Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Мертенил 20мг №30

Үнэ

60000 ₮
Хоногийн ямар цагт хоол унднаас хамаарахгүйгээр зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь 1 удаа усаар даруулж ууна 

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хоногийн ямар цагт хоол унднаас хамаарахгүйгээр зажлахгүй, жижиглэхгүйгээр шахмалыг бүхлээр нь 1 удаа усаар даруулж ууна 

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Цусан дахь өөх тосны хэмжээг бууруулна

  • Анхдагч гиперхолестеринеми буюу биеийн хүчний дасгал, биеийн жин буурах. Гомозигот гэр бүлийн гиперхолестеринемийн үед хоол эмчилгээнд болон бусад өөх тос бууруулдаг бэлдмэлтэй хавсарч хэрэглэнэ

Найрлага

  • Розувастатин 20мг

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Эсрэг заалт:Розувастатин болон бэлдмэлийн найрлаганд орсон бодист хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.Элэгний эмгэгийн идэвхжилтийн үе, ялангуяа элэгний трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшинд байгаа болон бусад элэгний ферментийн идэвхжилттэй үед цусанд агуулагдах трансаминазын хэвийн хэмжээний дээд түвшингээс 3 дахин өндөр байгаа тохиолдолд хэрэглэхгүй. Бөөрний үйл ажиллагааны илэрхий өөрчлөлттэй (КК 30мл/мин-аас багагүй). Миопати- Циклоспоринтай хамт хэрэглэх,тухайн өвчтөн миотоксик хордлого үүсэх хандлагатай, жирэмсэн болон хөхүүл эх,найдвартай жирэмслэлтээс хамгаалах бэлдмэл хэрэглэдэггүй төрөх насны эмэгтэйчүүд, 18 нас хүртэлх хүүхэд (Эмийн үйлчилгээ болон аюулгүй байдлын судалгаа хийгдээгүй)- Чайлд-Пьюгийн шугамаар 9-ээс дээш баллын үнэлгээтэй элэгний дутагдалтай өвчтөнд хэрэглэхгүй

  • Лактоз, лактазын дутагдалтай болон глюкоз-галактозын мальабсорбцитай өвчтөнд хэрэглэхгүй

мертенил уухаар таргалаад байх юм

Сайн байна уу таргалах үндэс байхгүй өөр зүйлээс болж жин нэмж байгааг тодруулаарай. Баярлалаа

Жин хасах зорилгоор ууж болох уу?

Сайн байна уу уучлаарай жин хасах зорилгоор ууж болохгүй. Баярлалаа

элэгний өөхлөлттэй гэж гарсан одоо нас 42-той ууж болох болов уу

Сайн байна уу ууж болно. Цусанд холестрин бууруулах эм байгаа. Баярлалаа

Сайн байна уу. Холестирин бууруулах зорилгоор эмч Аторис эм бичиж өгсөн бөгөөд одоо 7 хоног ууж байна. Бүх бие өвдөөд байна. Булчин өвтгөх сөрөг үр дагавартай гэж ойлгосон. Энэ Мертенил уувал булчин өвдөлт бас байх уу. Аль нь дээр вэ.

Сайн байна уу адилхан булчингаар өвдөнө. Энэ нь хэсэг хугацаанд нөлөөлнө. Баярлалаа

Сайн байна уу мертенил, magnes direct хамт ууж болох уу харшлах зүйл бна уу

сайн байна уу Мертенил нь цусан дахь өөх тосны хэмжээг бууруулдаг. Магнес директ нь булчин, зүрх, мэдрэлийг магни-р хангахад зориулсан мөхлөгжүүлсэн бэлдмэл Энэ 2 хоорондоо харшлах зүйл байхгүй

верошпирон болон uractonum 25 үйлчилгээ ижил үү

Сайн байна уу Верошпирон 25мг тай нь Урактонум 25мг тай адилхан үйлчилгээтэй. Баярлалаа

Мертенил 10 мг орой уух гэсэн уух цаг хэдийд байвал тохиромжтой вэ

Сайн байна уу,21 цагт ууж болно.Баярлалаа.