Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Кагоцел 12мг №10

Үнэ

17500 ₮
Фармакологийн үйлдэл: Кагоцелийн үйлдлийн механизм нь интерфероны ялгаралтыг нэмэгдүүлэх юм. Кагоцел нь бие махбодид үүсдэг, хожуу үеийн интерферонууд гэх вирүсийн эсрэг өндөр идэвхитэй α болон β интерферонуудын ялгаралтыг идэвхижүүлдэг. Кагоцел нь вирүсийн эсрэг идэвхитэй Т болон В лимфоцит, макрофаг, гранулоцит, фибробласт, эндотель эсүүд зэрэг бараг бүх л эсүүдэд интерфероны үүсэлтийг идэвхижүүлнэ. Кагоцелийн нэг тунг ууж хэрэглэснээс хойш 48 цагийн дараа сийвэн дэх интерферон хамгийн дээд түвшиндээ хүрдэг. Кагоцелийн интерферонд нөлөөлөх нөлөө нь интерферон цусанд удаан хугацаанд (4-5 хоног хүртэл) эргэлддэгээр тайлбарлагдана. Кагоцел нь эмчилгээний тунгаар хэрэглэхэд хоргүй бөгөөд биед хуримтлагддаггүй. Кагоцел нь мутаци, ургийн гажиг, хорт хавдар зэргийг үүсгэдэггүй ба үр хөврөлийг хордуулах нөлөөгүй.

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Фармакологийн үйлдэл:
Кагоцелийн үйлдлийн механизм нь интерфероны ялгаралтыг нэмэгдүүлэх юм. Кагоцел нь бие махбодид үүсдэг, хожуу үеийн интерферонууд гэх вирүсийн эсрэг өндөр идэвхитэй α болон β интерферонуудын ялгаралтыг идэвхижүүлдэг. Кагоцел нь вирүсийн эсрэг идэвхитэй Т болон В лимфоцит, макрофаг, гранулоцит, фибробласт, эндотель эсүүд зэрэг бараг бүх л эсүүдэд интерфероны үүсэлтийг идэвхижүүлнэ. Кагоцелийн нэг тунг ууж хэрэглэснээс хойш 48 цагийн дараа сийвэн дэх интерферон хамгийн дээд түвшиндээ хүрдэг. Кагоцелийн интерферонд нөлөөлөх нөлөө нь интерферон цусанд удаан хугацаанд (4-5 хоног хүртэл) эргэлддэгээр тайлбарлагдана.
Кагоцел нь эмчилгээний тунгаар хэрэглэхэд хоргүй бөгөөд биед хуримтлагддаггүй. Кагоцел нь мутаци, ургийн гажиг, хорт хавдар зэргийг үүсгэдэггүй ба үр хөврөлийг хордуулах нөлөөгүй.

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Хэрэглэх заалт:
  3-аас дээш насны хүүхдийн болон насанд хүрэгчдийн ханиад томуу, амьсгалын замын вирүсийн цочмог халдваруудын (АВЦХ) эмчилгээнд болон урьдчилан сэргийлэлтэд,
  Насанд хүрэгчдийн герпес вирүсийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ.

Найрлага

  Үйлчлэгч бодис: Кагоцел 12мг.
  Туслах бодис: Төмсний цардуул 10мг, кальцийн стеарат 0,65мг, Лудипресс (найрлага: лактозын моногидрат, повидон (Коллидон 30), кросповидон (Коллидон CL) – хангалттай хэмжээгээр нэмсэний эцэст шахмал 100мг жинтэй болно.

Бүтээгдэхүүний анхааруулга

Хориглох заалт:
  – Жирэмсэн болон хөхүүл эхчүүд
  – 3-аас доош насны хүүхдүүд
  – Эмийн найрлага дах бодист харшилтай хүнд
  – Лактазын дутагдал, лактозын үл тэвчил, глюкоз-галактозын шимэгдэлт дутмагшлын хам шинж зэргийн үед хэрэглэхийг хориглоно