Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Кальций Д3 500мг/200 ОУН №30 (оранже)

Үнэ

14700 ₮

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

Мэдээлэл байхгүй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

Эмийн эмчилгээний бүлэг Эрдэс бодисын нэмэлт, кальцийн бэлдмэл бусад бэлдмэлтэй хавсарсан.Фармакологийн үйлдэл

Фармакодинамик Нийлмэл бэлдмэл, биед кальци болон фосфорын солилцоог зохицуулна. Биед дэх кальци болон витамин D3-ийн дутагдлыг нөхөн, резорбцийг бууруулж ясны эдийн нягтралыг нэмэгдүүлнэ, шүдний эрдэсжих явцад шаардлагатай.Кальци нь мэдрэлийн дамжуулалтын зохицуулалт, булчингийн агшилтад оролцдог, цусны бүлэгнэлтийн тогтолцоонд орно.Витамин Д нь кальцийн нарийн гэдсэн дэх шимэгдэлтийг нэмэгдүүлнэКальци болон витаминД3 хэрэглэхэд паратиреоид дааврын (ПТГ) ялгаралт ихсэхийг саатуулна, учир нь энэ даавар нь яснаас кальцийг илүү хэмжээгээр зайлагдан гарах үйл явцыг (резорбцийг) дэмждэг юм 

Фармакокинетик Витамин Д3 нь нарийн гэдсэнд шимэгддэг.Кальци нь нарийн гэдэсний проксималь хэсэгт ионжсон хэлбэрээр идэвхтэй Д-витамин хамааралт тээвэрлэлтийн механизмаар шимэгддэг.

Найрлага

1 шахмал нь дараах бодис агуулна

Идэвхтэй найрлага: кальци карбонат - 1250 мг (500 мг энгийн кальцитай дүйцнэ), холекальциферол (Витамин D3) - 200 МЕ (олон улсын нэгж)

Туслах найрлага: сорбитол 390 ìã, повидон 36,4 ìã, магни стеарат 6 ìã, аспартам 1ìã, ãàà 31,8 ìã.

Бүтээгдэхүүний анхааруулга

Гаж нөлөө Ходоод гэдэсний замын үйл ажиллагааны алдагдал илэрч болно (өтгөн хатах, суулгах, гэдэс хийгээр дүүрэх, дотор муухай оргих, хэвлийгээр өвдөх). Цөөн тохиолдолд гиперкальциеми болон гиперкальциури илэрнэ (цус болон шээсэнд кальци илүүдэл хэмжээтэй илрэх)

Цээрлэлт бэлдмэлийн аль нэгэн найрлаганд хэт мэдрэг гиперкальциеми эсвэл гиперкальциури (шээс болон цусанд кальцийн хэмжээ их байх), түүнчлэн удаан хугацаагаар хэвтэрт байснаас саркоидоз бөөрний дутагдал

Бусад эмийн бэлдмэлтэй үйлчлэх нь Фенитоин эсвэл барбитураттай хамт хэрэглэхэд витаминД3-ийн идэвхи ихэсдэг. Зүрхний гликозидтай хамт хэрэглэхэд зүрхний цахилгаан бичлэг болон эмнэл зүйн байдлыг хянах хэрэгтэй, учир нь кальцийн бэлдмэл нь зүрхний гликозидын эмчилгээний үйлчлэл болон гаж нөлөөг нэмэгдүүлж болдог. Кальци болон витаминД3-ийн бэлдмэл нь ходоод гэдэсний замаас тетрациклины шимэгдэлтийг багасгаж болох тул тетрациклины бүлгийн эм болон Кальций Д3 Никомед уух хоороíдын зай нь 3 цагаас багагүй байна. Бисфосфонатын бэлдмэл эсвэл натри фторидын шимэгдэлт буурахаас сэргийлж Кальций Д3 Никомедыг эдгээр бэлдмэлийг уусны дараа хамгийн бага нь 2 цагийн дараа ууна. Глюкокортикостероид нь кальцийн шимэгдэлтийг бууруулдаг тул энэ үед Кальций Д3 Никомед-ын тунг нэмэгдүүлэх хэрэгтэй болно Эрдэс бодисын эсвэл ургамлын тосон суурьтай холестирамины бэлдмэл эсвэл туулгах бэлдмэлийг хамт хэрэглэхэд витамин Д3-ийн шимэгдэлтийг бууруулж болдог. Тиазидын бүлгийн шээс хөөх бэлдмэлтэй хамт хэрэглэхэд, эдгээр нь кальцийн сувганцрын эргэн шимэгдэлтийг нэмэгдүүлдэг тул кальцийн хэмжээ ихсэх аюултай. Фуросемид болон бусад гогцоот диуретик нь эсрэгээр кальцийн бөөрөөр ялгарах явцыг нэмэгдүүлдэг.

Онцгой заалт Кальций Д3 Никомед нь биед фенилаланин болж хувирдаг аспартам агуулсан. Иймд фенилкетонуритэй өвчтөнд уг бэлдмэлийг хэрэглэж болохгүй. Зүрхний гликозид болонэсвэл шээс хөөх бэлдмэл хэрэглэж буй үед цусны сийвэн дэх кальци болон креатинины хэмжээг хянана. Цусны сийвэн дэх кальци эсвэл креатинины хэмжээ ихэссэн бол тунг бууруулах эсвэл хэсэг хугацаанд эмчилгээг зогсоох хэрэгтэй Тунгийн хэтрүүлэлт үүсэхээс сэргийлж витамин Д өөр арга замаар биед орж байгааг анхаарлдаа авах нь зүйтэй.

Тунгийн хэтрүүлэлт Энэ үед эмчид хандана.Тунг хэтрүүлсэн үед анорекси, ам ангах, полиури, дотор муухай оргих, бөөлжих, гиперкальциури, гиперкальциеми, гиперкреатинеми зэрэг үүснэ. Энэ үед их хэмжээний шингэн хийж, гогцоот диуретик (жишээ нь фуросемид), глюкокортикостероид, кальцитонин, бисфосфонат хэрэглэнэ.