Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Солу-Медрол 500мг

Үнэ

77000 ₮
Солу Медролыг булчинд, судсанд урсгалаар болон дуслаар тарьж хэрэглэх бөгөөд яаралтай байдлын үед судсанд тарьж хэрэглэх нь тохиромжтойХүүхдэд илүү бага тунгаар (гэвч хоногт 0.5мг/кг-с багагүй) хэрэглэх боловч эхний ээлжинд тунг сонгохдаа биеийн жин ба наснаас илүүтэйгээр өвчтөний биеийн байдал эмчилгээний үр дүнг анхаарнаАмь насанд аюултай байдлын нэмэлт эмчилгээний үед 30мг/кг тунгаар 30 минутаас багагүй хугацаанд судсанд тарина. Уг тунгаар 48 цагийн хугацаанд 4-6 цагийн зайтай давтаж болноСтандарт эмчилгээ үр дүнгүй буюу өвчний хурцдал үе, кортикостероид эмчилгээ үр дүнтэй байгаа өвчний пульс эмчилгээ: Эмчилгээний схем Хэрэхийн өвчин Хоногт 1г тунгаар 1-4 өдөр судсанд, эсвэл 1г-р сард 1 удаа 6 сар судсанд тарина

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Солу Медролыг булчинд, судсанд урсгалаар болон дуслаар тарьж хэрэглэх бөгөөд яаралтай байдлын үед судсанд тарьж хэрэглэх нь тохиромжтой

  • Хүүхдэд илүү бага тунгаар (гэвч хоногт 0.5мг/кг-с багагүй) хэрэглэх боловч эхний ээлжинд тунг сонгохдаа биеийн жин ба наснаас илүүтэйгээр өвчтөний биеийн байдал эмчилгээний үр дүнг анхаарна

  • Амь насанд аюултай байдлын нэмэлт эмчилгээний үед 30мг/кг тунгаар 30 минутаас багагүй хугацаанд судсанд тарина. Уг тунгаар 48 цагийн хугацаанд 4-6 цагийн зайтай давтаж болноСтандарт эмчилгээ үр дүнгүй буюу өвчний хурцдал үе, кортикостероид эмчилгээ үр дүнтэй байгаа өвчний пульс эмчилгээ: Эмчилгээний схем Хэрэхийн өвчин Хоногт 1г тунгаар 1-4 өдөр судсанд, эсвэл 1г-р сард 1 удаа 6 сар судсанд тарина

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

                      • Дотоод шүүрлийн өвчин 

                      • Хэрэхийн эмгэг 

                      • Холбогч эдийн системийн өвчин 

                      • Арьсны өвчин 

                      • Харшлын урвал 

                      • Нүдний өвчин 

                      • Хоол боловсруулах замын эмгэг 

                      • Амьсгалын эрхтний эмгэг шинж тэмдгийн саркойдоз Бериллиоз Уушгины маш хүнд явцтай болон тархмал сүрьеэгийн үед сүрьеэгийн эсрэг тохирсон хими эмчилгээтэй хавсарч хэрэглэнэ 

                      • Цусны өвчин 

                      • Хавдрын өвчин 

                      • Хавагнах хам шинж 

                      • Нефроз хам шинжтэй (уремигүй) өвчтөний шээсэнд уураг илрэхийг багасгах ба шээсний ялгаралтыг идэвхжүүлэх зорилгоор хэрэглэнэ 

                      • Мэдрэлийн систем Хавдрын улмаас тархи хавагнах  анхдагч болон үсэрхийлсэн хавдар болон мэс заслын ба туяа эмчилгээтэй холбоотой. Тархмал хатуурлын хурцдал Гэмтлийн улмаас үүссэн нугасны цочмог гэмтэл  

                      • Бусад хэрэглэх заалт: Субарахнойдаль хориг буюу хориг үүсэх аюул бүхий сүрьеэгийн менингит (сүрьеэгийн эсрэг тохирсон эмчилгээтэй хавсарч) Зүрхний булчин болон мэдрэлийн системийн гэмтэл бүхий трихинеллез Эрхтэн шилжүүлэх суулгах Хавдрын химийн эмчилгээний үед дотор муухайрах, бөөлжих шинж илрэхээс урьдчилан сэргийлэх

                      Найрлага

                      • Найрлага: Лиофилизат

                      • Үйлчлэгч бодис: Үйлчлэгч бодис: метилпреднизолон (метилпреднизолоны натрийн сукцинат хэлбэрээр) 40мг, 125мг, 250мг, 500мг, 1000мг

                      • Туслах бодис: Лактоза (зөвхөн 40мг флакон), нэг суурьт фосфат натрийн моногидрат, хоёрдагч хүчиллэг натрийн фосфат Уусгагч: бензилын спирт 9мг, тарианы ус 1мл

                      Бүтээгдэхүүний анхааруулга

                      • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, системийн мөөгөнцрийн халдварын үед хэрэглэхийг цээрлэнэ.Бэлдмэлийг цочмог болон цочмогдуу явцтай зүрхний булчингийн шигдээстэй өвчтөнд хэрэглэхгүй. Учир нь глюкокортикостероид нь үхжлийн голомтонд нэвтрэн сорвижилтын эд хэлбэржихийг удаашруулж улмаар зүрхний булчинг задалж болзошгүй

                      • Болгоомжлол! Энгийн хомхойн вирусээр үүсгэгдсэн нүдний эмгэгийн үед бэлдмэлийг болгоомжтой хэрэглэнэ. Учир нь энэ үед нүдний эвэрлэг бүрхүүл цоорох аюултай.Буглаа болон бусад идээт халдвар үүсэх буюу цоорох аюултай бүдүүн гэдэсний өвөрмөц бус шархлаат үрэвсэл, гэдэсний цүлхэнт үрэвсэл, гэдэс залгах хагалгаа хийлгээд удаагүй байгаа хүмүүс, идэвхтэй болон далд явцтай идэгдмэл шархлаа, бөөрний дутагдал, артерийн гипертензи, ясны сийрэгжил, булчин сульдал зэргийн үед болгоомжтой хэрэглэнэ.Бэлдмэл бензилийн спирт агуулдаг. Бензилийн спирт нь дутуу төрсөн нярайд нас баралтаар төгсөж болзошгүй амьсгаадалтын хам шинж үүсгэнэ. Бэлдмэлийг нярай хүүхдэд хэрэглэхгүй

                      • Гаж нөлөө:Тайлбар: Доор дурьдсан гаж нөлөө нь тарьж хэрэглэдэг бүх глюкокортиостероидыг хэрэглэх үед илэрдэг. Уг жагсаалтанд орох нь яг уг бэлдмэлийг хэрэглэх үед илэрнэ гэсэн үг биш.Ус ба электролитийн тэнцвэрийн алдагдал: натри хуримтлагдах, өртөмтгий бүлэг өвчтөнд зүрхний архаг дутагдал, бие махбодод шингэн хуримтлагдах, кали багасаж цусан дахь калийн хэмжээ багассаны улмаас шүлтшил үүсэх

                      • Зүрх судасны систем: Артерийн даралт ихсэх ба багасах, зүрхний хэмнэл алдагдах, цочмог ба цочмогдуу зүрхний булчингийн шигдээстэй өвчтөн - үхжлийн голомт тархаж сорвижлын эд хэлбэржилт удаашран зүрхний булчин задрах эрсдэлд хүргэж болзошгүй.Метилпреднизолоны натрийн сукцинатыг өндөр тунгаар (0.5г-аас их тунгаар 10 минутаас бага хугацаанд) судсанд түргэн тарьсны дараа зүрх зогсох, цусны эргэлтийн коллапс, зүрхний хэмнэл алдагдал үүссэн мэдээлэл байдаг.Метилпреднизолоны натрийн сукцинатыг өндөр тунгаар судсанд тарих болон тарьсны дараа брадикарди илэрсэн тохиолдол байдаг боловч энэ нь дуслын хурд болон үргэлжилсэн хугацаатай заавал хамаатай бус байна

                      • Яс булчингийн зүгээс: Стероидын гаралтай булчингийн эмгэг, булчин сульдал, ясны сийрэгжил, эмгэг хугарал, нурууны дарагдсан хугарал, хөндийт ясны эпифизийн асептик үхжил, шөрмөс задрах, ялангуяа Ахиллын шөрмөс задрах.Мэдрэл булчингийн сэрэл дамжилтын өөрчлөлттэй (булчин сульдал) болон захын араг ясны булчин сулруулах эм (жишээ нь панкуроний бромид) хэрэглэж байгаа өвчтөнд глюкокортикостероидыг өндөр тунгаар хэрэглэх үед ихэвчлэн булчингийн цочмог эмгэг үүсдэг. Ийм булчингийн цочмог эмгэг нь тархмал шинжтэй байх бөгөөд амьсгалын систем, нүдний булчинг гэмтээн дөрвөн мөчний саажил үүсгэж болно. Креатинкиназын түвшин ихсэж болно. Глюкокортикостероидын эмчилгээг зогсоосны дараа уг эмгэг сайжрах буюу эдгэхэд хэдэн долоо хоног, бүр хэдэн жил ч шаардагдаж болно

                      • Хоол боловсруулах зам: Цооролт ба цус алдалт үүсэж болох идэгдмэл шархлаа, ходоодны цус алдалт, нойр булчирхайн үрэвсэл, улаан хоолойн үрэвсэл, гэдэс цоорох.Глюкокортикостероидын эмчилгээний дараа цусан дахь АЛАТ, АСАТ, шүлтлэг фосфатаза-ын хэмжээ ихсэнэ. Эдгээр өөрчлөлт нь хөнгөн явцтай бөгөөд ямар нэгэн эмнэлзүйн шинжтэй холбоогүй ба эмчилгээг зогсоосны дараа эргэж хэвийн болно

                      • Арьсны зүгээс: Шархны эдгэрэл удаашрах, хөхрөх, арьсны бат бөх байдал багасах

                      • Бодисын солилцооны зүгээс: Уургийн задралын улмаас азотын тэнцвэр алдагдах.Мэдрэлийн зүгээс: гавлын дотоод даралт ихсэх, харааны мэдрэлийн зээрэнцэг хавагнах (тархины хуурамч хавдар), сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлт, таталдаа.Глюкокортикостероидын эмчилгээний үед янз бүрийн сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлт илэрч болно. Хөөрлийн байдалд орох, нойргүйдэх, сэтгэл санаа тогтворгүй болох, бие хүний шинж чанар өөрчлөгдөх, цочмог солиорлын урвал илрэх хүртэл хүнд явцтай сэтгэл унал зэрэг шинж ажиглагдана. Үүнээс гадна сэтгэл хөдлөлийн тогтворгүй байдал ихсэх буюу солиорлын урвалд өртөмтгий болно

                      • Дотоод шүүрлийн зүгээс: Биений юмны мөчлөг өөрчлөгдөх, Кушингийн хам шинж, өнчин тархи-бөөрний дээд булчирхайн систем дарангуйлагдах, глюкоз-д тэсвэрлэх чанар багасах, далд явцтай чихрийн шижингийн шинж, чихрийн шижинтэй өвчтөнд инсулин болон ууж хэрэглэдэг цусан дахь сахарын хэмжээг багасгадаг эмийн хэрэгцээ нэмэгдэх, хүүхдийн өсөлт саатах

                      • Нүдний зүгээс: болорын арын хальсны доорх бүдэгшил (subcapsular cataract), нүдний дотоод даралт ихсэх, нүд гадагшаагаа бүлтийх

                      • Дархлалын системийн зүгээс: халдварт өвчний эмнэлзүйн шинж мөлийх, далд халдвар идэвхжих, нөхцөлт эмгэг төрүүлэгч үүсгэгчээр үүсгэгдсэн халдвар үүсэх, харшлын урвал (анафилаксийн уррвал, цусны эргэлтийн бус коллапс, зүрх зогсох, бронх агчих, арьсны сорил тавих үед илрэх урвал дарангуйлагдах)

                      • Бусад: Глюкокортикостероидыг өндөр тунгаар хэрэглэж байгаа үед зогьсох.Глюкокортикостероидын эмчилгээний үед Капошийн сарком үүсэн талаар тэмдэглэгдсэн байдаг. (эмчилгээг зогсоох үед эмнэлзүйн намжмал байдалд орно.)Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Метилпреднизолоны цочмог хордлогын үеийн эмнэлзүйн шинж тэмдэглэгдээгүй. Глюкокортикостероидын цочмог хордлого маш ховор байдаг. Өвөрмөц антидот байдаггүй. Шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Метилпреднизолон диализаар гадагшилна

                      • Эмийн харилцан үйлчлэл: Судсанд тарьдаг холимогийн найрлага дахь эмийн бодисуудтай хамт хэрэглэж буй метилпреднизолоны натрийн сукцинатын уусмалын нийцэл, тогтвортой байдал зэрэг нь рН, концентраци, хугацаа, температур, түүнчлэн метилпреднизолоны өөрийн уусах чадвараас хамаарна.Солу Медролыг судсанд урсгалаар болон дуслаар тарьдаг бусад бэлдмэлүүдээс аль болох тусад нь хэрэглэх буюу хоёр дахь уусмалыг нэмэлт дусаагуураар хийнэ. Доор дурьдсан эмийн харилцан үйлчлэл нь эмнэлзүйн хувьд чухал ач холбогдолтой байж болно.Метилпреднизолоныг циклоспоринтой хамт хэрэглэх үед аль алиных нь метаболизм саатаж тэдгээрийг дангаар нь хэрэглэх үед илэрдэг гаж нөлөө ихсэх бөгөөд хамтад нь хэрэглэж байгаа тохиолдолд гаж нөлөө илүү тохиолдоно. Эдгээр бэлдмэлийг хамт хэрэглэж байгаа үед таталдаа илэрнэ.Эфедрин, теофиллин, фенобарбитал, фенитоин, рифампицин зэрэг элэгний микросомын ферментийг идэвхжүүлэгч бэлдмэлүүдийн нөлөөгөөр метилпреднизолоны клиренс ихсэж эмчилгээний тохиромжтой үйлдэл үзүүлэхийн тулд бэлдмэлийн тунг ихэсгэх шаардлага гарч болно.CYP3A4 ферментийг дарангуйлагч (макролидын бүлгийн антибиотик, мөөгөнцрийн эсрэг, азолын эсрэг мөөгөнцрийн эсрэг эм, зарим кальцийн сувгийг хориглогч) бэлдмэл нь метилпреднизолоны метаболизмыг дарангуйлж түүний клиренсийг багасгана. Энэ тохиолдолд хордлого үүсэхээс сэргийлж метилпреднизолоны тунг багасгана.Метилпреднизолон нь удаан хугацаагаар өндөр тунгаар хэрэглэж байгаа ацетилсалицилын хүчлийн ялгарлыг ихэсгэн цусан дахь салицилатын концентрацийг багасгах ба метилпреднизолоны эмчилгээг зогсоох үед салицилатын хордлого үүсэх эрсдэл нэмэгдэнэ. Цусан дахь протромбины хэмжээ багассан өвчтөнд ацетилсалицилын хүчлийг глюкокортикостероидтой онцгой болгоомжтой хэрэглэнэ.Метилпреднизолон ууж хэрэглэдэг цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдэлд янз бүрээр нөлөөлнө. Метилпреднизолонтой хамт хэрэглэж байгаа үед цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн үйлдэл ихсэж багассан талаар тэмдэглэгдсэн байдаг.Цусны бүлэгнэлтийг саатуулагч эмийн шаардлагатай үйлдлийг хангахын тулд цусны бүлэгнэлтийн үзүүлэлтийг тогтмол тогтооно

                      • Онцгой анхааруулга! Глюкокортикостероидын эмчилгээний хүндрэл нь бэлдмэлийн тун болон эмчилгээний үргэлжлэх хугацаанаас хамаардаг учир тохиолдол бүрд эмчилгээний үр нөлөө ба эрсдлийг сайтар харьцуулж үзсэний үндсэн дээр уг эмчилгээг шаардлагатай эсэхийг шийдэх ба түүнчлэн хэрэглэх давтамж, эмчилгээний үргэлжлэх хугацааг тогтооно. Солу Медрол бэлдмэл нь үжлийн гаралтай шокын үед үр дүнтэй эсэх нь батлагдаагүй. Эрсдэл бүлгийн өвчтөнд нас баралт ажиглагдана. (жишээ нь хоёрдагч халдварын үед буюу креатинины хэмжээ 2мг/дл-с их үед) Глюкокортикостероидын эмчилгээний үед өвчтөн стресст орж болох бөгөөд стрессийн үед болон түүний өмнө ба дараа бэлдмэлийн тунг ихэсгэнэ. Метилпреднизолоны натрийн сукцинат хэрэглэсэн тархины гэмтэлтэй өвчтөний нас баралтын давтамж 2 долоо хоногийн дараа плацебо бүлэгтэй харьцуулахад их байсан. Иймээс бэлдмэлийг тархины гэмтлийн улмаас үүссэн тархины хавангийн үед хэрэглэхгүй. Нас баралт нь метилпреднизолоны натрийн сукцинаттай холбоотой эсэх нь тогтоогдоогүй. Глюкокортикостероидын эмчилгээний үед зарим халдвар мөлгөр явцтай байхаас гадна мөн шинэ халдвар үүсэж болно. Глюкокортикостероидыг хэрэглэх үед бие махбодын халдварыг тэсвэрлэх болон хязгаарлах чадвар багасдаг. Хүний бие махбодын янз бүрийн системд байрласан төрөл бүрийн эмгэг төрүүлэгч үүсгэгчээр (нян, вирус, мөөгөнцөр, эгэл биетэн, шимэгч) үүсгэгдсэн халдвар нь глюкокортикостероидыг дангаар нь болон шингэний буюу нейтрофилийн үйл ажиллагаа, эсийн дархлаанд үйлчилдэг дархлал дарангуйлдаг эмүүдтэй хамт хэрэглэсэнтэй холбоотой байж болно. Эдгээр халдвар хөнгөн явцтай байх боловч зарим тохиолдолд хүнд явцтай байх ба үхэлд ч хүргэж болно

                      • Глюкокортикостероидыг хэдий чинээ өндөр тунгаар хэрэглэнэ, халдварын хүндрэл үүсэх эрсдэл төдий чинээ ихсэнэ. Глюкокортикостероидыг дархлал дарангуйлах үйлдэл үзүүлэх тунгаар хэрэглэж байгаа үед өвчтөнд амьд болон сулруулсан амьд вакцин хийж болохгүй. Харин үхсэн буюу идэвхгүйжүүлсэн вакцин хийж болох ба энэ үед вакцин хийх үед илрэх урвал багасдаг байна. Глюкокортикостероидыг дархлал дарангуйлахгүй тунгаар хэрэглэж байгаа үед тохирсон заалтаар дархлаажуулалт хийж болно. Глюкокортикостероидыг маш хүнд явцтай (молниеносный), тархмал (диссеминированный) хэлбэрийн сүрьеэгийн эмчилгээнд сүрьеэгийн эсрэг хими заслын тохирсон эмтэй хамт хэрэглэж байгаа тохиолдолд Солу Медролын хэрэглээг идэвхтэй хэлбэрийн сүрьеэгийн үед хязгаарлана. Бэлдмэлийг сүрьеэгийн сорил эерэг гарсан буюу далд явцтай сүрьеэгийн үед эмчийн нарийн хяналтан дор хэрэглэнэ. Учир нь эмгэг идэвхжиж болно. Ййм өвчтөнд глюкокортикостероидыг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд тохирсон урьдчилан сэргийлэх эмчилгээ хийнэ. Глюкокортикостероидыг тарьж хэрэглэж байгаа өвчтөнд ховор тохиолдолд анафилакс төст урвал (жишээ нь бронх агчих) үүсэж болзошгүй учир бэлдмэлийг хэрэглэхээс өмнө уг өвчтөнд (ялангуяа ямар нэгэн эмийн бодист харшлын урвал илэрч байсан өгүүлэмжтэй өвчтөн) тохирсон урьдчилан сэргийлэх арга хэмжээ авна

                      • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Амьтанд хийсэн зарим судалгаагаар глюкокортикостероидыг өндөр тунгаар хэрэглэх үед ургийн гаж хөгжил илэрдэг болох нь тогтоогдсон. Гэвч зарим эмнэлзүйн судалгаагаар жирэмсэн үед глюкокортикостероидыг хэрэглэхэд төрөлхийн гаж хөгжил үүсгэдэггүй талаар тэмдэглэгдсэн байна. Мөн глюкокортикостероид хэрэглэсэн эхээс бага жинтэй хүүхэд төрсөн давтамж ихэссэн судалгаа байдаг. Жирэмсэн эхэд явуулсан судалгаагаар глюкокортикостероидын сөрөг нөлөөг үгүйсгэдэггүй учир жирэмсэн ба хөхүүл эх, хүүхэд төрүүлэх насны эмэгтэйчүүдэд эдгээр бэлдмэлийг хэрэглэхдээ бэлдмэлийн эмчилгээний ашигтай үйлдэл болон эх, ураг, үр хөврөлд үзүүлэх сөрөг нөлөөг сайтар харьцуулж үзэх шаардлагатай. Глюкокортикостероидыг жирэмсэн үед зөвхөн туйлын онцгой заалтаар л хэрэглэж болно.Глюкокортикостероид нь ихсийн хоригийг хялбархан нэвтэрнэ. Жирэмсэн үедээ глюкокортикостероидыг өндөр тунгаар хэрэглэсэн эхээс төрсөн хүүхдэд ховор тохиолдолд бөөрний дээд булчирхайн дутагдал илэрдэг учир бөөрний дээд булчирхайн үйл ажиллагаа багасалтын шинж илэрч болзошгүй тул хүүхдийг сайтар шинжлэх шаардлагатай. Глюкокортикостероид нь төрөлтийн явц болон төгсгөлд хэрхэн нөлөөлдөг нь тодорхойгүй.Глюкокортикостероидууд нь хөхний сүүтэй ялгарна. Иймээс Солу Медролийг хөхүүл үед хэрэглэх шаардлага гарвал хөхөөр хооллолтыг зогсооно

                      • Зүрх судасны систем: Артерийн даралт ихсэх ба багасах, зүрхний хэмнэл алдагдах, цочмог ба цочмогдуу зүрхний булчингийн шигдээстэй өвчтөн - үхжлийн голомт тархаж сорвижлын эд хэлбэржилт удаашран зүрхний булчин задрах эрсдэлд хүргэж болзошгүй.Метилпреднизолоны натрийн сукцинатыг өндөр тунгаар (0.5г-аас их тунгаар 10 минутаас бага хугацаанд) судсанд түргэн тарьсны дараа зүрх зогсох, цусны эргэлтийн коллапс