


Бараа бүтээгдэхүүний тайлбар
Хоногт 1-2 шахмалаар дотуур ууж хэрэглэнэ
Эмийн эмчилгээний тун нь өвчний явц, хүндрэл, халдвар авсан байдлаас шалтгаална
Хэрэглэх арга:Нимгэн бүрхүүлтэй шахмалыг хангалттай хэмжээний шингэнээр даруулж залгиж ууж хэрэглэнэ. Тунг тааруулж хэрэглэх зорилгоор шахмалыг хэрчлээс бүхий шугамаар хувааж болно
Шахмалыг хооллох үед болон хоолны хооронд хэрэглэж болно
Бөөрний үйл ажиллагаа хэвийн өвчтөнд хэрэглэх тун
Левофлоксацин нь үндсэндээ бөөрөөр ялгардаг учир бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй өвчтөнд тунг багасгаж хэрэглэнэ
Хэрэглэх заалт | Хоногийн тун (өвчний хүндрэлээс хамаарч) | Эмчилгээний үргэлжлэх хугацаа |
Хамрын дайвар хөндийн архаг үрэвсэл (синусит) | 500 мг бүрхүүлтэй шахмалыг хоногт 1 удаа | 10–14 өдөр |
Гуурсан хоолойн архаг үрэвслийн цочмог хурцдал | 250–500 мг бүрхүүлтэй шахмалыг хоногт 1 удаа | 7–10 өдөр |
Уушгины үрэвсэл (пневмония) | 500 мг бүрхүүлтэй шахмалыг хоногт 1-2 удаа | 7–14 өдөр |
Шээсний замын хүндрэлгүй халдвар | 250 мг бүрхүүлтэй шахмалыг хоногт 1 удаа | 3 өдөр |
Шээсний замын хүндрэлтэй халдвар (бөөр-пиелонефрит) | 250 мг бүрхүүлтэй шахмалыг хоногт 1 удаа | 7–10 өдөр |
Түрүү булчирхайн бактерийн гаралтай архаг халдвар (простатит) | 500 мг бүрхүүлтэй шахмалыг хоногт 1 удаа | 28 өдөр |
Арьс ба зөөлөн эдийн халдвар | 500 мг бүрхүүлтэй шахмалыг хоногт 1 удаа эсвэл 250мг шахмалыг 1-2 удаа | 7–14 өдөр |
Бүтээгдэхүүний хэрэглэх заавар
Хинолины бүлгийн өргөн хүрээний үйлдэлтэй антибиотик
Бэлдмэл олон төрлийн бактерийн эсрэг идэвхтэй үйлчилнэ
Бэлдмэлийг түүнд мэдрэг бактериар үүсгэгдсэн насанд хүрэгсдийн хөнгөн болон дунд зэргийн явцтай бактерийн халдварын эмчилгээнд хэрэглэнэ
Бактерийн гаралтай архаг, цочмог синусит хамрын нэг болон олон дайвар хөндийн үрэвсэл
Амьсгалын доод замын халдвар: гуурсан хоолойн архаг үрэвслийн бактерийн гаралтай цочмог хурцдал, эмнэлгийн бус уушгины үрэвсэл, хатгалгаа
Шээсний замын хүндрэлгүй халдвар
Шээсний замын хүндрэлтэй халдвар (бөөр-пиелонефрит)
Түрүү булчирхайн бактерийн гаралтай архаг халдвар (простатит)
Арьс ба зөөлөн эдийн халдвар
Найрлага
Бүрхүүлтэй шахмалд: 500мг левофлоксацин (левофлоксацины гемигидрат) агуулагдана
Бүтээгдэхүүний анхааруулга
Левофлоксацин болон бэлдмэлийн найрлага дахь бусад туслах бодис, хинолины бүлгийн бусад бэлдмэлд хэт мэдрэг (харшил) хүмүүсТаталдаа (эпилепси) Хинолины бүлгийн эм хэрэглэсэнтэй холбоотойгоор шөрмөсний эмгэг илэрч байсан өгүүлэмжтэй хүмүүс Хүүхэд ба өсвөр насныхан Жирэмсэн үе Хөхүүл үед хэрэглэхгүй.