Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Конкор 5мг №30

Үнэ

21000 ₮
Зүрхний архаг дутагдлын эмчилгээнд бисопрололыг эхлээд дараах тунг тогтоох схемээр хэрэглэнэХэрэглэж байгаа тун нь өвчтөнд хэр зэрэг сайн зохиж байгаагаас хамаарч хүн бүрт өвөрмөц байж болно. Өөрөөр хэлбэл өмнөх тун зохимж сайтай байвал тунг нэмэгдүүлж болноХоногт нэг удаа ууж хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Зүрхний архаг дутагдлын эмчилгээнд бисопрололыг эхлээд дараах тунг тогтоох схемээр хэрэглэнэ

  • Хэрэглэж байгаа тун нь өвчтөнд хэр зэрэг сайн зохиж байгаагаас хамаарч хүн бүрт өвөрмөц байж болно. Өөрөөр хэлбэл өмнөх тун зохимж сайтай байвал тунг нэмэгдүүлж болно

  • Хоногт нэг удаа ууж хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Зүрхний архаг дутагдалын үед хэрэглэнэ

  • Зүрхний цохилтын тоо ихсэх үед хэрэглэнэ

Найрлага

  •  Үйлчлэгч бодис: бисопрололын гемифумарат 5мг

  • Туслах бодис: Шахмалын цөм: усгүй кальцийн гидрофосфат, эрдэнэшишийн цардуул, коллоид кремнийн хоёрч исэл, бичил талст целлюлоза, магнийн стеарат, кросповидон.Бүрхүүлийн найрлага диметикон 100, макрогол 400, титанийн хоёрч исэл (Е171), гипромеллоза

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед илрэх гаж нөлөөг эрхтэн системээр нь доорх байдлаар ангилсан. Гаж нөлөөг давтамжаар нь дараах байдлаар ангилав

  • Байнга илрэх: Зүрхний цохилт цөөрөх

  • Олонтаа илрэх: Зүрхний дутагдал гүнзгийрэх ,толгой эргэх, толгой өвдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах, өтгөн хатах. мөчдөөр бадайрах, хүйтэн оргих, даралт буурах (ялангуяа зүрхний дутагдалтай өвчтөнд) ядрах, ядрамтгай болох.

  • Хааяа илрэх: Тосгуур ховдлын сэрэл дамжилт өөрчлөгдөх, бронхын багтраатай буюу амьсгалын замын бөглөрөлт эмгэгийн өгүүлэмжтэй өвчтөний бронх агчих. Булчингийн сульдал, булчин агчил Сэтгэл гутрал, нойрны өөрчлөлт

  • Ховор илрэх: Триглицерид, элэгний ферментийн (АЛТ, АСТ) түвшин ихсэх, нулимс ялгаралт багасах (контакт линз хийх үедээ анхаарна) сонсгол өөрчлөгдөх, харшлын гаралтай хамрын салст бүрхүүлийн үрэвсэл, загатнах, улайх, тууралт зэрэг харшлын урвал, элэгний үрэвсэл, бэлгийн дур хүсэл буурах, хар дарах, хий юм үзэгдэх

  • Маш ховор: Нүдний салст бүрхүүлийн үрэвсэл, хайрст үлд үүсэх буюу үндсэн өвчин сэдрэх, хайрст үлд төст тууралт, үс унах

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Зүрхний цочмог дутагдал буюу зүрхний дутагдлын хөдлөлийн үеийн ээнэгшилгүйдэл (зүрхний булчингийн агшилтыг сайжруулах бэлдмэл судсанд тарьж хэрэглэх Зүрхний үйл ажиллагааны өөрчлөлтийн улмаас үүссэн шок зүрхний гаралтай шок Синусын зангилааны сульдлын хам шинж Синатриаль хориг Шинж тэмдгийн брадикарди (судасны цохилтын давтамж удаашрах) Цусны даралт багасах (шинж тэмдгийн гипотензи) Хүнд явцтай бронхын багтраа, амьсгалын замын архаг явцтай бөглөрөлт өвчин Захын артерийн судасны хүнд явцтай бөглөрөлт эмгэг буюу Рейно-ын хам шинж Эмчлэгдээгүй бөөрний дээд булчирхайн хавдар (феохромоцитома) Бодисын солилцооны хүчилшил Бисопролол болон бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн 18 хүртлэх насны хүүхэд 

Конкор зүрхний ямар өвчинд хэрэглэдэг юм бэ. Мөн амприллан эмийг даралт тогтворжуулахад уух уу. Танайд бгаа юу.

Конкор нь зүрхний дутагдлын эмчилгээнд хэрэглэнэ.

Хариулт өгсөнд баярлалаа. Амприлан эмний талаар зөвлөгөө өгнө уу.

Сайн байна уу,https://www.emonos.mn/category/product/29382/ энэ линкээр ороод хараарай.Баярлалаа.

КРКА ийн эм амприлан ий тухай хариулт өгнө үү.

Сайн байна уу,https://www.emonos.mn/category/product/29382/ энэ линкээр ороод хараарай.Баярлалаа.

Конкор өдөрт хэдэн удаа. Хэдийд уудаг бэ. Хэрэглэх зааврыг өгнө үү. Сөрөг нөлөө бна уу.

Сайн байна уу,https://www.emonos.mn/category/product/24087/ энэ линкээр ороод хараарай та.Баярлалаа.