Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Флукона-денк 150мг №1

Үнэ

8800 ₮
Хүнд явцтай системийн кандидозын халдвар, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварын үед хэрэглэнэМөн үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз,олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicans-аар үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэЧөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэНейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэНасанд хүрэгчдэд системийн кандидозын өвчтөнд эхний өдөр 400мг-аар дараагийн өдрүүдэд 200мг-р хоногт 1 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буюу өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэҮтрээний кандидозын үед 150мг -аар хоногт 1 удаа ууж хэрэглэнэАм залгиур ба улаан хоолойн кандидозын үед эхний өдөр 200мг - р 1 удаа уух ба дараа нь хоногт 100мг тунгаар хэрэглэнэЭмнэл зүйн эдгэрэлт хэд хоногоос ажиглагдах боловч дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж эмчилгээг 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэЭмч тунг 400мг хүртэл нэмэгдүүлж болно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хүнд явцтай системийн кандидозын халдвар, ялангуяа уушигны үрэвсэл, хэвлийн гялтангийн үрэвсэл, шээсний замын халдварын үед хэрэглэнэ

  • Мөн үтрээний кандидоз, ам залгиур ба улаан хоолойн кандидоз, криптококкийн менингит, дерматомикоз ялангуяа хөлийн улны эпидермофити, их биеийн мөөгөнцөр, цавины дерматомикоз,олон өнгөт үлд, онихомикоз, Candida albicans-аар үүсгэгдсэн арьсны халдвар зэрэгт хэрэглэнэ

  • Чөмөг шилжүүлэн суулгахын өмнө болон цитостатик туяа эмчилгээний үед кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор мөн хэрэглэнэ

  • Нейтропени үүсэж байгаа болон нейтропени үүсэх эрсдэл бүхий дархлалын дутмагшилтай өвчтөнд кандидоз үүсэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэнэ

  • Насанд хүрэгчдэд системийн кандидозын өвчтөнд эхний өдөр 400мг-аар дараагийн өдрүүдэд 200мг-р хоногт 1 удаа хэрэглэх ба ээлж эмчилгээ 4 долоо хоногоос багагүй хугацаагаар буюу өвчний шинж тэмдэг арилснаас хойш 2 долоо хоногоос дээш хугацаагаар үргэлжилнэ

  • Үтрээний кандидозын үед 150мг -аар хоногт 1 удаа ууж хэрэглэнэ

  • Ам залгиур ба улаан хоолойн кандидозын үед эхний өдөр 200мг - р 1 удаа уух ба дараа нь хоногт 100мг тунгаар хэрэглэнэ

  • Эмнэл зүйн эдгэрэлт хэд хоногоос ажиглагдах боловч дахин сэдрэхээс урьдчилан сэргийлж эмчилгээг 2 долоо хоногоос доошгүй хугацаагаар үргэлжлүүлнэ

  • Эмч тунг 400мг хүртэл нэмэгдүүлж болно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Флузол нь мөөгөнцөрийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй, ууж хэрэглэдэг нийлэг бэлдмэл юм.Бэлдмэл ланостеролын мөөгөнцрийн эсийн мембраны липид эргостеролд хувирах процессийг саатуулж улмаар эсийн мембраны нэвчимтгий чанарыг ихэсгэн мөөгөнцрийн эсийн өсөлт үржлийг өөрчилдөг. Флузолд дасал болох нь маш ховор тохиолдоно

Найрлага

  • Капсул. 150 мг флуконазол

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Бэлдмэлийг 150мг-р хэрэглэхэд ерөнхийдөө зохимж сайн. Хоол боловсруулах замаас дотор муухайрах, хэвлийгээр өвдөх, бөөлжих зэрэг гаж нөлөө илэрч болно. Флузолыг хэрэглэх явцад эмнэл зүйн ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүйгээр элэгний ферментүүдийн ихсэлт ажиглагдаж болзошгүй. Маш ховор тохиолдолд элэгний үйл ажиллагааны үзүүлэлт эмгэгээр ихсэх ба энэ үед байнгын хяналт шаардлагатай. Ялангуяа флузолыг рифампицин, фенитион,изониазид, вальпроаны хүчил, сульфонилмочевины уламжлалын эмүүд зэрэг элгэнд хордуулах бусад эм бэлдмэлүүдтэй хамт хэрэглэх үед цусан дах трансаминазын хэмжээ ихсэнэ.ТМС-ийн хувьд маш ховор тохиолдолд толгой өвдөх, ухаан алдаж унах зэрэг шинж илэрч болзошгүй. Цус төлжүүлэх системийн талаас лейкопени, тромбоцитопени илэрч болно

  • Цээрлэлт: Эмийн найрлага дах флуконазол, бусад нэгдлүүд,туслах бодисдад хэт мэдрэг хүнд хэрэглэхгүй

  • Анхааруулга! Эмчилгээний явцад арьсны тууралт гарах улмаар ихэсвэл эмчилгээг зогсооно. Хэдийгээр бэлдмэл элэг хордуулах нв ховор боловч эмчилгээний явцад элэгний үйл ажиллагааны үзүүлэлтэд өөрчлөлт илэрвэл эмчилгээг зогсооно. Тун хэтэрсэн үед ходоод угаах ба шинж тэмдгийн эмчилгээ хийнэ. Гемодиализын 3 цагийн эмчилгээний туршид цусны плазм дах бэлдмэлийн хэмжээ ойролцоогоор 50% буурна

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Нарийн мэргэжлийн эмч зааварлаагүй тохиолдолд жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэхгүй. Бэлдмэл хөхний сүүнд цусны плазмын концентрацитай адил тунгаар нэвтэрдэг тул хөхүүл үед хэрэглэхгүй

Жозамицин өдөрт 2 оор 5 өдөр метронидазол 7 хоног ууж хэрэглэх гэж байгаа юм аа. Энэ эмнээс 1 ширхэгийг авсан. 150тайг. Хэзээ яаж уух ёстой вэ

Сайн байна уу, эмээ ууж эхлэснээс 3 хоногийн дараа ууна, Баярлалаа

sn bnu? metronizadol 10 honog osoraban 10 honog uugaad ene emiig 3 shirhegiih heregleerei gsn yaj heregledeg ve? mun huhuul 1,6 sartai huuhedtei hun deerh emnuudiig hereglej boldogu? bayrlalaa!

Сайн байна уу осарбаныг үтрээгээр хэрэглэнэ. Флукона-денк 150мг өдөрт нэг ширхэгийг ууна. Хөхүүл үед дээрхи эмүүдийг хэрэглэж болно. Баярлалаа

sn bnu? metronizadol 10 honog osoraban 10 honog heregleh ym ene emiig 3 shirhegiih heregleerei gsn yaj heregledeg ve? mun huhuul 1,6 sartai huuhedtei hun deerh emnuudiig hereglej boldogu? huuhed maani huhuu haaya iddeg ym! surug nuluu her bol helj ugch tuslaach bayrlalaa!

Сайн байна уу осарбаныг үтрээгээр хэрэглэнэ. Флукона-денк 150мг өдөрт нэг ширхэгийг ууна. Хөхүүл үед дээрхи эмүүдийг хэрэглэж болно. Баярлалаа

Sain bnauu 8 sartai hvvhed boldog ymuu

None

Emch bichij ugsun ym

Сайн байна уу Шаардлагатай тохиолдолд эмчийн заалтаар хэрэглэж болно. Баярлалаа

Sain bnauu 8 sartai hvvhed boldog ymuu

None