ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Флюлесс 600 мг №20, уусгадаг нунтаг ацетилцистейн

23,000

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-1,150

Үнэ
21,850
Gold

-6%-1,380

Үнэ
21,620
Platinium

-8%-1,840

Үнэ
21,160

Тоо ширхэг :

Номин Седар (6.25ш)Байршил харах
Монос Сансар колонк (8.5ш)Байршил харах
Монос УБ таун (9ш)Байршил харах
Монос Өнөр плаза (9.9ш)Байршил харах
Хоумланд (9.9ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (9.95ш)Байршил харах
Скай ресиденс-3 (10ш)Байршил харах
Хоног (9.75ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтөний насыг харгалзан эмчлэгч эмч тогтооно. Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхдэд 600 мг-аар өдөрт 1 удаа эсвэл 200 мг-аар өдөрт 2-3 удаа, 6-14 насны хүүхдэд 200 мг-аар өдөрт 2 удаа эсвэл 100 мг-аар өдөрт 3 удаа,2-6 насны хүүхдэд 100 мг-аар өдөрт 2-3 удаа тус тус хоолны дараа ууж хэрэглэнэ. Эмчилгээ эхэлснээс хойш 4-5 өдрийн дараа өвчний шинж арилахгүй байвал эмчлэгч эмчдээ хандана.

Ацетилцистеин нь цэрийг шингэрүүлэн хэмжээг ихэсгэж, ялгаралтыг нь хөнгөвчилж, цэр ховхрох боломжийг бүрдүүлэхийн зэрэгцээ амьсгалын замын үрэвслийг багасгана. Энэ үйлдэл нь бэлдмэлийн чөлөөт сульфагидриль бүлэг цэрний хүчиллэг мукополисахаридуудын дисульфидын холбоог тасалснаар мукопротеидын туйлшрал алдагдаж салсны зуурамтгай чанар багасаж байгаатай холбоотой. Ацетилцистеин мөн идээ бээрийг шингэрүүлэх үйлдэл үзүүлнэ.
Бэлдмэлийг ховхроход бэрхшээлтэй, зуурамтгай чанар нь ихэссэн салс-идээт цэр дагалдсан цочмог болон архаг амьсгалын замын эмгэгүүдийн үед, мөн уушгины гэмтэл ба мэс заслын дараах хүндрэлүүдээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ.  

Нэг уут бэлдмэл нь 600 мг ацетилцистеиныг агуулна. Туслах бодисууд: Аскорбины хүчил, сахароз, аспартам, силиконы диоксид, жүржийн амт оруулагч, маннитол.

Бэлдмэлийг хэрэглэхийн өмнө эмч ба эм зүйчээс зөвлөгөө авна уу. Бэлдмэлийн туслах бодисын нэг удаагийн тунд 3.3 г сахар агуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ үү. Хэрэв бэлдмэлийг хэрэглэхээс өмнө ханиалгах чадваргүй эсвэл ханиах чадвар буурсан байвал бэлдмэлийг ууснаар суларсан цэрийг гуурсаар соруулж болно.Хэрэв ууттай бэлдмэлийг онгойлгоход хүхэрийн (ялзарсан өндөгний) эвгүй үнэр үнэртвэл  хэвийн  гэж үзнэ. Энэ үнэр усанд уусгахад арилж жимсний үнэртэй болно.Түүнээс гадна ходоод, 12 дээд гэдэсний шархлааны түүхтэй, улаан хоолойн венийн судасны өргөсөл, гуурсан хоолойн багтраа, бөглөрөлтөт бронхит, элэг, бөөрний үйл ажиллагааны дутмагшил, гистаминий хэт мэдрэгшил, цусны даралт ихсэх өвчин оношлогдсон хүмүүс болгоомжтой хэрэглэнэ. Тун хэтэрсэн тохиолдолд дотор муухайрах, бөөлжих, суулгах шинж тэмдэг илэрч болзошгүй.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-02-17 11:22:29

Хөхүүл хүн ууж болох уу?

Их эмч2024-02-17 12:04:41

Сайн байна уу. Хориглох заалт: Бэлдмэлийн найрлага дахь аль нэгэн бодист хэт мэдрэг хүмүүс, ходоод 12 дээд гэдэсний шархлаат эмгэгийн хурцдал үед, цусаар ханиалгаж байгаа, уушигны цус алдалттай хүмүүс, фенилкетонурийн хам шинж бүхий хүмүүс, жирэмсэн болон хөхүүл үед, 2 хүртэлх насны хүүхдэд хэрэглэхийг хориглоно.

Хэрэглэгч2023-08-08 22:41:42

gamrit tussima ennees uuj bolhu

Их эмч2023-08-08 23:40:33

Сайн байна уу. Гайморитын үед хэрэглэхгүй. Чих хамар хоолойн эмчээс зөвөлгөө аваарай.

Хэрэглэгч2023-02-09 02:36:48

Жирэмсэн хүн ууж болхуу 4 сартай

Их эмч2023-02-16 05:10:02

Сайн байна уу. хяналтын эмчдээ үзүүлээрэй

Хэрэглэгч2020-11-02 01:42:35

4 настай хүүхэд хэрэглэж болох уу?

Хэрэглэгч2020-11-02 01:42:31

4 настай хүүхэд хэрэглэж болох уу?

Хэрэглэгч2020-11-02 01:42:25

4 настай хүүхэд хэрэглэж болох уу?