Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Дротаверин 40мг №100

Үнэ

9000 ₮
Гилгэр булчингийн агчилтай холбоотой гарах өвдөлтөөс урьдчилан сэргийлэх болон түүнийг эмчлэхэд хэрэглэнэ. Ялангуяа ходоод, дээрх гэдэсний архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөс зогсонгоших, цөсөө авхуулсны дараа гарах хам шинж, ходоод, дээрх гэдэсний шархлаа, ходоодны амсар болон нугалаа хэсгийн агчил, бүдүүн гэдэсний агчил, бөөр чулууших өвчин, бөөрний болон давсагны үрэвслийн үед хэрэглэнэ. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед мөн хэрэглэдэгТөрөх үед умайн хүзүүний булчингийн агчлыг тавиулах болон умайн агшилтыг сулруулах зорилгоор болон захын артерын судас, тархины судасны агчлын үед хэрэглэнэ. Багажийн шинжилгээний үед гилгэр булчингийн агчлаас урьдчилан сэргийлж хэрэглэнэНасанд хүрэгсдэд 40-80 мг-аар хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ. 1-6 настай хүүхдийн хоногийн тун нь 10-40 мг, 6-аас дээш насны хүүхдийн хоногийн тун 20-40 мг байна. Бэлдмэлийг арьсан дор, булчинд, судсанд тарьж хэрэглэдэг. Насанд хүрэгсдэд 40-80 мг-аар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Бөөрний болон элэгний хатгааг (колик) намдаах зорилгоор 40-80 мг-аар судсанд аажим тарина. Судсанд тарьж байгаа үед өвчтөн хэвтээ байрлалд байх шаардлагатай! Төрөх үед умайн хүзүүний нээгдэх үеийг богиносгохын тулд 40 мг-аар булчинд тарина. Шаардлагатай үед энэ тунгаар дахин тарьж болно. Захын артерын агчлын үед бэлдмэлийг артерын судсанд тарьж болно Тарьж хэрэглэсний дараа, ялангуяа судсанд тарьж хэрэглэсний дараа авто машин жолоодох, оюуны болон булчингийн үйлдлийн хурд шаардсан ажил хийхээс татгалзах нь зүйтэй

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Гилгэр булчингийн агчилтай холбоотой гарах өвдөлтөөс урьдчилан сэргийлэх болон түүнийг эмчлэхэд хэрэглэнэ. Ялангуяа ходоод, дээрх гэдэсний архаг үрэвсэл, цөсний хүүдийн архаг үрэвсэл, цөс зогсонгоших, цөсөө авхуулсны дараа гарах хам шинж, ходоод, дээрх гэдэсний шархлаа, ходоодны амсар болон нугалаа хэсгийн агчил, бүдүүн гэдэсний агчил, бөөр чулууших өвчин, бөөрний болон давсагны үрэвслийн үед хэрэглэнэ. Сарын тэмдэг өвдөлттэй ирэх үед мөн хэрэглэдэг

  • Төрөх үед умайн хүзүүний булчингийн агчлыг тавиулах болон умайн агшилтыг сулруулах зорилгоор болон захын артерын судас, тархины судасны агчлын үед хэрэглэнэ. Багажийн шинжилгээний үед гилгэр булчингийн агчлаас урьдчилан сэргийлж хэрэглэнэ

  • Насанд хүрэгсдэд 40-80 мг-аар хоногт 2-3 удаа ууж хэрэглэнэ. 1-6 настай хүүхдийн хоногийн тун нь 10-40 мг, 6-аас дээш насны хүүхдийн хоногийн тун 20-40 мг байна. Бэлдмэлийг арьсан дор, булчинд, судсанд тарьж хэрэглэдэг. Насанд хүрэгсдэд 40-80 мг-аар хоногт 2-3 удаа хэрэглэнэ. Бөөрний болон элэгний хатгааг (колик) намдаах зорилгоор 40-80 мг-аар судсанд аажим тарина. Судсанд тарьж байгаа үед өвчтөн хэвтээ байрлалд байх шаардлагатай! Төрөх үед умайн хүзүүний нээгдэх үеийг богиносгохын тулд 40 мг-аар булчинд тарина. Шаардлагатай үед энэ тунгаар дахин тарьж болно. Захын артерын агчлын үед бэлдмэлийг артерын судсанд тарьж болно

  • Тарьж хэрэглэсний дараа, ялангуяа судсанд тарьж хэрэглэсний дараа авто машин жолоодох, оюуны болон булчингийн үйлдлийн хурд шаардсан ажил хийхээс татгалзах нь зүйтэй

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Гилгэр булчингийн эсэд шууд нөлөөлж, түүний агчлыг сулруулдаг бэлдмэл. Дротаверин нь изохинолоны уламжлал бөгөөд фосфодиэстеразыг хориглож эс доторхи цАМФ-ийн хэмжээг ихэсгэх замаар гилгэр булчинд шууд үйлчилдэг бөгөөд миозины киназын сул гинжийг идэвхигүй болгосны дүнд гилгэр булчинг сулруулдаг. Папаверинтай харьцуулвал үйлдэл нь хүчтэй бөгөөд шимэгдэлт нь хурдан, уурагтай нэгдэх нь бага

  • Дротаверины агчил тавиулах үйлдэл нь вегетатив мэдрэлжүүлэлтээс үл хамааран ходоод гэдэсний зам, шээс бэлгийн зам, судасны гилгэр булчинд адилхан үйлчилдэг. Судас өргөсгөж эдийн цусан хангамжийг сайжруулна. Үр хөврөл хордуулах болон ургийн гаж нөлөө үүсгэх нөлөөгүй. Хоол боловсруулах замаар амархан шимэгддэг. Хагас шингээлтийн үе нь 12 минут. Биохүртэхүй-100%.

Найрлага

1 шахмал: 40 мг дротаверин гидрохлорид агуулна

Бүтээгдэхүүний анхааруулга

  • ГАЖ НӨЛӨӨ: Толгой өвдөх, толгой эргэх, зүрх дэлсэх, даралт буурах, хөлрөх, дотор муухайрах, харшлын урвал илэрч болно

  • ЦЭЭРЛЭЛТ: Элэг, бөөр, зүрхний хүнд дутагдал, AВ-зангилааны II-III зэргийн хоригийн үед хэрэглэхгүй

Умайн агшаалтыг сулруулдаг гэхээр сав агшаах эмчилгээ хийлгэж байгаа хүн хэрэглэж болохгүй гэсэн үгүү яаралтай хариу өгөөч ходоод өвдөөд уух гэж авсын

Сайн байна уу, Дротаверин эм нь умайн агшилтыг сулруулдаг учраас умай агшаах эмчилгээ хийлгэж байгаа хүн эмчийн зааваргүйгээр хэрэглэж болохгүй.

hi drotaverin ene emin vilchleliin oilgomjtoi baidlar tailbarlaad ogooch hodood yumu gedes zangiraad hatraad bgan ene emiig uuj bga zov uu

Сайн байна уу ношпа гэсэн үг булчийнгийн агшилтыг сулруулж авдалт намдаах үйлчилгээтэй. Баярлалаа

Sn bnu ene emiig uugaad nuur havdaj havagnah heviin uzegdlu ysin boloo

Сайн байна уу. Дротаверин эмийг уугаад нүүр хавдаж хавагнаж байгаа бол таньд харшилж байна тийм учир эмээ уухаа зогсоогоод эмчид хандаарай.

sariin temdgn uwdultiig namdaahad uuj bolhiu 16tai

Сайн байна уу? ууж болно . Баярлалаа

sain bnuu 1sartai jiremsen hvn uuj bolohuu tonus ihtei bgaan

Сайн байна уу болохгүй тонусны эм биш. Баярлалаа

Сайн байна уу, Асуултаа оруулна уу

циститний өвчин намдаах зорилгоор ууж болох уу хүчтэй өвдөлтд яах вэ?

сайн байна уу Дротаверин нь хоол боловсруулах замын өвдөлт болон биений юм ирэх үеийн өвдөлтөнд илүү нөлөөтэй. Та ибупрофен400мг 8цагын зайтай ууж болно

ходоод өвдөхөөр нь ношфа авая гэсэн энэ эмийг өглөө.уугаад намдахгүй байна энэ эм уух нь зөв үү

сайн байна уу?1 эм байгаа ,мөн энэ эм нь гилгэр булчингийн чангаралыг суллах үйлчилгээтэй.эмчид хандан үзүүлээлээрэй.баярлалаа

Сайн бна у ходоод өвдөөд болдоггүй ээ тэгсэн энэ эмийг уудаг гээд байх юм нөлөөлөх болов у анх удаа өвлөж бга юм

сайн байна уу энэ түр өвдөлт нь намдаана та дотрын эмчид үзүүлж эмчилгээ хийлгээрэй.

Сайн байна уу,Баярлалаа.

3сартай жирэмсэн ходоод базалж өвдөөд байгаа үед ууж болох уу

Сайн байна уу,болохгүй.Баярлалаа.

3сартай жирэмсэн ходоод базалж өвдөөд байгаа үед ууж болох уу

Сайн байна уу,болохгүй.Баярлалаа.

2daralt oir ued bichij ughiin bj bolhu

сайн байна уу? Даралтанд нөлөөлөх эм биш ээ баярлалаа

Дротаверин нь шахмал бор эм мөн үү. Шахмалаар байдаг юмуу

None

Нойр булчирхай цочмог хүн хэрэглэж болох уу? Мөн хаяа хаяа зүрх дэлсэх үед ууж болох уу болох бол ямар тунгаар хэрэглэх вэ?

сайн байна уу энэ эм нь тохиромжгүй эм шо-шпа буюу гилгэр булчин суллах үйлчилгээтэй эм байгаа та манай 1800-1883 дугаарт холбогдоорой баярлалаа

Сайн байна уу? Энэ эм бөөлжилт намдаадаг эм мөн үү? Хүүхдэд бичиж өгсийн. 1 настай хүүхдэд ямар хэмжээтэй өгдөг вэ?

сайн байна уу биш шүү метоклопрамид гэдэг эм байгаа эсвэл церукал ,пирален гэдэг нэрээр ч байж болно_та 3хуваасны 1ээр өгч болно .баярлалаа

Дротаверин юуны эм бээ

сайн байна уу но-шпа бөгөөд гилгэр булчин сулруулах үйлдэлтэй эм юм.баярлалаа

Фосфалюгель тэй хамт хэрэглэж болох уу?

сайн байна уу болно баярлалаа

Sn bnuu bi odo 39.2weektei jiremsn yma onodor emch nadad noshpa. Bichii ogsn sawnii amsar nedeg gsn her vilchleh bol

Сайн байна уу Булчин сулруулах үйлчилгээтэй байдаг учраас нөлөөлнө. Та эмчийнхээ заавраар хэрэглээрэй. Баярлалаа

None

Sain bnuu emch noshpa bichij ogsiin ene em Mon uu odoo 37 weektei yumaa. Hariu ogooch

Сайн байна уу Тиймээ Но-шпа мөн. Баярлалаа