Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Флемоксин солютаб 500мг No.20

Үнэ

21300 ₮
Амоксициллиныг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэӨвчтөний нас, өвчний явцаас хамаарч бэлдмэлийн тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтоож ууж хэрэглэнэХөнгөн ба дунд зэргийн явцтай халдварт үрэвсэлт өвчний үед Бэлдмэлийг дараах схемээр хэрэглэнэНасанд хүрэгсэд ба 10-аас дээш насны хүүхдэд 500-750мг-р хоногт 2 удаа буюу 375-500мг-р хоногт 3 удаа ууж хэрэглэнэ3-10 насны хүүхдэд 375мг-р хоногт 2 удаа буюу 250мг-р хоногт 3 удаа 1-3 настай хүүхдэд 250мг-р хоногт 2 удаа буюу 125мг-р хоногт 3 удаа тус тус хэрэглэнэХүүхдэд: (1 хүртэл насны хүүхэд орно) хоногт 30-60мг/кг тунгаар 2-3 хувааж хэрэглэнэ. Хүнд явцтай халдвар буюу хүрэхэд түвэгтэй голомтот халдварын (жишээ нь дунд чихний үрэвсэл) үед бэлдмэлийг 3 удаа хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Архаг явцтай эмгэг, дахилтат халдвар, хүнд явцтай халдварын үед тунг ихэсгэн дараах байдлаар хэрэглэж болноНасанд хүрэгсдэд: 750мг-1г-р хоногт 3 удаа хүүхдэд хоногт 60мг/кг-р 3 хувааж хэрэглэнэ. Цочмог явцтай хүндрэлгүй заг хүйтний эмчилгээнд бэлдмэлийг 3г-р хоногт 1 удаа 1г пробенецидтэй хамт хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд креатинины клиренс 10мл/мин-с бага үед бэлдмэлийн тунг 15-50% бууруулна. Бэлдмэлийг хооллох үед болон хоолны өмнө ба дараа хэрэглэнэ. Шахмалыг бүтнээр нь, хувааж буюу зажилж аяга усаар даруулж уух ба түүнчлэн усанд шингэрүүлж жимсний амттай сироп (20мл) буюу хөвмөл (100мл) үүсгэн хэрэглэж болно. Хөнгөн ба дунд зэргийн явцтай халдварын үед эмчилгээг 5-7 хоног, харин Streptococcus pyogenes-р үүсгэгдсэн халдварын үед 10-с доошгүй хоног үргэлжлүүлнэАрхаг өвчин, хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэх бэлдмэлийн тунг өвчний эмнэлзүйн явцаас хамаарч тогтооно. Өвчний шинж тэмдэг арилснаас хойш бэлдмэлийг 48 цаг үргэлжлүүлэн хэрэглэнэЖирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед түүний эмчилгээний үр нөлөө нь илэрч болох сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай байгаа тохиолдолд хэрэглэж болно. Амоксициллин бага хэмжээгээр хөхний сүүтэй ялгардаг учир хүүхдэд харшлын урвал үүсгэж болзошгүйАмьсгалын эрхтний халдварШээс бэлгийн замын халдварХоол боловсруулах замын халдварАрьс зөөлөн эдийн халдвар 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Амоксициллиныг түүнд мэдрэг бичил биетнээр үүсгэгдсэн дараах халдварт үрэвсэлт эмгэгийн эмчилгээнд хэрэглэнэ

  • Өвчтөний нас, өвчний явцаас хамаарч бэлдмэлийн тунг өвчтөн бүрт өвөрмөц тогтоож ууж хэрэглэнэ

  • Хөнгөн ба дунд зэргийн явцтай халдварт үрэвсэлт өвчний үед Бэлдмэлийг дараах схемээр хэрэглэнэ

  • Насанд хүрэгсэд ба 10-аас дээш насны хүүхдэд 500-750мг-р хоногт 2 удаа буюу 375-500мг-р хоногт 3 удаа ууж хэрэглэнэ

  • 3-10 насны хүүхдэд 375мг-р хоногт 2 удаа буюу 250мг-р хоногт 3 удаа 1-3 настай хүүхдэд 250мг-р хоногт 2 удаа буюу 125мг-р хоногт 3 удаа тус тус хэрэглэнэ

  • Хүүхдэд: (1 хүртэл насны хүүхэд орно) хоногт 30-60мг/кг тунгаар 2-3 хувааж хэрэглэнэ. Хүнд явцтай халдвар буюу хүрэхэд түвэгтэй голомтот халдварын (жишээ нь дунд чихний үрэвсэл) үед бэлдмэлийг 3 удаа хэрэглэх нь үр дүнтэй байдаг. Архаг явцтай эмгэг, дахилтат халдвар, хүнд явцтай халдварын үед тунг ихэсгэн дараах байдлаар хэрэглэж болно

  • Насанд хүрэгсдэд: 750мг-1г-р хоногт 3 удаа хүүхдэд хоногт 60мг/кг-р 3 хувааж хэрэглэнэ. Цочмог явцтай хүндрэлгүй заг хүйтний эмчилгээнд бэлдмэлийг 3г-р хоногт 1 удаа 1г пробенецидтэй хамт хэрэглэнэ. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд креатинины клиренс 10мл/мин-с бага үед бэлдмэлийн тунг 15-50% бууруулна. Бэлдмэлийг хооллох үед болон хоолны өмнө ба дараа хэрэглэнэ. Шахмалыг бүтнээр нь, хувааж буюу зажилж аяга усаар даруулж уух ба түүнчлэн усанд шингэрүүлж жимсний амттай сироп (20мл) буюу хөвмөл (100мл) үүсгэн хэрэглэж болно. Хөнгөн ба дунд зэргийн явцтай халдварын үед эмчилгээг 5-7 хоног, харин Streptococcus pyogenes-р үүсгэгдсэн халдварын үед 10-с доошгүй хоног үргэлжлүүлнэ

  • Архаг өвчин, хүнд явцтай халдварын эмчилгээнд хэрэглэх бэлдмэлийн тунг өвчний эмнэлзүйн явцаас хамаарч тогтооно. Өвчний шинж тэмдэг арилснаас хойш бэлдмэлийг 48 цаг үргэлжлүүлэн хэрэглэнэ

  • Жирэмсэн ба хөхүүл үеийн хэрэглээ: Бэлдмэлийг жирэмсэн ба хөхүүл үед түүний эмчилгээний үр нөлөө нь илэрч болох сөрөг нөлөөнөөс илүү шаардлагатай байгаа тохиолдолд хэрэглэж болно. Амоксициллин бага хэмжээгээр хөхний сүүтэй ялгардаг учир хүүхдэд харшлын урвал үүсгэж болзошгүй

      • Амьсгалын эрхтний халдвар

      • Шээс бэлгийн замын халдвар

      • Хоол боловсруулах замын халдвар

      • Арьс зөөлөн эдийн халдвар 

      Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

      • Фармакодинамик: Флемоксин Солютаб нь пенициллиний бүлгийн хүчилд тэсвэртэй, өргөн хүрээний, бактерийг үхүүлэх үйлдэлтэй хагас нийлэг антибиотик. Бэлдмэл Streptococcus pyogenes, Streptococcus pneumonia, Clostridum tetani, Clostridum welchii, Neisseria gonorrhoeae, Neisseria meningitides, Staphylococcus aureus (бета-лактамаза ялгаруулдаггүй), Bacillus anthracis, Listeria monocytogense, Helicobacter pylori зэрэг грам эерэг сөрөг бичил биетнүүдэд идэвхтэй үйлчилнэ. Харин Enterococcus faecalis, Escherichia coli, Proteus mirabilis, Salmonella typhi, Shigella sonnei, Vibrio cholera зэрэг үүсгэгчид бага үйлчилдэг. Бета – лактамаза ялгаруулдаг бичил биетэн, Pseudomonas spp., индол эерэг Proteus spp., Serratia spp., Enterobacter spp зэрэг үүсгэгчид нөлөөлөхгүй

      • Шимэгдэлт: Амоксициллиныг ууж хэрэглэхэд тэрээр хүчилд тэсвэртэй бөгөөд бараг бүрэн (ойролцоогоор 93%) түргэн шимэгдэнэ

      • Хоол хүнсний зүйл бэлдмэлийн шимэгдэлтэнд нөлөөлөхгүй

      • Бэлдмэлийг хэрэглэснээс хойш 1-2 цагийн дараа цусны сийвэн дэх үйлчлэгч бодисын концентраци дээд хэмжээндээ хүрнэ

      • Амоксициллиныг 500мг тунгаар ууж хэрэглэхэд түүний цусан дахь концентраци нь 2 цагийн дараа дээд хэмжээндээ (5мкг/мл) хүрдэг

      • Бэлдмэлийн тунг 2 дахин ихэсгэж багасгахад үйлчлэгч бодисын цусан дэх дээд концентраци нь мөн 2 дахин өөрчлөгдөнө

      • Тархалт: Амоксициллины ойролцоогоор 20% нь цусны сийвэнгийн уурагтай холбогдоно. Тэрээр салс бүрхүүл, ясны эд, нүдний дотоод шингэн, цэр зэрэгт эмчилгээний концентрациар сайн нэвтэрнэ

      • Цөсөн дэх амоксициллины концентраци цусны сийвэн дэх концентрациас 2-4 дахин их байдаг

      • Жирэмсэн эмэгтэйн цусан дахь амоксициллины концентрацийн 25-30% нь ургийн шингэн болон хүйн судсанд байна

      • Амоксициллин цус тархины хоригийг муу нэвтрэх боловч тархины бүрхүүлийн үрэвслийн үед нугасны шингэнд цусны сийвэнгийн концентрацийн ойролцоогоор 20% нь байна

      • Метаболизм: Амоксициллины зарим хэсэг нь элгэнд метаболизмд орох бөгөөд түүний ихэнх метаболит нь идэвхгүй метаболит байна

      • Ялгаралт: Бэлдмэлийн ойроцлоогоор 80% нь сувганцрын шүүрэл, 20% нь түүдгэнцрийн фильтрацийн замаар үндсэндээ бөөрөөр шээстэй гадагшилна. Бөөрний үйл ажиллагаа хэвийн үед түүний хагас ялгарлын хугацаа нь 1-1.5 цаг. Дутуу төрсөн нярай болон 6 сар хүртлэх насны хүүхдэд түүний хагас ялгарлын хугацаа 3-4 цаг байна

      • Эмнэлзүйн онцгой тохиолдол дахь фармакокинетик. Элэгний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед амоксициллины хагас ялгарлын хугацаа өөрчлөгдөхгүй. Бөөрний үйл ажиллагааны өөрчлөлтийн үед (креатининий клиренс < 15мл/мин) бэлдмэлийн хагас ялгарлын хугацаа нь уртсаж болох ба шээсгүйдэх үед 8.5 цагт хүрнэ

      Найрлага

      • Үйлчлэгч бодис: амоксициллин (амоксициллины тригидрат хэлбэрээр) 500мг

      • Туслах бодис: бичил талст целлюлоза, кросповидон, ванилин, бэрсүүт жүржийн амт оруулагч, сахарин, магнийн стеарат

      Бүтээгдэхүүний анхааруулга

      • Цээрлэлт: Бэлдмэлд болон бета лактамын цагирагт бүтэцтэй бусад антибиотикт хэт мэдрэг хүмүүст хэрэглэхийг цээрлэнэ

      • Болгоомжлол! Ксенобиотикт хам хэт мэдрэгшилтэй хүмүүс, халдварт мононуклеоз, лимфолейкоз, хоол боловсруулах замын эмгэгээр (ялангуяа антибиотик хэрэглэсний улмаас үүссэн бүдүүн гэдэсний үрэвсэл) өвдөж байсан хүмүүс, бөөрний дутагдал, жирэмсэн ба хөхүүл үед тус тус болгоомжтой хэрэглэнэ

      • Гаж нөлөө: Бэлдмэлийг хэрэглэх үед дараах гаж нөлөө илэрнэ

      • Хоол боловсруулах систем: ховор амт өөрчлөгдөх, дотор муухайрах, бөөлжих, суулгах зарим үед элэгний трансаминазын идэвх бага зэрэг ихсэх маш ховор тохиолдолд бүдүүн гэдэсний цочролын хам шинж болон бүдүүн гэдэсний цусархаг үрэвсэл

      • Шээс ялгаруулах зам: маш ховор - бөөрний завсрын эдийн үрэвсэл

      • Цус төлжүүлэх систем: маш ховор - агранулоцитоз, нейтрофиль ба тромбоцитын тоо цөөрөх, цус задралын цус багадалт, амоксициллины уг эмийн хэлбэрийг хэрэглэж байгаа үед, ТМС-ийн зүгээс гаж нөлөө бүртгэгдээгүй

      • Харшлын урвал: арьсны өвөрмөц толбот гөвдрүүт тууралт, ховор  Стивенс-Джонсоны хам шинж зарим үед анафилаксын шок, судас мэдрэлийн хаван

      • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Шинж тэмдэг: Дотор муухайрах, бөөлжих, суулгах зэрэг хоол боловсруулах замын хямрал бөөлжиж суулгасны улмаас ус ба электролитийн солилцоо өөрчлөгдөж болно. Эмчилгээ: Ходоод угаах ба идэвхжүүлсэн нүүрс, давсан туулга хэрэглэх бөгөөд ус электролитийн тэнцвэрийг сэргээх арга хэмжээ авна

      • Эмийн харилцан үйлчлэл: Пробенецид, фенилбутазон, оксифенбутазон, ацетилсалицилын хүчил бага тунгаар, сульфинпиразон зэрэг бэлдмэл пенициллиний сувганцрын шүүрлийг дарангуйлж амоксициллины цусан дахь концентрацийг ихэсгэн хагас ялгаралтын үеийг нь уртасгана. Бактерийг үхүүлэх үйлдэлтэй антибиотиктой (аминогликозид, цефалоспорин, ванкомицин, рифампицин) хамт хэрэглэхэд үйлдэл нь хүчжих ба зарим бактерийн өсөлт үржлийг саатуулах бэлдмэлтэй (хлорамфеникол, сулфаниламид) зэрэг хэрэглэвэл үйлдэл нь сулардаг. Эстроген агуулсан ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлтэй хамт хэрэглэх үед тэдгээрийн үйлдлийг сулруулж цус алдах эрсдлийг нэмэгдүүлнэ. Аллопуринолтой хамт хэрэглэхэд арьсны урвал илрэх давтамж аллопуринолыг ампициллинтай хамт хэрэглэхээс ихсэхгүй

      • Онцгой анхааруулга! Эритродерми нь бэлдмэлийг хэрэглэхэд цээрлэлт болохгүй. Пенициллин ба цефалоспорины бүлгийн антибиотиктой солбицсон дасал үүсгэж болзошгүй. Пенициллины бүлгийн бусад бэлдмэлтэй нэгэн адилаар давтан халдвар илэрч болно. Хүнд явцтай суулгалт буюу бүдүүн гэдэс цочролын хам шинж илэрвэл эмчилгээг зогсооно. Харшлын бус гаралтай экзантем илрэх өндөр магадлалтай учир халдварт мононуклеоз, лимфолейкозын үед болгоомжтой хэрэглэнэ. Пенициллин ба цефалоспорины бүлгийн антибиотиктой солбицсон харшил үүсгэж болзошгүй

      танай эмний үнэ и гарахаа боличиж хуучнаараа байсан н дээр байсын

      Ойлголоо

      ene emiig usand nairuulj uuhuu zuger shud uuhuu

      Сайн байна уу, энэ эмийг усанд уусгаж хэрэглэнэ.

      Энэ хайрцагандаа хэдэн ширхэг байдын

      Сайн байна уу, Флемоксин солютаб 500мг хайрцагандаа 20 ширхэг эм байдаг.

      Хүүгээ өвдөхөд байнга өгдөг сөрөг нөлөө юм уу гаж нөлөө байгаа юу анхаарах зүйл юу байдаг вэ

      Сайн байна уу антибиотик учир өөрийн дархлааг бага зэрэг сулруулж антибиотикт дасал үүсгэдэг мөн элэг ихээр хорддог хааяа нэг өгсөн нь зүгээр байдаг. Баярлалаа

      sain bn u. jiremsen ued ene emig uuj boloh u

      Сайн байна уу хэдэн сартай вэ 5 сараас дээш сартай тохиолдолд хэрэглэж болно. Баярлалаа

      Jiremsen hvn uuj bolhuu??

      Сайн байна уу жирэмсэн эмэгйтэйд эмчийн заалтаар хэрэглэж болно

      Энэ эмийг усанд уусгаж уудаг юмуу шууд усаар даруулаад залгиад байсан буруу юу

      Сайн байна уу усанд уусгаж ууна. Баярлалаа

      Сайн байна уу 3 nastai huuhded udurt heden udaa uguh ve. Tsertei haniad hursen, 38 hurtel haluurch bgaa

      Сайн байна уу Флемоксин солютаб 250мг өдөрт 2 удаа ууна.Баярлалаа

      sain baina uu .ene emiig 5-7 honog uugej bn . Moogontsortoh bolob uu?

      Сайн байна уу, давхар мөөгөнцрийн эсрэг эм хэрэглэх ёстой

      Сайн байна уу үрэвсэлтэй гээд 32 недельтэй жирэмсэн энэ эмнээс 15ш мөөгөнцөртөхөөс сэргийлж дифлюкан 150тайг 2ш курс болгож уух гэж бга уурагт муугаар нөлөөлөх үү

      Сайн байна уу 32 нед бол урагт гаж нөлөөгүй. Баярлалаа

      Sain bn u? Jiremsen 4sartai hun ene flemox in solutab uuj boloh u? Shudnii emch bichij ugsiin

      Сайн байна уу, эмчийн заавраар хэрэглэж болно

      Сайн байна уу. Салхин цэцэгтсэн юмаа тэгээд жаахан идээлсэн байхаар эниийг эмч уулга гэсэн тгд давхар жаахан ханиадтай бга ханиадыг нь бас давхар эдгээх болов уу

      Сайн байна уу давхар хэрэглэж болно. Ханиад томуу давхар дарна. Баярлалаа

      Sain baina uu? Manai huugiin aris deer tuuralt garaad ene emiig uusnii daraa, tung ni hetruultsen bolhoor hordlogo tailah ymar arga hemjee avah be?

      Сайн байна уу,Хэдэн нэстай хүүхэд энэ эмийг өдөрт хэдээр,хэд хоног уусан бэ? Яг энэ эмнээс болж тууралт гарсан уу? Эмчид үзүүлэх хэрэгтэй.Их хэмжээний хордлого байвал хордлого тайлах шингэн эмчийн заалтаар хийх хэрэгтэй.Гэрийн нөхцөлд хросол ойр ойрхон өгөх хэрэгтэй.Баярлалаа

      Сайн байна уу? Шинжилгээгээр хелико бактертай гарсан гээд энэ эмийг 1000 мг-аар 7 хоног уу гэсэн байна. Хоолойны арчдасаар антибиотик мэдрэг чанар үзүүлэхэд амокциллинд тэсвэртэй гэж гарсан юм. Энэ эмийг уух нь зөв үү

      Сайн байна уу, эмчилгээ бичиж өгсөн эмчдээ хандаарай, манайхаас антибиотекийн зөвлөгөө өгөх боломжгүй байгаа, Баярлалаа

      Emch maani emegteichuudiin vrewsel uwchind вильпрафен0,5 bichij ugsiin.emiin sanch флемоксин0,5 ugsun bhiin.ene emuud adilhan ym uu

      Сайн байна уу,вильпрафен нь джосамицин гээд антибиотик,флемоксин солютаб нь сайжруулсан амоксициллин байгаа.Эмийн сан ч өөр амоксициллин өгсөн байна .Үйлчилгээ сул эмэгтэйчүүдийн үрвсэлд хэрэглэхгүй тул очиж буцаагаарй!Баярлалаа

      сайн байна уу. Манай хүүхэд ханиад хүрэхээрээ байнга хоолой нь өвддөг. Хоолойгоо барьсан ханиад хүрэх болгонд өрхийн эмч энэ антбиотeкийг бичиж өгдөг. Авч уулгадаг юм. 4 настайгаас хойш уусан. Одоо 6 нас хүрч байгаа. тэгж уулгаад байж болдог юмуу Хариу өгөөч

      Сайн байна уу. Антибиотикийг зайлшгүй эмчийн заавраар уух ёстой. Эмчийн зааврын дагуу шаардлагатай тохиолдолд уусан тохиолдолд дасал үүсэх нь бага.

      Sain bnuu ?4n nastai 2nastai huuhduud haniad hureed amarhan hundreed bdg yumaa enenees udriin 3r uuruu medeed ugchihsun gaj nuluu bh boluu eswel uur antibiotik bish haniadand sain em bdg uu

      Сайн байна уу? Уучлаарай та антибиотик дур мэдэн хэрэглэсэнээс эмчид хандан эмчийн заалтаар хэрэглэвэл хүүхдийн эрүүл мэндэд тустай шүү. Баярлалаа

      Одоо 4сартай жирэмсэн эмч өдөрт 3удаа уу гэж бичиж өгсөн ууж болох уу

      Сайн байна уу болно. Баярлалаа

      Sain bnu 4 sartai xuuxded 500 taig 2 xuwaaj ogch bolox uu? Emch 250mg aar og gsn ymaa

      Сайн байна уу? Эмч нь 250р бичсэн бол хувааж өгч болноо. Баярлалаа

      Sain bnu 4 sartai xuuxded 500 taig 2 xuwaaj ogch bolox uu? Emch 250mg aar og gsn ymaa

      Сайн байна уу? Эмч нь 250р бичсэн бол хувааж өгч болноо. Баярлалаа

      сайн байнуу энэ эмийг 500 аас өдрийн 3р өг гэсэн 3настай хүүхэд хатгайтай байна гэд бичиж өгсөн ийм их тунгаар өгч болох юмуу

      Сайн байна уу? кг жингээр бодоод үзсэн эмч тунг тодорхойлно

      Manai huhed booljood suulgaad bn. Emch ene emiig bichij ogson haniad hooloi ovdohod ogdog yum shg bhin yag zoriulaltin heleech bariachad uzuulsen tolbou ni hodolj

      Сайн байна уу? Үрэвслийн эсрэг үйлдэлтэй антибиотик байгаа. Баярлалаа

      7н сартай жирэмсэн юмаа эмч бичэж өгсөн 500мг+125мг тунтайг бичэж өгсөн юм. Өдрийн хэдээр яааж уух вэ?

      Сайн байна уу? Антибиотикийг эмчийнхээ заавраар хэрэглэнэ

      Sn BN u. 1sartai jiremsen. Ene emiig bichij ugsun uuj bolohiimuu

      Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглэж болноо. Баярлалаа

      Emch bichij ugsun uuj bno geheer emnii boloh bolohgui ni Emch hariutslaga huleene gesen utgatui yu. Harin em bol asuudaltai gesen uguu. Todorhoi uneneer helmeer hariulmaar bn. Antipiotik uuj bolohgui geed bga bj Emch bichij ugsun bol bno gej odoo yu gesen ug ve. Em ni asuudalgui bolson gesen ugu.

      Сайн байна уу? Шаардлагатай тохиолдолд үрэвсэл дарах шаардлагатай үед эмчийн зөвлөсөнөөр ууж болно. Зарим жирэмсэн эх өөрөө дур мэдэн антибиотик авч уух тохиолдол байдаг болохоор бид ийнхүү хариулт өгдөг байгаа. Флемоксин эх барихын практикт хэрэглэж болдог антибиотик.

      sain bnuu 4 n nastai huuhedd Флемоксин Солютаб 250 g ughuu 500 g ughuu?

      Сайн байна уу. Эмийг нь хүүхдийн кг жинд нь боддог юм аа. Хүүхэд бүрт тун харилцан адилгүй. Эмчийнхээ заавраар уугаарай. Баярлалаа.

      sn bnuu huuhdiin hooloi ulaigaad bna ogch bolhuu 5nastai heden mg taig ogoh we

      Сайн байна уу,халуурч байгаа бол өгнө.250мг өдрийн 3 ширхэгээр 8 цагийн зайтай.Баярлалаа.

      sain bnuu ene emiig buurnii urewsliin uyd uuj bloh uu

      Сайн байна уу уг эмийг эмчийн заавраар хэрэглэнэ баярлалаа.

      флеиоксин солютаб хайрцаг нь ямар үнэтэй вэ даатгалаар хөнгөлөөд хэд болдог вэ

      сайн байна уу Флемоксин солютаб 500мг No.20 үнэ: 21000 даатгалын мэдээллийг өөрт ойр эмийн сангаас аваарай баярлалаа

      Harshiliin emtee hamt hereglej blohu

      Эмчийн заалтаах болно.

      сайн байна уу 7 настай охин хоолой нь эдээлээд 500 аар 7 хоног уусан юм өдөрт 2 оор боожгооноос нь жаахан үл ялиг ногоон туяатай юм гараад байх юм бас их загатнаж байна гэнэ энэ эм нь хүүхэдэд мөөгөнцөр үүсгэх эсвэл үрэвсэл үүсгэх боломжтой юу ...

      Сайн байна уу. та охид эмэгтэйчүүдийн эмчид хандана уу. Мөөгөнцөр эсвэл үрэвсэл үүсч болно.

      Сайн байна уу хеликобактеритай юмаа хавсарч өөр ямар эм уух вэ

      Сайн байна уу,эмчид үзүүлж эмчилгээ бичүүлж авах хэрэгтэй.Баярлалаа.

      Сайн байна уу. Флемоксин 250тайг насанд хүрсэн хүн өдрийн хэдээр уух вэ? Ханиадны эхэн үе.

      Сайн байна уу Антибиотик учир зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

      Сайн байна уу 19 долоо хоногтой жирэмсэн энэ эм урагт гаж нөлөөтэй юу ханиад хүрээд уусан

      Сайн байна уу Жирэмсэн үед зөвхөн эрсдэлийг тооцож эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

      Исарвалтай юм аа тэгээд доогуур өвдөөд юм гараад байхаар нь эмчид үзүүлсэн энэ флемоксин солютаб 1000мг 7 хоног өдрийн 2р уу гэсэн энэ болохуу үйлчилгээ нь аль талруугаа илүү вэ

      сайн байна уу? үрэвслийн эсрэг эмчийн заалтаар хэрэглэнэ баярлалаа

      sain bnu? 125 mg.taig 2 sartai huuhded ogch blhu??

      сайн байна уу? хүүхдийн кг жинд тооцон эмчийн заавраар хэрэглэнэ.