Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Ципринол 100мг/10мл №5

Үнэ

9700 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Ципринол нь нянгийн эсрэг өргөн хүрээний үйлдэлтэй хинолоны бүлгийн хамгийн үр дүнтэй хими заслын нийлэг бэлдмэлүүдийн нэг юм. Ципринол нь нянгийн эсийн гираза ферментийн А субъединицыг саатуулснаар уургийн нийлэгжилтэнд оролцдог нянгийн ДНХ-ийн репликацийг дарангуйлдаг. Бэлдмэл нь ихэнх грам эерэг ба грам сөрөг нянгийн эсрэг, мөн бусад антибиотикт тэсвэртэй нянгийн эсрэг ч бактерицид нөлөө үзүүлнэ.

Ципрофлоксацин нь in vitro орчинд дараах грам сөрөг бичил биетнүүдэд нөлөөлнө. Үүнд: энтеробактериуд (E. Coli, Shigella spp., Citrobacter, Klebsiella spp., Enterobacter spp., Proteus mirabilis ба vulgaris, Serraia marcescens, Hafnia alvei, Edvardsiella tarda, Providencia spp., Morganella morganii, Vibro spp., Yersinia spp.) бусад грам сөрөг нянгууд (Aeromonas spp., Plesiomonas shigeloides, Pasteurella multocida, haemophilus spp., Campylobacter jejuni, Pseudomonas aeruginosa, Neisseria spp.,Moraxella (Branhamella) catarrhalis) зарим эсийн доторхи эмгэг төрөгчид (Legionella pneumophila, Brucella spp., Chlamidia trachomatis, Listeria monocytogenes, Mycobacterium tuberculosis, Mycobacterium cansasii, Mycobacterium avium-intracellulare). Ципрофлоксацинд дараах грам эерэг нянгийн in vitro орчинд мэдрэг чанар нотлогдсон.

Үүнд: Staphylococcus spp., (S. aureus, S. haemoliticus, S. hominis, S. saprophiticus) ба Streptococcus spp. (S. pyogenes, S. agalactiae). Метицилинд тэсвэртэй стафилококкуд мөн ципрофлоксацинд тэсвэртэй байдаг. Streptococcus pneumoniae, Streptococcus feacalis нянгийн ципрофлоксацинд мэдрэг чанар дунд зэрэг илэрдэг. Corynebacterium spp., Bacteroides fragilis, Pseudomonas cepacia ба maltophilia. Ureaplasma urealiticum, Clostridium difficile, Nocardiae asteroides, Streptococcus feacalis ба treponema pallidum ципрофлоксацинд тэсвэртэй. 200 мг буюу 400 мг ципрофлоксациныг судсанд тарьж хэрэглэснээс 60 минутын дараа сийвэн дэх концентраци нь 2,1-4,6 μг/мл-т хүрнэ. Бэлдмэлийн шээсэн дэхь концетраци эхний 2 цагийн турш сийвэнтэй харьцуулахад 100 дахин өндөр байдаг. Т1/2=3-5 цаг. Хэрэглэсэн тунгийн 50-70% нь хувиралгүйгээр , 10 орчим % нь метаболит хэлбэрээр бөөрөөр, 15 % нь өтгөнөөр ялгардаг.

Найрлага

10 мл (1 ампул) тарилгын уусмалын концентрат нь 100 мг ципрофлоксациныг лактат хэлбэрээр агуулдаг.

1 мл тарилгын уусмалын концентрат нь 10 мг ципрофлоксациныг лактат хэлбэрээр агуулдаг.

Туслах бодис: Сүүний хүчил, давсны хүчил, динатрийн эдетат, тарилгын ус.50 мл (1 флакон) тарилгын уусмал нь 100 мг ципрофлоксациныг лактат хэлбэрээр агуулдаг.

Бүтээгдэхүүний анхааруулга

Тун хэтрэх: Тун хэтрэхэд дотор муухайрах, бөөлжих, суулгах, толгой өвдөх, ухаан алдах, хүнд тохиолдолд айж түгших, хий үзэгдэл илрэх ба татах шинжүүд илэрнэ.Тунг багасгах буюу эмчилгээг түр зогсоон өвчтний биеийн байдлыг ажиглан шинж тэмдгийн эмчилгээ явуулна. Шингэн сэлбэх эмчилгээ чухал ач холбгдолтой. Хордлогын үед гемодиализ үр дүнгүй.

Гаж нөлөө: Гаж нөлөө ихэвчлэн хоол боловсруулах замын талаас дотор муухайрах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, гэдэс дүүрэх, хоолны дуршил буурах, суулгах шинжээр илэрнэ. Их хэмжээгээр удаан хугацаанд суулгах буюу псевдомембраноз колитын үед эмчилгээг зогсооно.Төв мэдрэлийн тогтолцооны талаас толгой эргэх, толгой өвдөх, ядрах,түгших, гуних, татах, гавлын дотоод даралт ихсэх, солиорох, хий үзэгдэх, сонсогдох, харааны хямралууд, юм хоёрлож харагдах, эвгүй амтагдах, чих шуугих зэрэг мэдрэхүйн өөрчлөлтүүд илэрнэ.Харшлын урвалуудаас арьс улайх, загатнах, тууралт гарах, халуурах, нүүр хавагнах, ховор тохиолдолд гэрэлд хэт мэдрэгших, анафилаксийн урвал, эозинофили илэрнэ.

Зүрх судасны талаас даралт ихсэх, буурах, проксизмаль тахикарди илэрнэ.Үе мөч, булчин өвдөх, тарилгын талбайд хэсгийн урвал илрэх, кристаллури зэрэг бусад гаж нөлөө илэрч болно.

Лабораторийн үзүүлэлтэнд нөлөөлөхдөө элэгний үйл ажиллаганы алдагдалтай өвчтнүүдэд трансаминаза, шүлтлэг фосфатаза түр ихсэх, мөн сийвэн дэх мочевин, креатинин, билирубин түр ихсэж болно.Фторхинолонууд нь маш ховор тохиолдолд бусад хортой хүчин зүйлтэй хавсран шөрмөс үрэвсэх (тенденит) буюу шөрмөс тасрах гаж нөлөө үүсгэнэ.

Хэт мэдрэгшлийн урвал, псевдомембраноз колит, төв мэдрэлийн тогтолцооны хямрал, хий үзэгдэх, шөрмөс өвдөх зэрэг хүнд хэлбэрийн гаж нөлөө илэрвэл эмчилгээг зогсоох шаардлагатай.

Цээрлэлт: Ципрофлоксацин ба бэлдмэлийн найрлаган дахь бусад бодисууд, хинолоны эгнээний бусад бэлдмэлд хэт мэдрэг, жирэмсэн, хөхүүл үед, хүүхэд ба өсөлтийн насны өсвөр үеийнхэнд (тухайн насныханд үзүүлэх сөрөг нөлөө сайн судлагдаагүй, үений мөгөөрс гэмтэж болзошгүй тул) хэрэглэхийг цээрлэнэ. Дээрхи тохиолдолд бэлдмэлийг зөвхөн ашигтай үйлдэл нь сөрөг нөлөөнөөс илүү үед хэрэглэнэ.

Болгоомжлол:Өндөр настан, төв мэдрэлийн тогтолцооны хямралтай (эпилепси, таталтын босго буурах, асуумжинд уналт таталттай, тархины цусан хангамж муудах, апоплекси, сэтгэцийн өвчин), элэгний дутагдлын хүнд хэлбэртэй, бөөрний дутагдлын бүх хэлбэртэй, глюкозо-6-фосфатдегидрогеназа ферментийн төрөлхийн хомсдолтой өвчтөнүүдэд болгоомжтой хэрэглэнэ. Ципринолоор эмчлэх үед шээсний хүчиллэг чанарыг хянаж, нарны туяаны шууд тусгалаас зайлсхийх хэрэгтэй. Эмчлэхээс өмнө ба эмчлэх үед өвчтөнд шингэн их хэмжээгээр уулгана. Хинолоны бүлгийн бэлдмэлээр эмчлэх үед шөрмөс үрэвсэж тасарсан цөөн тохиолдол бүртгэгдсэн. Бэлдмэлээс шалтгаалах холбоо нь бүрэн нотлогдоогүй ч шөрмөс өвдөх буюу шөрмөсний үрэвслийн эхний шинж илрэхэд эмчилгээг зогсоохыг зөвлөдөг. Эмчилгээний үед ба дараах хэд хоногт биеийн хүчний хүнд ачаалал авахаас зайлсхийх шаардлагатай. Эмчилгээний үед шөрмөсний орчим өвдөх (ялангуяа эрээн булчингийн шөрмөсний орчим) шинж илэрвэл эмчийн зөвлөгөө авах шаардлагатай. Эмчилгээний үед биеийн хүчний хүнд ачаалал авахаас зайлсхийх шаардлагатай. Эмчилгээний үед согтууруулах ундаа хэрэглэхээс зайлсхийх шаардлагатай.

Хөдөлгөөн сэтгэхүйн чадварт үзүүлэх нөлөө: Ципринолыг ердийн тунгаар ялангуяа согтууруулах ундаатай хамт хэрэглэхэд хөдөлгөөн сэтгэхүйн хурд буурч болзошгүй. Үүнийг эмч, эм зүйч нь эмчилгээний үед өвчтөн тээврийн хэрэгсэл жолоодох буюу машин механизм дээр ажиллах тохиолдолд урьдчилан анхааруулах шаардлагатай.

хөхүүл хүн хэрэглэж болох уу 7 сартай

Сайн байна уу эмчийн заалтаар хэрэглэнэ. Баярлалаа

Хүүгийн маань хоолой идээлсэн бна. Бага зэргийн дух нь халаад тамединаар зайлахаар түр халуун нь гайгүй болоод бх юмаа. Хоолойны идээлсэнд уувал хэр нөлөөтэй вэ

Сайн байна уу? антибиотек шиг сайн нөлөө үзүүлэхгүй бага зэрэг л нөлөөлнө

Сайн байна уу? Дуслаар хэрэглэж байх үед илэрч байгаа зовиурыг багасгах хавсарч уух эм байдаг уу? /дотор муухай оргих, толгой өвдөх, даралт ихсэж байгаа үед/ Шээсний нянгийн шинжилгээгээр цифрофлоксацин 32 гарсан.

Сайн байна уу, Та эмчилгээ бичиж өгсөн эмчдээ хандаарай, Баярлалаа

хоолны өмнө уухуу дараа уухуу

Сайн байна уу,хоолны дараа ууна.Баярлалаа.