dun muutai amerikad horigolson geh met zuvulguug neted neg Navchaa Tovuu gedeg emch bichsen bhiin yamar uchirtai bhiin

Сайн байна уу Гроприносин (инозин пранобекс) дархлал сайжруулах үйлдэлтэй, бие махбодийн хамгаалах чадварыг сайжруулах, дархлалын тогтолцоог идэвхжүүлэх болон вирусийн халдварын үед бие махбодийн эсэргүүцэх чадварыг ихэсгэдэг бэлдмэл

Гропринозин гэсэн энэ эмийг хэдэн цагийн зайтай хэрэглэдэг юм бэ

Сайн байна уу Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ.Баярлалаа

3-4 зайтай тунг эмчийн тогтоосноор жишээ нь: Том хүнд хоногийн дээд тун нь 4гр буюу 500мг 8 ширхэг, хүүхдийн томуу томуу төст өвчний үед 50мг/кг-р гэх мэтээр хэрэглэдэг гэх юм үнэн үү

Сайн байна уу Насанд хүрэгсдэд: Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ. Хүүхдэд: Хоногийн тун биеийн жинд 50мг/кг-д тооцно. Шаардлагатай гэж үзвэл эмчилгээг үргэлжлүүлэн хэрэглэх эсвэл 7-8 хоног завсарласны дараа дахин үргэлжлүүлэн хэрэглэнэ. Вирусын гаралтай амьсгалын хурц халдварын үед эмчилгээний өндөр үр дүнд хүрэхийн тулд гроприносинийг өвчний эхний шинж тэмдэг илрэнгүүт эсвэл өвчний эхний хоногт хэрэглэх ёстойг анхаар. Харин өвчний шинж тэмдэг арилснаас хойш 1-2 хоног гроприносинийг хэрэглэнэ. Улаан бурхан: Хоногийн тун биеийн жинд 100мг/кг-д тооцон 3-4 удаа ууна. Эмчилгээний үргэлжлэх хугацаа 7-14 хоног.Баярлалаа

Гропринозин танайд байга юу хэд гэж байга бэ

Сайн байна уу, Гроспринозин 20 ширхэг нь 18000 төгрөгөөр манай эмийн сангуудаар худалдаалагдаж байгаа.

Сайн байна жуу улаан бурхан туссан хүүхджэд хэр хэмжээтэй яаж өгөх вэ

Сайн байна уу.50мг/кг жинд бодож өгнө.Хүүхдийн жингээс хамаарна гэсэн үг.

гар хөл амны өвчиний үед ууж болох уу

Сайн байна уу ууж болно. баярлалаа

Гроприносины тухай худал мэдээллээ болиочээ. Ард иргэдээ оросоор эмийн зааврын уншаад үзээрэй танай байгууллагыг эдийн засгийн цагдаад өгнө ингэж болохгүй

None

Сайн байна уу. Цитомегулавирусын халварын үед ямар тунгаар уух вэ хариулж өгч тусална уу. Жин 53 кг

Сайн байна уу,Заавал эмчийн заалтаар ууна энэ эмийг .Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ.Эмчлэгч эмч нь нарийн тун хэрэглэх өдрийг тогтооно.Баярлалаа

гроспринозиныг интерферон лаатай цуг хэрэглэж болох уу

Сайн байна уу хамт хэрэглэхгүй аль нэгийг нь дангаар нь хэрэглэнэ. Баярлалаа

sn bn u ГРОПРИНОЗИН 500МГ тай эмийг ой 3 сартай хүүхэддээ хоолойны эмтэй андуураад 2 хоног өгчихсөн ямар нэг сөрөг нөлөө байгаа юу энэ эмэнд

Сайн байна уу, Өдөрт хэдэн ширхэгийг өгсөн юм бол?

сайн байнуу энэ эмийг бүслүүр үлдийн үед хэрэглэж болох ууу

Сайн байна уу эмчийн заалтаар хэрэглж болно. Бүслүүр үлдэнд виферон лаа ирлүү үр дүнтэй байдаг. Баярлалаа

юу ёолиороод байгаан бэ

Сайн байна уу соёлтой харьцахыг хүсье

50мг/кг гэхээр 15 кг жинтэй хүүхдэд яаж өгөх бэ? 1 удаагийн тун нь хэд вэ

Сайн байна уу, 250мг-аар 8 цагийн зайтай ууна, 1 уухдаа бүтэнийг хуваагаад хагасыг ууна гэсэн үг

сайн байнуу эмчээ.Хүү маань 2 нас 2 сартай. 39,3 хүртэл халуурсан эмч нь ibuprofen denk Фломиксин,Гроспринозин 500м бичиж өгсөн боловч үр дүн гараагүй.Гэхдээ эдгээр эмийг удаан өгөөгүй.Учир нь халуун нь буурахгүй байсан.Одоо Гроспринозин Фромилид 2-г хамт өгч болохуу. Энэ 2 чинь 1 нь вирусны гаралтай нөгөөх нь нянгийн гаралтай ханиаданд уудаг зөв үү

Сайн байна уу,Эдгээр эмээ хэд хоног өгсөн бэ? 3-5 хоног хэрэглээд үр дүн гарахгүй бол эмчийн заалтаар эмээ солих хэрэгтэй.Тиймээ Гроприносин нь вирусийн эсрэг үйлдэлтэй эм,флемоксин нь антибиотик байгаа .Давхар ибупрофеноо хүүхдийн тунгаар болон эдгээр 2 эмээ эмчийн заалтаар өгч болно.Баярлалаа

баярлаллаа

Баярлалаа

Сайн байна уу. Хүүхэд маань 2 настай хүүхэд ойр ойрхон бөгшүүлж ханиалгаад тэгээд унтаж чадахгүй ханиад сэрээд байна яах ёстой вэ Эмчээ

Сайн байна уу, өрхийн эмчдэ хандаж чагнуудж үзээрэй

Ene beldmeliig ur dungee ugduggui virusiin garaltai haniadad uguhgui gechihsen baih um. Navchaa Tovuu ged page deer. Yamar uchirtai um bol?

Сайн байна уу, вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй бэлдмэл байгаа ханиад гэдэг вирусын гаралтай учир хэрэглэж болно.

Манай хүү 4 сартай ханиалгад байгаа юм. Эмчид үзүүлсэн чинь энэ эмийг бичиж өгсөн юм уух нь зөв болвуу

Сайн байна уу? Вирусаар үүсгэгдсэн ханиад томуугын үед хэрэглэж байгаа гол эм байгаа

Нэг хүртэлх насны хүүхдэд хэрэглэж болохгүй гэсэн байна. Эмч 5 сартай хүүхдэд өглөө орой хоёрны нэгээр бичиж өгсөн. Эхний талыг нь өгчихсөн байхдаа ууж болохгүйг нь мэдлээ. Одоо уулгаж болох уу? Өгөөгүй нь дээр юм боловуу

Сайн байна уу? Биеийн байдлыг харгалзан эмчийн заалтаар хэрэглэж болно

сн бна уу. 22 кг жинтэй хүүхэд өдөрт яаж уух вэ, 500аар 2 удаа уухуу, 2/3оор 3 удаа уух уу, эм уух зай заавал 8 цаг бх ёстой юу, хурдан хариу өгвөл сайн бна баярлалаа

Сайн байна уу. 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна, цочмог халдварын үед 5-14 хоног,архаг халдварын үед 10 хоногын курс эмчилгээ 7-10 хоногын зайтай 2-3 удаа давтана.

сн бна уу. 22 кг жинтэй хүүхэд өдөрт яаж уух вэ, 500аар 2 удаа уухуу, 2/3оор 3 удаа уух уу, эм уух зай заавал 8 цаг бх ёстой юу, хурдан хариу өгвөл сайн бна баярлалаа

Сайн байна уу. 1 шахмалаар өдөрт 3 удаа ууна, цочмог халдварын үед 5-14 хоног,архаг халдварын үед 10 хоногын курс эмчилгээ 7-10 хоногын зайтай 2-3 удаа давтана.

Энэ эмийг жирэмсэн хүн ууж болох уу одоо 7сартаы

Сайн байна уу 7 сартай бол болно. Баярлалаа

5 sartai jiremsen uuj bolhuu salhin ceceg tusciimaa

Сайн байна уу? Та заавал нарийн мэрэгжлийн эмчээс зөвөлгөө аваарай халдвартын лавлах 100 залгаад зөвөлгөө аварай, баярлалаа

сайн байна уу. herpesiin үед урдьчилан сэргийлэх зорилгоор уудаг уу. уувал яамар тунгаар уух вэ. 70кг

Сайн байна уу, хэрэглэж болно, тунгийн зааврыг өрхийн эмчид хандаж бичүүлээрэй, Баярлалаа

Сайн байна уу 9кг 13 кгтай хүүхдэд өдөрт ямар тунгаар өдрийн хэдээр өгөх вэ?

Сайн байна уу, 9кг-тай хүүхдэд таллаад 1/2-р өдөрт 2 удаа,13кг-тай хүүхдэд 1 ширхэгээр өдөрт 2 удаа өгнө

Emegteichuudiin urewseld todruulbal beleg erhten dr urgatsah shig ym garsn uyd bichin ugsun zow uu

Сайн байна уу хэрэглэж болно. Баярлалаа

ene emiig tegeed uuj boloh ymu bolkumu? horigloson edr gehiin?

Сайн байна уу, дэлгэрэнгүй мэдээлэлийг 1800-1883-аас лавлана уу,

ene emiig tegeed uuj boloh ymu bolkumu? horigloson edr gehiin?

Сайн байна уу. Эрүүл мэндийн яамны албан ёсны мэдээлэл хийгээгүй бол гадуур явж байгаа мэдээлэлд итгэх хэрэггүй

Сайн байна уу

Sain bna uu 5n sartai xuuxded ogch boloxuu? Emch bichij ogson bxin ug ni bol 1xurtelx nasnii xuuxded xotiotoi gesen bna?

Сайн байна уу. Эмчийн зааврын дагуу хэрэглэж болно.

сайн байна уу. манай хүүхдийн мазокын шинжилгээгээр Цитомегаловирус илэрсэн юм. одоо охин маань 30 орчим кг жинтэй. хэдий хугацаанд ямар тунгаар уух вэ? энэ вирус нь бүүр устах уу, зөвлөгөө өгч тус болооч.

Сайн байна уу,эмчийнхээ бичиж өгсөн хугацаанд л ууна даа,бүрэн устана.Та хүүхдийн нарийн мэргэжлийн эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй дээ.Баярлалаа

Gedesnii virusiin haldvariin uyed huuhded ugch boloh uu, 11kg jintei huuhded 1/2r udurt 2 udaa uuj boloh uu

сайн байна уу эмчийн заалтаар өгөөрэй баярлалаа

Salhin tsetse Tussan 8 nastai 28 kg jintei hvv heded ene eniig uulgaj bolohuu yamar hemjeeger uulgah be bayrlala

Сайн байна уу эмчийн заавраар хэрэглэнэ та эмчдээ хандаарай баярлалаа.

Salhin tsetse Tussan 8 nastai 28 kg jintei hvv heded ene eniig uulgaj bolohuu yamar hemjeeger uulgah be bayrlala

Сайн байна уу эмчийн заавраар хэрэглэнэ та эмчдээ хандаарай баярлалаа.

Сиропоороо байгаа юу? Ямар үнэтэй вэ?

сайн байна уу сайн байна уу Гропринозин 250мг/5мл 150мл Сироп - Gedeon Richter Plc 14,300.000 манайхаар байна. баярлалаа

Сиропоороо байгаа юу? Ямар үнэтэй вэ?

сайн байна уу Гропринозин 250мг/5мл 150мл Сироп - Gedeon Richter Plc 14,300.000 манайхаар байна. баярлалаа

Салхин цэцэгдсэн 13 настай 55kg huuhded yaj uulgah ve

Сайн байна уу та 2 ширхэгээр өдөрт 3 удаа өгөөрэй. Баярлалаа

Хатиганд ууж болохуу өдөрт хэд уудаг вэ

Сайн байна уу Энэ эмийг заавал эмчийн заалтаар ууна. Хоногт 2 шахмалаар 3-4 удаа ууж хэрэглэнэ. Эмчлэгч эмч нь нарийн тун хэрэглэх өдрийг тогтооно. Баярлалаа

Sain bnuu? Mnii darhalaa mash muu davhar davhar 2 3 homhoi uruul toirood bainga garaad bnaa. Atsiklovir turhlegeer turhej bgaa davhar ene emiig uuval zugeer uu? 21 nastai udurt hediig her udaan uuval zugeer ve? Eron homhoinii ene virusiig yaj sn darah ve yamar negen ustgah arga charga bdg uu? Zuwluguu ugnu uu bayrlalaa.

сайн байна уу? энэ эм нь вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй эм хомхооны үед ууж болно. хоногт 4 удаа 5-7 хоног ууна.

Sain bnuu? Mnii darhalaa mash muu davhar davhar 2 3 homhoi uruul toirood bainga garaad bnaa. Atsiklovir turhlegeer turhej bgaa davhar ene emiig uuval zugeer uu? 21 nastai udurt hediig her udaan uuval zugeer ve? Eron homhoinii ene virusiig yaj sn darah ve yamar negen ustgah arga charga bdg uu? Zuwluguu ugnu uu bayrlalaa.

сайн байна уу? энэ эм нь вирусын эсрэг дархлаа дэмжих үйлдэлтэй эм хомхооны үед ууж болно. хоногт 4 удаа 5-7 хоног ууна.

Sain bnuu? Ene emiig 1nas 1sartai hvv maani uugaad am ni muuguntsurtchihluu tiim tohioldol baih uu?

сайн байна уу гроприносин мөөгөнцөрдүүлэх гаж нөлөө байхгүй ээ баярлалаа

Sain bnuu? Ene emiig 1nas 1sartai hvv maani uugaad am ni muuguntsurtchihluu tiim tohioldol baih uu?

сайн байна уу гроприносин мөөгөнцөрдүүлэх гаж нөлөө байхгүй ээ баярлалаа

Энэ эмийг сар хүрэх гэж бгаа нярайд бичиж өгсөн юм. Өгч болох болов уу?1/4ээр өдөрт 3. Мөн хамт уухад харшлах эм бдг уу?

сайн байна уу нэгсээс дээш насныханд зориулагдсан баярлалаа

Сайн байна уу ханиадтай 1нас 1сартай хүүхдэд жмч 3/1ээр өдөрт 3өгөөрэй гэсээн. 8цагаар бодоод өгөөд байгаамаа зөв үү сэтгэгдэл уншсан чинь өглөө өдөр орой өгч болмоор ч юм шиг эсвэл 2/1ээр өгчиж ч болмоор байх шиг. Тэгвэл заавал шөнө өгөөд байхгүй амар л байна. Мэргэжлийн зөвлөгөө өгнө үү! одоогоор 2хоног ууж байна

сайн байна уу? 2/1-р 12 цагаар өгч болно

ханиаданд уувал зүгээр үү

Сайн байна уу Вирусын гаралтай ханиад, томууны үед хэрэглэж болно. Баярлалаа

Сайн байна уу? Манай охин 2нас 7 сартай эмч нь 1/2-р 3удаа гэж бичиж өгсөн юм халуурвал тэгээрэй ингээрэй гэж хэлээгүй болхоор эмээ уулгаж эхэлснээс хойш халуураад байхаар нь айгаад ингэх ёстой юм болвуу халуун бууруулах эм өгчвөл эм нь үйлчлэхээ больчих юм болвуу гэж бодож бодож хүүхэд шаналаад байхаах нь ибупрофен 200мг.тайг өгөөд байгаа энэ зөв үү

Сайн байна уу? халуун бууруулах эм уулгаж болно оо, Гроприносин бол вирусын эсрэг дархлаа сайжруулах эм шүү. баярлалаа

Сайн байна уу? Манай охин 2нас 7 сартай эмч нь 1/2-р 3удаа гэж бичиж өгсөн юм халуурвал тэгээрэй ингээрэй гэж хэлээгүй болхоор эмээ уулгаж эхэлснээс хойш халуураад байхаар нь айгаад ингэх ёстой юм болвуу халуун бууруулах эм өгчвөл эм нь үйлчлэхээ больчих юм болвуу гэж бодож бодож хүүхэд шаналаад байхаах нь ибупрофен 200мг.тайг өгөөд байгаа энэ зөв үү

Сайн байна уу Та халуун бууруулах эм хамт хэрэглэж болно. Ибупрофен 100мг-аар буюу таллаад 6-8 цагын зайтай өгөөрэй. Баярлалаа

Сайн байна уу. 2 нас 2 сартай хүүхэд 500мг өглөө орой уугаарай гэсэн юмаа (шахмал). Хоолой нь уулаачихсан байна гэсэн юм эмч нь. уусан чинь харшилчихшиг боллоо. Манай хүүхэд диатезтай юмаа. Диатезтай хүүхдэд харшилдаг юмуу.

Сайн байна уу,таблеткаар уусан бол харшлах ёсгүй дээ.Баярлалаа.

Сайн байна уу? энэ эмийг өдөрт 2 удаа уухдаа хэдэн цагийн зайтай уувал болох вээ? том хүн

сайн байна уу? өдөрт 2 удаа гэдэг нь 12 цагаар ууна гэсэн үг байгаа.

ene emiig 3 sartai hvvhded anaferontoi zergtsvlj hrglj blhu

Сайн байна уу,эмчийн заалтаар болно.Баярлалаа.

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

gaj nuluu bii yu? uyg anhaarah ve?

сайн байна уу? https://emonos.mn/category/product/23943/ дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. баярлалаа

Sn bnau. Emiin sanch huuhdiig virusees hamgaalah zorilgoor uridchilan sergiilj ene emiig uuh ni tun sain geed bi awsan yuma. 25 kg tai 9 nastai huhded ogloo oroi tallaad buya 250 aar odor hoyr ogoorei gsn. tun ni zow bna uu??

Сайн байна уу,зөв байна.Баярлалаа.

80 kg tai tom hun uridchilan sergiiileh zorilgor haniadnii uliraldbhereglewel herhen heregleh we? mon 5 sartai huuhedtei hohuul hun uridchilan sergiileh zorilgoor hereglej bolohu? mon aaw ni haniad tussan tul 5 sartai huuhde 5 sartai huuhded aanferon ogoorei gsn yum emch. anaferoniiborond ene emiig ogch bolohu ogwol herhen ogoh we 8 kg tai

Сайн байна уу Анафероны оронд өгч болохгүй. Та эмчийнхээ заасан эмчилгээг хийгээрэй. Насанд хүрсэн хүмүүс бас ханиаднаас урьдчилан сэргийлэх зорилгоор 2 ширхэгээр өдөрт 3 удаагаар долоо хоногт 3 өдөр хэрэглэнэ. Баярлалаа

80 kg tai tom hun uridchilan sergiiileh zorilgor haniadnii uliraldbhereglewel herhen heregleh we? mon 5 sartai huuhedtei hohuul hun uridchilan sergiileh zorilgoor hereglej bolohu? mon aaw ni haniad tussan tul 5 sartai huuhde 5 sartai huuhded aanferon ogoorei gsn yum emch. anaferoniiborond ene emiig ogch bolohu ogwol herhen ogoh we 8 kg tai

None

80 kg tai tom hun uridchilan sergiiileh zorilgor haniadnii uliraldbhereglewel herhen heregleh we? mon 5 sartai huuhedtei hohuul hun uridchilan sergiileh zorilgoor hereglej bolohu? mon aaw ni haniad tussan tul 5 sartai huuhde 5 sartai huuhded aanferon ogoorei gsn yum emch. anaferoniiborond ene emiig ogch bolohu ogwol herhen ogoh we 8 kg tai

None