ЭмГоо сайханЭэж ба хүүхэдЖор илгээхШинэЭМДаатгалаар авахЗахиалга хянах
MN

Флюлесс 200мг №20, уусгадаг нунтаг ацетилцистейн

16,500

Гишүүнчлэлийн үнэ :

Basic

-5%-825

Үнэ
15,675
Gold

-6%-990

Үнэ
15,510
Platinium

-8%-1,320

Үнэ
15,180

Тоо ширхэг :

Номин Седар (3.15ш)Байршил харах
Монос Сансар колонк (3.15ш)Байршил харах
Монос УБ таун (5.45ш)Байршил харах
Монос Өнөр плаза (2.5ш)Байршил харах
Хоумланд (10.7ш)Байршил харах
Монос Зайсан цацралт (4ш)Байршил харах
Скай ресиденс-3 (3ш)Байршил харах
Хоног (2.75ш)Байршил харах

Бүтээгдэхүүний дэлгэрэнгүй

1 уут бэлдмэлийг 50 мл халуун бүлээн усанд уусгаж, хоолны дараа ууж хэрэглэнэ. Бэлдмэлийн хэрэглэх тунг өвчний байдал, өвчтөний насыг харгалзан эмчлэгч эмч тогтооно. Насанд хүрэгсэд ба 14-өөс дээш насны хүүхдэд 600 мг-аар өдөрт 1 удаа эсвэл 200 мг-аар өдөрт 2-3 удаа , 6-14 насны хүүхдэд 200 мг-аар өдөрт 2 удаа эсвэл 100 мг-аар өдөрт 3 удаа, 2-6 насны хүүхдэд 100 мг-аар өдөрт 2-3 удаа тус тус хоолны дараа ууж хэрэглэнэ. Эмчилгээ эхэлснээс хойш 4-5 өдрийн дараа өвчний шинж арилахгүй байвал эмчлэгч эмчдээ хандана.

Цэрний зуурамтгай чанар ихэссэн ба салс-идээт цэр дагалдсан  амьсгалын замын эмгэгүүд: Цочмог ба архаг бронхит, бөглөрөлт бронхит;
бактер вирусийн гаралтай цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, залгиур-цагаан мөгөөрсөн хоолойн үрэвсэл, уушгины үрэвсэл, уушгины буглаа, бронх тэлэх өвчин, бронхийн багтраа, уушгины архаг бөглөрөлтөт өвчин, уйланхайт хатингаршил (муковисцидоз), цочмог ба архаг хамар, дайврын хөндийн үрэвсэл болон дунд чихний үрэвсэл зэргийн үед хэрэглэнэ. Түүнээс гадна уушгины гэмтэл ба мэс ажилбарын дараа амьсгалын замаас өтгөрсөн шүүрлийг гаргахад хэрэглэж болно.
 

 

 

Нэг уут бэлдмэл нь  200 мг ацетилцистеиныг агуулна. Туслах бодисууд: Аскорбины хүчил, сахароз, аспартам, силиконы диоксид, жүржийн амт оруулагч, маннитол.

Бэлдмэлийн туслах бодисын нэг удаагийн тунд 3.3 г сахар агуулдаг учир чихрийн шижинтэй хүмүүст болгоомжтой хэрэглэнэ үү. Хэрэв бэлдмэлийг хэрэглэхээс өмнө ханиалгах чадваргүй эсвэл ханиах чадвар буурсан байвал бэлдмэлийг ууснаар суларсан цэрийг гуурсаар соруулж болно.
Хэрэв ууттай бэлдмэлийг онгойлгоход хүхэрийн (ялзарсан өндөгний) эвгүй үнэр үнэртвэл  хэвийн  гэж үзнэ. Энэ үнэр усанд уусгахад арилж жимсний үнэртэй болно. Дараах тохиолдолд болгоомжтой хэрэглэнэ. Ходоод, 12 дээд гэдэсний шархлааны түүхтэй улаан хоолойн венийн судасны өргөсөлт;
гуурсан хоолойн багтраа; бөглөрөлтөт бронхит; элэг, бөөрний үйл ажиллагааны дутмагшил; гистаминий хэт мэдрэгшил (эмийг удаан хугацаагаар хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, учир нь ацетилцистеин нь гистаминий бодисын солилцоонд нөлөөлдөг бөгөөд толгой өвдөх, вазомотор ринит, загатнах зэрэг гаж нөлөө илрэхэд хүргэдэг); Мэдрэлийн эрхтэн тогтолцооны талаас: толгой өвдөх, чих шуугих; Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны талаас: дотор муухайрах, бөөлжих, ходоод цанхайх,  хааяа хоол боловсруулах үйл ажиллагаа хямрах; Арьс салстын талаас: чонон хөрвөс, тууралт гарах, амны салст бүрхүүлийн үрэвсэл; Бусад: хамраас цус гарах, зүрхний цохилт олшрох зэрэг шинж тэмдэг илэрч болзошгүй.Флюлесс 100 мг, 200 мг болон 600 мг нунтаг эмийг 250С-ээс дээшгүй хэмд,  гэрлээс хамгаалж, хүүхэд хүрэхээргүй газарт  хадгална.

Асуулт хариулт

Хэрэглэгч2024-01-26 23:12:20

2сартай жирэмсэн хүн хэрэглэж болох уу ?

Их эмч2024-01-27 01:19:16

Сайн байна уу. Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Жирэмсэн үед хэрэглэхгүй.

Хэрэглэгч2022-09-18 19:57:54

Өглөө оройн хэзээд уувал тохиромжтой вэ?

Их эмч2022-09-18 23:32:27

Сайн байна уу. Өглөөд илүү тохиромжтой.Хүүхдэд шөнө өгч болохгүй.

Их эмч2022-09-18 23:32:25

Сайн байна уу. Өглөөд илүү тохиромжтой.Хүүхдэд шөнө өгч болохгүй.

Хэрэглэгч2020-10-06 15:43:08

Зөрөг нөлөө заавар авии

Хэрэглэгч2020-10-06 15:42:51

Сөрөг нөлөө заавар авии

Хэрэглэгч2020-10-06 15:42:44

Сөрөг нөлөө заавар авии

Хэрэглэгч2019-01-10 07:32:41

Сайн байна уу жирэмсэн хэрэглэж болохуу

Их эмч2019-01-10 07:32:41

Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа.

Их эмч2019-01-10 07:32:41

Сайн байна уу,эмчийн заалтаар хэрэглэнэ.Баярлалаа.

Хэрэглэгч2018-11-02 11:47:16

Хэрэглэх заавар нь

Их эмч2018-11-02 11:47:16

Хэрэглэх арга, тун: Нунтаг хэлбэрийг 100-200мл усанд уусгаж хэрэглэнэ. Насанд хүрэгсдэд 200 мг өдөрт 2-3 удаа 6-14 насанд: 200 мг өдөрт 2 удаа 2-6 насанд: 100 мг өдөрт 2 удаа тус тус хэрэглэнэ. Баярлалаа

Хэрэглэгч2018-10-31 14:26:32

Хөхүүл хүн хэрэлэж болох уу

Их эмч2018-10-31 14:26:32

Сайн байна уу,хэрэглэж болно.Баярлалаа.