Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Амизон 250мг №10

Дархлааны эм

Үнэ

7650 ₮
Хэрэглэх заалт-       Өвчнөөс сэргийлэх болон эмчлэх зорилгоор: Ханиад, амьсгалын замын вирүсийн өвчлөл, халдварт мононуклеоз, улаан бурхан, улаанууд, салхин цэцэг, халдварт гахай хавдар, феллиноз (муурын маажилтын шархлаат өвчин). А, Е гепатитийн өвөрмөц бус урьдчилан сэргийлэх эмчилгээнд.-       Цогц эмчилгээний зорилгоор: Вирүс, вирүс – бактери болон бактерийн шалтгаанд уушгины хатгаа ба хоолойн ангин, арьс – мөчдийн хэлбэрээр илрэх эризипелоид, вирүсийн шалтгаант менингит болон менингоэнцефалит, херпесийн халдвар, элэгний үрэвсэл А, Е, өвдөлтийн хам шинжтэй остеохондроз, нурууны нугалам хоорондын ивэрхий, үений үрэвсэл, мэдрэлийн өвдөлт. 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Төлбөрийн сонголт

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ МЭДЭЭЛЭЛ ТҮЛХҮҮР ҮГС АСУУЛТ, ХАРИУЛТ
БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТАЙЛБАР
  • Хэрэглэх заалт

    -       Өвчнөөс сэргийлэх болон эмчлэх зорилгоор: Ханиад, амьсгалын замын вирүсийн өвчлөл, халдварт мононуклеоз, улаан бурхан, улаанууд, салхин цэцэг, халдварт гахай хавдар, феллиноз (муурын маажилтын шархлаат өвчин). А, Е гепатитийн өвөрмөц бус урьдчилан сэргийлэх эмчилгээнд.

    -       Цогц эмчилгээний зорилгоор: Вирүс, вирүс – бактери болон бактерийн шалтгаанд уушгины хатгаа ба хоолойн ангин, арьс – мөчдийн хэлбэрээр илрэх эризипелоид, вирүсийн шалтгаант менингит болон менингоэнцефалит, херпесийн халдвар, элэгний үрэвсэл А, Е, өвдөлтийн хам шинжтэй остеохондроз, нурууны нугалам хоорондын ивэрхий, үений үрэвсэл, мэдрэлийн өвдөлт.

     

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ХЭРЭГЛЭХ ЗААВАР

Хэрэглэх арга болон тун

Амизоныг хоол идсэний дараа зажилалгүй залгиж хэрэглэнэ. Нэг удаа уух дээд тун – 1000 мг, хоногийн тун – 2000 мг. Ээлж эмчилгээг өвчний үүсгэгч болон хүнд хөнгөнөөс нь хамааруулан 5 – 30 хоног хийнэ.

 

Ханиад болон амьсгалын замын вирүсийн шалтгаант өвчин

Эмчилгээ. Насанд хүрэгсэд болон 12 дээш настай хүүхдэд 250 – 500 мг тунгаар өдөрт 2 – 4 удаа, 5 – 7 хоног ууна.

6 – 12 настай хүүхдэд 125 мг тунгаар өдөрт 2 – 3 удаа, 5 – 7 хоног ууна.

 

Урьдчилан сэргийлэх. Насанд хүрэгсэд болон 16 дээш настай хүүхдэд өдөрт 250 мг тунгаар, 3 – 5 хоног ууна. Цаашид 250 мг тунгаар 2 – 3 өдөрт 1 удаа, 2 – 3 хоног ууна.

6 – 12 настай хүүхдэд өдөрт 125 мг тунгаар 2 – 3 хоног ууна.

12 – 16 настай хүүхдэд өдөрт 250 мг тунгаар 2 – 3 долоо хоногууна.

НАЙРЛАГА
  • Идэвхитэй найрлага: Амизон (энисамиум йодид).

    1 шахмалд амизон (энисамиум йодид) 125 мг (0.125 гр), 250 мг (0.25 гр) агуулагдана.

    Туслах бодис:Лактоз моногидрат, бичил талстат целлюлоз, повидон, натрийн кроскармелоз, кальцийн стеарат.

    Бүрхүүл:OPADRY II Clear 85F19250 (полиэтиленгликоль, полисорбат 80, нийлмэл винилийн спирт, тальк)

БҮТЭЭГДЭХҮҮНИЙ АНХААРУУЛГА

Хориглох заалт

Уг бэлдмэлийн найрлагад буй йод болон бусад нэмэлт найрлагад хэт мэдрэг бол. Өвчний түүхэндээ харшилтай эсэхээс үл хамааран харшлын урвал явагдаж болзошгүй хүмүүст хэрэглэж болохгүй. Хүнд хэлбэрийн элэг бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй хүмүүст хэрэглэж болохгүй.

СҮҮЛД ҮЗСЭН БҮТЭЭГДЭХҮҮН