Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Метрогил 5мг/100мл

Үнэ

1700 ₮
Бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ Идээт-үжилт өвчний үед нэг ээлж эмчилгээ хийнэ.Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд урьдчилан сэргийлэх зорилгоор хагалгааны өмнөх өдөр 0,5-1г хагалгаа хийх болон хагалгааны дараах өдрүүдэд хоногт 1,5г (500мг-р 8 цагийн зайтай) - р дуслаар хийнэ. 1-2 хоногийн дараа өвчтөнийг барих эмчилгээнд шилжүүлж бэлдмэлийг уулгаж хэрэглэнэ. Элэг ба бөөрний (креатининий клиренс 30мл/мин-с бага) дутагдалтай өвчтөнд хоногийн дээд тунг 1г-аас (2 хувааж хэрэглэнэ) хэтрүүлж болохгүйЖирэмсний эхний 3 сар хэрэглэхгүйЖирэмсний 2 ба 3 дах 7 хоногт зөвхөн онцгой заалтаар хэрэглэнэУуж хэрэглэх боломжгүй үед судсаар тарьж хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бөөрний дутагдалтай өвчтөнд болгоомжтой хэрэглэнэ

  •  Идээт-үжилт өвчний үед нэг ээлж эмчилгээ хийнэ.Насанд хүрэгсэд болон 12-оос дээш насны хүүхдэд урьдчилан сэргийлэх зорилгоор хагалгааны өмнөх өдөр 0,5-1г хагалгаа хийх болон хагалгааны дараах өдрүүдэд хоногт 1,5г (500мг-р 8 цагийн зайтай) - р дуслаар хийнэ. 1-2 хоногийн дараа өвчтөнийг барих эмчилгээнд шилжүүлж бэлдмэлийг уулгаж хэрэглэнэ. Элэг ба бөөрний (креатининий клиренс 30мл/мин-с бага) дутагдалтай өвчтөнд хоногийн дээд тунг 1г-аас (2 хувааж хэрэглэнэ) хэтрүүлж болохгүй

  • Жирэмсний эхний 3 сар хэрэглэхгүй

  • Жирэмсний 2 ба 3 дах 7 хоногт зөвхөн онцгой заалтаар хэрэглэнэ

  • Ууж хэрэглэх боломжгүй үед судсаар тарьж хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Фармакодинамик: 

  • 5-нитроимидазолын уламжлалын нян ба эгэл биетний эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Үйлдлийн механизм нь бичил биетний эсийн ДНХ-тай харилцан үйлчилж улмаар нуклейн хүчлийн нийлэгжилтийг дарангуйлж бактерийг үхүүлж байгаатай холбоотой бэлдмэл Trichomonas vaginalis, Entamoeba hystolytica, Gardnerella vaginatis, Giardia intestinalis, Lamblia spp, агааргүйтэн бактери, Bacteroides spp (Bacteroides fragilis, Bacteroides distasonis, Bacteroides ovatus, Bacteroides thetaiotaomicron, Bacteroides vulgaris), Fusobacterium spp Veillonella spp., Prevotella (Prevotella bivia, Prevotella buccae, Prevotella disiens), зарим грам эерэг бактериуд (Eubacterium spp., Clostridum spp., Peptococcus spp., Peptostreptococcus spp) зэрэг бичил биетнүүдэд идэвхтэй нөлөөлнө. Метронидазол агаартан ба факультатив агааргүйтэн бичил биетэнд нөлөөлөхгүй ба харин агаартан бактерийн эсрэг үйлдэлтэй антибиотикуудтай хамт хэрэглэхэд холимог флоруудад (агаартан ба агааргүйтэн) үйлчилнэ. Бэлдмэл туяа эмчилгээний хавдарт нөлөөлөх нөлөөг мэдрэгшүүлэх, дисульфирам хамааралт урвалыг ихэсгэхээс гадна нөхөн төлжих процессыг идэвхжүүлнэ

  • Фармакокинетик:

  • 20 минутанд 500мг метронидазолыг судсанд хийхэд түүний цусны сийвэн дэх концентраци 1 цагийн дараа 35,2мкг/мл, 4 цагийн дараа 33,9мкг/мл, 8 цагийн дараа 25,7мкг/мл болдог. Цөс үүсэх явц хэвийн байгаа үед метронидазолыг судсанд тарьж хэрэглэхэд цөсөн дэх түүний концентраци цусны сийвэнгийхээс мэдэгдэхүйц ихэсдэг байна. Бие махбодод орсон метронидазолын ойролцоогоор 30-60% нь исэлдэж, глюкуронжиж, гидроксилжиж хоргүйжнэ. Түүний үндсэн метаболит 2-оксиметронидазол нь мөн бичил биетэн ба эгэл биетний эсрэг үйлдэл үзүүлнэ. Элэгний үйл ажиллагаа хэвийн үед хагас ялгарлын хугацаа Т1/2 нь 8 цаг (6-12) архины гаралтай элэгний эмгэгийн үед 18 цаг (10-29) 28-32 долоо хоногтой дутуу төрсөн нярайнх 75 цаг, 32-35 долоо хоногтой дутуу төрсөн нярайнх 35 цаг, 36-40 долоо хоногтой дутуу төрсөн нярайнх 25 цаг тус тус байна. Метронидазолын ойролцоогоор 60-80% нь бөөрөөр шээстэй (20% нь өөрчлөгдөөгүй хэлбэрээр), 6-15% нь өтгөнтэй тус тус гадагшилна. Бөөрний клиренс нь 10,2 мл/мин. Бөөрний дутагдлын үед метронидазолыг давтан хэрэглэхэд цусны сийвэнд уг эмийн кумуляци үүсэж болно. Иймээс бөөрний дутагдлын хүнд хэлбэрийн үед бэлдмэлийн хэрэглээг багасгана. Метронидазол болон түүний үндсэн метаболит нь гемодиализаар цуснаас түргэн ялгардаг. (Т1/2 нь 2,6 цаг хүртэл багасдаг) Хэвлийн диализаар бэлдмэлийг гадагшлуулах нь ач холбогдол багатай байна

Найрлага

  • 1мл уусмалд:  Метронидазол 5мг

  • Туслах бодис: Натрийн хлорид, нимбэгний хүчил (моногидрат), усгүй натрийн гидрофосфат, тарианы ус тус тус агуулагдана

  • Тодорхойлолт: Цайвар шаргал туяатай тунгалаг уусмал

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх явцад дараах гаж нөлөө илэрч болно

  • Хоол боловсруулах системийн зүгээс: суулгах, хоолны дуршил буурах, дотор муухайрах, бөөлжих, гэдсээр хүчтэй хатгаж өвдөх, өтгөн хатах, амтлах мэдрэхүй өөрчлөгдөх буюу металл амтагдах, ам хатах, хэл үрэвсэх, амны хөндий үрэвсэх, нойр булчирхай үрэвсэх

  • Төв мэдрэлийн системийн зүгээс: толгой эргэх, хөдөлгөөний баримжаа алдагдах , тэнцвэргүйдэх, ухаан балартах, цочромтгой болох, сэтгэлээр унах, сэрэмтгий болох, ядарч сульдах, нойрмоглох, толгой өвдөх, таталдах, хий юм үзэгдэх, захын мэдрэлийн эмгэг үүсэх

  • Харшлын урвал: чонон хөрвөс, арьсны тууралт, арьс улайх, хамар битүүрэх, халуурах үе мөчөөр өвдөх

  • Шээс ялгаруулах системийн зүгээс: шээх үед өвдөх, давсаг үрэвсэх, ихээр шээх, шээсээ барьж чадахгүй болох буюу өөрийн мэдэлгүй шээх, мөөгөнцөртөх, шээсний өнгө улаан хүрэн болох

  • Хэсэг газрын урвал: тромбофлебит (тарьсан хэсэг хавдаж, улайж өвдөх)

  • Бусад: цусны нейтрофиль, лейкоцитын тоо цөөрөх, зүрхний цахилгаан бичлэгт Т шүд намсах

  • Эмийн харилцан үйлчлэл:

  • Судсанд тарихад зориулсан метрогил бэлдмэлийг бусад эмүүдтэй хольж болохгүй.Протромбин үүсэх хугацааг ихэсгэж шууд бус үйлдэлтэй антикоагулянт эмийн үйлдлийг хүчжүүлнэ.Дисульфирамтай нэгэн адилаар согтууруулах ундаа тэсвэрлэх чадваргүй болгоно.Дисульфирамтай хамт хэрэглэхэд мэдрэлийн системийн зүгээс олон төрлийн ноцтой гаж нөлөө үүсэх эрсдэлтэй тул эдгээр эмүүдийг дор хаяж 2 долоо хоногийн зайтай хэрэглэнэ.Циметидин метронидазолын хоргүйжих үйл явцыг дарангуйлснаар метронидазолын цусны сийвэн дэх хожуу үеийн концентраци ихсэж улмаар гаж нөлөө нь ихсэх эрсдэлтэй.Элэгний микросомын исэлдүүлэгч ферментүүдийг идэвхжүүлэх эмүүдтэй (фенобарбитал, фенитоин) хамт хэрэглэвэл метронидазолын ялгаралт түргэсч цусны сийвэн дэх концентраци нь буурна.Литийн бэлдмэлтэй хамт хэрэглэхэд цусан дахь литийн концентраци нэмэгдэж хордлогын шинж ихсэнэ.Бэлдмэлийг туйлшралгүйдлын эсрэг нөлөөлдөг булчин сулруулах эмтэй (векурониум бромид) хамт хэрэглэхгүй.Сульфаниламидууд метронидазолын нянгийн эсрэг үйлдлийг хүчжүүлнэ

  • Тусгай бүлэг өвчтөнд зориулсан анхааруулга!

  • Эмчилгээний явцад согтууруулах ундааны зүйл хэрэглэж болохгүй. Учир нь хэвлийн агчилт өвдөлт, дотор муухайрах, бөөлжих, толгой өвдөх, гэнэт нүүр минчийж улайх зэрэг дисульфирам төст шинж илэрч болно.Бэлдмэлийг 18-аас доош насны хүүхдэд амоксициллинтэй хавсарч хэрэглэж болохгүй. Удаан хугацааны эмчилгээний үед цусны шинжилгээ тогтмол хийж хянана.Цусны цагаан цогцсын тоо багассан үед халдвар ихсэх эрсдэлтэй эсэхийг тогтоосны дараа өвчтөнд эмчилгээг үргэлжлүүлэх эсэхийг шийднэ.Тэнцвэргүйдэх, толгой эргэх болон бусад мэдрэлийн системийн зүгээс шинж тэмдгүүд илэрвэл эмчилгээг зогсооно.Бэлдмэл Treponema-г хөдөлгөөнгүй болгодог учир Нельсоны сорил хуурамчаар эерэг гарч болно.Метронидазол шээсний өнгийг бараан болгоно

  • Цээрлэлт:Метронидазол болон бусад 5-нитроимидазолын уламжлалын эмүүдэд хэт мэдрэг хүмүүс, ТМС-ийн органик өвчин (эпилепси), элэгний дутагдал (их тунгаар хэрэглэх тохиолдолд), цусны өвчнүүд, жирэмсэн үе (эхний 3 сар), хөхүүл үе зэрэгт тус тус хэрэглэхийг цээрлэнэ

Баярлалаа

metronidazol 0,5 1*2r 7 honog uu gesen yma,ingej uuhiinhaa orond 0,5% 100ml-g udriin 2oor 12 tsagiin zaitai 7 honog hiij boloh uu ,tun ni adilhan uu

Сайн байна уу болно. Тун ижил байгаа. Баярлалаа

Sheesnd bakter garsan tegeed metronidazol geed ene emiig 7 honog 2 udaagar uu gesen 8sartai jiremsen gaj nuluu bga yu

Сайн байна уу ууж болно. Баярлалаа

100мл-тайг 3 хоног дарааллан хийлгүүлж болох уу

Сайн байна уу? Болноо гэхдээ биеийн байдлаас хамаарч эмчилгээний тактик өөр байдаг тул эмчид үзүүлээрэй. Баярлалаа

metronidazole duslaar zadalsnaas hoish her udaan hadgaldag bee

Сайн байна уу задалснаас хойш 24цаг хадгална. Баярлалаа

Метрогил дуслыг 7хоног үрэвслийн эсрэг журмаар хэрэглэж болохуу гаж нөлөө байхуу

сайн байна уу? өдөрт 1ээр 7хоногоор хэрэглэж болно.үүнээс дээш хугацаагаар хэрэглэх бол эмчийн заалтаар хэрэглээрэй.

5 сартай жирэмсэн бөөр өвдсөн хийлгэж болох уу? Эмч 4 өдөр өдөрт 1р бичсэн байна

Сайн байна уу эмчийн заалтаар шаардлагатай үед хйиж болно

5 сартай жирэмсэн бөөр өвдсөн хийлгэж болох уу? Эмч 4 өдөр өдөрт 1р бичсэн байна

Сайн байна уу эмчийн заалтаар шаардлагатай үед хйиж болно

Сайн байна уу?Элэгний бүтцийн өөрчлөлттэй хүн хийлгэж болохуу? 5 хоног хийхээр жор бичиж өгсийн.Элгэнд гаж нөлөө өгөх үү?

Сайн байна уу элгэнд ачаалал үүсгэх тул эмчдээ хандан зөвлөгөө аваарай.

hohuul hun metronidazol oflaxazin 2iig duslaar hiilgej bolohuu

Сайн байна уу? Эмчийн заалтаар зайлшгүй тохиолдолд хэрэглэнэ

Жирэмсэн эх 6 сартай 100гр 2 удаа хийлгэж болох уу?

Сайн байна уу. Метрогил 5мг/100мл нь 5-нитроимидазолын уламжлалын нян ба эгэл биетний эсрэг үйлдэлтэй бэлдмэл. Та заавал хяналтын эмчдээ хандаарай. Жирэмсэн үед эсрэг заалттай.

Сайн байна уу энэ тариаг 12цагын зайтай хий гэсэн юм л даа 24цагаар 200г хийж болох уу трихомониаз гэдэг өвчинд бичиж өгсөн юм

Сайн байна уу? Уучлаарай манайх тийм зөвлөгөө өгдөггүй. Та үзүүлсэн эмчээсээ лавлаарай

200г хийвэл сөрөг нөлөө нь их байх уу

Сайн байна уу. Та асуултаа тодорхой асуугаарай. Сайн ойлгохгүй байна. Баярлалаа.

Сайн байна уу metrogyl дуслыг дархлаа сайжруулдаг гээд 100 гр 3 өдөр хийчихлээ 40 гарсан эрэгтэй хүнд сайн муу нөлөө юу байдаг бол

Сайн байна энэ нь дархлаа сайжруулахгүй ,нянгийн гаралтай халдвар үрэвслийн эмчилгээнд хэрэглэнэ. Баярлалаа .

Циститэнд хэдэн хоног яаж хэрэглэх вэ

Сайн байна уу,новинет нь утлагын бодис байгаа.Баярлалаа.