Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Мертенил 10мг №30

Үнэ

40500 ₮
Бэлдмэлийг өдөрт нэг удаа хоолноос хамаарахгүйгээр бүхлээр нь залгиж ууна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийг өдөрт нэг удаа хоолноос хамаарахгүйгээр бүхлээр нь залгиж ууна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг (гиполипидеми) бүлгийн бэлдмэл

Найрлага

  • Нэг шахмал бүрхүүлтэй шахмалд: Мертенил® 5мг бүрхүүлтэй шахмалд: розувастатин кальции 10,4мг 5мг розувастатинтэй тэнцэнэ

  • Туслах бодис: Лактозын моногидрат, бичил талст целлюлоз 12, магнийн гидроксид, кросповидон (А төрөл), магнийн стеарат

Бүтээгдэхүүний анхааруулга

           Эсрэг заалт: 5мг Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй

  • Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй
  • Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас багагүй), Миопати, Циклоспоринтай хамт хэрэглэх, тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай
  • Жирэмсэн болон хөхүүл эх
  • Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэйчүүд
  • 18 нас хүртэлх хүүхэд (Эмийн үйлчилгээ болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй)- Чайлд-Пьюгийн шугамаар 9-ээс дээш баллын үнэлгээтэй элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй
  • Лактоз, лактазын дутагдалтай болон глюкоз-галактозын мальабсорбцитай өвчтөнд хэрэглэхгүй
  • Болгоомжтой хэрэглэх: 5мг, 10мг болон 20мг шахмалын хувьд:Миопати болон рабдомиолиз үүсэх эрсдэлтэй, бөөрний дутагдал, гипотериоз хувь хүнд болон гэр бүлд нь удамшлын булчингийн эмгэгтэй гэсэн асуумжтай, ГМГ-КоА-редуктаза болон фибратыг хэрэглэхэд булчин хорддог гэсэн асуумжтай архи хэт их хэрэглэдэг цусанд агуулагдах розувастатины хэмжээг ихэсгэдэг нөхцөл байдал 70-аас дээш насны өндөр настанд асуумжид элэгний эмгэгтэй сепсис артерийн гипотензи том талбайг хамарсан мэс засал гэмтэл бодисын солилцоо, дотоод шүүрэл болон эрдсийн хүнд алдагдалтай хяналтгүй эпилепситэй хүмүүст болгоомжтой арьс өнгө (ази хүмүүст) фибраттай нэгэн зэрэг хэрэглэхдээ болгоомжилно

  • Гаж нөлөө: Мертенил® хэрэглэх явцад богино хугацаатай, хөнгөн хэлбэрийн гаж нөлөө илэрдэг. Эмнэлзүйн ажиглалтаар нийт розувастатин хэрэглэж байсан өвчтөний 4% нь гаж нөлөөнөөс болж эмийн эмчилгээнээс татгалзсан

  • Жирэмсэн болон хөхүүл үеийн хэрэглээ:   Мертинил®-ийг жирэмсэн болон хөхүүл эхэд хэрэглэхийг хориглоно. Найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэлийг төрөх насны эмэгтэй хэрэглэх шаардлагатай. Холестерин болон холестерины бионийлэгжилтийн бүтээгдэхүүн нь ургийн өсөлтөнд сайнаар нөлөөлдөг учир ГМГ-КоА-редуктаза ферментийн ингибиторыг жирэмсэн эхэд хэрэглэхдээ үр дүн, эрсдлийг маш сайн тооцсон байх шаардлагатай. Бэлдмэлийг хэрэглэх явцад жирэмслэвэл розувастатиныг хэрэглэхээ шууд зогсооно. Розувастатин нь хөхний сүүгээр гадагшилдаг гэсэн судалгаа байхгүй. Хөхүүл эх розувастатиныг хэрэглэх тохиолдолд хүүхдийг хөхнөөс гаргах шаардлагатай

2014 оны зүрхний холбооноос гаргасан цусны холестеролын удирдамж байна уу

байхгүй

Аторис ба симвастатинаас ямар ялгаатай вэ? Тусална уу? Энэ эмийг даатгалаар авч болох уу?

Сайн байна уу даатгалаар авч болно. Ижил үйлчилгээтэй эм байгаа. Баярлалаа

Хэдэн сар уух вээ холестрин их гэж шинжилгээгээр гарсан гаж нөлөө бий юу зүрх дэлсдэг хүнд яах бол

Сайн байна уу, 2-3 сар хэрэглээд дотрын эмчид хандана уу, өдөрт 1 удаа оройн хоолны дараа хэрэглэнэ, Баярлалаа

Мертенил эмийг даатгалаар олгодог уу

Сайн байна уу, даатгалаар олгодоггүй.Баярлалаа.

Мертенил 10 мг оройд 1-ээр ууж байсийн гэтэл жирэмсэн болжээ. Гаж нөлөө бий юу

Сайн байна уу,гаж нөлөө байхгүй байгаа,одоо уухаа зогсооно.Баярлалаа.

бусад хэв шинжийн буюу элэгнээс хамааралтай сахарт энэ эмийг уух нь зөв үү?

Энэ эм нь цусандахь илүүдэл өөхийг задалдаг сахарын эм биш тул сахарын зориулалтын эмийг мэргэжлийн эмчийн зөвөлгөөнөөр ууна.

энэ эм элгэнд муу юу

Сайн байна уу,Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй.Баярлалаа.

Мертенил 10мг ийг архитай хэргэлвэл зүгээр үү

Сайн байна уу ? Хэрэглэж болохгүй .Баярлалаа .

Мертенил 10 мг эм даатгалын хөнгөлөлтөнд байгаа юу. Даатгалаар авч болохуу

Сайн байна уу Өрхийн эмчээсээ асуугаарай.Баярлалаа.

Сайн бна уу. Мертенил 10 эмийг сая хэвтээд гарахад холестерин их гараад бичиж өгсөн юм. Хугацааг нь бичээгүй бна. Хэдэн сар ууж байж холестерин багасах бол.

сайн байна уу? эмийн тун хугацааг эмчлэгч эм тогтоодог байгаа баярлалаа