Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Тирозол 10мг №50

Үнэ

30000 ₮
Эмч тунг тогтооно

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Эмч тунг тогтооно

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Тирозол нь бамбай булчирхайн дааврын эсрэг бэлдмэл

  • Тиреотоксикозын мэс заслын эмчилгээнд бэлтгэх
  • Радио идэвхт йодын эмчилгээний хооронд завсрын эмчилгээ
  • Тиреотоксикозын ялангуяа хүнд хэлбэрийн тиреотоксикозтой өвчтөн радио идэвхит йодын эмчилгээнд бэлтгэх зорилгоор хэрэглэнэ

Найрлага

  • Үйлчлэгч бодис: Тиамазол 10мг

  • Туслах бодис: Коллоид кремийн хоёрч исэл, натрийн карбоксиметилцардуул, магнийн стеарат, гипромеллоза 2910/15, тальк, целлюлозын нунтаг, эрдэнэшишийн цардуул, лактозын моногидрат тус тус агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө:Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно.

  • Маш ховор: Тромбоцитын тоо ба цусны дүрст элементүүдийн тоо цөөрөх. Мэдрэлийн үрэвсэл, олон мэдрэлийн эмгэг, дотоод шүүрлийн өөрчлөлт, гипогликеми бүхий инсулины аутоиммуны хам шинж, холбогч эдийн эмгэг ,тунгалгийн булчирхайн тархмал эмгэг, шүлсний булчирхайн цочмог томрол, хоол боловсруулах замын хямрал, амтлах мэдрэхүйн өөрчлөлт ховор тохиолдох ба эргэж хэвийн болно. Цөс зогсонгишлын шарлалт, хорт явцтай элэгний үрэвсэл. Бэлдмэлийг хэрэглэх үед эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн гипотиреоз үүсэж болно. Түүнчлэн цусан дахь ТТД ихэссэнтэй холбоотойгоор бамбай булчирхай томрол эхэлж болзошгүй. Арьсны тархмал үрэвсэл, Үс унах, Чонон төст урвал.

  • Ховор: Биеийн хэм ихсэх, амтлах мэдрэхүйн өөрчлөлт ховор илрэх ба эргэж хэвийн болно. Агранулоцитоз 0,3-0,6% тохиолдоно. Арьсны харшлын урвал (загатнаа, улайх, тууралт, чонон хөрвөс), үений өвдөлт

  • Цээрлэлт:Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Тиамазол болон тиомочевины уламжлалын бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс ,гранулоцитын тоо цөөрөх, эмчилгээг эхлэхийн өмнөх цөсний зогсонгишил ,тиамазол ба карбимазолын эмчилгээний дараа нугас эрт гэмтэх, жирэмсэн үед тиамазолыг левотироксинтой хамт хэрэглэх.


Тирозол 10мг -тай нт ирэх үү хэзээ ирэх вэ

Сайн байна уу. Ирнэ гэхдээ хэзээ ирэх нь тодорхойгүй байна.

Сайн байна уу? Манай сайтанд хандсан танд баярлалаа.

Тирозол 10мг Тирозол 5мг ялгаатай юу? 5мг аас 2ийг ууж болох уу? Үйлчилгээ адилхан уу?

Сайн байна уу. Адилхан болхоор давхарлаад ууж болно . Баярлалаа

сайн байнуу тирозол ирсэн боловуу

Сайн байна уу, ирээгүй байна, Баярлалаа

тирозол байгаа юу

Сайн байна уу 10мг манайд байгаа. Баярлалаа

Сайн байна уу, асуултаа оруулна уу

тирозол эсвэл пропилтиоурацил байгаа юу

Сайн байна уу. Та 1800-1883 утсанд хандана уу

Тирозол эм уухад таргалах уу

сайн байна уу эмнээс биш дааврын гаралтай таргалалт байж болно,эргээд эмчидээ үзүүлэн зөвөлгөө аваарай.баярлалаа

Сайн байна уу? жирэмсэн хүн ууж болох уу?. 1сар гарантай

Сайн байна уу Зөвхөн шаардлагатай үед эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа