Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Ко-Диротон 10мг/12.5мг №30

Үнэ

26100 ₮
Ко-Диротон 10мг+12,5мг тунтай шахмалыг хоногт нэг удаа ууж хэрэглэнэ

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Ко-Диротон 10мг+12,5мг тунтай шахмалыг хоногт нэг удаа ууж хэрэглэнэ

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Цусны даралт бууруулах үйлдэлтэй нийлмэл найрлагатай бэлдмэл 

  • Хавсарсан бэлдмэл хэрэглэх шаардлагатай цусны даралт ихсэх эмгэгтэй өвчтөнд хэрэглэнэДотуур ууж хэрэглэнэ

Найрлага

  • Үйлчлэгч бодис:10мг лизиноприл (10,89мг лизиноприл дигидрат хэлбэрээр) болон 12,5мг гидрохлоротиазидыг агуулдаг

  • Туслах бодис: Маннитол (E421), индиготиний лак (Е132), желатинжуулалтын өмнөх хэлбэрийн цардуул, эрдэнэшишийн цардуул, кальцийн гидрофосфат дигидрат, желатинжуулалтын өмнөх хэлбэрийн хэсэгчилсэн цардуул, магнийн стеарат

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Хориглох заалт: Бэлдмэлийн найрлаганд лизиноприл болон гидрохлоротиазидэд болон туслах бодист харшилтай өвчтөнд АХФ-ийг хориглогч эмэнд харшилдаг ангионевротик хавантай өвчтөнд (Квинкийн хаван, АХФ-ийг хориглогч бэлдмэлийг хэрэглэсэнтэй холбоотой) анури, бөөрний дутагдалтай өвчтөн (креатинины клиренс 30мл/мин-аас бага), өндөр нэвчимтгий чанартай мембран хэрэглэдэг гемодиализ, гиперкальциеми, гипонатриеми, порфири, комийн өмнөх байдал, элэгний ком, чихрийн шижингийн хүнд хэлбэр, 18 нас хүртэлх хүүхэд (эмчилгээний үр дүн болон аюулгүй байдал нь судлагдаагүй учраас)

  • Болгоомжлол: Аортын нарийсал гипертрофик кардиомиопати, 2 талын бөөрний судасны нарийсал, ганц бөөртэй хүнд даамжирсан азотеми, бөөр шилжүүлэн суулгасны дараах байдал, бөөрний дутагдал (креатининий клиренс 30мл/мин-аас бага байх), анхдагч гиперальдостеронизм, артерийн гипотензи, чөмөгт ясны гипоплази, гипонатриеми (цусны даралт ихсэх эрсдлээс сэргийлэх зорилгоор давстай болон давс багатай хоол хэрэглэж байгаа өвчтөн), гиповолемийн байдал (суулгалт, бөөлжилт), холбогч эдийн эмгэгтэй өвчтөн (улаан чонон яр, склеродерми), чихрийн шижин, тулай, цус төлжүүлэх ясны хэм дарангуйлагдах, гиперурикеми, гиперкалиеми, зүрхний шигдээс, тархины судасны эмгэг (тархины цусан хангамжийн дутагдал), зүрхний архаг хүнд хэлбэрийн дутагдал, элэгний дутагдал болон хижээл настанд болгоомжтой хэрэглэнэ

  • Гаж нөлөө: Элбэг тохиолддог гаж нөлөөнд: толгой өвдөх, толгой эргэх шинж илэрдэг

  • Бусад гаж нөлөө: Зүрх судасны тогтолцооны талаас: илэрхий артерийн даралт буурах, цээжээр өвдөх, ховор тохиолдолд  ортостатик гипотензи, тахикарди, брадикарди, зүрхний дутагдлын шинж илрэх, атриовентрикуляр дамжуулалтын өөрчлөлт, инфаркт миокард

  • Хоол боловсруулах тогтолцооны талаас: бөөлжис цутгах, бөөлжих, хэвлийгээр өвдөх, ам хатах, диарея, диспепси, анорекси, амт өөрчлөгдөх, панкреатит, гепатоцеллюляр эсвэл цөс зогсонгошилтын шарлалт, гепатит

  • Арьсны талаас: Чонон хөрвөс, хөлс ихээр ялгарах, фотосенсибилизаци, арьс загатнах, үс унах

  • Төв мэдрэлийн тогтолцооны талаас: сэтгэл санаа тогтворгүй болох, анхаарал төвлөрөлт сулрах, парестези, амархан ядрамтгай болох, нойрмоглох, мөч болон уруул татваганах, ховор тохиолдолд  астеник хам шинж, ухаан санаа самуурах

  • Амьсгалын тогтолцооны талаас: диспноэ, хуурай ханиалга, бронхоспазм, апноэ

  • Цус төлжүүлэх эрхтний талаас: лейкопени, тромбоцитопени, нейтропени, агранулоцитоз, анеми (гемоглобины хэмжээ буурах, гематокрит, эритроцитопени)

  • Харшлын урвал: нүүр, мөч, уруул, хэл төвөнх/эсвэл таглаа мөгөөрсний ангионевротик хаван (тусгай хэсгээс үзнэ үү), арьсны тууралт, загатнаа, халууралт, васкулит, антинуклеар эсрэг биеийн эерэг урвал, улаан эсийн тунах хурд ихсэх, эозинофили

  • Шээс бэлгийн замын тогтолцооны талаас: уреми, олигоури, анури, бөөрний үйл ажиллагаа буурах, бөөрний хурц дутагдал, бэлгийн дур буурна

  • Лабораторийн үзүүлэлт: гиперкалиеми эсвэл гипокалиеми, гипонатриеми, гипомагниеми, гипохлореми, гиперкальциеми, гиперурикеми, гипергликеми, цусан дахь мочевин, креатинины хэмжээ ихсэх, гипербилирубинеми, гиперхолестеринеми, гипертриглицеридеми, глюкозын толерант буурах, элэгний трансаминазын идэвхжилт ихсэнэ. Ихэвчлэн бөөр, чихрийн шижин болон реноваскуляр гипертензитэй өвчтөнд илэрдэг

  • Бусад: артралги, артрит, миалги, халуурах, ургийн хөгжил өөрчлөгдөх болон тулайн өвчин сэдэрдэг

  • Эмийн тунг хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд: Шинж тэмдэг: артерийн даралт илэрхий буурах, ам хатах, нойрмоглох, шээс хаагдах, өтгөн хатах, тайван бус болох, цочромтгой болох

  • Эмчилгээ: шинж тэмдэгийн эмчилгээ, судсаар шингэн юүлэх, цусны даралтыг хянах, усгүйжилтийн эсрэг болон ус эрдсийн тэнцвэрт байдлыг нөхөх эмчилгээг хийнэ. Цусанд мочевин, креатинин болон эрдсийн хэмжээг хянана. Мөн шээсний гарцыг сайн ажиглана

  • Эмийн харилцан нөлөөлөл: Калийг хадгалагч шээс хөөх бэлдмэл (спиронолактон, триамтерен, амилорид) мөн кали болон калийг агуулсан давс орлуулагч бэлдмэлтэй хамт хэрэглэх үед бөөрний үйл ажиллагаа алдагдсанаас гиперкалиеми үүсэх эрсдэлтэй учир байнга бөөрний үйл ажиллагаа болон цусанд агуулагдах калийн хэмжээг хянах шаардлагатай. Судас өргөсгөх үйлдэлтэй бүлгийн бэлдмэл, барбитурат, фенотиазин, гурван цагиргат антидепрессант, этанолтой хамт хэрэглэхэд бэлдмэлийн даралт бууруулах үйлдлийг ихэсгэдэг. Стероид бус үрэвслийн эсрэг үйлдэлтэй бэлдмэл болох индометацин г.м мөн эстрогентэй хамт хэрэглэхэд лизиноприлийн даралт бууруулах үйлдлийг сулруулдаг. Литийн давстай хамт хэрэглэхэд бие махбодиос литийн ялгаралтыг удаашруулснаас түүний зүрх хордуулах болон бөөр хордуулах үйлдлийг ихэсгэдэг. Антацид болон колестираминтай хамт хэрэглэхэд хоол боловсруулах замаар бэлдмэлийн шимэгдэлтийг багасгадаг. Ко-Диротон® нь салицилатийн мэдрэл хордуулах чадварыг нь дэмжих, дотуур ууж хэрэглэдэг гипогликемийн бэлдмэл, норэпинефрин, эпинефрин болон тулайн эсрэг бэлдмэлийн үйлдлийг сулруулдаг бол зүрхний гликозидын, ялангуяа гаж нөлөө, захын миорелаксантийн үйлдлийг дэмждэг мөн хинидиний ялгаралтыг багасгадаг. Дотуур ууж хэрэглэдэг жирэмслэлтээс хамгаалдаг бэлдмэлийн үйлдлийг дарангуйлдаг. Этанол нь бэлдмэлийн даралт бууруулах үйлдлийг ихэсгэдэг. Нэгэн зэрэг метилдопатай хамт хэрэглэхэд гемолиз үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг

  • Тусгай заалт: Шинж тэмдгийн артерийн гипотензи Шээс хөөх бэлдмэл, тусгай хоолны дэглэм баримталсан, ямар нэгэн шалтгаанаас бие махбод үсгүйжсэнээс (их хэмжээгээр хөлрөх, давтан суулгалт ба бөөлжих, диализид орох) шалтгаалж гипонатриемитай, эсвэл эргэлдэх цусны хэмжээ багатай өвчтөнд цусны даралт буурч шинж тэмдэгийн гипотензи үүсэх магадлалтай (эмийн харилцан нөлөөлөл бүлгээс үзнэ үү). Зүрхний архаг дутагдалтай болон бөөрний дутагдалтай эсвэл бөөрний дутагдалгүй өвчтөнд артерийн даралт огцом буурах хандлагатай. Энэ нь ихэвчлэн зүрхний хүнд хэлбэрийн архаг дутагдалтай өвчтөнд диуретикийг өндөр тунгаар хэрэглэх, гипонатриеми болон бөөрний үйл ажиллагааны өөрчлөлттэй холбоотой. Эдгээр өвчтөнд эмчилгээг эмчийн хатуу хяналтан дор явагдах шаардлагатай. Тархины судасны эмгэг, зүрхний шигдээсийн үед цусны даралтыг илэрхий бууруулснаар тархинд цус харвах болон миокардын инфаркт үүсгэдгийг анхаар. Транзитор хэлбэрийн артерийн гипотензийн үед уг бэлдмэлийг хэрэглэхгүй гэсэн эсрэг заалт биш. Эмийн эмчилгээний өмнө натрийн хэмжээг хэвийн болгох эсвэл алдсан шингэнийг нөхсөний дараа эмийн эмчилгээний эхний тунгийн үйлдлийг сайн хянах шаардлагатай. Бөөрний үйл ажиллагаа алдагдах илэрхий артерийн даралт буурсан зүрхний архаг дутагдалтай өвчтөнд АХФ-ийн ингибитор бүлгийн бэлдмэлийн эхний тунг хэрэглэсний дараа бөөрний үйл ажиллагаа дарангуйлагддаг. Бөөрний хурц дутагдалд хүрсэн тохиолдол бүртгэгдсэн. Хоёр талын бөөрний болон нэг бөөртэй хүний артерийн судасны нарийсалттай өвчтөнд АХФ-ийн ингибитор бүлгийн бэлдмэлийг хэрэглэхэд цусанд агуулагдах мочевины ба креатинины хэмжээ ихэсдэг. Энэ нь эргэх үйлдэлтэй. Хэт мэдрэг чанар ангионевротик хаван АХФ-ийг ингибитор, ялангуяа лизиноприлээр эмчлэх эмчилгээний ямар ч үед хэт мэдрэг хариу урвал ам, уруул, тагнай, хэл, төвөнх, үе мөчийн хэлбэрийн ангионевротик хаван илэрнэ. Энэ тохиолдолд эмчилгээг зогсоож эмнэлзүйн шинж тэмдэг арилтал эмч өөрийн хяналтандаа байлгана. Харшлын эсрэг бэлдмэлийг хэрэглэхэд нүүр, уруул болон мөчдийн хаван богино хугацаанд арилна. Төвөнхийн ангионевротик хаван нь үхэлд хүргэж болзошгүй. Хэл, тагнай болон төвөнхийн хаван нь амьсгалын замыг бөглөх аюулд хүргэдэг учир яаралтай арга хэмжээ авах шаардлагатай

  • Үүнд: 0,1%-ийн адреналины (эпинефрин) уусмалыг 0,3-0,5мл-ийг (1:1000) арьсан дор тарьж амьсгалын замыг чөлөөлөх арга хэмжээг яаралтай авна. Ханиалга АХФ-ийг ингибиторыг хэрэглэх явцад ханиалга үүсдэг. Ханиалга нь хуурай, удаан үргэлжилдэг бөгөөд эмчилгээг зогсооход арилдаг. Ханиалгыг ялган оношлоход АХФ-ийг ингибиторыг хэрэглэхэд ханиалга үүсдэгийг тооцох шаардлагатай. Гемодиализид байгаа өвчтөнд Гемодиализын үед өндөр нэвчимтгий чанартай полиакрил-нитрилоны ялтас болох AN69-ыг хэрэглэснээр АХФ-ийн ингибитор хэрэглэдэг өвчтөнд анафилаксийн шокийг үүсгэдэг. Иймээс энэ хоёрыг цуг хэрэглэхээс зайлсхийх, эсвэл даралт бууруулдаг өөр бэлдмэл болон эсвэл диализийн өөр ялтасыг сонгох шаардлагатай. Мэс засал ерөнхий унтуулга. Хүнд хагалгаа болон даралт бууруулах үйлдэлтэй наркозын бүлгийн бэлдмэлийг хэрэглэхэд лизиноприл нь ренинээс ангиотензин II үүсэлтийг дарангуйлдаг. Дээр дурьдсан шалтгааны дагуу эргэлдэх цусны хэмжээ хэвийн болгосноор гипотони арилдаг. Иймд хагалгаанд (эрүү нүүрний мэс ажилбарыг оруулна) орохын өмнө мэдээгүйжүүлэгч эмчид АХФ-ийн ингибиторыг хэрэглэдэг эсэхийг хэлэх шаардлагатай. Цусан дахь калийн хэмжээ зарим тохиолдолд гиперкалиеми ажиглагдсан. Гиперкалиеми үүсгэх эрсдэлт хүчин зүйлд бөөрний дутагдал, чихрийн шижин, кали болон калийн бэлдмэлийг дотуур уух, гепарин хэрэглэснээр, ялангуяа бөөрний эмгэгтэй өвчтөнд гиперкалиеми үүснэ. Шинж тэмдгийн гипотони үүсэх эрсдэлтэй өвчтөн (давс бага хэрэглэдэг эсвэл давс хэрэглэдэггүй), гипонатриеми эсвэл гипонатриемигүй, өндөр тунгаар диуретикийг хэрэглэдэг өвчтөн эмийн бэлдмэлийг хэрэглэхийн өмнө заавал алдсан ус-эрдсээ нөхсөн байх шаардлагатай.Бодисын солилцоо ба дотоод шүүрлийн үр дүн тиазидын диуретик нь глюкозын толерантад нөлөөлдөг учир дотуур ууж хэрэглэдэг гипогликемийн бэлдмэлийн тунг зохицуулах шаардлагатай. Тиазидын диуретик нь бөөрөөр кальцийн ялгаралтыг багасгаснаар гиперкальциемийг үүсгэдэг. Илэрхий гиперкальциеми нь далд хэлбэрийн гиперпаратиреозын шинж болдгийг анхаар. Иймд бамбай булчирхайн үйл ажиллагааны сорил өгөхөөс өмнө тиазидын диуретикийн эмчилгээг зогсооно