Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Депакин хроносфер 100мг №30

Үнэ

48000 ₮
Хоногийн тунг 1 удаа эсвэл 2 хувааж хоолтой хамт хэрэглэх нь тохиромжтой.Халуун хоол болон шингэн зүйлтэй /шөл кофе цай г.м/ хамт хэрэглэж болохгүй.Хоногийн дундаж тун Хүүхдэд/14 хүртэлх насны/-30мг/кгӨсвөр үеийнхэн/14-18нас/-25мг/кгНасанд хүрэгсэд болон ахмад настангуудад/60 кг болон дээш жинтэй/-20мг/кг

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Хоногийн тунг 1 удаа эсвэл 2 хувааж хоолтой хамт хэрэглэх нь тохиромжтой.

  • Халуун хоол болон шингэн зүйлтэй /шөл кофе цай г.м/ хамт хэрэглэж болохгүй.

  • Хоногийн дундаж тун 

  • Хүүхдэд/14 хүртэлх насны/-30мг/кг

  • Өсвөр үеийнхэн/14-18нас/-25мг/кг

  • Насанд хүрэгсэд болон ахмад настангуудад/60 кг болон дээш жинтэй/-20мг/кг



Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  •  Депакины эпилепсийн эсрэг үйлдлийн механизм олон талтай.  

  •  Депакин нь ГАМК-трансаминаза ферментийг дарангуйлж тархины ГАМК-ын хэмжээг ихэсгэснээр нейронуудын сэрэмтгий чанарыг багасгана.•

  • Нейронуудын сэрэмтгий чанарыг ихэсгэдэг амин хүчлүүд болох аспартат, глутамат, глициний нийлэгжилтийг дарангуйлна. •

  • Хлорын ионы шахуургын идэвхитэй хам рецепторт (пикротоксины рецептор) нөлөөлнө.

  • Депакин нь сэтгэл санааг сэргээх, сэтгэл засах үйлдэлтэй.

  •  Тархи болон нугасны шингэнд сайн нэвтэрдэг.

  • Бэлдмэлийн цусны плазм дахь концентраци нь 40-100 мг/л байхад эмчилгээний үр нөлөө эхэлнэ. Хэрэв плазм дахь концентраци нь 200 мг/л -с хэтэрвэл тунг заавал багасгана Цусны плазм дахь тогтвортой концентраци нь 4-14 цагийн хооронд байх тул хоногийн хугацаанд ихсэж багасдаггүй нэг хэвийн байдгаараа бусад ууж хэрэглэдэг бэлдмэлүүдээс ялгаатай.

Найрлага

  • Вальпроат натри 

  • Вальпроны хүчил 

Бүтээгдэхүүний анхааруулга

ГАЖ НӨЛӨӨ: Дотор муухайрах, ходоод өвдөх (эмчилгээний эхэнд), хоолны дуршил нэмэгдэж таргалах, сарын тэмдэг хямрах, арьсны урвал, үс унах, гар бага зэрэг чичрэх, нойрмоглох, элэг болон нойр булчирхайн үйл ажиллагаа хямрах, цусны бүлэгнэлт хямрах, сонсгол муудах, бөөрний үйл ажиллагаа түр хугацаагаар хямрах, элэгний (шарлалт) эсвэл бөөрний үйл ажиллагаа алдагдах зэрэг гаж нөлөө илэрч болно.

ЦЭЭРЛЭЛТ: Цочимог болон архаг гепатит, гепатитаар өвдөж байсан хүмүүс, жирэмсэн үе, депакинд хэт мэдрэг хүмүүст хэрэглэхгүй.

АНХААРУУЛГА: Эмчилгээний эхний 6 сар элэгний үйл ажиллагааг үе үе хянах, хэрэв протромбины хэмжээ эрс багасах, трансаминаза билирубин ихэсвэл эмчилгээг зогсооно.