Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Микстард 100 ОУН 10мл №1

Үнэ

25000 ₮
Бэлдмэлийг ихэвчлэн өдөрт 1-2 удаа тарьж хэрэглэх бөгөөд богино хугацааны үйлдлийн явцад урт хугацааны үйлдэл үргэлжлэн давхар явагддаг байнаХэрэглэх тунг тухайн өвчтөний хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хувь хүн бүрт тохируулан гаргана. Хувь хүн бүрт шаардлагатай инсулины тун ихэвчлэн хоногт 0.3-1.0 ОУН/кг байна

Үнэлгээ болон сэтгэгдэл

Уучлаарай, одоогоор энэ бүтээгдэхүүн манай агуулахад дууссан байна.

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийг ихэвчлэн өдөрт 1-2 удаа тарьж хэрэглэх бөгөөд богино хугацааны үйлдлийн явцад урт хугацааны үйлдэл үргэлжлэн давхар явагддаг байна

  • Хэрэглэх тунг тухайн өвчтөний хэрэгцээ шаардлагад нийцүүлж, хувь хүн бүрт тохируулан гаргана. Хувь хүн бүрт шаардлагатай инсулины тун ихэвчлэн хоногт 0.3-1.0 ОУН/кг байна

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  •  Чихрийн шижингийн эмчилгээнд хэрэглэнэ

  • Хосолсон үйлдэлтэй инсулин бэлдмэл юм. Энэ давхар найрлаганд богино болон урт хугацааны үйлдэлтэй

Найрлага

  • 100 ОУН/мл Бортогонд савлагдсан тарилгад зориулсан хөвмөлНайрлагын тоон болон чанарын үзүүлэлтSaccharomyces cerevisiae-с рекомбинант ДНХ-гийн технологиор гаргаж авсан хүний инсулин. 1 мл-т 100 ОУН хүний инсулин агуулагдана. Нэг бортогонд 3 мл-р савлагдсан байх ба энэ нь 300 ОУН-тэй тэнцүү байна. Нэг ОУН (Олон улсын нэгж) нь 0.035 мг хүний усгүйжүүлсэн инсулинтэй тэнцэнэ. Микстард нь уусгагдсан инсулин ба изофан инсулины холимог юм. Микстард 30-д 30%-ийн уусгагдсан инсулин ба 70%-ийн изофан инсулин агуулагдана

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Хориглох заалт:Идэвхтэй бодисын эсвэл туслах бодисын аль нэгэнд хэт мэдрэг тохиолдолд хэрэглэхгүй.Хэрэглэхэд онцгой анхаарах, болгоомжлох зүйлсТунг тохируулж чадаагүй эсвэл эмчилгээг зогсоосон бол ялангуяа чихрийн шижин хэв шинж 1-ийн үед гипергликеми (цусан дахь глюкозын хэмжээ ихсэх) үүсэх боломжтой

  •  Гипергликемийн анхны шинж тэмдэг ихэвчлэн аажимдаа үүсэх эсвэл хэдэн цаг, хэдэн өдрийн дараа илэрч болно. Ам цангах, ойр ойрхон их шээх, дотор муухай оргих, бөөлжих, нозоорох, арьс улайж хуурайших, ам хатах, хоолны дуршил буурах, амнаас ацетон үнэртэх зэрэг гипергликемийн шинж тэмдэгүүд илэрдэг

  • Чихрийн шижин хэв шинж 1-ийн үед гипергликемийг эмчлэхгүй орхивол чихрийн шижингийн кетоацидозод хүргэж болох бөгөөд энэ нь амь насанд ч аюултай.Гипогликеми (цусан дахь глюкозын хэмжээ буурах) нь инсулины хэрэгцээт тунг хэтрүүлснээс үүсч болно. Хоолоо сойх, хүч шаардсан биеийн хүчний дасгал хийх нь мөн гипогликеми үүсгэх шалтгаан байж болдог. Цусан дахь глюкозын хэмжээ ихээр нэмэгдэх, тухайлбал эрчимжүүлсэн инсулины эмчилгээ хийлгэж буй өвчтөнүүдэд гипогликемийн шинж тэмдэг илрэх хандлагатай байдаг тул зөвлөгөө авах шаардлагатай. Удаан хугацаанд чихрийн шижинтэй байсан хүмүүст дээрхи аюултай шинж тэмдэгүүд илэрч болно

  • Өвчтөнд хэрэглэж буй инсулины хэлбэр, төрлийг солих бол үүнийг эмчийн хатуу хяналтанд явуулах ёстой. Үйлдлийн хүч, хэлбэр, үйлдвэрлэгч, төрөл, гаргаж авсан эх сурвалж (хүний, хүний инсулинтэй төстэй) болон үйлдвэрлэх арга нь өөрчлөгдөхөд мөн тунг өөрчлөхөд хүргэнэ. Өөр төрлийн инсулин хэрэглэж байгаад Микстард хэрэглэх болсон өвчтөнүүд инсулины хоногт тарих тоог нэмэх эсвэл тэдний ихэвчлэн хэрэглэж байсан инсулины бэлдмэлийн тунг өөрчлөх шаардлагатай болдог. Хэрэв өвчтөн Микстард хэрэглэх болсон бол эхний тунг хэрэглээд эсвэл хэрэглэж эхэлсэн эхний долоо хоног, сараас тунг өөрчлөх хэрэгтэй байдаг. Аливаа инсулины эмчилгээ хийлгэж байгаа бол тариулахад өвдөх, улайх, гүвдрүү үүсэх, үрэвсэх, хөхрөх, хавдах болон загатнах нөлөө үзүүлнэ. Заасан хэсэгт тарилга хийх газрыг тогтмол сольж байх нь эдгээр нөлөөг багасгах, сэргийлэхэд тустай. Ихэвчлэн хэдэн өдөр, долоо хоногийн дараа ийм нөлөө үүсэх нь намждаг. Цөөн тохиолдолд тарилга хийсний дараа үүсэх нөлөөнөөс болж Микстард хэрэглэхийг зогсоохоос өөр аргагүй болдог. Хэрэв өвчтөн цагийн зөрүүтэй бүсэд аялах болвол өмнө нь хэрэглэх хоол хүнс болон инсулин эмчилгээг хооронд нь зохицуулах (цаг хугацааны хувьд) талаар эмчээс заавал зөвлөгөө авах шаардлагатай

  • Инсулины хөвмөлийг инсулины шахуургын зориулалтын системд хэрэглэдэггүй.Тиазолидинедион болон инсулины бэлдмэлийг хавсарч хэрэглэх Инсулиныг тиазолидинедионтой хавсарч хэрэглэхэд зүрхний үйл ажиллагааны дутагдалд хүргэсэн тохиолдлууд бүртгэгдэж байсан бөгөөд энэ нь ялангуяа зүрхний үйл ажиллагааны алдагдалтай хүмүүст үүсэх өндөр эрсдэлтэй байдаг. Хэрэв инсулины бэлдмэлийг тиазолидинедионтой хавсарч хэрэглэвэл үүнийг анхаарах хэрэгтэй. Хавсран хэрэглэсэн тохиолдолд өвчтөнд жин нэмэх, хавагнах, зүрхний үйл ажиллагааны дутагдлын шинжүүд илэрч болохыг анхаар. Зүрхний үйл ажиллагаа алдагдахад тиазолидинедионыг хэрэглэхийг зогсоох шаардлагатай

  • Бусад төрлийн эмийн бэлдмэлтэй болон эмийн хэлбэрүүдтэй харилцан үйлчлэлГлюкозын солилцоонд нөлөөлдөг харилцан үйлчлэл үзүүлэх олон төрлийн эмийн бэлдмэлүүд байдаг.Дараах бодисууд нь өвчтөний инсулины хэрэгцээг бууруулж болно. Үүнд: чихрийн шижингийн үед ууж хэрэглэдэг эмийн бэлдмэлүүд, моноаминоксидаза ферментийг саатуулах эмүүд (MAOI), сонгомол бус бета-адреноблокаторууд, ангиотензин хувиргагч ферментэд (ACE) хориг үүсгэдэг эмүүд, салицилатууд, анаболик стериодууд болон сульфаниламидууд орно.Дараах бодисууд нь өвчтөний инсулины хэрэгцээг ихэсгэж болзошгүй. Үүнд: жирэмслэлтээс хамгаалах ууж хэрэглэх эмийн бэлдмэлүүд, тиазидын бүлгийн шээс хөөх эм, глюкокортикоидууд, бамбай булчирхайн дааврын бэлдмэл, симпатомиметик эм, өсөлтийн даавар болон даназол орно. Бета-адреноблокаторууд нь цусан дахь глюкозын хэмжээ багасалтын шинж тэмдгийг дарагдуулж, цусны глюкозын хэмжээ хэвийн болох процессыг удаашруулж болзошгүй. Октреотид ба лантреотид нь инсулины хэрэгцээг ихэсгэж багасгана.

  • Согтууруулах ундааны зүйл нь инсулины цусан дахь глюкозын хэмжээг багасгах үйлдлийг хүчжүүлж, үргэлжлэх хугацааг нь уртасгана.Жирэмсэн болон хөхүүл үед Инсулин эхсийн хоригийг нэвтэрдэггүй тул жирэмсэн үед инсулинаар чихрийн шижинг эмчлэхэд ямар нэгэн хязгаарлалт тавьдаггүй. Хэрэв эмчилгээг хангалтгүй хийвэл цусны глюкозын хэмжээ ихсэх ба багасах аль аль нь ураг эх дотроо эндэх болон төрөлхийн гажиг үүсэх эрсдлийг нэмэгдүүлдэг

  • Чихрийн шижинтэй жирэмсэн эмэгтэйг жирэмслэлтийн явцад болон жирэмслэхээр төлөвлөх үед цусан дахь глюкозын хяналтыг сайжруулахыг зөвлөдөг. Жирэмсний эхний гурван сар инсулины хэрэгцээ багасгах ба дараа нь жирэмсний хоёр ба гурав дахь гурван сарын хугацаанд аажмаар нэмэгдүүлнэ. Төрсний дараа инсулины хэрэгцээ эргээд жирэмсний өмнөх үеийнхдээ хүрдэг. Хөхүүл үед Микстардын эмчилгээг хорихгүй. 

  • Хөхүүл эхчүүдэд инсулины эмчилгээ хүүхдэд сөргөөр нөлөөлдөггүй боловч Микстардын тун, хоолны дэглэмийн аль алиныг нь зохицуулж тааруулах шаардлагатай.Тээврийн хэрэгсэл жолоодох болон машин техниктэй ажиллахад үзүүлэх нөлөөЦусан дахь глюкозын хэмжээ багассаны улмаас өвчтөний анхаарал төвлөрүүлэх чадвар өөрчлөгдөж болзошгүй. Иймээс тээврийн хэрэгсэл жолоодох, анхаарал болгоомж шаардсан ажил эрхэлдэг хүмүүст аюултай. Өвчтөнд жолоо барих үедээ цусан дахь глюкозын хэмжээ багасахаас сэргийлэх талаар зөвлөж анхааруулна. Ялангуяа энэ нь цусны глюкозын хэмжээ багасамтгай буюу цусны глюкозын хэмжээ багасалтын дохиолол шинж тэмдэг бүдгэрсэн буюу арилсан тохиолдолд онцгой ач холбогдолтой. Энэ тохиолдолд жолоо барих нь зөв эсэхийг харгалзан үзэх хэрэгтэй

  • Гаж нөлөө: А. Аюулгүйн зөвлөмжийн хураангуй Эмчилгээний явц дахь хамгийн түгээмэл тохиолддог гаж нөлөө нь цусан дахь глюкозын хэмжээ багасах юм. Эмнэл зүйн туршилт судалгаа болон зах зээлд гарган хэрэглэх явцад цусан дахь глюкозын хэмжээ багасах тохиолдлын давтамж, өвчтөний тоо, тунгийн дэглэм болон цусан дахь глюкозын хэмжээ багасахад тавих хяналтын шатнаас хамааран өөр өөр байсан

  • Доорхи С хэсгийг үзнэ үү. Инсулин эмчилгээний эхэнд хараа өөрчлөгдөх, хавдах, тарилга хийснээс болж өвчин орох, улайх, гүвдрүү үүсэх, үрэвсэх, хөхрөх, хавдах, загатнах зэрэг шинжүүд илэрч болно. Эдгээр нь ихэвчлэн түр зуурын шинжтэй байна. Цусан дахь глюкозын хэмжээнд хурдацтай сайжрал гарах нь ихэнхдээ эсрэгээр байж болох бөгөөд хүчтэй өвдөлт өгдөг мэдрэлийн өвчинтэй холбоотой байна. Цусан дахь глюкозын хяналтыг сайжруулж, инсулин эмчилгээг эрчимжүүлэх нь чихрийн шижингийн үед үүсэх нүдний эмгэгийг түр хугацаанд сэдрээж болох ч урт хугацааны глюкозын сайн хяналт чихрийн шижингийн нүдний эмгэг даамжрах эрсдлийг бууруулдаг

  • Б. Гаж нөлөөний хүснэгтэн жагсаалтДор жагсаасан гаж нөлөөг эмнэл зүйн туршилт судалгааны мэдээлэлд үндэслэн гаргаж, MedDRA-ийн давтамж болон Эрхтэн Системийн Ангилалын дагуу ангилсан. Давтамжийн ангиллыг дараахи тогтсон хэмжүүрийн дагуу гаргасан болно. Үүнд: Маш түгээмэл (≥1/10), түгээмэл (≥1/100-аас Дархлалын системийн эмгэг Түгээмэл бус –тууралт, арьс биржийх Маш ховор – Анафилаксийн урвал (харшлын үеийн хүчтэй урвал)*Бодисын солилцоо болон хоол тэжээлийн холбогдолтой өвчин Маш түгээмэл – Цусан дахь глюкозын хэмжээ багасах *Мэдрэлийн системийн өвчин Түгээмэл бус – захын мэдрэлийн өвчин (өвдөлт ихтэй мэдрэлийн өвчин)Нүдний өвчин Маш ховор – нүдний хараа өөрчлөгдөх Түгээмэл бус – чихрийн шижингийн ретинопати (нүдний эвэрлэгийн эмгэг)Арьс, арьсан доорхи эдийн өвчин Түгээмэл бус – өөхөн дистрофи*Ерөнхий эмгэг ба хэрэглэх үед үүсэх эмгэг байдал Түгээмэл бус – Тарилга хийхэд үүсэх өөрчлөлт Түгээмэл бус - Хаван*С хэсгийг үзнэ үү.С. Сонгомол гаж нөлөөний тодорхойлолтАнафилаксийн урвалЕрөнхий хэт мэдрэг урвал илрэх (үүнд арьсны тархмал тууралт, загатнах, хөлрөх, хоол боловсруулах замын хямрал, судас мэдрэлийн хаван, амьсгал бачуурах, зүрх дэлсэх, цусны даралт буурах, ухаан алдах) нь маш ховор бөгөөд амь насанд аюултай.Цусан дахь глюкозын хэмжээ багасахХамгийн түгээмэл тохиолддог гаж нөлөө нь цусан дахь глюкозын хэмжээ багасах. Энэ нь инсулины хэрэгцээтэй холбоотойгоор инсулиныг өндөр тунгаар хэрэглэснээс голдуу үүсдэг. Хүнд хэлбэрийн цусан дахь глюкозын хэмжээ багасалт нь ухаан алдах, татахад хүргэж болох ба үүний улмаас тархины үйл ажиллагаа түр эсвэл бүр мөсөн гэмтэх бүр амь насаа алдах аюултай. Цусан дахь глюкозын хэмжээ багасах шинж тэмдэг ихэнхдээ огцом илэрдэг. Үүнд: хүйтэн хөлс гарах, царай цонхийх, бие сулрах, мэдрэлийн ядаргаа үүсэх, дагжиж чичрэх, уурлах, шалтгаангүй ядарч сульдах, ухаан балартах, анхаарал төвлөрөхөд хэцүү болох, нозоорох, хэт өлсөх, хараа өөрчлөгдөх, толгой өвдөх, дотор муухайрах, зүрх дэлсэх зэрэг шинж тэмдгүүд илрэнэ.Өөхөн дистрофиӨөхөн дистрофи их тохиолдохгүй. Энэ нь тарилга хийхэд илэрч болно

  • Тун хэтрүүлэх Инсулины тунг тодорхой хэмжээгээр хэтрүүлснийг тогтоох боломжгүй ч цусан дахь глюкозын хэмжээ багасах нь өвчтөн заасан хэмжээнээс харьцангуй өндөр тунг удаа дараалан хэрэглэснээс үүсч болно.; Хөнгөн хэлбэрээр цусан дахь глюкозын хэмжээ багасахад глюкоз эсвэл чихэрлэг бүтээгдэхүүн идэж эмчилж болно. Иймд чихрийн шижинтэй өвчтөнийг ямар чихэр агуулсан бүтээгдэхүүн биедээ авч явж болохыг зөвлөдөг.; Хүнд хэлбэрээр цусан дахь глюкозын хэмжээ багасахад, тухайлбал өвчтөн ухаан балартсан бол 0,5-1 мг глюкагоныг булчинд, арьсан дор сурч бэлтгэгдсэн хүн тарих, глюкозыг судсанд эмнэлгийн мэргэжилтнээр хийлгэж болно. Глюкагон тарьснаас хойш 10-15 минутын дотор өвчтөнд хариу үйлдэл үзүүлэхгүй бол глюкозыг судсаар хийх ёстой.Ухаан ормогц дахин сэдрэхээс сэргийлж өвчтөнд нүүрс ус агуулсан хүнсний бүтээгдэхүүн өгөх, уулгахыг зөвлөдөг..ШимэгдэлтШимэгдэлтийн төрх байдал нь богино, урт хугацааны үйлдэлтэй инсулины холимог бэлдмэлтэй холбоотойгоор илэрдэг. Богино хугацааны үйлдэлтэй инсулины бэлдмэлийн цусан дахь концентраци арьсан дор тарьснаас 1.5-2.5 цагийн дараа дээд хэмжээндээ хүрдэг байна.ТархалтЦусан дахь инсулины эсрэг биеийг (хэрэв байгаа бол) оролцуулахгүй бол цусны сийвэнгийн уурагтай нягт холбогдоггүй байна.ХувиралтХүний инсулины химийн хувиралд инсулин протеаза, инсулин хувиргагч фермент, протеин дисульфид изомераза зэрэг ферментүүд оролцоно

  • Хүний инсулины тодорхой хэсэг нь гидролизд орон хувирдаг гэж тооцогддог бөгөөд химийн хувирлын үр дүнд идэвхтэй метаболит үүсдэггүй байна.ЯлгаралтТөгсгөлийн хагас задралтын үе нь арьсан доорхи эдээс шимэгдэх хурдаас хамаарна. Төгсгөлийн хагас задралтын үе (t1/2) гэдэг нь шимэгдэлт нь цусны сийвэн инсулины цэвэршилтээс (цусан дахь инсулины t1/2 нь хэдхэн минут) илүү байх үеийн хэмжээнээс болно. Судалгаагаар хагас задралтын үе нь ойролцоогоор 5-10 цаг болохыг тогтоожээ.Эмнэл зүйн өмнөх судалгааны аюулгүй эсэхийн үзүүлэлт Эмнэл зүйн өмнөх үеийн эм судлал, давтан хэрэглэх үеийн хорон чанар, удамшлын хорт нөлөө, хавдар болон нөхөн үржихүйн хорон чанарын уламжлалт судалгаан дээр суурилсан судалгаагаар хүнд ноцтой болон сөрөг нөлөөгүй болох нь тогтоогдсон

  • Туслах бодисын найрлага: Цинк хлорид, глицерол, метакрезол, фенол, хоёр натрийн фосфат дигидрат, натрийнгидроксид/давсны хүчил (pH-ийг зохицуулахын тулд), протамин сульфат, тарианы ус.Тохиромж Инсулины хөвмөлийг дуслын шингэнд огт нэмж хийж болохгүй

  • Хадгалахад онцгой анхаарах зүйлс 20С-80С-т хөргөгчинд хадгална. Хөргөлтийн хэсгээс хол байлга. Хөлдөөж болохгүй. Гэрлээс хамгаалж бортогыг гадна талын цаасан хайрцаганд нь хийж хадгал. Микстардыг хэт халуун болон гэрлээс хамгаал. Анх онгойлгосны дараа болон илүү гарсан бэлдмэлийг нөөцлөх зорилгоор хөдгөгчинд хадгалж болохгүй. Задалж хэрэглэсэн бэлдмэлийг 300С-аас доошгүй хэмд 6 долоо хоног хадгална.Савлалтын хэлбэр, хэмжээ3 мл хөвмөлийг хавхлагатай (бромбутил) бас таглаатай (бромобутил/полиизопрен) 1-р зэргийн шилэн бортогонд савлаж, цаасан хайрцаганд хийсэн байна. Бортог нь дахин хөвмөл хэлбэрт амархан оруулах зориулалт бүхий шилэн бөмбөгийг агуулна. Хайрцагандаа нэг, тав эсвэл арван бортогтой байж болно. Энэ бүх савлалтынхаа хэлбэрээр худалдаанд гарахгүй байж болно.Борлуулах болон ачиж тээвэрлэхэд онцгой анхаарах зүйлсБортогны үр нөлөөтэй, аюулгүй ажиллагааг хангасан бас зөвхөн түүнтэй тохирох бүтээгдэхүүнтэй хавсарч хэрэглэх шаардлагатай байдаг. Хэрэглэсэн зүү, Микстард Пенфиллыг дахин хэрэглэх зорилгоор хадгалах хэрэггүй. Бортогыг дахин дүүргэн цэнэглэж болохгүй. Хөлдсөн инсулины бэлдмэлийг хэрэглэж огт болохгүй. Микстард Пенфиллыг хөргөгчнөөс гаргаж, зааврын дагуу анх хэрэглэхээс өмнө Пенфиллыг эргэж хөвмөл хэлбэрт ортол нь тасалгааны хэмд байлгах шаардлагатай. Хэрэв инсулины бэлдмэл нь эргэж хөвмөл хэлбэрт орохдоо булингартай цагаан өнгө өгөхгүй бол хэрэглэж болохгүй. Өвчтөнд тарилга хийсний дараа зүүгээ хаяж байхыг заавал сануулах хэрэгтэй.Ново Нордиск А/С, Ново Алле, ДК-2880 Багсвэрд, Дани Улсад үйлдвэрлэвПенфилл бортогонд савлагдсан Микстард тарилгын хөвмөл Эмийн хэрэглээний өвчтөнд зориулсан заавар Микстардыг дараахи тохиолдолд бүү хэрэглэ. Үүнд:- Инсулин юүлэх шахуурган системд- Хэрэв та хүний инсулинд эсвэл Микстардын найрлагад ордог аль нэгэн бодист харшилтай (хэт мэдрэг) үед- Хэрэв танд цусан дахь глюкозын хэмжээ багасах шинж илэрч байна гэж сэжиглэсэн- Хэрэв бортог эсвэл бортогтой хэрэгслийн бүрэн бүтэн байдал алдагдсан, хагарч гэмтсэн- Хэрэв таны эмийн бэлдмэл зөв хадгалагдаагүй эсвэл хөлдсөн- Хэрэв эргэж хөвмөл хэлбэрт орсон инсулины өнгө булингартай цагаан болоогүй тохиолдолдМикстардыг хэрэглэхээс өмнө та- Зөв төрлийн инсулин болох эсэхийг хайрцагны савлагааг нь сайн харж шалгаарай.- Бортогыг, ялангуяа резинэн тагийг нь үргэлж сайн шалгаж байгаарай. Хэрэв түүнд ямар нэгэн гэмтэл байгаа нь харагдвал эсвэл савалгаан дээрхи цагаан зураас болон резинэн таг хоёрын хооронд ямар нэгэн урагдсан тасархай байвал хэрэглэж болохгүй. Та түүнийг эмийн санд буцаан өгөөрэй. Цаашид зөв хэрэглэхийн тулд өөрийн хэрэгслийн системийн заавартай сайн танилцаарай.- Та үргэлж тарилга хийх бүртээ халдвар орохоос сэргийлж заавал шинэ зүү хэрэглээрэй.- Зүү болон Микстард Пенфиллыг хадгалах хэрэггүй.Энэ инсулины бэлдмэлийг яаж хэрэглэх вэ?Микстардыг арьсан дор тарьж хэрэглэнэ. Та инсулиныг хэзээ ч шууд венийн судсанд эсвэл булчинд тарьж болохгүй. Байнга нэг хэсэг газрын өөр өөр хэсэгт тарьж байх нь арьс шархлах, бэрсүү үүсэх эрсдлийг багасгадаг юм. Таны өөртөө тариа хийж болох хамгийн тохиромжтой хэсэг нь хэвлийн урд талын хана, өгзөг, гуяны урд талын хэсэг эсвэл мөрний дээд талын хэсэг юм

  •  Хэрэв та бүсэлхий орчмын хэсэгт инсулинээ тарьсан бол таны инсулин илүү хурдан үйлчилнэ.Инсулиныг эргэж хөвмөл хэлбэрт оруулахИнсулины бэлдмэлийг тасалгааны хэмд байлгавал эргэж хөвмөл хэлбэрт орох нь амархан байдаг. Та Пенфилл бортогыг үзгэн тариурт хийж угсрахын өмнө бортогыг зурагт харуулсны дагуу а ба b байрлалын хооронд дээш доош нь болгон бортог доторхи шилэн бөмбөгийг нэг төгсгөлөөс нөгөө төгсгөл рүү эргүүлэн 20-с доошгүй удаа хийнэ. Тарилга хийх бүрийнхээ өмнө энэхүү хөдөлгөөнийг 10-с доошгүй удаа давтан хийх хэрэгтэй. Энэ хөдөлгөөнийг үргэлж нэгэн хэвийн булингартай шингэн цагаан өнгөтэй болтол нь давтан хийх шаардлагатай байдаг. Тарилгын бусад үе шатуудыг зогсолтгүй хийж дуусгах хэрэгтэй.Эргэж хөвмөл хэлбэрт орсон ч гэсэн бортогонд 12-с доошгүй нэгж инсулин үлдэх учир та заавал шалгаарай. Хэрэв 12-с доош нэгж инсулин үлдсэн бол дахин нэг шинийг задалж хэрэглэ.Энэ инсулиныг яаж тарих вэ?; Инсулиныг арьсан дор тарина

  • Та өөрийн эмч, сувилагчийн заасан техникийн дагуу тарилгыг хийж, үзгэн тариурыг хэрэглэх зааварт заасанчлан ашиглаарай.; Тунг бүрэн гүйцэд шахагдаж дуустал нь зүүг арьсан дор 6 секунд орчим байлга. Зүүг бүрэн гүйцэд сугалж автал нь үзгэн тариурын дарах товчлуур дээр дараастай байлгана. Энэ нь инсулины бэлдмэлийг зөв хийх мөн зүү болон инсулины саванд цусыг маш бага хэмжээтэй оруулах боломжийг олгодог байна.; Тарилга хийсний дараа зүүг сугалан авч, хаях шаардлагатай байдаг ба Микстардыг зүүтэй нь хамт хадгалдаггүй. Учир нь шингэн гадагш гоожиж үр ашиггүй тунгийн алдагдал үүснэ.Микстард Пенфиллыг дахин дүүргэн цэнэглэж болохгүй. Пенфилл бортогыг зөвхөн Ново Нордиск компанийн тарилгын хэрэгсэл болон НовоФайн эсвэл НовоТвист зүүтэй хамт хэрэглэхээр зориулж үйлдвэрлэсэн байдаг. Хэрэв та эмчилгээндээ Микстард Пенфилл мөн өөр төрлийн Пенфиллын бортогыг хэрэглэж байгаа бол инсулин бүртээ тусад нь нэг буюу хоёр инсулин тарих хэрэгслийг (үзгэн тариурыг) ашиглах хэрэгтэй. Хэрэв таны Пенфилл гээгдэх эсвэл гэмтэх тохиолдолд урьдчилан сэргийлэх арга хэмжээний хүрээнд инсулин тарих нөөц хэрэгслийг үргэлж биедээ авч явах шаардлагатай байдаг.Микстард®, Пенфилл®, НовоФайн®, НовоТвист® нь Дани улсын Ново Нордиск А/С компанийн бүтээгдэхүүний худалдааны нэр юм.© 2011 Ново Нордиск А/С

hols ih garah yum yamar em emchilgee hiilgevel zohiltoi ve tusalna uu

Булчирхайн эмчид үзүүлж зөвөлгөө авсан нь дээр байх. Өвчний учир их хөлрөөд байна уу. Биеийн онцлогтой холбоотой хөлрөөд байна уу.Шалтгаанаа тодруулж эмгэгжамын эмчилгээ авсан нь дээр.Баярлалаа.

микстард худалдан авахад эмчийн жор хэрэгтэй юу

Сайн байна уу эмчийн жороор авна

insulin jin nemeheer awahad emchin zovolgoo heregt yu

Сайн байна уу, та дотоод шүүрлийн эмчээс зөвлөгөө аваарай.