Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Доксон 100мг №10

Үнэ

4500 ₮
Бэлдмэлийн үйлчлэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн халдварт үрэвсэлт эмгэгүүд  Амьсгалын замын эмгэг / пневмони, хурц болон архаг бронхит,плеврит Бөөр шээсний замын халдвар-үрэвсэлт эмгэгүүд /тэмбүү, гонорей, хламид,микоплазм, риккетси, түрүү булчирхайн үрэвсэл, шээсний сүвийн үрэвсэл/-E.coli, Shigella, Salmonella-р үүсгэгдсэн хоол боловсруулах замын халдвар-үрэвсэлт эмгэгүүд  Насанд хүрэгсдэд эмчилгээний эхний өдөрт 0.2г-аар 1удаа, дараагийн өдрүүдэд 0.1г-ээр өдөрт 2 удаа 7- 14 хоног ууна  50 кг хүртэл жинтэй 12-с дээш насны хүүхдэд эхний өдөр хоногт 4мг/кг, цаашдаа хоногт 2мг/кг-аар тооцож хэрэглэнэ  50 кг-с дээш жинтэй 12-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдэд зөвлөх тунгаар хэрэглэнэ  Өвчний явцаас хамаарч эмчилгээний дундаж хугацаа 7-10 хоног үргэлжилнэ. Хурц гонококкийн халдвар болон тэмбүү өвчний үед эхний өдөр 250 мг, дараагийн 3 өдрүүдэд 1/2 -ээр өдөрт 2 удаа ууна.Бэлдмэлийг хоолны дараа их хэмжээний шингэнээр даруулж ууна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийн үйлчлэлд мэдрэг бичил биетнүүдээр үүсгэгдсэн халдварт үрэвсэлт эмгэгүүд

  •   Амьсгалын замын эмгэг / пневмони, хурц болон архаг бронхит,плеврит

  •  Бөөр шээсний замын халдвар-үрэвсэлт эмгэгүүд /тэмбүү, гонорей, хламид,микоплазм, риккетси, түрүү булчирхайн үрэвсэл, шээсний сүвийн үрэвсэл/-E.coli, Shigella, Salmonella-р үүсгэгдсэн хоол боловсруулах замын халдвар-үрэвсэлт эмгэгүүд

  •   Насанд хүрэгсдэд эмчилгээний эхний өдөрт 0.2г-аар 1удаа, дараагийн өдрүүдэд 0.1г-ээр өдөрт 2 удаа 7- 14 хоног ууна

  •   50 кг хүртэл жинтэй 12-с дээш насны хүүхдэд эхний өдөр хоногт 4мг/кг, цаашдаа хоногт 2мг/кг-аар тооцож хэрэглэнэ

  •   50 кг-с дээш жинтэй 12-с дээш насны хүүхдэд насанд хүрэгсдэд зөвлөх тунгаар хэрэглэнэ

  •   Өвчний явцаас хамаарч эмчилгээний дундаж хугацаа 7-10 хоног үргэлжилнэ. Хурц гонококкийн халдвар болон тэмбүү өвчний үед эхний өдөр 250 мг, дараагийн 3 өдрүүдэд 1/2 -ээр өдөрт 2 удаа ууна.Бэлдмэлийг хоолны дараа их хэмжээний шингэнээр даруулж ууна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Өргөн хүрээний үйлдэлтэй бактерийн өсөлт хөгжлийг саатуулдаг хагас нийлэг тетрациклин. Эсийн дотор нэвтэрч эсийн дотор байрласан үүсгэгчид үйлчилнэ. Зөөврийн аминоацил - РНХ ба рибосомын мембраны 30S субъединицийн холбоог өөрчилж бактерийн эсийн уургийн нийлэгжилтийг саатуулна

  • Staphylococcus spp., (Staphylococcus aureus, Staphylococcus epidermidis), Streptococcus spp., (Streptococcus pneumoniae). Clostridum spp., Listeria spp зэрэг грам эерэг бичил биетэн Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Haemophilus influenza, Klebsiella spp., Entamoeba hystolytica, Escherichia coli, Shigella spp., Enterobacter, Salmonella spp., Yersinia spp., (Pasteurella spp), Bacteroides spp., Treponema spp., (орчин үеийн пенициллин ба цефалоспорин зэрэг бусад антибиотикт тэсвэртэй омог) зэрэг грам сөрөг бичил биетэнд тус тус үйлчилнэ. Haemophilus influenza (91-96%) ба эсийн доторх эмгэг төрүүлэгчид бэлдмэлд ихэвчлэн мэдрэг байна

  • Тетрациклины бүлгийн бусад антибиотик болон пенициллинд солбицсон дасал үүсэж болно

 

Найрлага

  • Үйлчлэгч бодис:Доксициклины гидрохлорид (доксициклин) 0.1г

  • Туслах бодис: Төмсний цардуул, кальцийн стеарат, сахароз (сахар). Царцмаган бүрээс:титанийн хоёрч исэл, хинолины шар, улбар шар, метилпарагидроксибензоат, пропилпарагидроксибензоат, цууны хүчил, желатин

  • Дүрслэл: шар өнгийн бүрээс. Цагаан ба тунгалаг шигтшил бүхий шар өнгийн нунтаг агуулна

Бүтээгдэхүүний анхааруулга

 

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс, порфири, хүнд явцтай элэгний дутагдал, лейкоцитын тоо цөөрөх, жирэмсэн үе (II-III дахь 3 сар), хөхүүл үе, хүүхдэд (8 нас хүртэл  кальцитай уусдаггүй комплекс үүсгэж араг яс, шүдний дентин, эмалид хуримтлаглаж болно) тус тус хэрэглэхийг цээрлэнэ

  • Гаж нөлөө: 

  • Мэдрэлийн системийн зүгээс: тархины дотоод даралт (хоолны дуршил багасах, бөөлжих, толгой өвдөх, харааны мэдрэлийн диск хавагнах), ТМС-д хортой нөлөө (толгой эргэх, тогтворгүй болох)

  • Хоол боловсруулах системийн зүгээс: дотор муухайрах, өтгөн хатах буюу суулгах, хэлний үрэвсэл, залгих үйл ажиллагааны хямрал, улаан хоолойн үрэвсэл (ялангуяа улайлтат), ходоодны үрэвсэл, ходоод ба 12 хуруу гэдэс шархлах, нарийн бүдүүн гэдэсний үрэвсэл (стафилококкын тэсвэртэй омог пролифераци болсноор), хярзангийн хошного бэлэг эрхтний хэсэг үрэвсэх

  • Харшлын урвал: толбот цэврүүт тууралт, арьс загатнах, арьс улайх, судас мэдрэлийн хаван, анафилаксын урвал, эмийн улаан чонон яр

  • Цус төлжилүүлэх эрхтний зүгээс: цус задралын цус багадалт, тромбоцит ба нейтропенийн тоо цөөрөх, эозинофилийн тоо олшрох

  • Бусад: гэрэлд мэдрэгших, давтан халдвар, шүдний эмалийн өнгө тогтвортой өөрчлөгдөх, мөөгөнцрийн халдвар (үтрээний үрэвсэл, ам ба хэлний үрэвсэл, шулуун гэдэсний үрэвсэл), дисбактериоз Эмийн харилцан үйлчлэл: Хөнгөн цагаан, магни, кальци агуулсан ходоодны хүчил саармагжуулах бэлдмэл, кальци агуулсан хоол хүнсний зүйл (сүү, тараг) төмрийн бэлдмэл, натрийн бикарбонат, магний агуулсан туулгах бэлдмэл, холестирамин, колестипол зэрэг бэлдмэл нь доксициклины шимэгдэлтийг багасгадаг учир тэдгээрийг 3 цагийн зайтай хэрэглэнэ. Гэдэсний микрофлорыг дарангуйлсантай холбоотойгоор протромбины индекс багасдаг учир шууд бус үйлдэлтэй цусны бүлэгнэлтийг саатуулах эмийн тунг зохицуулах шаардлагатай. Эсийн ханын нийлэгжилтийг саатуулдаг бактерийг үхүүлэх үйлдэлтэй антибиотиктой (пенициллин, цефалоспорин) хамт хэрэглэвэл үйлдэл нь суларна

  • Эстроген агуулсан жирэмслэлтээс хамгаалах эмтэй хамт хэрэглэвэл жирэмслэлтээс хамгаалах үйлдэл нь суларч цус алдах давтамж ихэсдэг. Этанол, барбитурат, рифампицин, карбамазепин, фенитоин болон микросомын исэлдэлтийг идэвхжүүлэгч бусад эм доксициклины метаболизмыг түргэсгэж түүний цусан дахь концентрацийг багасгана. Метоксифлурантай хамт хэрэглэвэл үхэлд хүргэж болзошгүй бөөрний хордуулах эрсдэл нэмэгдэнэ. Ретинолтой хамт хэрэглэвэл тархины дотоод даралт ихсэнэ

  • Онцгой анхааруулга! Хэсэг газрыг цочроох үйлдлийг (улаан хоолой, ходоодны үрэвсэл, хоол боловсруулах замын салс бүрхүүл шархлах) багасгах зорилгоор өдрийн цагаар их хэмжээний шингэн, хоол хүнсний зүйлтэй хамт хэрэглэнэ. Гэрэлд мэдрэгшил үүсэх боломжтой учир эмчилгээний үед болон дараа 4-5 өдөр наранд гарахаас зайлсхийх шаардлагатай. Бэлдмэлийг удаан хугацаагаар хэрэглэж байгаа тохиолдолд элэг, бөөр, цус төлжүүлэх эрхтний үйл ажиллагааг тогтмол хянана. Тэмбүүгийн шинж далдлагдаж болзошгүй тул холимог халдварын үед 4 сарын турш сар тутамд серологийн шинжилгээ хийх шаардлагатай. Шүд ургаж байгаа үед хэрэглэвэл шүдний өнгийг эргэлтгүйгээр өөрчилж болно. Флюресцент аргаар тодорхойлох үед шээсэн дэх катехоламины түвшин хуурамчаар ихсэж болно. Доксициклин удаан хугацаагаар хэрэглэж байгаа өвчтөнд бамбай булчирхайн биоптатын шинжилгээ хийх үед үйл ажиллагааны өөрчлөлтгүйгээр бичил бэлдмэл дээрх эд нь хар хүрнээр будагдаж болно. Туршилтаар доксициклин нь урагт хортой нөлөө үзүүлэн ургийн араг ясны хөгжлийг саатуулдаг болохыг тогтоосон байна

Emegteichvvdiin vrewselt uwchind hereglej bolohuu. Emch bichij ugsun

Сайн байна уу хэрэглэж болно. 12 цагийн зайтай заавал махан хоолны дараа хэрэглэнэ. Ходоод их цочроодог эм байгаа. Баярлалаа

сайн байна уу? манай сайтанд хандсанд баярлалаа

huhuul hun uuj boloh uu?

сайн байна уу?ууж болохгүй.баярлалаа

Энэ эмийг уухаар бөөлжөөд бн яах уу чичрээд бн халуураад байх шиг

Сайн байна уу эмээ зогсоогоод эмчдээ хандаарай

Сайн байна уу. Энэ эм Ходоод цочроогоод юм идэж уухаар хатгаж өвдөөд байна одоогоор уухаа зогсооцон байгаа ямар арга хэмжээ авах вэ

Сайн байна уу? Эмчдээ хандан эмээ солиулаарай.Баярлалаа.

sn sn bnuu ene ymar em be

Сайн байна уу Нян үрэвсэлийн эсрэг үйлчилгээтэй хагас нийлэг антибиотик байгаа. Баярлалаа

Moogontsertei hun uuj boloh u

Сайн байна уу Антибиотик учраас мөөгөнцөрийн эсрэг хэрэглэхгүй. Та флуканозол зэрэг мөөгөнцөрийн эм хэрэглээрэй. Баярлалаа