Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Псило бальзам1% 20мл

Үнэ

13200 ₮
Арьсны гэмтсэн хэсэгт өдөрт 3 -4 удаа нимгэн түрхэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Арьсны гэмтсэн хэсэгт өдөрт 3 -4 удаа нимгэн түрхэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Нарны түлэгдэлт, 1-р зэргийн түлэгдэлт, шумуулд хазуулах, чонон хөрвөс, төрөл бүрийн гаралтай арьсны загатнаа, загатнаа ихтэй экзем, салхин цэцэг, арьсны харшлын улмаас үүссэн цочролууд ( холестазын үеийн загатнаагаас бусад тохиолдол), ургамалд хүрсэнээс үүссэн контакт дерматитын үед тус тус хэрэглэнэ

Найрлага

  • Үйлчлэгч идэвхит бодис: Дифенгидрамин гидрохлорид 1.0 г

  • Туслах бодис: Цетилпиридиний хлорид 0.1 г (консервант), Макрогол-6- глицерилкаприлат/капринат, Трометамол, Полиакрилийн хүчил тус тус агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлийн найрлага дахь бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг өвчтөн хэрэглэхийг цээрлэнэ

  • Жирэмсэн ба хөхүүл үед болгоомжтой хэрэглэнэ. (хөхүүлэхээ түр зогсоох)

  • Гаж нөлөө: Ховор тохиолдолд эм түрхсэн хэсэг газарт арьс улайж хавдах зэрэг арьсны хэт мэдрэг урвал илэрч болдог. Гадуур хэрэглэхэд системийн үйдэл үзүүлсэн тохиолдол ажиглагдаагүй

  • Эмчилгээ: Тун хэтэрвэл шинж тэмдгийн эмчилгээ хийгдэнэ. Үүнд: усаар угаах, артерийн даралт ихэсгэх эм, хүчилтөрөгч өгөх,  амсгалыг хянах, плазм орлуулах шингэн сэлбэх. Эпинефрин ба аналептик бодисууд хэрэглэж болохгүй. Тусгай антидот байдаггүй

  • Эмийн харилцан үйлчлэл: ТМС-ийг дарангуйлдаг эм бэлдмэлүүд ба архины үйлдлийг хүчжүүлдэг. МАО саатуулдаг ингибиторууд дифенгидрамины антихолинэргик идэвхийг ихэсгэдэг

  • Сэтгэл мэдрэлийн дэмжигч эмнүүдтэй хамт хэрэглэвэл антагонист үйлдэл үзүүлдэг

  • Онцгой анхааруулга! Псило-Бальзамаар эмчлүүлж байх үед наранд түлэгдэх, архи хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй, анхаарал шаарддаг ажил хөдөлмөрийн үед болгоомжлох хэрэгтэй

Engiin ugeer tailbarlaach

Харшлын эсрэг, загатнаа намдаах үйлчилгээтэй бэлдмэл. Мөн түүнчлэн бага зэргийн хэсэг газрын мэдээгүйжүүлэх,хөргөх (сэрүүцүүлэх)үйлчилгээтэй.

малд хэрэглэж болохуу

Хүний эм

Harshil shig zagatnaad bwal turhej bolhuu

Түрхэж болно. Загатнаа намдаах, харшлын эсрэг үйлчилгээтэй.

EEEE

None

Эмчийн зөвлөснөөр 3сартай хүүхдэд цайрын исэлтэй хольж түрхсэн чинь хацар нь улам нилэнхүйдээ улайгаад байх шиг бнаа. Хэрэглэхээ зогсоох уу? Өөр юмнаас болсон гэж үзээд үргэлжлүүлэн түрхээл байх уу

Сайн байна уу та хүүхдээ арьсны эмчид үзүүлэн тохирсон тосыг хэрэглэх хэрэгтэй. Нэгэнт харшлаад эмзэгшсэн бол бүх зүйлд харшлаад байдаг тул эмчилгээг зөв хийх нь чухал. Баярлалаа

Shumuuland hazuulsan gazar tvrhej bolhuu maajaad boldgvi

Сайн байна уу,энэ тохиолдолд хэрэглэж болно.

??Сайн байна уу нүүр хэсэг газраараа улайгаад загатнаад байгаа юм аа. Энэ тосыг түрхэж болох болов уу . Харшлын гаралтай депатит гэж оношилсон

сайн байна уу арьс харшлын эмчид хандана уу