Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Тирозол 5мг №50

Үнэ

13500 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Тирозол нь бамбай булчирхайн дааврын эсрэг бэлдмэл

 

Найрлага

  • Үйлчлэгч бодис: Тиамазол 5мг,

  • 5мг шахмалын нимгэн бүрхүүл: Шар төмрийн исэл, диметикон 100, макрогол 400, титанийн хоёрч исэл, гипромеллоза 2910/15. 10мг шахмалын нимгэн бүрхүүл: шар төмрийн исэл, улаан төмрийн исэл, диметикон 100, макрогол 400, титанийн хоёрч исэл, гипромеллоза 2910/15.

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө:

  • Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрч болно.

  • Маш ховор: Тромбоцитын тоо ба цусны дүрст элементүүдийн тоо цөөрөх. Мэдрэлийн үрэвсэл, олон мэдрэлийн эмгэг, дотоод шүүрлийн өөрчлөлт, гипогликеми бүхий инсулины аутоиммуны хам шинж, холбогч эдийн эмгэг, тунгалгийн булчирхайн тархмал эмгэг, шүлсний булчирхайн цочмог томрол, хоол боловсруулах замын хямрал, амтлах мэдрэхүйн өөрчлөлт ховор тохиолдох ба эргэж хэвийн болно. Цөс зогсонгишлын шарлалт, хорт явцтай элэгний үрэвсэл. Бэлдмэлийг хэрэглэх үед эмнэлзүйн өмнөх болон эмнэлзүйн гипотиреоз үүсэж болно. Түүнчлэн цусан дахь ТТД ихэссэнтэй холбоотойгоор бамбай булчирхай томрол эхэлж болзошгүй.

  • Арьсны тархмал үрэвсэл, үс унах, чонон төст урвал.

  • Ховор: Биеийн хэм ихсэх, амтлах мэдрэхүйн өөрчлөлт ховор илрэх ба эргэж хэвийн болно. Агранулоцитоз 0,3-0,6% тохиолдоно. Арьсны харшлын урвал (загатнаа, улайх, тууралт, чонон хөрвөс), үений өвдөлт

  • Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ

  • Болгоомжлол:  Цагаан мөгөөрсөн хоолойн нарийсал бүхий бахлууртай өвчтөн (зөвхөн хагалгаанд бэлтгэх үеийн богино хугацааны эмчилгээ)

  • Эмийн харилцан үйлчлэл: Цусан дахь йодын концентраци багасах нь тирозолын үйлдлийг нэмэгдүүлнэ. Цаашид шууд харилцан үйлчлэх бусад эмийн бэлдмэл тодорхойгүй. Гэвч тиреотоксикозын үед бусад эмийн бэлдмэлийн метаболизм болон ялгаралт түргэсдэг. Бамбай булчирхайн үйл ажиллагаа ихсэх үед бэлдмэлүүдийн харьцааг зохицуулах шаардлагатай. Зарим тохиолдолд бусад бэлдмэлийн тунг зохицуулах шаардлага гарна.Тиреотоксикозын үед Тирозол хэрэглэж байгаа өвчтөнд эутиреод байдалд хүрсний дараа, өөрөөр хэлбэл цусан дахь бамбай булчирхайн дааврын агууламж хэвийн болсны дараа хамт хэрэглэж буй зүрхний гликозид (дигоксин, дигитоксин), аминофиллины тунг багасгах, варфарин болон бусад кумарин ба индандионы уламжлалын (фармакодинамикын харилцан үйлчлэл) цусны бүлэгнэлтийг саатуулагч эмийн тунг ихэсгэх шаардлага гарч болно

  • Онцгой анхааруулга! Бамбай булчирхайн хэмжээ илэрхий томорч цагаан мөгөөрсөн хоолойн хөндийг нарийсгасан өвчтөнд тирозолыг левотироксинтой богино хугацаагаар хэрэглэнэ. Учир нь удаан хугацаагаар хэрэглэвэл бамбай булчирхай томорч цагаан мөгөөрсийг хүчтэй дарж болно. Иймээс өвчтөнийг анхааралтай (ТТД-ын хэмжээ, цагаан мөгөөрсөн хоолойн хөндийг хянана) ажиглах шаардлагатай.Хэрэв эмчилгээний үед гэнэт хоолой өвдөх, залгих хүндрэлтэй болох, биеийн хэм ихсэх, амны хөндийн үрэвсэл, фурункулез (агранулоцитозын үед илэрч болох шинж) илэрвэл эмчилгээг даруй зогсоож эмчид хандах талаар өвчтөнд өмнө нь зайлшгүй мэдэгдэнэ.Эмчилгээний үед шалтгаан тодорхойгүй арьсан доорх цус харвалт, цус алдалт, арьсны тархмал тууралт, загатнаа, дотор муухайралт, бөөлжилт, шарлалт, аюулхай орчмоор хүчтэй өвдөх, илэрхий сульдал илэрвэл эмчилгээг зогсооно.Эмчилгээг эрт зогсоосон тохиолдолд өвчин дахиж болзошгүй.Дотоод шүүрлийн шалтгаанд нүдний эмгэгийн шинж илрэх буюу уг эмгэгийн явц дордох нь тирозолын эмчилгээний гаж нөлөө биш.Эмчилгээг зогсоосны дараа ховор тохиолдолд хожуу гипотиреоз илэрч болох бөгөөд энэ нь бэлдмэлийн гаж нөлөө бус, харин үндсэн өвчний улмаас бамбай булчирхайн эдийн үрэвсэлт сөнөрөлт процесстой холбоотой.Ховор тохиолдолд эмчилгээг зогсоосны дараа хожуу гипотиреоз ажиглагдаж болно

  • Жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө: Тирозол жолоо барих болон машин механизмтай ажиллах чадварт нөлөөлөхгүй

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Тирозолын архаг хордлогын үед бамбай булчирхай томорч гипотиреоз үүснэ. Энэ тохиолдолд эмчилгээг зогсооно. Хэрэв энэ нь гипотиреозын явцын зэргийг илэрхийлвэл энэ тохиолдолд орлуулах эмчилгээ левотироксин хэрэглэнэ. Тирозолын эмчилгээг зогсоосны дараа бамбай булчирхайн үйл ажиллагаа аяндаа сэргэнэ

  • Тиамазол болон тиомочевины уламжлалын бэлдмэлд хэт мэдрэг хүмүүс

  • Гранулоцитын тоо цөөрөх (ялангуяа өгүүлэмжтэй)

  • Эмчилгээг эхлэхийн өмнөх цөсний зогсонгишил

  • Тиамазол ба карбимазолын эмчилгээний дараа нугас эрт гэмтэх

  • Жирэмсэн үед тиамазолыг левотироксинтой хамт хэрэглэх

  • Өмнө нь тиомочевины уламжлалын бэлдмэлд харшлын урвал илэрч байсан хүмүүс

  • Удамшлын шалтгаант галактоз зохидоггүй хүмүүс

  • Глюкоз-галактозын шингээлтийн алдагдлын хам шинж

эльториксин100 бамбайн эм олдохгүй юм хаанаас авч болохыг хэлж өгөөч

Сайн байна уу,Л-Тироксин германд үйлдвэрлэсэн нь 2сардаа багтаж ирнэ гэсэн мэдээлэл ирсэн.Баярлалаа

Л-Тироксин танайд дууссан байна хэзээ ирэх вэ гадуур олдохгүй ЮМ

Сайн байна уу,Л-Тироксин германд үйлдвэрлэсэн нь 2сардаа багтаж ирнэ гэсэн мэдээлэл ирсэн.Баярлалаа

Сайн байна уу, тирозол 5мг хэзээ ирэх вэ?

Сайн байна уу ирэх тодорхой мэдээлэл байхгүй байна. Баярлалаа