Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Грипофлекс 500 №5

Үнэ

11500 ₮
Грипофлекс 500 нь өвдөлт намдаах (өвдөлт хөнгөвчлөх), халуун бууруулах үйлдэлтэй нийлмэл бзлдмэл юм. Найрлагандаа идэвхтэй З нэгдэл агуулна: парацетамол, аскорбины хүчил (витамин С), Фенирамин малеат цаашид фенирамин гэх,/.Грипофлекс 500 эмийг амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үеийн толгой өвдөх, бие шархирах, халуурах, хамар, синус битүүрэх, ринит (нус гоожих), найтаах зэрэг шинж тэмдэгийг арилгах зорилгоор хэрэглэнэ.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Грипофлекс 500 нь өвдөлт намдаах (өвдөлт хөнгөвчлөх), халуун бууруулах үйлдэлтэй нийлмэл бзлдмэл юм. Найрлагандаа идэвхтэй З нэгдэл агуулна: парацетамол, аскорбины хүчил (витамин С), Фенирамин малеат цаашид фенирамин гэх,/.

Грипофлекс 500 эмийг амьсгалын дээд замын үрэвсэл, ханиад томууны үеийн толгой өвдөх, бие шархирах, халуурах, хамар, синус битүүрэх, ринит (нус гоожих), найтаах зэрэг шинж тэмдэгийг арилгах зорилгоор хэрэглэнэ.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Эмийн хэрэглэх зааврыг анхааран эмч, эм зүйчийн зөвлөгөөний дагуу хэрэглэнэ. Итгэлгүй байвал эмч, эм зүйчээс лавлана.

Эмчилгээг өвчний шинж тэмдэг илэрсэн даруйд аль болох хурдан эхэлнэ.

Нэг багцыг аяга халуун усанд найруулж бүлээнээр ууна.

Насанд хурэгчид 15-с дээш насныханд

өдөрт гурван удаа уух ба нэг өдөрт 4-с их удаа хэрэглэхгүй. Хоногийн дээд тун З багц. Тогтоогдсон тунг хэтрүүлэхийг хориглоно.

Найрлага

Гринофлекс 500 найрлага

Багц бурд

 

Парацетамол (Paracetamolum)

500 mg

Аскорбины хучил (Аcidum ascopbicum)

200 mg

Фенирамин малеат (Pheniramini maieas)

25 mg

Бусад найрлагад аспартам, маннитол, улбар шар амт оруулагч, жаргах нарны шар өнгө FCF (Е110).

Бүтээгдэхүүний анхааруулга

Анхааруулга, сэрэмжлуулэг

Грипофлекс 500 хэрэглэх үед дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, хоолны дуршил буурах, тайван бус болох, толгой эргэх, чих шуугих, сонсгол муудах, бухимдал төрвөл эмийг хэрэглээг зогсоон яаралтай эмчид мэдэгдэнэ.

Дараах тохиолдолд Гипофлекс 500 хэрэглэхийн өмнө эмчид мэдэгдэн болгоомжлох ёстой:

  1. Хэрэв та элэг бөөрний эмгэгийн улмаас шаналж буй бол (хүнд хэлбэрт хэрэглэхийг хориглоно);
  2. Хэрэв та цус үүсэлтийн эмгэгтэй бол
  3. Хэрэв та 65-с дээш настай бол
  4. Хэрэв та согтууруулах ундаа хэрэглэдэг бол заавал мэдэгдэнэ.

Хэрэв З-с дээш хоног таны халуурах, өвдөх шинж тэмдэг байсаар байх болон хоолой улайсан бол эмчид хандана уу.

Парацетамол удаан хугацаанд өндөр тунгаар хэрэглэснээр элэг, бөөр хордуулж болно. Тунг хэтруулэн хэрэглэж болохгүй !

Дараах тохиолдолд Грипофлекс 500 хэрэглэхгүй

  1. Хэрэв та бэлдмэлийн найрлага дах идэвхтэй болон бусад нэгдэлд харшилтай бол (6-р хэсэгт буй);
  2. Хэрэв таны цусны даралт өндөр бол (артерийн гипертензи);
  3. Хэрэв та нүдний хаалттай өнцөгт даралт ихдэлттэй бол;
  4. Хэрэв таны элэг, бөөр, зүрх судас, бамбай булчирхай, уушиг хүнд хэлбэрээр өвчилсөн бол (мөн гуурсан хоолойн багтраа/
  5. Хэрэв та ходоод дээрх гэдэсний шархлаатай бол;
  6. Хэрэв та нойр булчирхай, давсагны эмгэгтэй бол;
  7. Хэрэв та хүндрэлтэй шээдэг бол (туруу булчирхайн томрол);
  8. Хэрэв та цусны эсүүдийн эмгэгтэй бол
  9. Хэрэв та ховор тохиолдох удмын эмгэг болох глюкоз-6 фосфат дегидрогиназа дутагдалтай бол (цусны улаан эсийн эмгэг);
  10. Хэрэв та жирэмсэн, хөхүүл бол эмийг хэрэглэхийг хориглоно.

Энэ эмийг өндөр настан болон 15-с доош насны хүүхдэд хэрэглэхгүй.

Цусны бүлэгнэлт алдагдсан өвчтөнд эмийг хэрэглэхийг зөвшөөрөхгүй.

Грипофлекс 500 эмийг найрлага дах парацетамол, фенирамин, стероид бус үрэвслийн эсрэг эмүүд, төв мэдрэлийн системд нөлөөлөх (гипнотик, гурван цагирагт сэтгэл уналын эсрэг бэлдмэл, танквилизаторууд), даралт бууруулах бэлдмэлуудтэй хамт хэрэглэхийг хориглоно.