Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Эксфорж 10мг/160мг №14

Үнэ

20000 ₮
Нэгэн төрлийн бэлдмэлээр цусныхаа даралтыг бууруулах боломжгүй цусны даралт ихдэх өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохирожтой. Амлодипин эсвэл валсартаны нэгэн төрлийн бэлдмэлүүдэд цусны даралт нь тогтвортой буурдаггүй өвчтөнүүдэд хавсарсан найрлагатай. Эксфоржийг хэрэглэж болно.Зөвлөж буй тун хэмжээ нь 1 шахмалаар өдөрт нэг удаа усаар даруулж уунаВалсартан болон амлодипиныг тус тусдаа хэрэглэж байгаа өвчтөнүүдэд өөрийнхөө найрлаганд уг бодисуудыг ижил тунгаар агуулсан эксфоржийг өгч болно. Хижээл насны хүмүүст ердийн тунгаар схемээр ууж хэрэглэхийг зөвлөж байнаХоногт хэрэглэх дээд хэмжээний тун-5 мг/80 мг Эксфоржийн 1 шахмал эсвэл 5 мг/160 мг Эксфоржийн 1 шахмал, 10 мг/160 мг (10 мг амлодипин, 320 мг валсартан агуулсан) Эксфоржийн 1 шахмалЖирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Ангиотезин II-ын антагонист үйлдлийн механизмтай холбоотойгоор урагт нөлөөлж болохыг үгүйсгэхгүй. Ангиотензин хувиргагч ферментийн ингибиторуудыг (АХФ И) болон ренин-ангиотензин-альдостероны системд (РААС) нөлөөлөх өвөрмөц бүлгийн эмүүдийг жирэмсний II ба III дахь долоо хоногтой эхчүүд хэрэглэсэн тохиолдолд ураг гэмтэж, зулбаж байсан талаар мэдээлсэн байдагРетроспектив судалгааны тоо баримтуудад АХФ И-ыг III долоо хоногтой жирэмсэн эхчүүд хэрэглэсэн үед ургийн төрөлхийн гажиг үүсэх өндөр эрсдэлтэй байдгийг холбон тайлбарласан байнаЖирэмсэн эх санамсаргүйгээр валсартан хэрэглэсэн тохиолдолд зулбах, ургийн ус багасах, дөнгөж төрсөн нярайн бөөрний үйл ажиллагаа алдагдаж болохыг бас дурьдсан байдаг. РААС-д нөлөөлөх ямар ч эмийн бэлдмэлийн адил Эксфоржийг жирэмсэн буюу жирэмслэх бодолтой байгаа эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. РААС-д нөлөөлөх ямар ч эмийг жирэмслэх бодолтой байгаа эмэгтэйчүүдэд эмч нар бичиж өгөхдөө та энэ эмийг уусан тохиолдолд урагт хөнөөлтэй болохыг заавал урьдчилан сануулах хэрэгтэй. Хэрэв эмчилгээний явцад жирэмсэн болох нь тогтоогдвол Эксфоржийг ууж хэрэглэхийг тэр даруй зогсооно. Валсартан эсвэл амлодипины аль аль нь ч эхийн хөхний сүүгээр нэвтрэн гардаг талаар дурьдаагүй байдаг учраас хөхүүл үед энэ эмийг хэрэглэж болохгүй. Хөхүүл эхийг энэ эмээр эмчлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүүхдийг хөхөөр хооллохыг зогсооноХүүхдүүд Энэхүү эмийн бэлдмэлээр 18-с доош насны хүүхдүүдийг эмчилсэн судалгааны ажлыг явуулж байгаагүй болно. Ийм учраас Эксфоржийн талаархи бүрэн хэмжээний мэдээлэл автал хүүхдийн эмчилгээнд хэрэглэхийг зөвлөхгүйХэрэглэх онцлогууд: Бие махбодийн натрийн эсвэл эргэлдэх цусны эзлэхүүний дутмагшилтай өвчтөнүүд.Хүндрээгүй хэлбэрийн артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүст хэт даралт буурах шинж ажиглагдаж байв. Ренин-ангиотензиний системийн идэвхжилтэй (натрийн хэмжээ эсвэл эзлэхүүн буурсан ба шээс хөөх эмийг өндөр тунгаар хэрэглэж байгаа) ангиотензин рецепторын блокаторуудыг хэрэглэж байгаа өвчтөннүүдэд шинж тэмдгийн даралт бууралт илэрч болноЭксфоржийг хэрэглэхийн өмнө энэ байдлыг арилгах эсвэл эмчилгээ эхлэхээс өмнө сайтар эмнэлгийн хяналтыг явуулахыг зөвлөж байна. Эксфоржийг хэрэглэхэд даралт буурвал өвчтөнийг нуруун дээр нь харуулж хэвтүүлэн, хэрэв шаардлагатай бол судсаар физиологийн уусмал юүлнэЭмчилгээг артерийн даралт тогтворжтол үргэлжлүүлнэ. Гиперкалиеми (цусан дахь калийн хэмжээ ихсэх)Калийн нэмэлт бэлдмэлүүд, калийг хадгалах шээс хөөх эмнүүд, калий агуулсан давс орлуулагчууд эсвэл калийн хэмжээг ихэсгэх бусад бэлдмэлүүдийн (гепарин болон бусад) эмчилгээг нэгэн зэрэг маш анхааралтай явуулах шаардлагатай бөгөөд калийн агууламжийг тогтмол хянах хэрэгтэй. Бета-блокираторуудыг зогсоох амлодипин нь бета-блокиратор биш бөгөөд тийм учраас бета-блокираторуудын гэнэт зогсох аюулаас хамгаалж чадахгүй тул бета-блокираторуудын тунг аажим бууруулах шаардлагатайБөөрний артерийн нарийсал нэг талын эсвэл хоёр талын бөөрний артерийн нарийсалтай өвчтөнүүдэд эксфоржийг хэрэглэх талаархи баримтууд байхгүй. Бөөр шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгуулаад удаагүй байгаа өвчтөнүүдэд эксфоржийг аюулгүй хэрэглэн туршсан талаархи тоо баримт байхгүй. Элэгний үйл ажиллагаа алдагдахВалсартан нь гол төлөв өөрчлөгдөхгүйгээр цөстэй хамт ялгардаг бөгөөд амлодипин нь элгэнд эрчимтэй солилцоонд ордог байна. Ийм учраас элэгний үйл ажиллагааны алдагдалтай болон цөсний хүүдийн бөглөрөлт өөрчлөлттэй өвчтөнүүдэд эксфоржийг маш онцгой анхаарч хэрэглэх шаардлагатай

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Нэгэн төрлийн бэлдмэлээр цусныхаа даралтыг бууруулах боломжгүй цусны даралт ихдэх өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохирожтой. Амлодипин эсвэл валсартаны нэгэн төрлийн бэлдмэлүүдэд цусны даралт нь тогтвортой буурдаггүй өвчтөнүүдэд хавсарсан найрлагатай. Эксфоржийг хэрэглэж болно.Зөвлөж буй тун хэмжээ нь 1 шахмалаар өдөрт нэг удаа усаар даруулж ууна

  • Валсартан болон амлодипиныг тус тусдаа хэрэглэж байгаа өвчтөнүүдэд өөрийнхөө найрлаганд уг бодисуудыг ижил тунгаар агуулсан эксфоржийг өгч болно. Хижээл насны хүмүүст ердийн тунгаар схемээр ууж хэрэглэхийг зөвлөж байна

  • Хоногт хэрэглэх дээд хэмжээний тун-5 мг/80 мг Эксфоржийн 1 шахмал эсвэл 5 мг/160 мг Эксфоржийн 1 шахмал, 10 мг/160 мг (10 мг амлодипин, 320 мг валсартан агуулсан) Эксфоржийн 1 шахмал

  • Жирэмсэн ба хөхүүл үед хэрэглэх: Ангиотезин II-ын антагонист үйлдлийн механизмтай холбоотойгоор урагт нөлөөлж болохыг үгүйсгэхгүй. Ангиотензин хувиргагч ферментийн ингибиторуудыг (АХФ И) болон ренин-ангиотензин-альдостероны системд (РААС) нөлөөлөх өвөрмөц бүлгийн эмүүдийг жирэмсний II ба III дахь долоо хоногтой эхчүүд хэрэглэсэн тохиолдолд ураг гэмтэж, зулбаж байсан талаар мэдээлсэн байдаг

  • Ретроспектив судалгааны тоо баримтуудад АХФ И-ыг III долоо хоногтой жирэмсэн эхчүүд хэрэглэсэн үед ургийн төрөлхийн гажиг үүсэх өндөр эрсдэлтэй байдгийг холбон тайлбарласан байна

  • Жирэмсэн эх санамсаргүйгээр валсартан хэрэглэсэн тохиолдолд зулбах, ургийн ус багасах, дөнгөж төрсөн нярайн бөөрний үйл ажиллагаа алдагдаж болохыг бас дурьдсан байдаг. РААС-д нөлөөлөх ямар ч эмийн бэлдмэлийн адил Эксфоржийг жирэмсэн буюу жирэмслэх бодолтой байгаа эмэгтэйчүүд хэрэглэж болохгүй. РААС-д нөлөөлөх ямар ч эмийг жирэмслэх бодолтой байгаа эмэгтэйчүүдэд эмч нар бичиж өгөхдөө та энэ эмийг уусан тохиолдолд урагт хөнөөлтэй болохыг заавал урьдчилан сануулах хэрэгтэй. Хэрэв эмчилгээний явцад жирэмсэн болох нь тогтоогдвол Эксфоржийг ууж хэрэглэхийг тэр даруй зогсооно. Валсартан эсвэл амлодипины аль аль нь ч эхийн хөхний сүүгээр нэвтрэн гардаг талаар дурьдаагүй байдаг учраас хөхүүл үед энэ эмийг хэрэглэж болохгүй. Хөхүүл эхийг энэ эмээр эмчлэх зайлшгүй шаардлагатай тохиолдолд хүүхдийг хөхөөр хооллохыг зогсооно

  • Хүүхдүүд Энэхүү эмийн бэлдмэлээр 18-с доош насны хүүхдүүдийг эмчилсэн судалгааны ажлыг явуулж байгаагүй болно. Ийм учраас Эксфоржийн талаархи бүрэн хэмжээний мэдээлэл автал хүүхдийн эмчилгээнд хэрэглэхийг зөвлөхгүй

  • Хэрэглэх онцлогууд: Бие махбодийн натрийн эсвэл эргэлдэх цусны эзлэхүүний дутмагшилтай өвчтөнүүд.Хүндрээгүй хэлбэрийн артерийн даралт ихсэх өвчтэй хүмүүст хэт даралт буурах шинж ажиглагдаж байв. Ренин-ангиотензиний системийн идэвхжилтэй (натрийн хэмжээ эсвэл эзлэхүүн буурсан ба шээс хөөх эмийг өндөр тунгаар хэрэглэж байгаа) ангиотензин рецепторын блокаторуудыг хэрэглэж байгаа өвчтөннүүдэд шинж тэмдгийн даралт бууралт илэрч болно

  • Эксфоржийг хэрэглэхийн өмнө энэ байдлыг арилгах эсвэл эмчилгээ эхлэхээс өмнө сайтар эмнэлгийн хяналтыг явуулахыг зөвлөж байна. Эксфоржийг хэрэглэхэд даралт буурвал өвчтөнийг нуруун дээр нь харуулж хэвтүүлэн, хэрэв шаардлагатай бол судсаар физиологийн уусмал юүлнэ

  • Эмчилгээг артерийн даралт тогтворжтол үргэлжлүүлнэ. Гиперкалиеми (цусан дахь калийн хэмжээ ихсэх)Калийн нэмэлт бэлдмэлүүд, калийг хадгалах шээс хөөх эмнүүд, калий агуулсан давс орлуулагчууд эсвэл калийн хэмжээг ихэсгэх бусад бэлдмэлүүдийн (гепарин болон бусад) эмчилгээг нэгэн зэрэг маш анхааралтай явуулах шаардлагатай бөгөөд калийн агууламжийг тогтмол хянах хэрэгтэй. Бета-блокираторуудыг зогсоох амлодипин нь бета-блокиратор биш бөгөөд тийм учраас бета-блокираторуудын гэнэт зогсох аюулаас хамгаалж чадахгүй тул бета-блокираторуудын тунг аажим бууруулах шаардлагатай

  • Бөөрний артерийн нарийсал нэг талын эсвэл хоёр талын бөөрний артерийн нарийсалтай өвчтөнүүдэд эксфоржийг хэрэглэх талаархи баримтууд байхгүй. Бөөр шилжүүлэн суулгах, бөөр шилжүүлэн суулгуулаад удаагүй байгаа өвчтөнүүдэд эксфоржийг аюулгүй хэрэглэн туршсан талаархи тоо баримт байхгүй. Элэгний үйл ажиллагаа алдагдахВалсартан нь гол төлөв өөрчлөгдөхгүйгээр цөстэй хамт ялгардаг бөгөөд амлодипин нь элгэнд эрчимтэй солилцоонд ордог байна. Ийм учраас элэгний үйл ажиллагааны алдагдалтай болон цөсний хүүдийн бөглөрөлт өөрчлөлттэй өвчтөнүүдэд эксфоржийг маш онцгой анхаарч хэрэглэх шаардлагатай

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Ангиотензин II-г дарангуйлагч нийлмэл бэлдмэлүүд

  • Фармакодинамик: Эксфорж нь даралт ихсэлтийн эсрэг хоёр бүрэлдэхүүн хэсэгтэй бөгөөд энэ нь үндсэн даралт ихсэх өвчтэй хүмүүсийн артерийн даралтыг хянах нэмэлт механизмтай юм. Үүнд: амлодипин нь кальцийн антагонистуудын бүлэгт хамаарагдах ба харин валсартан нь ангиотензин II-ийн антагонистуудын бүлэгт орно. Эдгээр орц бүрэлдэхүүний хослол нь нэмэлт даралт ихсэлтийн эсрэг нөлөөтэй бөгөөд бүрэлдэхүүн тус бүр нь салангид байхаасаа илүү артерийн даралтыг их хэмжээгээр бууруулдаг байна

  • Амлодипин нь зүрх, судасны гөлгөр булчинд кальцийн ионы трансмембраны нэвтрэлтийг саатуулна

  • Амлодипины даралт ихсэлтийн эсрэг механизм нь судасны гөлгөр булчинг шууд суллах нөлөөгөөр илэрдэг бөгөөд зах хязгаарын судасны эсэргүүцлийг багасган артерийн даралтыг бууруулдаг. Туршилт судалгааны баримтуудаас үзэхэд, амлодипин нь дигидропиридины болон дигидропиридины бус байрлалуудын холбоогоор холбогддог байна

  • Зүрхний булчингийн болон судасны гөлгөр булчингийн агшилт нь өвөрмөц ионы сувгуудаар энэхүү эсүүдэд эсийн гаднах кальци нэвтрэн гарахаас хамаардаг. Даралт ихсэх суурь өвчтэй хүмүүст эмчилгээний тунгаар амлодипиныг хийсний дараа судасыг тэлж, хэвтээ болон босоо байрлалд артерийн даралтыг бууруулна. Ийм байдлаар артерийн даралт буурах нь зүрхний агшилтын хурд эсвэл цусны сийвэн дэхь катехоламины түвшинд эмийг үргэлжлүүлэн хэрэглэхэд тодорхой өөрчлөлтүүдийг үзүүлдэггүй

  • Залуу болон хижээл насны өвчтөнүүдийн цусны плазм дахь концентрацийг нөлөөлж зохицуулна. Бөөрний хэвийн үйл ажиллагаатай өвчтөнүүдэд амлодипины эмчилгээний тун нь бөөрний судасны эсэргүүцлийг бууруулж, түүдгэнцрийн нэвчилтийн түвшинг ихэсгэн нэвчилтийн фракцийн өөрчлөлтгүйгээр эсвэл шээсээр уураг ялгаруулахгүйгээр сийвэнгийн үр нөлөөтэй бөөрний урсгалд хүргэдэг

  • Амлодипинээр эмчлүүлсэн ховдлын хэвийн үйл ажиллагаатай өвчтөнүүдийн тайван байдал ба ачааллын үе дэхь зүрхний үйл ажиллагааны гемодинамикийг хэмжихэд үндсэндээ зүрхний индекс ялимгүй ихэссэн бөгөөд dP/dt –д ба зүүн ховдолын болон диастолын даралт, эзлэхүүнд онц нөлөөлсөн зүйлгүй байсан. Гемодинамикийн судалгаанд амлодипиныг эмчилгээний тунгаар төдийгүй мөн бета-блокаторуудтай хавсран хэрэглэсэн тохиолдолд ч туршлагын амьтан, хүнд сөрөг инотроп нөлөөгүй байжээ

  • Амлодипин нь эрүүл хүн болон амьтаны синус-тосгуурын зангилааны үйл ажиллагаа эсвэл тосгуур-ховдолын гаралтыг өөрчилдөггүй байна

  • Эмнэл зүйн судалгаагаар артерийн даралт ихсэх болон стенокарди өвчтэй хүмүүст амлодипиныг бета-блокаторуудтай хавсран хэрэглэхэд зүрхний цахилгаан бичлэгт өөрчлөлт илрээгүй. Амлодипин архаг тогтвортой болон судас агшилтын стенокарди, ишеми өвчтэй хүмүүст эерэг эмнэл зүйн үр нөлөөтэй байсныг ангиографийн судалгаагаар баталсан байна

  • Валсартан нь дотуур ууж хэрэглэх зориулалттай ангиотензин II рецепторын идэвхитэй болон өвөрмөц антагонист юм. Тэр бага тархалттай, ангиотензин II-т нөлөөлдөг АТ1 дэд хүрээний рецепторуудад сонгомолоор үйлчилдэг. Валсартан АТ1 рецепторуудад хориг үүсгэснээр ангиотензин II-ын ихэссэн түвшинг чөлөөт АТ2- рецепторууд өдөөж, АТ1- рецепторуудын нөлөөг тэнцвэржүүлдэг. Валсартан АТ1- рецепторуудын агонистын хувьд ямар нэгэн хэсэгчилсэн идэвхжилгүй бөгөөд АТ2- рецепторуудыг бодвол АТ1- рецепторуудтай илүү төстэй төрөлтэй. Валсартан нь киназа II гэж бас нэрлэгддэг, ангиотензин I-г ангиотензин II болгон өөрчилдөг мөн брадикининыг задалдаг ангиотензин хувиргагч фермент (АХФ)-ыг дарангуйлдаггүй

  • Брадикинины нөлөөгөөр үүсэх ямар нэгэн гаж нөлөө илрээгүй

 

Найрлага

  • Үйлчлэх бодисууд: Амлодипин бесилат и валсартан 1 шахмал нь 6,94 мг амлодипин бесилатыг агуулдаг бөгөөд 5 мг амлодипины суурь, 80 мг валсартан эсвэл 13,87 мг амлодипин бесилатыг 10 мг амлодипинд ба 160 мг валсартан агуулсан байхаар тооцсон байж болно

  • Туслах бодисууд:Бичил талст целлюлоз, кросповидон, магний стеарат, усгүй коллоид кремний диоксид, полиэтиленгликоль (макрогол) 4000, тальк, гипромелоз, титан диоксид (E 171), төмрийн шар оксид (E 172), төмрийн улаан оксид (E 172)

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Эсрэг заалт:Эмийн найрлаганд орсон идэвхтэй эсвэл туслах бодисын аль нэгэнд нь хэт мэдрэмтгий байх. Жирэмсэн болон хөхүүл эмэгтэйчүүд

  • Гаж нөлөө:Доор дурьдсан гаж нөлөөнүүдийг эрхтэн систем болон үүсэх давтамжаар нь ангилсан бөгөөд илүү их тохиолддог нь эхэнд орсон. Гаж нөлөө үүсэх давтамжийн ангилал: маш их тохиолддог ( 1/10) их тохиолддог (> 1/100 1/10), нэг их тохиолддоггүй (> 1/1000 1/100), бага тохиолддог (> 1/10000 1/1000), маш бага тохиолддог (< 1/10000), үүнд ганц нэг мэдээллүүдийг оруулав. Давтамж тус бүрийн бүлэг дэхь гаж урвалуудыг чухал ихсэх дарааллаар нь жагсаасан болно. Халдварууд: Их тохиолддог: Хамар залгиурын үрэвсэл, мөөгөнцөр төст шинж тэмдэгүүд

  • Нүдний талаас гарах өөрчлөлтүүд:Бага тохиолддог: Хараа муудах

  • Сэтгэцийн талаас гарах өөрчлөлтүүд:  Бага тохиолддог:  Цочиромтгой болох

  • Мэдрэлийн системийн талаас гарах өөрчлөлтүүд: Их тохиолддог: Бага тохиолддог: Толгой өвдөх, толгой эргэх, нойрмоглох, байршлын толгой эргэлт, бадайрах, чих сонсголын талаас гарах өөрчлөлтүүд

  • Зүрхний талаас гарах өөрчлөлтүүд: Нэг их тохиолддоггүй Бага тохиолддог Зүрх дэлсэх, зүрхний цохилт олшрох Ухаан балартах

  • Судасны талаас гарах өөрчлөлтүүд: Нэг их тохиолддоггүй Бага тохиолддог Байршлаас хамааралтай цусны даралт буурах Цусны даралт буурах

  • Амьсгалын системийн талаас гарах өөрчлөлтүүд: Нэг их тохиолддоггүй Ханиалгах, хоолой болон төвөнхөөр өвдөх

  • Ходоод гэдэсний талаас гарах өөрчлөлтүүд: Нэг их тохиолддоггүй Хэвлийгээр өвдөх, өтгөн хатах, суулгах, дотор муухайрах, ам хатах

  • Арьс, арьсан доорхи эдийн талаас гарах өөрчлөлтүүд: Нэг их тохиолддоггүй Бага тохиолддог Тууралт, арьс улайх Хөлс их гарах, чонын хөрвөс, тууралт гарах, судас тодрох

  • Яс, булчингийн системийн талаас гарах өөрчлөлтүүд: Нэг их тохиолддоггүй Бага тохиолддог Үе хавдах, ууц нуруугаар өвдөх, үе мөчөөр өвдөх Булчингийн таталт, хүнд оргих

  • Бөөр, шээс ялгаруулах эрхтэн системийн талаас гарах өөрчлөлтүүд: Бага тохиолддог: Шээс ялгаралт ихсэх, олон дахин шээх, шээсэн дэхь азотын хэмжээ ихсэх, нөхөн үржихүйн эрхтэн системийн талаас гарах өөрчлөлтүүд

  • Бага тохиолддог: Үрийн шингэний ялгаралт алдагдах

  • Ерөнхий өөрчлөлтүүд: Бага тохиолддог: Хавагнах, нүүр хавагнах, доод мөчөөр хавагнах, ядрах, нүүр халуун оргих, сульдах

sain bnuu ene emiig baingiin zaalttai uudginmaa unuudur duusaad biforge gd arteriin daralt buulgadag em adilhan uilchilgeetei gj emiin sanch ugsiimaa unen bolowu

сайн байна уу найрлага нь адил. Амлодипин + Валсартан байдаг. баярлалаа

sain bnuu ene emiig baingiin zaalttai uudginmaa unuudur duusaad biforge gd arteriin daralt buulgadag em adilhan uilchilgeetei gj emiin sanch ugsiimaa unen bolowu

сайн байна уу найрлага нь адил. Амлодипин + Валсартан байдаг. баярлалаа

sain bnuu ene emiig baingiin zaalttai uudginmaa unuudur duusaad biforge gd arteriin daralt buulgadag em adilhan uilchilgeetei gj emiin sanch ugsiimaa unen bolowu

сайн байна уу найрлага нь адил. Амлодипин + Валсартан байдаг. баярлалаа