Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Гамалате B6 №20

Үнэ

28000 ₮
Насанд хүрэгчдэд 2 шахмалаар хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ Эмчилгээний үргэлжлэх хугацаа 2 сараас 18 сар хүртэл үргэлжлэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Насанд хүрэгчдэд 2 шахмалаар хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ 

  • Эмчилгээний үргэлжлэх хугацаа 2 сараас 18 сар хүртэл үргэлжлэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Фармакодинамик: Гамалат В6 нь тархины эд эсийн бүрэлдэхүүнд ордог байгалийн гаралтай g-аминомасляны хүчил, g-амино-b-оксимасляны хүчил, витамин В6 (пиридоксин гидрохлорид) , глутамат магни гидробромид (МГГ) зэрэг нийлмэл идэвхтэй бодисуудыг агуулна.

  • Бэлдмэл нь тархины үйл ажиллагааг сайжруулах, мэдрэлийн системийг зохицуулах (нейрорегулирующее действие) үйлдэл үзүүлэхээс гадна хөнгөн тайвшруулах болон тархины тонус зохицуулна (церебротонический эффект).

  • Глутаманы хүчил карбоксилгүй болсноор тархинд g-аминомасляны хүчил (ГАМК) үүснэ.

  • Энэ урвал нь глутаминдекарбоксилаза (ГДК) фермент болон коэнзим-витамин В6 түргэтгэнэ.

  • Үүний үр дүнд g-амино-b-оксимасляны хүчил(ГАБОМ) үүснэ.

  • Холинергетик механизмаар ГАБОМ таталтын эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна ой тогтоолт болон сурах чадварыг сайжруулна.

  • Үүнээс гадна коэнзим В6 оролцотойгоор ГАМК-a-кетоглутарат-трансаминаза (ГАМК-Т)ферментыг түргэтгэснээр ГАМК нь трансаминийн (трансаминирования) механизмаар өмнөх байдалдаа хувирах чадвартай (глутамины хүчил).

  • Эдгээр трансаминийн механизмаар ГАМК нь тархины хүчилтөрөгчөөр хангагдах явцыг сайжруулна.

  • ГАМК®глутамины хүчил®аспарагины хүчил, энэ нь тархинд цикл Кребсд хэрэглэгдэх бодис үүсгэнэ.

  • Иймээс глутаминдекарбоксилаза болон ГАМК-Т ферментын балансаас мэдрэлийн төв системийн ГАМК-ын түвшин хамаарна.

  • Үндсэн саатуулагч нейромедиатор болох ГАМК-ын түвшин багаснаар тархины үйл ажиллагаа алдагдаж саатуулагчын хомсдол илэрнэ.

  • Гамалат В6 хэрэглэхэд ГАМК-ын гаднаас мэдрэлийн системд оруулснаар ГАМК-ын өндөр түвшин нь дараах үр дүн үзүүлнэ:

  • Нейротрансмиттерийн үйл ажиллагаа хангаж сэрэлийн процессийг дарангуйлна.-тархинд глюкозын тээвэрлэлт болон хэрэглээнд оролцоно-эсийн амьсгал болон оксидатив фосфорижилтонд (фосфорилирование)-зарим амин хүчил (лейцин, аланин, фенилаланин) нэгдэж уураг болоход оролцоно-тархинд протеины нийлэгжилтийн зохицуулалтанд оролцоно.

  • МГГ нь бүтцэндээ глутамины хүчил болон хелат хэлбэрийн магний бромны нэгдэл агуулна.

  • Сүүлийн дурьдсан нэгдэлийн тусламжтайгаар МГГ нь L-глутаматын хэсэгчилсэн (парциаль) агонист үйлдэл үзүүлснээр сэрэл багасуулах ба зөөлөн тайвшруулах үр дүн үзүүлнэ.

  • Шууд саатуулах (ингибирующее) үйлдэлтэй, гаж нөлөөний өндөр түвшинтэй тул транквилизаторууд (бензодиазепам, барбитурат) шинж чанаргүй МГГ-ээс ялгаатай.

  • Судалгаагаар МГГ таталтын эсрэг идэвхтэй, нойрны хямрал, нейровегетатив өөрчлөлт болон хүүхдийн зан үйлдлийн хямралд эерэг үр дүн үзүүлсэн байна.

  • МГГ тайвшруулах үйлдэл нь анхаарал болон төвлөрөлтийг багасуулаагүй байна.

  • Фармакокинетик: Гамалат В6 найрлагандаа 4 бүрэлдэхүүнтэй, 3 нь физиологийн бүтээгдэхүүн (ГАМК, ГАБОБ болон витамин В6). Энэ тохиолдолд сонгодог фармакокинетикийн судалгааг гадна болон дотор бүтээгдэхүүнийг тоогоор тодорхойлоход төвөгтэй тул явуулах боломжгүй.

  • Радиологийн ачаалал их байх тул тэмдэглэгдсэн радиоидэвхт бүтээгдэхүүн ашиглаж ийм тооны бэлдмэлийн бүрэлдэхүүнийг шинжлэх мөн боломжгүй.

Найрлага

  •  Үйлчлэгч бодис: 

  • 1 шахмалд : глутамат магни гидробромид (МГГ) 75,00 мг 

  • g-аминомасляны хүчил (ГАМК) 75,00мг

  • g-амино-b-оксимасляны хүчил (ГАБОМ) 37,00 мг ,

  • витамин В6 (пиридоксин гидрохлорид) 37,00 мг

  • Туслах бодис:

  • лимоны хүчил, с

  • ахарин натри,

  • метилпарагидроксибенкоат (E 218),

  • пропилпарагидроксибензоат (E 218),

  • хөх ягаан эссенц,

  • улбар шар-шар S будагч (E 110),

  • сорбит (E 420),

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Гаж нөлөө: Өндөр тунгаар хэрэглэвэл диспепсийн хямрал илрэх боломжтой, тунг тохируулахад хэвийн байдалд орно.

  • Харшлын урвал илрэхийг үгүйсгэхгүй.

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: 

  • Бэлдмэл хорон чанар багатай тул хордлого үүсэх магадлал анзаарагдаагүй.

  • Автомашин жолоодох болон бусад механизмтай ажиллах чадварт бэлдмэлийн үзүүлэх нөлөө:

  •  Тэмдэглэгдээгүй.

  • Эмийн харилцан үйлчлэл ба бусад үйлчлэл:

  • Тэмдэглэгдээгүй.

 

 

6 sartai huuhded ogch bolohu

сайн байна уу? эмчийн заалтаар ууж болно оо баярлалаа.

Joroor olgodog yumuu?

сайн байна уу? тиймээ жороор олгоно.

Joroor olgodog yumuu?

сайн байна уу? тиймээ жороор олгоно.

Өдөрт хэдэн удаа уух вэ хэр удаан уухуу 6 настаы

18-с дээш насанд хэрэглэнэ.Баярлалаа.

сироп нт бгаа юу

Сайн байна уу,байгаа.Баярлалаа.