Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Флукона-денк 100мг №10

Үнэ

32800 ₮
Хүнд явцтай системийн кандидозын халдвар, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварын үед хэрэглэнэ. Мөн үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз,олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicans-аар үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ. Нейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ Насанд хүрэгчдэд системийн кандидозын өвчтөнд эхний өдөр 400мг-аар дараагийн өдрүүдэд 200мг-р хоногт 1 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буюу өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ. Үтрээний кандидозын үед 150мг -аар хоногт 1 удаа ууж хэрэглэнэАм залгиур ба улаан хоолойн кандидозын үед эхний өдөр 200мг - р 1 удаа уух ба дараа нь хоногт 100мг тунгаар хэрэглэнэ. Эмнэл зүйн эдгэрэлт хэд хоногоос ажиглагдах боловч дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж эмчилгээг 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэ. Эмч тунг 400мг хүртэл нэмэгдүүлж болно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хүнд явцтай системийн кандидозын халдвар, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварын үед хэрэглэнэ. Мөн үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз,олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicans-аар үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ

  • Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ. Нейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

  •  Насанд хүрэгчдэд системийн кандидозын өвчтөнд эхний өдөр 400мг-аар дараагийн өдрүүдэд 200мг-р хоногт 1 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буюу өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ. Үтрээний кандидозын үед 150мг -аар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ

  • Ам залгиур ба улаан хоолойн кандидозын үед эхний өдөр 200мг - р 1 удаа уух ба дараа нь хоногт 100мг тунгаар хэрэглэнэ. Эмнэл зүйн эдгэрэлт хэд хоногоос ажиглагдах боловч дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж эмчилгээг 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэ. Эмч тунг 400мг хүртэл нэмэгдүүлж болно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  •  Мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, ууж хэрэглэдэг нийлэг бэлдмэл юм

  • Бэлдмэл ланостеролын мөөгөнцрийн эсийн мембраны липид эргостеролд хувирах процессийг саатуулж улмаар эсийн мембраны нэвчимтгий чанарыг ихэсгэн мөөгөнцрийн эсийн өсөлт үржлийг өөрчилдөг 

  • Флуконазолд  дасал болох нь маш ховор тохиолдоно

Найрлага

  • Капсул. 100мг флуконазол

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг 150мг-р хэрэглэхэд ерөнхийдөө зохимж сайн. Хоол боловсруулах замаас дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно. Флузолыг хэрэглэх явцад эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр элэгний ферментүүдийн ихсэлт ажиглагдаж болзошгүй. Маш ховор тохиолдолд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт эмгэгээр ихсэх ба энэ үед байнгын хяналт шаардлагатай. Ялангуяа флузолыг рифампицин, фенитион,изониазид, вальпроаны хүчил, сульфонилмочевины уламжлалын эмүүд зэрэг элгэнд хордуулах бусад эм бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх үед цусан дах трансаминазын хэмжээ ихсэнэ.ТМС-ийн хувьд маш ховор тохиолдолд толгой өвдөх, ухаан алдаж унах зэрэг шинж илэрч болзошгүй. Цус төлжүүлэх системийн талаас лейкопени, тромбоцитопени илэрч болно

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Нарийн мэргэжлийн эмч зааварлаагүй тохиолдолд жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Бэлдмэл хөхний сүүнд цусны плазмын концентрацитай адил тунгаар нэвтэрдэг тул хөхүүл үед хэрэглэхгүй

  • Цээрлэлт: Эмийн найрлага дах флуконазол, бусад нэгдлүүд,туслах бодисдад хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй

  • Анхааруулга! Эмчилгээний явцад арьсны тууралт гарах улмаар ихэсвэл эмчилгээг зогсооно. Хэдийгээр бэлдмэл элэг хордуулах нв ховор боловч эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны үзүүлэлтэд өөрчлөлт илэрвэл эмчилгээг зогсооно. Тун хэтэрсэн үед ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гемодиализын 3 цагийн эмчилгээний туршид цусны плазм дах бэлдмэлийн хэмжээ ойролцоогоор 50% буурна

Хөхүүл үед хэрэглэвэл ямар сөрөг үр дагавартай вэ хүүхэд маань 3тай сүү татраагүй болохоор хааяа хааяа бага зэрэг хөхдөг юм лдаа

Сайн байна уу.Бэлдмэл хөхний сүүнд цусны плазмын концентрацитай адил тунгаар нэвтэрдэг тул хөхүүл үед хэрэглэхгүй.

Хөхүүл үед хэрэглэвэл ямар сөрөг үр дагавартай вэ хүүхэд маань 3тай сүү татраагүй болохоор хааяа хааяа бага зэрэг хөхдөг юм лдаа

Сайн байна уу 3 настай хүүхдэд хөхний сүүгээр дамжсанч хор уршиг бага байдаг. Баярлалаа

Sain bnu neg uda uuchhadl zuger bolno bzde

Сайн байна уу, Хэр их хэмжээний мөөгөнцөртсөнөөс хамаарч үзлэг болон шинжилгээ хийж байж зохих тунг эмч зөвлөнө. Зааврын дагуу ууснаар мөөгөнцөр бүрэн эдгэрнэ.

Эмч 3 хоногт 1 ширхэгээр 10 удаа уухаар бичиж өгсөн юмаа. Надад хэт хол зайтай үр дүн гарахгүй байгаа юм шиг санагдаад байх юм. 2 хоногт 1 ийг уувал зүгээр биздээ? Би эрэгтэй 24 тэй

Сайн байна уу, ерөн бол нарийн мэргэжлийн эмчийн зааврыг л дагах ёстой, мөөгөнцөр олон төрлийн байдаг тул үзлэг хийж шинжилгээний хариу хараагүй тул хариу өгөх боломжгүй байна

Fluconazole гээд мөөгөнцөрийн эм ууж байгаа юм. Тэгээд 2 ширхэгийг эмч өгсөн 1*1 гэж бичиж өгсөн байсан. 1*1-ээр н 2 өдөр уух ёстой юу? уг нь эмч маань хэлсэн л дээ, гэхдээ мартчихажээ

Сайн байна уу 1ширхгээр өдөрт 1 удаа 2 өдөр ууна. Баярлалаа

Сайн байнуу. Уг нь эмч 6 болон 11 дэх өдөр уу гэж бичсэнийг нь харалгүй шууд 2 өдөр дараалаад уусан байна. Тун хэтэрсэн гэсэн үг үү. 40 кг-тай хүн. Муу нөлөө нь юу вэ яаах ёстой вэ

Сайн байна уу тун хэтрээгүй та ууснаас хойш 5 хоногийн дараа дахин нэгийг уугаарай. Баярлалаа

sn bnu? metronizadol 10 honog osoraban 10 honog heregleh ym ene emiig 3 shirhegiih heregleerei gsn yaj heregledeg ve? mun huhuul 1,6 sartai huuhedtei hun deerh emnuudiig hereglej boldogu? huuhed maani huhuu shunu l haaya iddeg ym! surug nuluu her bol helj ugch tuslaach bayrlalaa!

Сайн байна уу осарбаныг үтрээгээр хэрэглэнэ. Флукона-денк 150мг өдөрт нэг ширхэгийг ууна. Хөхүүл үед дээрхи эмүүдийг хэрэглэж болно. Баярлалаа

7сартай жирэмсэн юмаа эмч fluconazole gd emig bichij ugsiin uuj bolohuu uragt ymar negen nuluu vzvvlehvv

Сайн байна уу? Жирэмсэн эхэд хяналтын эмчээс өөр эмч заавар өгөх хориотой байдаг бөгөөд та эмчийн заавраа дагаарай. Шаардлагатай тохиолдолд хэрэглэж болно

сайн байна уу манайд хандсанд баярлалаа

Cain baina uu. Huuhed maani 7 sartai. Hohoor hoollodog. Flucona-Denk 150.g neg udaa uuval huuhded surug nuluu uzuuleh uu?

сайн байна уу Хүүхдэд 50мг өдрийн тун байгаа. 50мг р нэг удаа өгөөрэй

Cain baina uu. Huuhed maani 7 sartai. Hohoor hoollodog. Flucona-Denk 150.g neg udaa uuval huuhded surug nuluu uzuuleh uu?

сайн байна уу Хүүхдэд 50мг өдрийн тун байгаа. 50мг р нэг удаа өгөөрэй

Cain baina uu. Huuhed maani 7 sartai. Hohoor hoollodog. Bi uuruu Flucona-Denk 150.g neg udaa uuval huuhded maani surug nuluu uzuuleh uu?

сайн байна уу хүүхдэд 50мг тайг хэрэглэнэ

bi huhuultei yum. flucona denkiig 2 udur uusan. huuhded yamar surug nuluu uzuuleh yum bol

Сайн байна уу? Хүүхдэд нөлөөтэй.Баярлалаа

bi huhuultei yum. flucona denkiig 2 udur uusan. huuhded yamar surug nuluu uzuuleh yum bol

Сайн байна уу? Хүүхдэд нөлөөтэй

Митрогил дуслаар 6 удаа хийлгэсэн. Эмч флукона дэнк эмийг 1ш-ээр 1 удаа уу гэсэн. Эсмия эм ууж байгаа тохиолдолд ууж болох уу?

сайн байна уу? хамт ууж болно.

Сайн байна уу, Антибиотик эмчилгээ хийлгэсний дараа мөөгөнцөрөөс сэргийлэх зорилгоор хэрэглэж болох уу?

сайн байна уу ууж болно.

Сайн байна уу? Хөлний мөөгөнцөрийн үед бас антибиотек уухтай давхцаж байгаа юм. хэдэн мг-р хэдэн өдөр, өдөрт хэдэн удаа ууж хэрэглэх вэ?

Сайн байна уу? Өөрийнхөө Эмчлэгч эмчээс лавлаарай. Баярлалаа

Sain bnuu? Ug emiig doxy-denktei tsug udurt 1 1 eer uuj bgaa yumaa. Ene 2 emiig her hugatsaanii zairai uuval zugeer ve?

сайн байна уу яг тодорхой цаг байхгүй багадаа нэг цагийн зайтай уувал зүгээр. их хэмжээний усаар даруулж уугаарай баярлала

Heden shirhegtei ve

сайн байна уу 10 ширхэгтэй баярлалаа

Sain bnuu ene emiig uuhar guilgedeg uu

сайн байна уу. Тийм нөлөө байдаггүй.

sn bnu? tun hetersen tonhoildold gaj noloo bga yu

Сайн байна уу, Хоол боловсруулах замаас дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно.Тун хэтэрсэн үед ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ.Баярлалаа.

Сайн байна уу. Мазокийн шинжилгээний хариу лактобациль 5-30<1 гэж гарсан. Энэ юу гэсэн үг вэ

Сайн байна уу ?Үтрээний хэвийн орчин өөрчлөгдсөн бөгөөд энэ нь нөхцөлт эмгэг төрөгч үржин олширч эмгэг буюу нянгийн гаралтай үтрээний үрэвсэл үүсэх нөхцөл болно .Баярлалаа.

Sain bnu. Heliko bakteriin antibiotek uuk bga ved ene emiig yamar tungaar uuh we

Сайн байна уу Ямар төрлийн мөөгөнцөр болон дахилтат уу үгүй юу, элэг, бөөр, зүрхний ямар нэг өвчтэй эсэх, өөр ямар төрлийн эмүүд хэрэглэж байгаа зэргээс шалтгаалж эмчлэгч эмч нь тунг тогтоодог. Баярлалаа

Лактобацилл 5-30<1 их үрэвсэлтэй байна гэсэн үг шш яаж. Харибг унших вэ

Сайн байна уу Та эмэгтэйчүүдийн эмчид хандаарай. Баярлалаа

Лактобацилл 5-30<1 их үрэвсэлтэй байна гэсэн үг шш яаж. Харибг унших вэ

Сайн байна уу Та эмэгтэйчүүдийн нарийн мэргэжлийн эмчид хандаж үзлэг хийлгэж оношлуулаарай. Баярлалаа

1.6 nastai huuhded 1/2 eer udurt 1 udaa uguurei gesen ugch bolohu

Сайн байна уу Шаардлагатай үед эмчийн заалтаар хэрэглэж болдог. Баярлалаа

saina baina uu ene em 1nas 8 sartai huuhed uuj boloh uu

Сайн байна уу,эмчийн заалтаар ууна аа.Баярлалаа.