Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Виферон 3000000 МЕ №10

Үнэ

77000 ₮
Хүүхдэд (нярай болон ялангуяа дутуу) янз бүрийн халдварт үрэвсэлт өвчин хавсарсан эмчилгээндХүүхэд ба насанд хүрэгсдийн вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл В, С, Д-н хавсарсан эмчилгээндВирусын гаралтай элэгний архаг үрэвсэл ба хүндэрсэн элэгний хатуурлын эмчилгээндНасанд хүрэгсдийн (ялангуяа жирэмсэн үеийн) шээс бэлгийн замын халдварАрьс ба салст бүрхүүлийн хөнгөн болон дунд зэргийн явцтай анхдагч буюу дахилтат герпесийн байршмал хэлбэрНасанд хүрэгсдийн томуу болон амьсгалын замын вирусын гаралтай бусад цочмог халдварын (бактерын халдвараар хүндэрсэн) хавсарсан эмчилгэлгээнд хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

    • Хүүхдэд (нярай болон ялангуяа дутуу) янз бүрийн халдварт үрэвсэлт өвчин хавсарсан эмчилгээнд
    • Хүүхэд ба насанд хүрэгсдийн вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл В, С, Д-н хавсарсан эмчилгээнд
  • Вирусын гаралтай элэгний архаг үрэвсэл ба хүндэрсэн элэгний хатуурлын эмчилгээнд
  • Насанд хүрэгсдийн (ялангуяа жирэмсэн үеийн) шээс бэлгийн замын халдвар
  • Арьс ба салст бүрхүүлийн хөнгөн болон дунд зэргийн явцтай анхдагч буюу дахилтат герпесийн байршмал хэлбэр
  • Насанд хүрэгсдийн томуу болон амьсгалын замын вирусын гаралтай бусад цочмог халдварын (бактерын халдвараар хүндэрсэн) хавсарсан эмчилгэлгээнд хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Дархлал идэвхжүүлэх, вирусын ба хавдрын эсрэг үйлдэлтэй

  • Т ба В лимфоцитийн дархлал идэвхжүүлэх үйлдлийг дэмжих, иммунглобулин Е-н түвшинг хэвийн болгох, бие махбодын дотоод интерфероны системийг сэргээх үйлдэл тус тус үзүүлнэ

Найрлага

  • Рекомбинант интерферон альфа-2 -150000ед
  • Аскорбины хүчил – 0,015гр
  • Альфа Токоферол Ацетат – 0,055гр 

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Бэлдмэлийн найрлаганд хэт мэдрэг хүн хэрэглэхгүй. Эмчийн заавраар хэрэглэнэ

  • Ховор тохиолдолд харшлын урвал илэрч болно. Эмийг зогсоосноос хойш 72 цагийн дараа зовиур арилна

Хэдэн ширхэгтэй вэ

Сайн байна уу, Виферон 3000000 МЕ лаа нь 1 хайрцгандаа 10 ширхэгтэй.

Виферон лааг хийснээс хойш хэдэн минутын дараа шимэгддэг юм бэ?

Сайн байна уу 30-40минутын дараа шимэгдэж үйлчилгээ эхэлнэ. Баярлалаа

1,7-3 настай хүүхдэд Виферон 150000, 500000, 3000000 алинаас хэрэглэвэл тохиромжтой вэ?

Сайн байна уу 1,7настай 150000 3настайд 500000хэрэглэж болно. Баярлалаа

3000000 laag 2nas 7sartai hvvhded hiisen zvgeer bolu? Хүүхдэд хийж болно гэж эмийн санчаас авсын ганцхан удаа л хийсэн.л дээ ямар нэг гаж нөлөө байдаг болов уу?

Сайн байна уу, нэг удаа л хэрэглэсэн бол гаж нөлөө бага. Та хүүхдийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай.

сайн байн уу 3 000 000 сїїгээр дамжих уу ханиаднаас сэргийлэх дархлаа дэмжих зорилгоор ээж нь хийвэл яах вэ.

Сайн байна уу хүүхэддээ өөрт нь виферон 150000 хийж болно

Сайн байна уу. 3000000тай лааг өдрийн цагаар хийж болох уу.

Сайн байна уу,Өдрийн цагаар хийж болно гэхдээ орой унтахын үед хийсэн нь илүү тохиромжтой.Баярлалаа

3000000ме-г өдөрт хэдэн удаа хэрэглэх вэ том хүн??

Сайн байна уу, архаг хууч өвчнөөсөө хамаараад хэрэглэх заавар өөр байдаг тул эмчид хандаад бичүүлээрэй

Nasand hursen tom hun hereglehed her zohimjtoi ve. Darhlaa saijirdag gsen unen uu. Hden shirheg ni neg kurs boloh ve

Сайн байна уу? Болно өдөрт 2 ширхэг өглөө орой хийнэ. Дархлаа дэмжих болон вирусийг гаралтай ханиад томууны үед хэргэлдэг.

Une he'd ve

Сайн байна уу? 10ширхэг нь 70000төгрөг. Баярлалаа

Sain bnu bi 10 sard usultgui bolson shaltgaan ni virus ilersen odoo dahin jiremsleheer tuluvluj bga ene laag hereglej bolno biz de

Сайн байна уу,Ямар вирус илэрсэн бэ? Эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авч 3 саятай лааг хэрэглэж болно.Өндөр тунтай учраас хэд хоног курс эмчилгээг хийхийг зөвлөж өгнө.Давхар эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчин байгаа эсэхээ үзүүлэх хэрэгтэй.Баярлалаа

Энэ лаа тасарсан бгаа юм бна хэдийгээр ирэх вэ?

Сайн байна уу? Манай эмийн сангуудаар байгаа

Энэ лаа тасарсан бгаа юм бна хэдийгээр ирэх вэ?

Сайн байна уу? Манай эмийн сангуудаар байгаа

Өтгөн хатах тохиолдол байх уу? Осарбон лаа 250мг Метронидиазол 500мг Вельпрафен 1000мг хэрэглэж байгаа юм лдаа өтгөн хатаад дотор муухайраад байх юм энэ эмчилгээндээ байна уу

Сайн байна уу өтгөн хатах шинж өгөхгүй. Дотор муухайрах шинж өгч болно. Хоолны дараа эмээ уух эм уусны дараа шингэн зүйл сайн уух зэрэг арга хэмжээ авч дотор муухайралтыг багасгана. Баярлалаа

Өтгөн хатах тохиолдол байх уу? Осарбон лаа 250мг Метронидиазол 500мг Вельпрафен 1000мг хэрэглэж байгаа юм лдаа өтгөн хатаад дотор муухайраад байх юм энэ эмчилгээндээ байна уу

Сайн байна уу өтгөн хатах шинж өгөхгүй дотор муухайрах шинж өгч болно. Хоолны дараа эмээ уух эм уусны дараа шингэн зүйл сайн уух зэргээр дотор муухайралтыг багасгаж болно. Баярлалаа

өрхий эмнэлгийн бичгээр хямдралтай зарагддагуу

Сайн байна уу. Өрхийн эмчийн бичигээр хямдарна.

sain bnuu darhlaa ni sularaad jaahna hvitan yum uugaad hooloi obdood haluurah bh yum darhlaa saijruuldag uu biperon laa tom hvnd her hugatsaatai heregleh be

Сайн байна уу. Том хүн урьдчилан сэргийлэх зорилгоор 5-10 хоног 1000000 МЕ өдөрт 2 удаа хэрэглэнэ.

10 өдөр хэрэглэх лаагаа хийхээ мартчихжээ нөхөөд хийчхэж болох болов уу?

Сайн байна уу? Болно

Лаагаа хийхээ мартчихжээ нөхөөд 2 хийчхэж болох уу?

Сайн байна уу? Нөхөөд нэг др 2 лаа хийж бологүй. арин та өнөөдрийн л лаагаа хэрэглээрэй баярлалаа

Лаагаа хийхээ мартчихжээ нөхөөд 2 хийчхэж болох уу?

Сайн байна уу. Давхарлаж хийж болохгүй 1 ширхэгээр хийнэ. Цаашид марталгүй хийгээрэй.

10 өдөр хэрэглэх лаагаа хийхээ мартчихжээ нөхөөд хийчхэж болох болов уу?

Сайн байна уу. Давхарлаж хийж болохгүй 1 ширхэгээр хийнэ. Цаашид марталгүй хийгээрэй.

Хадгалах нөхцлийг нь сайн мэдэхгүй хөлдөөгөөд гэсгээд байсан бана одоо үр дүнгүй юу дахиж шинийг авч хэрэгдэх хэрэгтэй юу

Сайн байна уу шинийг авч хэрэглэнэ. Баярлалаа

2oi 9sartai hvvhed ymar tungaar heregleh we.

Сайн байна уу, хүүхдийн зовиураас хамаарч тунг тогтооно, өрхийн эмчдээ хандаарай, Дэлгэрэнгүй мэдээлэлийг 1800-1883-аас лавлана уу, Баярлалаа

Энэ лаа эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөөр олгогддог уу? Хэдэн төгрөг болж хямдрах бол?

Сайн байна уу хөнгөлөлтөнд ордог. Баярлалаа

Sain bnu shambaramiin hund helber para gedeg bolson hun bnaa darhlaa muudaad yadarhaar garaad irdeg yuma eniig hereglej bolhu? Arhag huucht bol yadag yum sederdeg yumu? Humuusiin asuult hariultaas tgj oilgoloo???

сайн байна уу энэ үед хэрэглэж болно.

HVR16 gedeg virus ilersen yumaa ene laag hereglej bolhuu

Сайн байна уу? Эмчийн заалтаар хэрэглээрэй. Баярлалаа

2нас 3сартай хүүхдэд хэдтэй лааг нь хэрэглэх вэ. дархлаа дэмжих гсиймаа

сайн байна уу Виферон 150000 МЕ №10 5-7хоног хэрэглэнэ.

Sain bnu. 3.000.000 laag tom hvn udurt 1 udaa 10 udur hiihvv. Darhlaa demjih zopilgoop

Сайн байна уу,болно оо.

сайна байна уу метронидазол 500мг, Тержинан энэ 2-той дархлаа сайжруулах зорилгоор хэрэглэж болох уу.

сайн байна уу хамт хэрэглэж болно.

Сайн байна уу? Виферон лаа биш Viferron гээд том хүний дархлаа дэмждэг эм эмийн санд байдаг юм байдаг юм байна улаан цааста, энэ талаар мэдэх бол дэлгэрэнгүй зөвлөгөө өгөөч

Сайн байна уу, 19 төрлийн найрлагатай амин дэм байгаа, өдөрт 1 ширхэгээр хоолны дараа хэрэглэнэ, Баярлалаа

jiremsen hun hereglej boloh uu

Сайн байна уу,болно оо.Дархлаа дэмжих вирусын эсрэг лаа байгаа.Баярлалаа

Сайн байна уу, 3000000-тай лааг флемаксин 500, гроприносин 500, тержанинтай хамт хэрэглэж болох уу?Үрэвсэл болон цитоломегаловирусын өөрчлөлттэй гарсан юм л даа. Курс эмчилгээ хэр удаан үргэлжлэх вэ? Бас фунголон 100-г бичиж өгсөн байна.

сайн байна уу та яг эмчийн зааврынхаа дагуу л хэрэглээрэй. баярлалаа.

HPV ilersen yumaa yumar tungaar hed honog heregleh ve?

Сайн байна уу,1саятайгаар 1ширхэгээр 10өдөр шулуун гэдсээр хийнэ.Баярлалаа.

Виферон гээд улаан цаастай эмлаа 2 ын аль нь үйлчилгээ сайтай үр дүнтэй вэ 2 ууланг нь хамт хэрэглэж болох уу

сайн байна уу? алийг нь ч хэрэглэж болно оо та аль 1-г нь л хэрэглэх хэрэгтэй. баярлалаа.

4 сартай хүүхдэд аль лааг нь хэрэглэж болох вэ?

Сайн байна уу,150000МЕ-тэйг хэрэглэнэ. Баярлалаа.

Дархлаа сайжруулах зорилгоор кумдам тариа виферон лаа 2ийн аль нь илүү сайн бэ

Сайн байна уу Аль аль нь дархлаа сайжруулах, вирус хавдарын эсрэг үйлчилгээтэй байгаа та аль нэгийн сонгоод хэрэглээд үзээрэй Баярлалаа

Сайн байна уу? Том хүн 3,000,000 хэрэглэх нь зөв үү? Для детей гэсэн байна. Уул нь өрхийн эмч B,D вирустэй гээд бичиж өгсөн юм. Бас өдөрт нэг хэрэглэнэ гэсэн,

сайн байна уу хүүхэд том хүн аль аль нь хэрэглэнэ баярлалаа

Сайн байна уу. жирэмсэн хүн хэрэглэж болох уу /2сартай/

сайн байна уу? хэрэглэж болноо баярлалаа

Хөхүүл хүн энэ лааг дархлаагаа сайжруулах зорилгоор хэрэглэж болох уу?

Сайн байна уу ? Хэрэглэж болно. Баярлалаа .

herpes virusd hereglej bolohuu .yaj ymar tungaar heregleh ve

Сайн байна уу Вирусын эсрэг үйлчилгээтэй. Насанд хүрэгчид 1 саятайгаар өдөрт 1-2 удаа хэрэглэнэ. Баярлалаа