Эмийг эмчийн бичсэн жорын дагуу хэрэглэцгээе. Эмийн зохистой хэрэглээг дэмжигч Монос Групп.
Хамгийн их хайсан: silkygirl pigeon сенобик babybio munchkin himalaya

Диован 80мг №14

Үнэ

17700 ₮
Бэлдмэлийг хоол хамааралгүйгээр хоногт 1-2 удаа ууж хэрэглэнэАртерийн гипертензийн үед 80мг 1удаа хэрэглэнэ Хоногийн дээд тун 320мг Зүрхний архаг дутагдалд эхлээд 40мг -р хоногт 2 удаа хэрэглэнэТунг аажим 80мг хүртэл ихэсгэж болно хоногийн дээд тун 320 мг байна үүнийг  2 хувааж хэрэглэх нь зохимжтой

Үнэлгээ болон сэтгэгдэл

Тоо ширхэг

Төлбөрийн сонголт

Бүтээгдэхүүний мэдээлэл

Бараа бүтээгдэхүүний тайлбар

  • Бэлдмэлийг хоол хамааралгүйгээр хоногт 1-2 удаа ууж хэрэглэнэ

  • Артерийн гипертензийн үед 80мг 1удаа хэрэглэнэ 

  • Хоногийн дээд тун 320мг 

  • Зүрхний архаг дутагдалд эхлээд 40мг -р хоногт 2 удаа хэрэглэнэ

  • Тунг аажим 80мг хүртэл ихэсгэж болно 

  • хоногийн дээд тун 320 мг байна үүнийг  2 хувааж хэрэглэх нь зохимжтой

Бүтээгдэхүүний хэрэглэх заавар

  • Артерийн даралт бууруулах эм

  • Зүрхний дутагдалд мөн хэрэглэнэ


Найрлага

  • Үйлчлэгч бодис: Валсартан1 шахмалд 40мг, 80мг, 160мг, 320мг валсартан.

  • Туслах бодис: Бичил талст целлюлоза, кросповидон, усгүй коллоид кремнийн хоёрч исэл, магнийн стеарат, гипромеллоза, титанийн хоёрч исэл (Е171), макрогол 8000, улаан төмрийн исэл (Е172), шар төмрийн исэл (Е172), хар төмрийн исэл (Е172)  зөвхөн 40мг, 160мг, 320мг шахмалд, хүрэн төмрийн исэл  320мг шахмалд тус тус агуулагдана. 80мг

  • Диован: цайвар улаан өнгийн, дугуй хэлбэртэй, налуу ирмэгтэй, нэг талдаа хэрчлээстэй, нимгэн бүрхүүлтэй шахмал.

Бүтээгдэхүүний анхааруулга

  • Цээрлэлт: Бэлдмэлийг дараах тохиолдолд хэрэглэхийг цээрлэнэ. Валсартанд болон Диован бэлдмэлийн найрлага дахь бусад бүрэлдэхүүн хэсгүүдэд хэт мэдрэг хүмүүс

  • Гаж нөлөө: Гаж нөлөөний давтамжийг дараах байдлаар ангилсан:

  • Байнга (1/10), олонтаа 1/100, <1/10), хааяа (1/1000, <1/100), ховор (1/10000, <1/1000), маш ховор (<1/10000) илрэх.

  • Халдвар: олонтаа  вирусын халдвар, ховор- амьсгалын дээд замын халдвар, залгиурын халдвар, дайвар хөндийн халдвар, маш ховор  хамрын салст бүрхүүлийн үрэвсэл.

  • Цусны системийн эмгэг: олонтаа  нейтрофилийн тоо цөөрөх, маш ховор  тромбоцитын тоо цөөрөх.

  • Дархлалын системийн эмгэг: маш ховор  ийлдсийн өвчин зэрэг харшлын урвал.

  • Бодисын солилцоо ба тэжээлийн эмгэг: хааяа- цусан дахь калийн хэмжээ ихсэх.

  • Сэтгэцийн үйл ажиллагааны өөрчлөлт: хааяа  нойргүйдэл, бэлгийн дур хүсэл буурах.

  • Мэдрэлийн системийн эмгэг: олонтаа - байрлалаа өөрчлөх үед толгой эргэх, хааяа  толгой эргэх, ховор  толгой эргэх муужирч унах, маш ховор  толгой өвдөнө.

  • Нүд ба тэнцвэрийн эрхтний эмгэг: хааяа  толгой эргэх

  • Судасны эмгэг: олонтаа  ортостатик гипотони, хааяа зүрхний дутагдал, даралт багасах, маш ховор  судасны үрэвсэл.

  • Амьсгалын замын эмгэг: хааяа ханиалгах.

  • Хоол боловсруулах замын эмгэг: хааяа  суулгах, хэвлийн өвдөлт, маш ховор  дотор муухайрах.

  • Арьс ба арьсан доорх эдийн эмгэг: маш ховор  судасны хаван, тууралт, загатнаа

  • Яс булчингийн эдийн эмгэг: хааяа нуруугаар өвдөх, маш ховор  үений өвдөлт, булчин өвдөх.

  • Бөөр ба шээсний замын эмгэг: маш ховор  бөөрний үйл ажиллагааны өөрчлөлт, бөөрний цочмог дутагдал, бөөрний дутагдал.

  • Ерөнхий эмгэг: хааяа  сульдах, тамирдах, хавагнах.

  • Тэмдэглэл:Дараах байдлаар мэдээлэгдсэн: Зүрхний шигдээсийн дараах байдал, зүрхний дутагдлын шинж, зүрхний шигдээсийн дараа зарим үед илрэх

  • Гаж нөлөө: Зүрхний дутагдал (байнга  толгой эргэх, бөөрний дутагдал, даралт багасах, зарим үед толгой өвдөх, дотор муухайрах), каптоприл хэрэглэсэн өвчтөний 7,7%, валсартан хэрэглэсэн өвчтөний 5,8%-д нь гаж нөлөөний улмаас эмчилгээг бүр зогсоосон байна.

  • Лабораторийн шинжилгээний дүн: Ганц нэг тохиолдолд гематокрит ба гемоглобины хэмжээ багасна. Эмнэлзүйн хяналтат судалгаагаар Диован хэрэглэсэн өвчтөний 0,8% ба 0,4%-д нь гематокрит ба гемоглобин тус тус илэрхий (>20%) буурсан байна. Плацебо хэрэглэсэн өвчтөний 0,1%-д нь гематокрит ба гемоглобины аль аль нь багассан байна. Диован хэрэглэсэн өвчтөний 1,9%, ангиотензин хувиргагч ферментийг хориглогч бэлдмэл хэрэглэсэн өвчтөний 1,6%-д нь нейтрофилийн тоо тус тус цөөрсөн байна.Артерийн гипертензитэй өвчтөний цусан дахь креатинин, кали, нийт билирубины хэмжээ илэрхий ихэссэн. Зарим тохиолдолд валсартаны эмчилгээ хийлгэж буй өвчтөний элэгний үйл ажиллагаа ихэссэн талаар тэмдэглэгдсэн байдаг.Артерийн даралт ихсэх өвчтэй валсартан хэрэглэж буй өвчтөний лабораторийн үзүүлэлтийг тусгайлан хянах шаардлагагүй.Диован хэрэглэж буй зүрхний дутагдалтай өвчтөний 3,9%-д нь цусан дахь креатининий хэмжээ 50%-с илүүтэйгээр ихсэнэ.Диован хэрэглэж буй өвчтөний 10%-д нь цусан дахь калийн хэмжээ 20%-с илүүтэйгээр ихсэнэ.Зүрхний шигдээсийн дараа өвчтөний цусан дахь креатининий хэмжээ валсартан хэрэглэсэн өвчтөний 4,2%-д, валсартан ба каптоприлыг хавсарч хэрэглэсэн өвчтөний 4,8%-д, каптоприл хэрэглэсэн өвчтөний 3,4%-д тус тус 2 дахин нэмэгдсэн байна. Зүрхний дутагдалтай өвчтөний 16,6%-д цусан дахь азот мочевины хэмжээ ихэсчээ.

  • Тун хэтэрсний улмаас илрэх нөлөө: Диованы тун хэтрэх үед артерийн даралт илэрхий багасаж муужрах, цусны эргэлтийн коллпас, шок-д хүргэж болно. Бэлдмэлийг хэрэглээд удаагүй байгаа бол бөөлжүүлнэ. Физиологийн давсны уусмал судсанд юүлнэ. Валсартан гемодиализаар гадагшилдаг эсэх нь эргэлзээтэй.

  • Анхааруулга !Натри ба шингэний (эргэлдэх цусны хэмжээ) дутагдал бүхий өвчтөн: Хүнд явцтай натри болон шингэний дутагдал (шээс хөөх эм өндөр тунгаар хэрэглэсэн) бүхий өвчтөнд Диован бэлдмэлийн эмчилгээг эхэлсний дараа ховор тохиолдолд шинж тэмдгийн гипотензи илэрч болно. Иймээс Диован бэлдмэлийг хэрэглэхээс өмнө натри ба шингэний дутагдлыг нөхнө (жишээ нь шээс хөөх эмийн тунг багасгах замаар). Гипотензи илэрсэн үед өвчтөнийг хэвтрийн байрлалд байлгах ба шаардлагатай үед физиологийн давсны уусмал судсанд хийнэ. Артерийн даралт тогтворжсоны дараа эмчилгээг үргэлжлүүлнэ.

  • Бөөрний артерийн нарийсал: Нэг талын бөөрний артерийн судасны нарийслын улмаас хоёрдагчаар үүссэн бөөрний гаралтай даралт ихсэх эмгэгтэй 12 өвчтөнд Диован бэлдмэлийг богино хугацаагаар хэрэглэхэд бөөрний гемодинамик, цусан дахь креатинин, азот, мочевины хэмжээ илэрхий өөрчлөгдөөгүй байна. Гэвч ренин-ангиотензин-альдостероны системд нөлөөлдөг бусад эмийн бэлдмэл нь нэг болон хоёр талын бөөрний артерийн судасны нарийсалтай өвчтөний цусан дахь креатинин, мочевины хэмжээг ихэсгэдэг.